Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг голын эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байхыг анхааруулав

Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрсэн бөгөөд маргааш өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ

УИХ-ын даргын гаргасан захирамжаар энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган хуралдах ёстой. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, чуулганы хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн юм.

2016 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Зургадугаар сарын 23-ны Пүрэв гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Зургадугаар сарын 24. Баасан гариг:

Нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ.

  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлэг салбар амбулаторитой болов

yoronhii said

Засгийн газраас Орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 11 аймагт оношилгооны төв байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Цэргийн нэгдсэн эмнэлэгт 79 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгооны төв болон АШУИС-ийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймаг дахь баруун бүсийн оношилгооны төвийг 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн гэдгийг тэрээр тэмдэглээд эдгээр ажлын үр дүнд монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх үндэс бүрдэх юм гэлээ.

Гурван сая хүн амтай манай улсад гурав дахь шатлалын эмнэлгийн ачаалал их. Бид ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг. Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө Засгийн газарт танилцуулсан. Бидний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, өнөөдөр биеллээ олж байна. 90 жилийн түүх, дэг сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээ амлаж байна гэж эмнэлгийн удирдлагууд онцолжээ.

yoronhii said

Categories
мэдээ нийгэм

“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 34 мянган малчин зээл авчээ

Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн болон Хаан банкуудад нийт 36811 малчин 142 тэрбум 859.4 сая төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлжээ. Жилийн 10 хувийн хүүтэй эл зээлийг одоогийн байдлаар 34363 малчинд 132 тэрбум 220.0 сая төгрөгийн зээл аваад байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ. 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих уг төсөл мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Украин улсын Дьяково боомтын хилийн шалган дэр Монгол Улсын хоёр иргэн “Дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхийг завдаад баригдсан тухай мэдээлэгдсэн билээ. Гадаад хэргийн яамнаас энэ талаар Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ үйл явдалтай холбоотойгоор зарим хэвлэлд гарсан ташаа мэдээлэлд тайлбар-мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг дор хүргэж байна.

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ

Москва хот

2016 оны 6 дугаар сарын 20-нд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын дипломат их хэмжээний тамхи зөөж байгаад баригдсан гэсэн мэдээ тархсан байна. Уг хэрэгт холбогдогч хувь хүн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр 2012-2015 онд ажиллаж байгаад эх орондоо бүрмөсөн буцаж, өндөр насныхаа тэтгэвэрт суусан юм байна.

Гэтэл ийм эзэн тодорхой, хөндлөнгийн хэргийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайдын нэр хүндэд нялзаан, улс оронд болж буй парламентын сонгуулийн сурталчилгааны кампанит цаг үеийн үйл явдалтай холбон башир зорилго агуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна.

Болчимгүй, баримт нотолгоогүй ийм мэдээлэл нь хоёр орны харилцаанд ч сэв суулгах уршигтайг зориуд анхааруулан дээрх хэрэгт Москва дахь Элчин сайдын яам учир холбогдолгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өнөө жилийн наадамд хэн түрүүлэх вэ” хэлэлцүүлэг боллоо

“Өдрийн сонин”-оос удахгүй болох баяр наадмын бөхийн таавар ямар байх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бөхийн мэргэжилтнүүд, бөх судлаачид, ахмад бөхчүүдийн саналыг сонслоо. Тэд энэ жилийн наадамд 1024 бөх зодоглохоороо ихээхэн онцлог болно гэдгийг юуны өмнө дурдаж байлаа. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн сар шинийн барилдаанаас хойш өнөөдрийг хүртэл найман удаагийн томоохон барилдааныг зохион байгуулаад байгаа аж. Эдгээр барилдаанд өнгөлсөн, сайн барилдсан, хамгийн сайн бэлтгэлтэй байгаа бөхчүүдийг наадамд тун дээгүүр барилдана гэсэн таамгийг дэвшүүлж байв.

Мөн улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, Улсын засуул Р.Самдилдондов, бөх судлаач Ш.Мягмар, Улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх тайлбарлагч С.Гантөр, бөх сонирхогч Түмэндэмбэрэл, Наранбаатар нар өөрсдийн таамгийг дэвшүүлж, өнөө жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй тэмдэглэлийг “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа бүрэн эхээр нь хүргэх болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1950 төгрөгтэй тэнцлээ

Сүүлийн хагас сарын хугацаанд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна. Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1950 төргөрөөр худалдан авч 1952 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1946 төгрөгөөр худалдан авч 1950 төгрөгөөр арилжиж байна. Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс долларын ханшийг үргэжлэн буурах төлөвтэй хэмээн мэдээллээд байна. Түүнчлэн суларч буй ханшийг ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн, оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг үзэгдлүүдтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Өнөө жилийн наадамд хэн түрүүлэх вэ” бөхийн хэлэлцүүлэг эхэлж байна

Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ жилийн наадам Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойтой учраас 1024 бөх зодоглох юм. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж эхлээд байгаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн СГЗ Д.Данзан, улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх судлаач Б.Цогтбаатар нарын олон хүн санал бодлоо хэлэхээр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д цуглаад байна. Хэлэлцүүлэгт мөн хэвлэл мэдээллийн байгууллага болоод бөх сонирхогчид олноор оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй

Ирэх долоодугаар сарын 1-нээс Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй болжээ. Энэ талаар УБТЗ-ын дарга А-181 тоот тушаал гаргасан байна. Иймд тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай байгаа аж.

Тухайлбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долоодугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
энтертаймент-ертөнц

“Камертон” хамтлагийн 10 цомог Apple iTunes-д худалдаанд гарлаа

Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр суурийг хэдийнээ эзлэн залуусын зүрх сэтгэлийг эзэмдсээр байгаа “Камертон” хамтлаг фенүүддээ гэнэтийн бэлгээ задаллаа. Тэд энэ удаад бүх цомгууд Apple iTunes-д худалдаанд гаргасан байна.

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, Төрийн соёрхолт Д.Болд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Харин 2016 онд гарах цоо шинэ цомог гарт очиход маш бага хугацаа үлдээд байгаа. Та нартаа шинэ уран бүтээлээ хурдхан сонсуулах гээд бид тэсэн ядан хүлээж байгаа шүү. Удахгүй уулзацгаая!” хэмээн бичжээ.

Энэ сарын 24-нд буюу хоёр өдрийн дараа тус хамтлагийн төрсөн өдөр тохиох бөгөөд тэд гэнэтийн бэлгээ задлахаар зэхээд байгаа гэсэн шүү.