Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийлээ

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр Онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийлээ.

Музейн нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Шадар сайдын зөвлөх П.Даш, Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Г.Махбариад, хошууч генерал П.Сүндэв, Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Бямбаноров, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар болон үе, үеийн удирдлагууд, ахмад настнууд хүрэлцэн ирж оролцлоо.

Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна.

Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлд концессоор бүтээн байгуулалт хийх компаниудтай гэрээ байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115, 116, 117, 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай концессын гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах төслүүдийг гүйцэтгэх компаниудтай концессын гэрээ байгуулав. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад байршилтай 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
  • Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад байршилтай 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
  • “Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих” төслийг хэрэгжүүлэхээр “Эйч Си Пи” ХХК-тай
  • “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын богинод 1,6 км авто замын шинэчлэлт” хийх төслийг хэрэгжүүлэхээр “ХАКМС” ХХК-тай
  • “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуурай мухарын аманд шинээр 2 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Оч наран” ХХК-тай
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул тосгонд байршилтай 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Цонбон тоосго” ХХК-тай
  • Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооноос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хүртэлх нутаг дэвсгэр “Хувьсгалчдын замаас Хайлаастын зам хүртэлх 2,8 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Рингроуд” ХХК-тай тус тус концессын гэрээ байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд замд “H.Sonata” маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар хотоос 132-133 дахь км-т “T.Ipsum” маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй З, зорчигч 18 настай эмэгтэй Б нарын хоёр хүний амь нас хохирч нэг хүн гэмтсэн. Мөн Ховд аймгийн Үенч сумын Жаргалант багаас баруун тийш Күв гэх шороон замд улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 38 настай эрэгтэй Б нь газар дээрээ нас баржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн шалгалтын хариу тараасан этгээдийг олж, шалгуулах хүсэлт гаргав

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаварын хариу тарсан хэмээн яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг, Нийслэлийн 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах нарын төлөөлөл бүхий хүмүүс цугларч мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань тестийн хариу аль хэдийнэ задарчихсан байна.

Зарим хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан. Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Тиймээс холбогдох байгууллагууд шалгалт явуулж бар кодыг хэн тараасан болохыг илрүүлээд өгөөч” гэв. Түүнчлэн сурагчид болон эцэг эхийн төлөөлөл ч мөн өөрсдийн зүгээс тайлбар хийв. Тэд мөн л Боловсролын үнэлгээний төвд хандан Эсэлтийн шалгалтын сэдэв даалгаврыг гадагш задруулж, худалдсан этгээдийг хууль цагдаагийн байгууллагаас шалгаж хариуцлага тооцохыг хүслээ.

113-р сургуулийн төгсөгч Г.Мандах: Шалгалтаас өмнө надад фэйсбүүкээр мэдээлэл ирсэн
Элсэлтийн шалгалт болохоос өмнө хүүхдүүдээс надад маш олон мэдээлэл ирсэн. Фэйсбүүкийн найзууд над руу чат бичээд улсын шалгалтын хариу авах уу, зарж байгаа гэж байсан. Би тухайн үед огт итгээгүй. Худлаа мөнгө олох гэсэн хүмүүс байх гэж бодсон тэгээд ч хариу задрах ямарч боломжгүй гэдэг ойлголттой байсан юм. Гэтэл химийн шалгалтанд орсон хүүхдүүд хариу нь таарч байна, 800 оноо авсан байх гэж хоорондоо ярьж байсан. Тэгэхээр нь мөнгө олоод шалгалтын хариу худалдаад авчих юмсан гэсэн бодол ч төрсөн. Одоо бол итгэл алдарчхаад байна. Миний олон жилийн хичээл зүтгэл, багш нарын минь хөдөлмөр, ээж аавын минь итгэл найдвар алга боллоо. Миний ижил олон хүүхдийн мөрөөдлийг хэдхэн төгрөгийн төлөө худалдчихаж байгаад үнэхээр харамсаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэнхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ

Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт

1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.

Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.

“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

“Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

Түлш, эрчим хүчний үйлдвэр, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт болон зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2017 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгов.

Түлш, эрчим хүчний салбарт 95 тэрбум төгрөгийн их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын 1537 ажил хийгдэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 29.5 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 30.8 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 26.4, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 27 хувьтай байгаа юм. 9 дүгээр сарын 1 гэхэд засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусган, бүх станцуудад 20 хоногийн нүүрсний нөөц үүсгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээллээ.

Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг баталлаа

“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэнхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Товч мэдээ

· “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.


· 2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.


· 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.

· Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.


· АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.


· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулж явуулах Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг өнөөдөр нээлээ.

Сургалт аргазүйн төвийн барилга нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр , Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй. гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.

Сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулах юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын шүүхийн шинэчлэл түрүүлж явна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шүүхийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцож, 2016 оны 3-4 дүгээр саруудад Монгол Улсын шүүхийг цогцоор нь судалсан судалгааны дүнг танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж “Монгол Улс сүүлийн 25 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Гэхдээ энэ хугацаанд шүүхийн талаар ямар нэгэн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсангүй. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэнээс хойш анх удаа олон улсын хөндлөнгийн байгууллагаар шүүхийн талаар хөндлөнгийн цогц судалгаа хийлгүүллээ. Дэлхийн улс орнууд энэ судалгааг хийлгэхдээ нэлээд болгоомжилдог юм байна. Учир нь судалгааны дүнд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй учраас үр дүн нь яаж гарах бол гэдгээс эмээдэг. Харин бид эмээсэнгүй. Монголын улсын шүүхийн бодит нүүр царайг хөндлөнгөөс харъя гэж зориуд хийлгэлээ” хэмээн хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо.

ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс “Улс орны эдийн засгийн суурийн гол хүчин зүйл нь шүүх эрх мэдлийн тогтвортой байдал юм. Шүүх эрх мэдлийн тогтвортой байдал нь иргэдийн эрх тэгш байдалд амьдрах боломжийг хангахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл болдог” гэдгийг онцлоод судалгааны дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаа нь Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөнгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээрээ шүүх эрх мэдлийн онцлох томоохон үйл явдлын нэг юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлснээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлд олон улсын түвшинд нэг мөр хариулт өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой.

“Монгол улсын шүүхийн цогц зураглал” судалгаа нь олон улсын жишиг, стандартад суурилж шүүхийн тогтолцоог бүхэлд нь судалж хараат бус, хөндлөнгийн мэргэшсэн баг(Judicial Integrity Group) үнэлгээ хийдэг байна.

– Шүүхийн хараат бус байдал – Independence

– Төвийг сахисан шүүх эрх мэдэл – Impartiality

– Шүүгчийн ёс зүй – Integrity

– Шүүгчийн зохистой байдал – Propriety

– Тэгш эрхийг эрхэмлэх – Equality

– Хичээл зүтгэл, чадвар – Competence and Diligence гэсэн шалгуурын хүрээнд судалгааны багийнхан Хууль зүйн яам, 3 шатны иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хуульчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага хийж, асуулга явуулж, шүүхүүдийн үйл ажиллагааны бодит байдлыг газар дээр нь шинжлэн судалсны үндсэн дээр нарийвчилсан дүгнэлтүүдийг хийсэн байна.

Юун түрүүнд:

-Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна.

-Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэсэн товч дүгнэлтийг тодотгожээ.

Шүүгчдэд хэрэг хуваарилах процесс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр программд цаг хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хуваарилагддаг нь шүүгчийн хараат бус байдлын том нотолгоо гэдгийг судалгаа онцолсны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчдийн ур чадвар асуудалтай нь шүүн таслах ажиллагааг удаашруулах, улмаар өөр бүрэлдэхүүнээр хэргээ шийдвэрлүүлэх зорилгоор боломжуудыг олон өмгөөлөгч бодитоор ашиглаж байгааг дурджээ. Мөн өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсний хэмжээг зохицуулаагүй, өмгөөлөгчдийн хувьд сургалтын эрэлт хэрэгцээ өндөр гэж судалгаанд тодорхойлсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын дипломат ажилтнууд хилээр их хэмжээний тамхи гаргахыг завджээ

Монголын дипломат ажилтнууд их хэмжээний тамхи зөөвөрлөж байгаад Украины хил дээр саатуулагдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Монгол Улсын паспорттой хоёр иргэн, дипломат албаны машинаар их хэмжээний тамхийг хил нэвтрүүлэхийг завдсан байна. Тэднийг саатуулан шалгаж, авч явсан тамхийг нь шинжилгээнд өгчээ.

Эх сурвалжид дурдсанаар Хилийн албаны дарга Олег Слободян хэлэхдээ “Уг машиныг хууль бус ачаа тээвэрлэж яваа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Албаны үнэрч нохой ч мөн уг машиныг сэжиглэж байгаа нь илт байсан. Тиймээс бид аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүдтэй хамт машинд нэмэлт үзлэг шалгалт хийхэд их хэмжээний тамхи гарч ирсэн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станцуудыг баталгаажууллаа

Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг байна. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн баталгаажуулалтыг хийж дуусчээ.

Ээлжит баталгаажуулалтад нефть импортолдог нийт 16 компанийн 268 станц хамрагдсан байна. Энэ онд шинээр шингэрүүлсэн шатдаг хийг түгээдэг станцуудыг Гор газ ХХК-4, Дашваанжил ХХК-3, Тэспетролиум ХХК-4 Синчи- Ойл ХХК-1-ийг нэмж байгуулжээ.