Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орлоо.
Өнөөдрийн байдлаар Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдээд байна.
Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.