Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Мэдээж айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Иймээс бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдаж, одоогийн байдлаар 929 иргэн хамрагдаад байна. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280.000 төгрөг, орон нутагт 230.000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон байгаа. 2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны 2 төрлийн санг бүрдүүлэх аж. Тодруулбал, байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэх юм байна.
Month: June 2016
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.
Оюутан цагдаа нь иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй. Энэ жил нийслэлийн 7 дүүргийн 55 чиглэлд “Оюутан цагдаа”-гаар ажиллах 110 оюутантай гэрээ байгуулсан бөгөөд ”06 сарын 15-наас 08 дугаар сар хүртэл ажиллана.
“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй ажил болж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Улмаар холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах “Мон –Ит-Булигаар”, “Монгол Шеврго”, “Белон”, “Шандаст –Аргамаг”, “МЛТЖ”, “Яармаг -1”, “Элит фур”, “Лидер-Арена”, “Их эргэлт”, “Ерөөлт интернейшл”, “Мон-Ирээдүй”, “Содонцуурай”, “Меделмен”, “Улаанбаатар фур”, “Гурван –Эрдэнэ”, “Их-Асар”,“Сүүдэртийн хөндий”, “Мастер додо””, Эрдэнэ чандмань”, “Ялман”, “Батдүмбээ”,”Сутайн дэвшил”, “Хатан төгөл”, “Үе импекс”, “Алтайн харгиа”, “Мөнх шинэ од”, “Фучер холдинг”, “Арилдий” ХХК зэрэг 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор акт тавьжээ.
Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлснээр нийслэлийн өмнөх удирдлагууд 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт ороогүй хэмээн баримт дэлгэлээ. Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь “Хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол” гэх хүснэгтээс авсан гэж мэдээлсэн юм. Хотын дарга Э.Бат-Үүл “Уг нь хотын газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох журамтай, хуультай. Гэтэл энэ 26.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэхүйц газрыг хотын өмнөх дарга нар хууль бусаар олгосон байна” гэлээ.
Хотын өмнөх дарга нарын үед олгосон газрын тухай мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
Хууль бусаар олгосон гэх газарт Төв шуудангийн урдах хөндлөн явган зорчигчийн зам, Төв талбайн урд хэсэг буюу одоо машины зогсоол болсон хэсэг, орос Гуравдугаар сургууль, Зургадугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай, Нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн хашаа, зогсоол, Хүүхдийн ордны баруун хойд буланд явган хүний зам, ногоон байгууламж дээр ч мөн газар олгосон гэж мэдээллээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр “26.9 их наяд гэдэг 2600 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж болох мөнгө. Үгүй юм аа гэхэд гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын ажлыг бүрэн дуусгаж болно” гэсэн юм.
Чех улсад болж буй байт харвааны паралимпийн эрх олгох олон улсын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг тэмцээний рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Буянжаргалын Оюун-Эрдэнэ түрүүлж, “Рио-2016” паралимпийн эрх авлаа. Ийнхүү манай тамирчин хоёр дахь олимподоо оролцох эрхийг авлаа.
Өнгөрсөн сард Газар дундын тэнгист сүйрсэн “”Эйрбус А320″” нисэх онгоцны байршлыг илрүүлсэн талаар Египетийн холбогдох албаныхан мэдээлж байна. Тавдугаар сарын 19-нд “Египет Эйр” компанийн тус нисэх онгоц 66 хүн тээвэрлэн, Парисаас Каирын чиглэлд нислэг үйлдэж явахдаа үл мэдэгдэх шалтгаанаар сүйрсэн юм.
Үүнээс хойш хэд хэдэн орны хамтарсан баг онгоцны их бие болон хар хайрцгийг илрүүлэхээр эрэл хайгуул явуулж байгаа. Хар хайрцгуудаас илгээж байгаа дохио энэ сарын 24-н гэхэд зогсох учраас тус нисэх онгоцны үлдэгдлийг илрүүлэхэд тун давчуу хугацаа үлдээд байсан. Яг энэ үеэр эрлийн ажиллагаанд оролцож байсан далайн гүний хайгуулын Жон Летбриж хөлөг онгоц А320 нисэх онгоцны хэсгүүд байгаа хэд хэдэн гол байршлыг олж тогтоосон байна. Мөн тус нисэх онгоцны хэсгүүдийн анхны гэрэл зургийг авч, Египетийн засгийн газарт илгээжээ.
Одоо олон улсын эрлийн багууд хамтран А320 нисэх онгоцны хэсгүүд байгаа бүсийг газрын зурагт тоймон гаргах юм байна. Нисэх онгоцны их биеийн аль хэсгүүд олдсон нь одоогоор хараахан тодорхойгүй байна. Нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахад чухал өгөгдлүүдийг хадгалж байгаа хар хайрцгууд “”Эйрбус А320″” онгоцны сүүл хэсэгт байрладаг юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр өглөө 10.00 цагт Монгол улсын түүх хичээлээр шалгалт эхэлсэн бол одоо 13.00 цагт хими, 16.00 цагт англи хэлний шалгалт үргэлжлэх юм.
Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгссөн, өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 37800 шалгуулагч ЭЕШ-д оролцож байна. Улсын хэмжээнд орон нутагт 21, нийслэлд 49 шалгалтын байр бэлдсэн юм.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Сар/өдөр |
Цаг |
Шалгалт |
06 дугаар сарын 15 |
12:00 – 13:40 |
Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 |
10:00-11:20 |
Монгол улсын түүх |
13:00-14:40 |
Хими |
|
16:00-17:20 |
Англи хэл |
|
06 дугаар сарын 18 |
08:30-09:50 |
Газар зүй |
11:30-13:10 |
Математик |
|
14:30-15:50 |
Биологи |
|
17:00-18:20 |
Монгол хэл |
|
06 дугаар сарын 19 |
08:00-09:40 |
Физик |
11:30-12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
14:20-15:40 |
Орос хэл |
Унадаг дугуйн ашиглалт, хэрэглээтэй холбоотой эрх зүй, дэд бүтэц, санхүү, зээлийн нөхцөл бий болгох, хүрээлэн буй орчинд ээлтэй унадаг дугуйг хөгжүүлэх зорилгоор “Унадаг дугуй ба эрүүл мэнд” аяыг эхлүүлээд байгаа. Аян зургаадугаар сарын 3-наас долоодугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
Унадаг дугуй нь хүний эрүүл мэндэд ашигтай төдийгүй элдэв хорт бодис ялгаруулахгүй учир байгальд ээлтэй унаа юм.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
- Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
- 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
- Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
- Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
- Гадаад DJ Zesty-н сэт тоглох
- Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
- Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
- Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
- DESANT /BACKYARD/
- JACOOL MVP /BACKYARD/
- RATABUZZ /BACKYARD/
- THUNDER
- BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
- DON
- TNMC
- МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
- UP CREW /Өвөр Монгол/
- POLARIS DANCE SCHOOL
- МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэв. Уг хурлыг Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр болох энэ Бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Фридрих Эбертийн Сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн дотоодын төр, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Гурав дахь удаагийн хурлаар ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох арга зам, ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцох юм.
Бага хуралд БНАСАУ-ын ГХЯ-ны Америк судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Чой Кан Ил, БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн дэд захирал Ли Сан Хен, АНУ-ын Жрн Хопкинсын их сургуулийн ахлах судлаач Жени Таун, БНХАУ-ын Олон улс харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Сун Ру, ОХУ-ын ШУА-ийн ахлах судлаач Елена Боекова зэрэг эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавина.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд өмнө нь ЗХА-ийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, хотын дарга нарын форум, эрчим хүчний хэлхээ холбоо семинар, Залуучуудын чуулга уулзалт тус тус зохион байгуулагдсан.