Categories
мэдээ нийгэм

Маргааш хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын дөрөв дэх ням гарагт “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэдэг. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан маргааш 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдийн талбай”-д өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Мөн шинээр батлагдсан хуулиудын эмхэтгэл, ном зэргийг тараах юм.

Categories
мэдээ нийгэм

Машин хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

2016 оны нэгдүгээр сараас хойш нийслэлд 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарчээ. Сүүлийн үед машины хулгай нэмэгдэх хандлагатай байгаа талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл машин болон машины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа аж.

Тухайлбал, машин хулгайлсан 41 үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа гэлээ. Сэжигтнүүдийн хувьд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс машин хулгайлсан нь тогтоогджээ.

Үүнээс гадна Ц нарын 18 удаагийн үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа гэлээ. Мөн хулгайн замаар алдагдсан машины эд ангийг худалдаж авдаг ченж нарыг ч саатуулан шалгаж байгаа талаар өнөөдөр мэдээлсэн юм.

Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж тогтоожээ. Харин 71 машиныг хулгайлсан хэрэгт сэжигтнүүдийг шалгаж байгаа аж. Одоогоор 13 машин олдоогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Машин хулгайлсан этгээдүүдийн хувьд 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хэмээн хариулдаг байна. Харин 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг хэмээн мэдүүлжээ.

Машин хулгайлсан этгээдэд 145, 223, 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж болно

Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийжээ. Тухайлбал, нийтийн тээврийн чиглэлд ихээхэн ажил хийсэн. Үүний нэг нь угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн явдал юм. Мөн монголдоо үйлдвэрлэсэн эко автобусыг нийтийн тээвэрт ашиглахаас гадна иргэд UB смарт карт ашиглан зорчдог болсон. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүнд сурталыг халж иргэдэд ихээхэн тааламжтай нөхцөл байдал бий болсон юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

нэхүү зам ашиглалтад орсноор хотын нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт 90 хувиар өсч, тасалбарын орлого 25-30 хувиар нэмэгдэх юм байна. Мөн иргэд автобусны зогсоолоос интернэт, гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж боломжтой аж. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад ч тустай гэнэ. Судалгаагаар автобусны дундаж хурд нэг цагт 3-5 километр байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү систем нэвтэрвэл нэг цагт 15 километр явах боломжтой.

Мөн Нийслэл хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 29 иргэн гадаадад амь насаа алджээ

Сүүлийн жилүүдэд залуус гадагшаа гарч ажиллаж амьдрах, сурах зорилгоор хилийн дээс алхах нь ихэссэн. Түүгээр ч зогсохгүй гадаадад амьдарч байгаа монголчууд амь алдах нь нэмэгджээ. Тухайлбал, он гарсаар гадаадад манай улсын 29 иргэн амь насаа алдсан байна. Үүний 12 нь өвчний нас барсан нь тогтоогджээ. Түүнээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас эрх нь зөрчигдөж, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийг хохирогч болох явдал гарсаар байгааг албаныхан мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1. Улсын Их Хурлын сонгуулийн 63-66 дугаар тойргуудын хэсгийг байгуулж, нутаг дэвсгэр, төвийг хавсралтаар баталсугай.

2. Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлан мэдээлж, иргэд сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулахыг Хурлын ажлын алба /Ц.Алтанцацрал/, дүүргийн Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/, Хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 13, 32, 37 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын

20-ны өдрийн 44 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

Улсын Их Хурлын сонгуулийн 63 дугаар тойргийн хэсэг, түүний нутаг дэвсгэр, санал авах байршил

Хэсгийн дугаар

Харьяалах нутаг дэвсгэр

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо

1 дүгээр хэсэг

1 дүгээр 40 мянгатын 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 15, 18, 19, 22, 23, М100, А4, Б8, ТЕГ50, 8 айл, 5/2

2 дугаар 40 мянгатын 35, 36, 37, 38, 39, 40, 41, 34

Баруун сэлбэ 2/3, 5/3, 5/5, 17, 26, 45

Энхтайваны өргөн чөлөө 6/1, 7/1, 7/2, 7/4

Бага тойруу 16, 46, 6а

Сүхбаатарын гудамж 13

23 дугаар сургуулийн биеийн тамирын заал

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

2 дугаар хэсэг

2 дугаар 40 мянгатын 21, 22, 23, 25, 26, 27, 28

50 мянгатын 21, 23, 25

Холбооны 1/20, 2/20,

Сангийн яамны 20

Барилгын зургийн институт 25

Барилгын хорооны 30

Хөдөө аж ахуйн 30

Монхаус 33/1, 33/3

Пума 56

Чоймбол 55

Үйлдвэр хоршооны 12

Тээвэр хангамж 30

Их тойруугийн 19а , 19б

Барилгын коллежийн оюутны байр

Төмөрчний 6а, 8

Бэтүб хийд

АОС-1

Хорооны

иргэний танхим

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо

3 дугаар хэсэг

2 дугаар 40 мянгат 1, 2, 3, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 15, 16, 18, 19, 29 дүгээр байр

Жуулчны 42, 43, ЭТӨЧ-49 дүгээр байр

24 дүгээр сургуулийн үүдний танхим

4 дүгээр хэсэг

1 дүгээр 40 мянгат 76 дугаар байр

2 дугаар 40 мянгат 6А байр

50 мянгат 13, 15, 17, 19 дүгээр байр,

ЭТӨЧ 23, 23/1, 23/2, 23/3, 25/4,

19/4, 17/2, 44

БС-8/8, 8/9, 39, 40, 24 байр

Жуулчны 40/3, 51, ТГ-3, 22, Эхлэл байр

24 дүгээр сургуулийн байр

Хөнгөн хүнсний үйлдвэрийн 1/30, 2/30 байр

МУИС-20, НХДЗ-20 дугаар байр

24 дүгээр сургуулийн биеийн тамирын заал

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо

5 дугаар хэсэг

Анкарагийн -23

Бага тойруу 4, 6, 6/7, 8/2, 9, 10а, 13, 17, 18, 19, 19а, 20, 20/5, 21, 32, 37, 39/2, 47, Дрийм зочид буудал, Зоос гоёл Г-4, Мон мэдлэг хашаа

Барилгачдын талбай Төрийн 13б

5 дугаар сургуулийн биеийн тамирын заал

6 дугаар хэсэг

Барилгачдын талбай ХЦА, ХЦ-4/6, Хийморь А, Хийморь Б, Хийморь А2, Хийморь 4/7, Хийморь 4/6, 4/6, 4/7, 4-6, 4-7

Самбуугийн гудамж -38/1

Бага тойруу гудамж 10, 11, 12, 12а, 14, 15, 16/1, 18/1, 20/1, 29, 30а, 33, 38/1, 39, 41, 46, 54, ДК-95, Галын депо, Соёлын коллеж

Нийслэлийн Онцгой байдлын газрын Хурлын танхим

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо

7 дугаар хэсэг

6 дугаар хороолол 2А, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 9А, 11, 12 байр

Самбуугийн 21 тоот байр, Баянбогд плаза-501 тоот

Хорооны

иргэний танхим

8 дугаар хэсэг

6 дугаар хороолол 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 34, 45, 47, 49-1, 49-2 тоот байр

Хөдөлмөрийн

дээд сургуулийн

2 дугаар давхарт лекцийн танхим

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо

9 дүгээр хэсэг

30, 24, 25, 26, 28, 34, 45, 57, 60/1, 60/3, 64, 66, 67, 68, Лааганы 62, 61, Баярский 62, Засгийн газрын 16, 63, 63а, 39а

50 дугаар сургуулийн урлаг заал

10 дугаар хэсэг

33, 47, 23, Бага тойруу 31, 35, 40, 41, 42, 43, 44, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 58, 65, 49а, 72, 56/31, Баянбүрд цогцолбор төв-1

Хорооны

иргэний танхим

Улсын Их Хурлын сонгуулийн 64 дүгээр тойргийн хэсэг, түүний нутаг дэвсгэр, санал авах байршил

Хэсгийн дугаар

Харьяалах нутаг дэвсгэр

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо

11 дүгээр хэсэг

Хувьсгалчдын А-гийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар гудамж

Хувьсгалчдын Б-гийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар гудамж

Хорооны иргэний танхим

12 дугаар хэсэг

Хувьсгалчдын В-гийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар гудамж

Хувьсгалчдын В-гийн 8 дугаар гудамжны- 413-418 тоот

Хилийн цэргийн ангийн 2-20 айл, 6 айл, 4 айл

Хувьсгалчдын В-гийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар гудамж

Хувьсгалчдын Г-гийн 487—538 тоот

Хувьсгалчдын Г-гийн 570—594 тоот

Хувьсгалчдын Г-гийн 674—676 тоот

Хувьсгалчдын Г-гийн 674-687 тоот

Хувьсгалчдын Г-гийн 884-920 тоот

173 дугаар цэцэрлэгийн

Урлаг заал

13 дугаар хэсэг

Хувьсгалчдын Г-гийн 539-681 тоот

Хувьсгалчдын Г-гийн 663-673 тоот

Хувьсгалчдын Г-гийн 10 дугаар гудамжны 668-883

Хувьсгалчдын Г-гийн 11 дүгээр гудамж 0001-0087

Хувьсгалчдын Г-ийн 10-ын 00-13 тоот

Нью Бюти Мүүн ХХК-ийн байр

14 дүгээр хэсэг

Хувьсгалчдын Г-гийн 11 дүгээр гудамжны 88-133 тоот 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар гудамж

Хувьсгалчдын Г-гийн 16-1-1-ээс 16-1-9 дүгээр гудамж

224 дүгээр цэцэрлэгийн

Урлаг заал

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо

15 дугаар хэсэг

Зүүн тасганы 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, Усан сан 1, 2, 3, 4, 5, 6, Сангийн 1 гудамж

Хорооны иргэний танхим

16 дугаар хэсэг

Баруун тасган 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, А гудамж, Дунд тасган 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр гудамж

Сод-Соёл ХХК-ний байр

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо

17 дугаар хэсэг

Дэнжийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар гудамж, Дэнжийн 20, 21, 22, 23, 24 дүгээр гудамж, Дэнжийн 25, 26, 27, 28, 29, 30 дугаар гудамж, Усны 1, 2, 3, 4, 5 дугаар гудамж, Усан сан 1, 2, 3, 4, 5 дугаар гудамж, Дэнжийн 31, 35, 41, 47, 53 дугаар цагаан байр

Хорооны

иргэний танхим

18 дугаар хэсэг

Дэнжийн 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр гудамж, Дэнжийн 32, 36, 39, 42, 44, 48, 55, 58, 65, 66, 67, 181 дүгээр цагаан байр, Дэнжийн 33, 37, 40 ,43, 45, 49, 56, 59, 61, 62, 63, 64 дүгээр цагаан байр, Дэнжийн 34, 38, 46, 50, 51, 52, 54, 57, 60, 68, 69, 70, 71 дүгээр цагаан байр, Зүүн дэнжийн 1 дүгээр гудамж

31 дүгээр цэцэрлэгийн

2 дугаар давхарт

Урлаг заал

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо

19 дүгээр хэсэг

Чингэлтэйн 1, 2, 3 дугаар гудамж, Зам гүүрийн гудамж, Цэцэрлэгийн 1-8 тоот, Дэнжийн 27, 28, 29 ,30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаар гудамж

39 дүгээр сургуулийн Б байрны 1 давхрын анги

20 дугаар хэсэг

Чингэлтэйн 4, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар гудамж жалга 5, 7, гудамж

Хорооны

иргэний танхим

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо

21 дүгээр хэсэг

Нуурын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар гудамж

57 дугаар сургуулийн

Урлаг заал

22 дугаар хэсэг

Нуурын 17, 18, 19, 20, 21, 22, 23 дугаар гудамж

Хорооны

иргэний танхим

Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойргийн хэсэг, түүний нутаг дэвсгэр, санал авах байршил

Хэсгийн дугаар

Харьяалах нутаг дэвсгэр

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо

23 дугаар хэсэг

Булгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр гудамж,

Булгийн Наб, ҮСАА, Гэгээ ХХК-ний байр

61 дүгээр сургуулийн

Хичээлийн танхим №203 тоот

24 дүгээр хэсэг

Булгийн 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 дугаар гудамж, Сан ундраагийн хашаа

61 дүгээр сургуулийн

Хичээлийн танхим №303 тоот

25 дугаар хэсэг

Булгийн 18 дугаар гудамж, Номын сангийн хашаа, Булгийн 19 дүгээр гаудамжны 908-1019а-ё, Булгийн 20 дугаар гудамжны 1104-1238б, Булгийн 20 дугаар гудамжны 1-11, Булгийн 21 дүгээр гудамжны 1-80, Горхийн 21 дүгээр гудамж

Хорооны иргэний танхим

26 дугаар хэсэг

Булгийн 19 дүгээр гудамжны 1-100, Булгийн 19 дүгээр гудамжны 1113-1233, Монкарагийн хашаа, Булгийн 20 дугаар гудамжны 1020-1103а-ю, Булгийн 22 дугаар гудамжны 1-11

154 дүгээр цэцэрлэг

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо

27 дугаар хэсэг

Сургуулийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 24, Сургуулийн 34, 35, 36, 37, ТКБ буюу төлөвлөгөөний комиссын байр, ЭМ 4-1 буюу Эмнэлгийн 4-1 тоот

17 дугаар

сургуулийн

Урлаг заал

28 дугаар хэсэг

Сургуулийн 20, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, Сургуулийн 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46

49 дүгээр сургуулийн

Урлаг заал

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо

29 дүгээр хэсэг

Хайлаастын 1,2,3,4,5,6,7,9,10,11,12,13, Хандгайт 1,2,3,4,5,6,7,8,9,

Хорооны

иргэнийтанхим

30 дугаар хэсэг

Хайлаастын 14,15,16,17,18,19,20,21,22,23,24 дүгээр гудамж

126 дугаар цэцэрлэгийн

1 дүгээр давхарт

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо

31 дүгээр хэсэг

Жаргалантын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар гудамж

72 дугаар сургуулийн Урлаг заал

32 дугаар хэсэг

Жаргалантын 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49 дүгээр гудамж

72 дугаар сургуулийн биеийн тамирын заал

33 дугаар хэсэг

Жаргалантын 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73 дугаар гудамж, Хайлаастын 60/4 дүгээр байр

Хорооны

иргэний танхим

Улсын Их Хурлын сонгуулийн 66 дугаар тойргийн хэсэг, түүний нутаг дэвсгэр, санал авах байршил

Хэсгийн дугаар

Харьялах нутаг дэвсгэр

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо

34 дүгээр хэсэг

Согоотын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ,11, 12, 13, 14, 15, 16, 16а, 17а, 18, 19, 20, 21, 22

Хорооны цогцолбор байрны хурлын танхим

35 дугаар хэсэг

Согоотын 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57

Хорооны иргэний танхим

36 дугаар хэсэг

Согоотын 58, 58а, 59, 59а, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74

Хайлаастын шинэ эцсийн буудал Хувийн цэцэрлэгийн байр

37 дугаар хэсэг

Согоотын 75, 76, 77, 77а, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91

Хун хатан хүнсний дэлгүүрийн байр

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо

38 дугаар хэсэг

Баянхайрхан 1 ,2, 3 дугаар гудамж

Зүрх уул 4 дүгээр гудамж

Баянхайрхан 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр гудамж,

зуслан 1, 2 дугаар гудамж

Зүрх уул 1, 2, 3 дугаар гудамж, 5 дугаар гудамж

Зүрх уул 6 дугаар гудамж 600-672, 5 дугаар гудамж,

Зүрх уул 7, 8, 9 дүгээр гудамж

Хорооны

иргэний танхим

39 дүгээр хэсэг

Сурагчийн 1-15 дугаар гудамж

Сурагчийн 61-65 дугаар гудамж, 69 дүгээр гудамж

Сурагчийн 70-78 дугаар гудамж

Сурагчийн 79-86 дугаар гудамж

103 дугаар цэцэрлэгийн

1 дүгээр давхар “Хусхан” бүлгийн анги

40 дүгээр хэсэг

Сурагчийн 16-26 дугаар гудамж

Сурагчийн 27-34 дүгээр гудамж

Сурагчийн 46-48 дугаар гудамж

Сурагчийн 49-1, 2, 3, 4 дүгээр гудамж, 1170-1180

103 дугаар цэцэрлэгийн

Нарсхан анги

41 дүгээр хэсэг

Сурагчийн 49 дүгээр гудамж 1110-1169 тоот

Сурагчийн 49 дүгээр гудамж 1181-1198 тоот

Сурагчийн 50-60 дугаар гудамж

Сурагчийн 35-40 гудамж

Сурагчийн 41-45 гудамж

174 дүгээр цэцэрлэгийн Бэлтгэл бүлгийн анги

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо

42 дугаар хэсэг

Яргайтын 1,2,3,4,5,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22 дугаар гудамж,

37 дугаар сургуулийн

биеийн

тамирын заал

43 дугаар хэсэг

Яргайтын 23,24,25,26,27,28,29,30,31,32,34,35,36,37,38,42,

Хандгайтын 9,10,11,12,13,14 дүгээр гудамж

37 дугаар сургуулийн урлаг заал

44 дүгээр хэсэг

Яргайтын6,7,8,9,40,41,43, Яргайтын 33 дугаар гудамж

37 дугаар сургуулийн өргөтгөл

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо

45 дугаар хэсэг

Тахилт-1, Тахилт-2, Тахилт-3, Тахилт-4, Зээлийн гудамж

117 дугаар сургуулийн

Урлаг заал

46 дугаар хэсэг

Доод салхит 1-13 дугаар гудамж, Шадивлан, Зуунмод, Хөхморьт, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Ойн булаг, Билгүүний энгэр, Майхан толгой

155 дугаар цэцэрлэгийн

1 дүгээр давхар

Дунд бүлгийн танхим

47 дугаар хэсэг

Дээд салхит-1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар гудамж, Дээд салхит-11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар гудамж, Ар согоот гудамж

Хорооны

иргэний танхим

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО


Categories
мэдээ нийгэм

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийг бүртгэх хугацаа маргааш дуусна

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно.

Хуульд, Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ гэж заажээ.

Мөн Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх учиртай.

Categories
гадаад мэдээ

Конго улсын дэд ерөнхийлөгч асанд 18 жилийн хорих ял оноожээ

Олон Улсын Эрүүгийн Шүүхээс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын дэд ерөнхийлөгч асан Жан-Пьер Бембад 18 жилийн хорих ял оноолоо. Жан-Пьер Бембаг дайны цагийн гэмт хэрэгт буруутай гэж шүүх үзсэн байна. Түүний захиргаанд байсан цэргүүд Төв Африкийн бүгд найрамдах улсад үйлдсэн харгислалын төлөө Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

2002 онд Жан-Пьер Бемба Төв Африкт гарсан төрийн эргэлтийг таслан зогсоохын тулд мянган цэрэг илгээсэн түүхтэй. Гэвч 2002-2003 оны хооронд Бембагийн илгээсэн цэргүүд Төв Африкийн энгийн номхон иргэдийг балмадаар хүйс тэмтэрч, дээрэмдэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Өөрийн харьяа цэргүүдийн сахилга батыг чангатгаж, дээрх харгислалыг таслан зогсоогоогүйнх нь төлөө Олон улсын эрүүгийн шүүх Ардчилсан Конгийн дэд ерөнхийлөгч асанд ял оноосон байна.

Бембаг 2008 оны тавдугаар сард баривчилснаас хойш өнөөг хүртэл албадан саатуулсан. Энэ хугацааг түүнд оноосон 18 жилийн хорих ялаас хасч тооцно гэж шүүх тайлбарлалаа. Бембагийн өмгөөлөгчид Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж, давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хяналт тавих журам баталлаа

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна. Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж иржээ.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталлаа.

Журмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Журам батлагдсанаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах, дохиоллын системтэй болсноор аюулгүй байдал хангагдана. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэл судалгаа хийснээр, гэмт хэрэг зөрчил, осол, гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болох эрсдлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хангах боломжтой болох төдийгүй гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид барьцаанд тавигдсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадамчдын замыг тохижуулж байна

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийж байна. Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах, зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдсэн. Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын 2 талаар 68000 м2 талбайн хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ. Энэ долоо хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5500 м3 үерийн далан суваг шуудуу, зам доогуурх хоолойнуудыг засварлан хогийг цэвэрлэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ногоон байгууламж хийх графикийн дагуу ирэх сарын 01-05-ны хооронд Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тогтоогоод байсан ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй гарсан учраас нэг зээлдэгчид 15 сая хүртэлх болгож журмандаа өөрчлөлт оруулсан юм.Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж эхлээд байна.

Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжинэ. Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэйгээр холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ажлын хэсэг байгулуах тухай А/507 дугаартай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Сангийн яам, Төрийн банкны төлөөллүүд багтжээ.

Тус захирамжид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга С.Очирбатад үүрэг болгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.