Categories
мэдээ нийгэм

Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/131 дугаар тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн усчин-аврагч, шумбагчдыг бэлтгэх сургалт “Усан спорт сургалтын төв”-д амжилттай явагдаж дууслаа. Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдсан юм.

Эдгээр аврагчид өнөөдөр нээлттэй хичээл хийж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад юу сурч, мэдсэнээ тайлагнаж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа.

Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулна гэдэг олон талын чадвар, тэсвэр тэвчээр шаарддагддаг. Тэгвэл зарим аврагчид маань усны мандал дээр сэлэлт сайтай боловч гүний шумбалт тааруу байх нь бий. Тиймээс энэ удаагийн сургалтаар 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг эзэмшсэнээрээ үр дүнтэй сургалт болжээ.

Түүнчлэн энэ удаагийн сургалт Төв усан бассейнд хийгдэж байгаагаараа давуу талтай. Учир нь усан бассейн нь гүндээ 5 м, гүехэндээ 1,2 м байдаг учир гүний аврах ажиллагааны шумбалтын дасгалуудыг хийхэд тохиромжтой байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Времена года” концертыг тоглоно

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд П.И.Чайковскийн “Симфони №6” болон “Времена года” буюу “Эргэх дөрвөн улирал” зэрэг концертыг тоглох юм байна.

П.И.Чайковский “Эргэх дөрвөн улирал” концертод хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг. Тус бүтээлийг филармонийн уран бүтээлчид эгшиглүүлэх нь. Түүнчлэн хөгжмийн зохиолчийн сүүлчийн симфони гэгддэг “Симфони №6”-г тоглох ажээ. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш, Б.Батбаатар хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг СГЗ нар оролцоно.

Тус тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

Categories
гадаад мэдээ

Хоккайдод 5.3 магнитуд газар хөдөлжээ

Японы хойд хэсгийн Хоккайдо аралд өнөөдөр /2016.06.16/ 5.3 магнитудын газар хөдөллөө. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсээгүй, АЦС-уудад гэмтэл гараагүй гэдгийг албаныхан мэдээлжээ. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы өмнөд хэсгийн Кюшү аралд хүчтэй газар хөдөлснөөс 49 хүн амь үрэгдсэн юм.

Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Иймээс Японд 6 болон түүнээс дээш магнитудын газар хөдлөлт олон болдог аж. Японд 2011 оны гуравдугаар сард 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс цунамийн гамшиг үүсч, 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм. Мөн Чернобылийн цөмийн ослоос хойших хамгийн том дэлбэрэлт Фукушима АЦС-д болсон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуу цахилгаантай бороо орно

Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна. Даваа гараг хүртэл ихэнх нутгаар бороо орох бөгөөд 17-19-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгууд, 19-ний өдөр зүүн бүсийн нутаг, 19-нд говийн бүсийн нутгаар дуу цахилгаантай ширүүн бороо, орж салхи секундэд 14-16 хүрч сэрүүснэ.

Хугацааны эхэн үед нийт нутгаар өдөртөө 17-22 хэм, шөнөдөө 6-13 хэмийн дулаантай байх бол хугацааны төгсгөлд шөнөдөө 11-18 хэм, өдөртөө 26-31 градусын дулаантай болно.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн үерлэж аюултай түвшинд хүрээд байна

Сүүлийн өдрүүдэд орон нутагт хур тунадас ихтэй байгаагаас гол мөрний усны түвшин нэмэгдэж зарим гол үерлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн, Бэлтэс, Сэлэнгэ, Бүгсий, Идэр зэрэг голуудын усны түвшин ихээхэн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хажуугаар урсдаг Дэлгэрмөрөн гол хэвийн үедээ 1 метр 64 см байдаг бол 1 метр 39 см-ээр нэмэгдэж 303 см болж аюултай түвшинд ойртжээ. Мөн Сэлэнгэ мөрөн хэвийн үедээ 213 см байдаг бол 1метр 60 см-ээр нэмэгдэж 373 см болсон байна. Цаашид усархаг бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын усны хэмжээ аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа ажээ. Тиймээс ард иргэдийг гол усны үерээс болгоомжилж аюулгүй байдлаа ханган зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний музейд 38,3 сая иений тусламж үзүүлнэ

Япон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үзмэрүүдийг хамгаалан хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардуулах ёслол маргааш болох юм.

Тус төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын Соёлын газраас нийт 38.3 сая иен буюу 800 сая орчим төгрөгийн тусламжийг Монголын үндэсний музейд хандивлана. Музейн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар үнэт өвийг урт хугацаанд хадгалах зохистой орчинг бүрдүүлэх боломж бий болох юм. Үндэсний музей нь хот, орон нутгийн бусад бүх музейг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар иргэдэд соёлын мэдээллийг хүртээх, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Одоогоор Үндэсний музейд Монгол орны балар эртнээс өнөөг хүртэлх уламжлалт зан заншил бүхий ялгарах онцлогийг харуулсан үзмэрүүдээс гадна дэлхийн хэмжээний ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэр хадгалагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Халуун цай, кофе хорт хавдар үүсгэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрөв

Хэтэрхий халуун цай, кофе уух нь эрүүл мэндэд аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх хорт хавдар судлах олон улсын агентлаг хүлээн зөвшөөрчээ. “Индепендент” сонинд ингэж мэдээлсэн байна.

“Хэтэрхий халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдрын шалтгаан болж болох юм, ингэхдээ чухамхүү температур нь хамгийн ноцтой” гэж Хорт хавдар судлах олон улсын агентлагийн захирал Кристотфер Уайлльд хэлжээ.

Тэр цельсийн65 градусын халуун нь хамгийн аюултай гэж эрдэмтэд сануулжбайна.Үүнээс бага температуртай шингэн хүнд аюулгүй, харин үүнээс дээш температур нь улаан хоолон хорт хавдар тусахэрдэсэл үүсгэдэгажээ.

“Халуун нэмэгдэх тусам улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл ихэсдэгийг цай юмуу матег уламжлал ёсоор халуунаар нь уудаг (цельсийн 70 орчим градусын халуун)Хятад, Иран, Турк, түүнчилэн Өмнөд Америкийн орнуудад хийсэн судалгаа харуулсныг” ДЭМБ тэмдэглэж байна.

Согтууруулах ундаа болон тамхитай холбоотой эрсдэлийг эрдэмтдийн хийсэн судалгаанд бас харгалзан үзжээ.

Categories
гадаад мэдээ

“Рио-2016” олимпийн наадмын медаль бэлэн болжээ

Тавь гаруй хоногийн дараа болох “Рио-2016” зуны олимпийн медаль бэлэн болжээ. Томас Бах ахлагчтай “Рио-2016” олимпийг зохион байгуулах хорооноос өгсөн мэдээллээр 2400 гаруй медаль үйлдвэрлэжээ. Медалийн загвар нь “Рио-2016” олимпийн бэлгэдэл, түүнийг тойрон эртний грекийн ялалтын бэлгэ тэмдэг болох лаврын навч байрлажээ. Харин нөгөө тал нь Эртний Грекийн охин тэнгэр Панатинайко нь Акрополис цэнгэлдэх хүрээлэнгийн урд буйгаар байгалийн үзэмж, үндэсний хэв маягийн оруулан бүтээжээ. Харин Параолимпийн медаль онцлогтой бөгөөд харааны бэрхшээлтэй тамирчдад зориулан товруутай байх юм. Мөн сэгсрэх чимээгээр алт, мөнгө, хүрэл гэдгийг нь ялгаж болно. Алтан медаль сэгсрэхэд нь хамгийн чанга дугарах бөгөөд мөнгө хүрэл нь арай бүдэгхэн сонсогдох ажээ. Медалиуд нь бүгд 500 гр жинтэй бөгөөд тамирчид зүүхэд тэдний зүрхэн тушаа байрлахаар хийгджээ. Мөнгөн ус хэрэглэхгүйгээр олборлосон цэвэр алтаар бүрсэн бөгөөд мөнгө хүрэл медалийн 30 хувийг дахин боловсруулсан мөнгөөр хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордон нээлтээ хийлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, хүний хөгжил сангийн 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр санхүүжүүлэн барьж байгуулсан Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Тус ордон ашиглалтанд орсоноор залуу гэр бүлүүдийг харилцааны сургалт, сэтгэл зүйн зөвөлгөө мэдээллээр бүрэн хангаж, шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрч буй залуучуудад иргэний үнэмлэхийг гардуулан өгөх, залуу гэр бүлийн гэрлэх ёслолыг зохион байгуулах юм. Мөн ахмад гэр бүлийн бахархлын хүндэтгэлийн ёслол, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд тогтмол явуулж байх юм байна.

үүхэд гэр бүлийн хөгжлийн ордонд залуу гэр бүл, өсвөр үе, залуучуудад зориулсан зөвлөгөө өгөх мэдээллийн төв, бүрэн сийлбэртэй 12 ханатай ёслолын өргөө болон дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс байрлан үйл ажиллагаа явуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ авах сургуулиудад утасны сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ

2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн өчигдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37.200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох юм.

Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын байранд сурагчид нууцаар утастай орж, шалгалтын материал гадагш задруулсан тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ жил хяналтыг сайжруулж, ЭЕШ авах ЕБС-иудын байранд сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ.

Мөн бүртгэлийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалын хэлж буйгаар сурагчид утас авч яваа эсэхийг металл илрүүлэгчээр шалгаж оруулж байгаа аж. Мөн сургуулиудад байрлуулсан сүлжээ унагах төхөөрөмж 200 метр зайд ажиллах хүчин чадалтай юм байна.