Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсчид, шороочид ба АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонжоо

Сонгуулийн сурталчилгаа ид дундаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгээ таниулах гэж айлын хаалга тогших нь халаг сандралдаж буй энэ өдрүүдэд хүн болгон л дор бүрнээ хэний нэрийг дугуйлахаа товлож суугаа. АН уу, МАН уу, хүнд нь үү намд нь уу гэх мэтээр түмэн асуулт эргэлдүүлж яваа хэсэг ихэнх нь байх. Амьдардаг гудамж, байрных нь эргэн тойронд хөл гишгэх зайгүй шахам нэр дэвшигчийн гоё зурагтай самбарууд зоочихсон болохоор арга ч үгүй. Тэр олон инээсэн царайнаас аль нь жинхэнэ өөрсдийнх нь төлөө юм хийж бүтээх нөхөр вэ гэдгийг ялгаж салгахад хэцүү санагдаж байж мэднэ. Уг нь сонголт хийх тийм хэцүү биш л дээ. Яг нарийндаа АН, МАН-аас эхлээд нэр нь дуулдаж сонсдоогүй жижигхэн намуудын дунд толгой эргээд байх зүйл огтоосоо байхгүй.

Шуудхан хэлэхэд Монголд, Монголын улс төрд хоёр л том хэсэг бий. Нэг нь шороочдын, нөгөө нь нүүрсчдийн гэсэн тодотголтой. Албан бус энэ нэршил сүүлийн үед их хүчтэй яригдаж байгаа. Ер нь бол энэ сонгуулиар сая хэлсэн хоёр бүлэглэлийн аль нь ялах бол гэсэн асуулт л тавигдаж байна.

Нүүрсчдийн гэдэг нь нүүрсээ төмөр замаар хямдхан тээгээд Хятадын зах зээл дээр үнэ хүргэн зарж олсон мөнгөөрөө бусад салбараа хөгжүүлж аятайхан амьдаръя гэсэн нөхдийн нэгдэл. Товчхондоо уул уурхайгаараа хөл дээрээ босоодохъё гэж зүтгэж яваа хэсэг. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг Таван толгойн ордыг хөдөлгөх гээд бараагүй нөхдийг нүүрсчдийн гэж нэрлээд удаж байна.Нөгөө нь ”Баялгаа тэгж дур зоргоороо ашиглахгүй, төмөр замаа урд хил рүү тавихыг урьтал болгохгүй. Болж өгвөл хойшоогоо төмөр зам татна. Хэзээ нэгэн цагт төмөр зам тавьж л таараа. Тэр үед нь нүүрсээ гүн боловсруулаад Орос, Хятадаар дамжуулж гуравдагч гүрэнд аймаар үнэтэй зарна” гэж хөмсөг зангидан шанаагаа тулж суугаа хэсэг. Тодруулбал, шороочдын нам. Нүүрсчид нь өнгөрсөн жилүүдэд нүүрсээ хямд тээвэрлэж Хятадын зах зээлд Австралитай өрсөлдөх боломж байна гэж зүтгээд шороочдыг бараагүй. Шороочид гэдэг нь ёгт утгатай нэршил л дээ. Төмөр зам бариулахгүй гэж зүтгэгсдийн хийсэн ажил нь шороо овоолсон төдийгөөр хэмжигдсэн учраас егөөдөж нэрлэсэн хэрэг. Нүүрсчдийн бүлэгт АН, МАН-ын гэх ялгаа зааг байхгүй. Аль аль намынх нь гишүүд багтдаг. Шороочдынх ч ялгаагүй, нам дамжсан нөхөд ашиг сонирхлоороо нэгдээд явж байгаа бүлэг.

Мэдээж нүүрсчид, шороочдын аль нь ч ялсан Монгол Улсын ирэх жилүүдэд эргэлзэлгүйгээр алхах зам тов тодорхой. Байгалийн баялгаа л хамгийн түрүүнд шүтэхээс өөр арга үгүй. Уул уурхайгаа хөгжүүлж, энэ салбараасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгээд урагшлахаас өөр зам чиг бидэнд байхгүй. Энэ сонгуулиар хоёр намын гишүүд л парламентын суудлын төлөө өрсөлдөнө. Нэг нь АН, нөгөө нь МАН. Тэгэхээр АН, МАН-ын мөрийн хөтөлбөрөөс харах гол зүйл маань уул уурхай гэсэн үг. Яг нарийндаа бэлэнчлэх, бэлэнчлэхгүй, ажил хийх, хийхгүй, уул уурхай явах, явахгүй, гадаадын хөрөнгө оруулалт татах, татахгүй гэх асуудал л бидний өмнө бий. Тэгэхээр энэ сонгуулиар, та бидний мэргэн сонголтоор аль нэг бүлэглэл нь л ялж таарна. Ингээд хоёр гол нам уул уурхайг мөрийн хөтөлбөртөө яаж харсныг хамтдаа сонжъё. АН-ын мөрийн хөтөлбөрт уул уурхай гэсэн хэсэг багтаж. Алт, газрын ховор элемент, уран, зэс, ховор металл, нүүрс-устөрөгчийн нэгдлүүд гэх мэт их нөөцтэй ашигт малтмалыг хамгийн түрүүнд эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлнэ гэж онцолжээ. Уул уурхайгаас их мөнгө орж ирэх ёстой гэдгийг нарийвчилж тусгаж өгсөн нь АН-ын мөрийн хөтөлбөрийн гялтайх хэсэг яах аргагүй мөн. АН-ын уул уурхайнханд өгөх амлалт эрдэс баялгийн бирж байгуулна, экспортын орлогыг 100 хувь дотоодын банкаар дамжуулдаг болгоно, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд бэлтгэж, дадлагажуулна, стратегийн орд газрууд болох Таван толгойн нүүрcний ордын хүчин чадал, Эрдэнэтийн зэс, молибденийн ордын нөөцийг тус тус нэмэгдүүлж, Асгатын мөнгө, Гацууртын алт, Цагаан суваргын зэсийн ордыг эргэлтэд оруулж, Оюу толгойн далд уурхайн төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ гэх мэтээр үргэлжилж байна.

Алтны салбарыг бодлогоор дэмжиж, олборлолтыг нь эрс нэмж, алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт ч багтжээ. Ам.доллар орлох бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алтыг дэмжих заалт тусгасан нь муугүй санаа. Нүүрс, зэсийн үнэ өнөөдрийнхөөс гавихгүй эдийн засаг хэцүү, хатуу хэвээр үргэлжилбэл ядаж л төгрөгөө сулд нь хаячихгүй байх боломж алтанд бий. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд гүйцэтгэнэ гэдэг ч онцлох учиртай заалт. Эрэл хайгуул, зураглал, төдийлөн сайн хийгдээгүй байхад л Оюу толгой, Таван толгой гэх мэт дэлхийн хэмжээний том ордууд олсон юм чинь, хайгуулаа эрчимжүүлж, зураглалаа нарийсгавал өчнөөн том орд нээгдэж, тэр хэрээр геологи, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэсэн таамаглалыг геологичид хэлдэг. Асар их мөнгө шаарддаг, маш том эрсдэл хүлээж байдаг гэдэг утгаараа геологи, хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт амин гол хэрэгцээ байдаг. Мэдээж овор ихтэй, хүнд жинтэй уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр зам, дэд бүтэцгүйгээр үнэ хүргэж зарах аргагүй. АН мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг орхигдуулсангүй. “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлнэ” гэсэн өгүүлбэр мөрийн хөтөлбөрт нь дурайж байна. Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ гэж АН мөрийн хөтөлбөртөө онцолсон байна лээ. Ирэх дөрвөн жилд шуудхан хэрэгжинэ гэж таамаглахад бэрх ч алсдаа бол хэрэгжүүлэхээс аргагүй бодлого. АН-ын мөрийн хөтөлбөрийн анхаарал татсан дараагийн өгүүлбэр нь “Газрын тос, уламжлалт бус газрын тосны шинэ орд илрүүлэх, улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий газарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн хэсэг. Эдийн засгаа илүү өсгөе гэвэл газрын тосны үйлдвэр барих ёстой, газрын тос боловсруулах үйлдвэр барья гэвэл нөөцөө нэмэгдүүлэх учиртай гэж судлаачид онцолдог. Энэ талаас нь харвал байхаас аргагүй заалт. Уламжлалт бус газрын тос гэдэг нь товчхондоо занар. Шатахууны хэрэглээгээ гаднаас хангаж байсан АНУ занараа ашиглаж дотоодын хэрэглээгээ болгочихдог болсон наад захын үлгэр авмаар жишээ байна. Европ, Азигүй хямарсан энэ үед Америкийн эдийн засаг өнгөтэй байгаа нь ерөөсөө л бусдаас хамаардаг байсан шатахуунаа занараасаа өлхөн хангачихдаг болсон гэх энгийн гаргалгаатай. Манай улс занарын нөөц ихтэй. Америкийн ”Жени ойл” хайгуулаа эхэлчихсэн.Төрийн дэмжлэг сул учраас ахиж өгөхгүй байгаа. Төрөөс бодлогоор дэмжээд өгвөл юм дуулгаж мэдэх салбар.

АН мөрийн хөтөлбөртөө “Нүүрсийг баяжуулан чанарыг сайжруулах, хагас болон гүн боловсруулах замаар нүүрс химийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина” гэсэн том өгүүлбэр багтаасан байгаа. Нүүрсний арвин нөөцтэй Монголын хувьд өмнөө тавих учиртай зорилго мөн үү гэвэл мөн. Гэхдээ 2016-2020 онд хэрэгжих ойрын төлөвлөгөө лав биш. Эхлээд нүүрсээ зөөх төмөр замаа бэлд, дараа нь Таван толгойгоо хөдөлгө, тэгээд их мөнгө бол, овоо доллартай болохоороо нүүрсээ гүн боловсруул гэсэн маршрут бий. Энэ замаар явсны эцэст химийн үйлдвэрлэл гэсэн хоёр үг үлгэр, мөрөөдөл биш үнэн, амьдралд ойрхон сонсогдоно. Харин “Эрдэнэс МГЛ” ХК-ийг олон төрлийн эрдэс, баялагт түшиглэсэн, зах зээлийн эрсдэлийг жигд хуваарилсан, улс төрөөс хамааралгүй бизнес төвтэй корпораци болгон хөгжүүлнэ гэсэн заалт бол ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээс аргагүй санаа. Стратегийн том ордуудыг зангиддаг “Эрдэнэс Монгол” улс төрөөс ангид бизнесийн зарчмаараа ажиллаад эхэлбэл Таван толгойд тэрбумаар шахдаг дугуйны бизнес зогсоно. Төрийн өмчийн уул уурхайн компанид шахааны хүмүүсээ оруулж ажлыг нь уядаг хөшүүн хойрго байдал арилна. Монголын уул уурхай дэлхийн хэмжээнд хөгжих хамгийн том суурь нь ерөөсөө л улс төрөөс хараат бус “Эрдэнэс Монгол”.

МАН-ын мөрийн хөтөлбөрт АН шиг “Уул уурхай” гэсэн тусгайлсан хэсэг байхгүй. Эдийн засгийн бодлого гэсэн хэсэгтээ л цөөн өгүүлбэр оруулжээ. Иргэдийн 1072 хувьцааг үнэд оруулна гэсэн малгайтайгаар. Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суварга зэрэг оруудыг түшиглэн зэс хайлуулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн онцолж. За тэгээд Төмөртэй, Төмөр толгой зэрэг ордыг түшиглэн Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөг, металлургийн үйлдвэрийг дэмжинэ, нүүрс, занар, газрын тос боловсруулах шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах гэх мэт үйлдвэрлэл хөгжүүлэх чигийн амлалтыг жагсаажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс “Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн төмөр зам барьж ашиглалтад оруулна” гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна. Ийм бүтээн байгуулалт өрнөж байж л монгол нүүрс моодонд орно гэдгийг олж харсан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн олзуурхам тал. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэх амлалт нь амьдрал дээр хэрэгжвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг мөнөөсөө мөн. Их мөнгө шаардсан уул уурхайн салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлье гэвэл хямд хүүтэй зээлийг гаднаас татахаас аргагүй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэмж зээл авахгүй гэдэг өгүүлбэр хэтэрхий гэнэн амлалт болж харагдаж байгааг бас дурдахаас аргагүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “1460 хоногт тохиох төр байгуулах ганц өдөр айсуй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Монголын боловсрол 2016” үзэсгэлэн яармагийн эргэн тойрныг сурвалжиллаа. Энэ үзэсгэлэнд ямар сургуульд орохоо шийдээгүй залуус орж их, дээд сургуулиудтай танилцах боломжтой юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг XIX нүүрнээс уншаарай.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Том зах зээлийн нэг хэсэг байж сумын атаман шиг аашлаад сууж болохгүй гэдгээ ойлгосон нь сайн хэрэг” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XIII нүүрнээс унших боломжтой.
Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал доктор, профессор Ж.Баясах “Манай улс ШХАБ-ын хурлын үеэр Орос, Хятадтай зөвхөн “Талын зам”-аа ярина” ярилцлага хэвлэгдлээ.
Улс төр нүүрнээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн “Энэ жил манай улс 600 мянга гаруй жуулчин хүлээж авна” ярилцлага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүнлэндоржийн “Шүүх том сорилтын өмнө байна” ярилцлага болон цаг үеийн мэдээ мэдээллийг нийтэлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “1460 хоногт тохиох төр байгуулах ганц өдөр айсуй” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдал нүүрт medee.mn сайтын захирал Д.Эрдэнэтуяагийн “ШӨХТГ өс хонзонгийн сэдплээр хандаж, medee.mn сайтын хрэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байна” ярилцлага, Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар хийсэн мэдээллийн талаар болон цаг үеийн мэдээлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы томилолтоор сэтгүүлч Д.Даваасүрэн “Буйр нууранд осолдсон загасчдын эмгэнэлт хэргийг мөрөөр” газар дээрээс нь очиж сурвалжлага цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх сурвалжлагад дөрвөн загасчны ар гэрийнхэний сэтгэгдэл байсан бол энэ удаад “Буйр” заставын орлогч Э.Бат-Эрдэнэ болон Халхгол сумын Цагдаагийн хэсгийн дарга Ц.Санчирын ярилцлага нийтлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XI нүүрнээс уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мандалговь чиглэлийн замд шинэ технологи туршина

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын Өндөрдов жуулчны баазаас Дундговийн замын эхлэл хүртэлх зургаан км хатуу хучилттай авто замд шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетоныг туршихаар болжээ. Тус шинэ технологийг энэ сарын 24 буюу маргааш 100 м замд турших юм байна.

Туршилтыг Зам, тээврийн хөгжлийн төв БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО”ХХК, “ЭМ АЙ ЭЛ” ХХК, “ЯЛГУУСАН” ХХК, “ЭРДЭНЭ ЗАМ” ХХК-тай хамтран хийх аж.

Зам, тээврийн хөгжлийн төв нь авто замын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО” ХХК-тай хамтран 2012 оноос бүлээн асфальт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх судалгааны ажлыг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэргүүд тангарагаа өргөлөө

2016 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид эх орондоо үнэнчээр зүтгэхийн илэрхийлэл болсон Цэргийн тангараг өргөлөө. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Зэвсэгт хүчний 017, 119, 311 дүгээр ангийн шинэ дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Алтанбулаг сумын удирдлага, цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хээрийн байрлалд шинээр цэргийн албанд татагдан ирсэн дайчдад цэргийн анхан шатны бэлтгэлийг 45 хоногийн хугацаатай явуулсан байна. Мөн салааны захирагч, салааны ахлагч нарт цэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хичээл сургуулийг хэрхэн явуулбал үр дүнтэй болох талаарх сургалтыг явуулснаараа онцлогтой байлаа хэмээн Сургалтын төвийн дарга Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Батмөнх илэрхийлж байв.

Categories
мэдээ улс-төр

З.Баянсэлэнгэ “Н.Учрал надаас тойргоо солихыг гуйсан” гэв

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өнөөдөр гэр бүлийнхээ хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр сүүлийн үед өөртэй нь холбоотой гарч буй мэдээллүүдийг ор үндэсгүй, өрсөлдөгчийнх нь явуулгаар хийж буй үйлдэл хэмээн мэдэгдсэн юм.

Тодруулбал, З.Баянсэлэнгэ гишүүнийг нөхрөө сольсон, олон тэрбумын тендер авсан хэмээн нэгэн хэвлэлд гарсан нийтлэлийг түүнтэй нэг тойрогт өрсөлдөж буй Н.Учрал хийсэн гэж тэрбээр мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр З.Баянсэлэнгэ “Н.Учрал сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө надтай уулзаж надаас тойргоо сольж өгөхийг гуйж байсан. Гэвч би өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Гэтэл миний тухай таагүй мэдээллүүд явуулж байгааг цаашид тэвчихгүй. Би Н.Учралтай шударга өрсөлдөхийг хүсэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш сонгуулийн хар хайрцгийг туршина

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд маргааш буюу 6-р сарын 24-ний өдрийн 12:00 цагт орон даяар байрлах нийт 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулна. Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байранд нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ. Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар үйлчлэх цахилгаан автобусны тоог нэмэгдүүлэв

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон салбар хорооны гишүүд Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ. Мөн уг автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьжээ. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэв. Үлдсэнийг нь Чингисийн талбайд болох арга хэмжээ болон АСЕМ-ын үеэр хэрэглэх юм. Баяр наадмын өдрүүдэд 6800 орчим цагдаагийн албан хаагч ажиллана. Мөн морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудын орчимд тогтмол усалгаа хийж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна. Үндэсний их баяр наадмыг наадамчин олны сэтгэлд хүрсэн, чанартай зохион байгуулахын тулд нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө гаргаж байгаа гэдгийг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.

Наадмын өдрүүдэд хотын төвөөс 10 ширхэг нийтийн тээвэр явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд автобусны тоог нэмэх шаардлагатай гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга онцлов.

Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Наадмын үйл ажиллагааг дэг журамтай, аюулгүй зохион байгуулах, хурдан морины уралдааны хувьд элдэв маргаан үүсэхээс сэрэмжилж, унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сайтар хангахад анхааран ажиллахыг үүрэг болгов.

Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“РИО-2016”-д зодоглох жүдочдын мэдүүлгийг илгээжээ

Монголын жүдо бөхийн холбооноос “РИО-2016” зуны олимпийн наадамд оролцох жүдо бөхийн багийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тэгвэл өчигдөр албан ёсоор Монголын жүдогийн шигшээ багийн мэдүүлгийг илгээжээ. “Рио”-г зорих жүдочдыг олимпийн аварга Н.Түвшинбаяр ахалж байгаа юм. Олимпийн наадамд оролцох Монголын багт дараах тамирчид багтаж байна.

Эрэгтэй
-60 кг- Ц.Цогтбаатар
-66 кг-Д.Төмөрхүлэг
-73 кг Г.Одбаяр
-81 кг-О.Ууганбаатар
-90 кг Л.Отгонбаатар
-100 кг Н.Түвшинбаяр
+100 кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй
-48 кг М.Уранцэцэг
-52 кг А.Цолмон
-57 кг Д.Сумъяа
-63 кг Ц.Мөнхзаяа
-70 кг Ц.Наранжаргал
-78 кг П.Лхамдэгд
+78 кг О.Жавзмаа

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн хулгай их байна

Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар хийсэн юм.

2016 оны эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 хэрэг бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа юм байна. Эдгээрээс 3045 буюу 36.1 хувийг бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг эзэлж буй аж.

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны 1 сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. Автомашин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна” гэлээ. Тэрээр хулгайд алдагдаж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн 2 автомашин хулгайлагдсан байна” гэлээ.

Дийлэнх нь унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна

Шалтгаан нөхцлийг судалбал дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь ньхулгайлсан автомашинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй байсан нь тогтоогдоод байгаа аж. Харин 17.1 хувийг гэр бүлийн гишүүд нь эзэмшигчид мэдэгдэхгүйгээр аваад явсан, эсвэл эзэмшигч өөрөө согтуугаар автомашинаа унаж яваад хаана тавьснаа мэдэхгүй байх зэрэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Эндээс харахад яг хулгайн сэдэлтэй биш байхад Цагдаагийн байгууллагад хулгайд алдсан мэдүүлэг өгч байгаа нь их анхаарал татаж байгааг онцлов.

Яг хулгайн сэдэлтэй биш байхад Цагдаагийн байгууллагад хулгайд алдсан мэдүүлэг өгч байгаа нь их анхаарал татаж байгааг онцолж байна.

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Гэмт этгээдүүд хуучны автомашинд түлхүүр тааруулах замаар, мөн дохиоллын системгүйг далимдуулах, харуул хамгаалалтгүй гэрэлтүүлэггүй газар автомашинаа удаан хугацаагаар байрлуулсныг ашиглан хулгайлж байгааг байцаалтын явцад хэлж байна. Тиймээс цагдаагийн байгууллага сүүлийн хагас жилийн турш автомашины хулгайн гэмт хэрэг хүндэрч байна хэмээн үзэж байгаа” хэмээв.

Автомашины толийг дугаарлаж тэмдэглээрэй

Одоогоор хотын ЦГ-аас ажлын хэсэг байгуулан шалгагдаж байгаа бүх хулгайн гэмт хэргүүд дээр нөхөн илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд хэв журмын албад, ЗЦ-ийн албад бүгд дайчлагдаж, үр дүнтэй ажиллаж байгаааж. Тухайлбал, 41 удаагийн үйлдлээр автомашин хулгайлсан хэргийг шалгаж байгаабөгөөд холбогдох бүлэг хулгайн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс ЦЕГ болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг санаачлан ажиллаж байгаа бөгөөд БЗД-ийнЦагдаагийн нэгдүгээр хэлтэс, ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдийн албан хаагчид иргэдийн автомашины толь дээр дугаар тэмдэгжүүлэх ажил хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Иймд иргэд хулгайд алдагдах боломжтой автомашины эд анги дээрээ дугаараа тэмдэглэх ажил идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дашрамд дурдахад, гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэд эрсдлийн даатгалаа төлөх шаардлагатай байгааг дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам засгийн эрх барихдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд20 мянган эхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой 150 ортой “Амгалан” амаржих газар, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, 2-3 дахин хүртээмжтэй үйлчилгээ хүргэх Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан юм.

Түүнчлэн 2018 онд АШУҮИС-ийн дэргэд олон улсын жишигт хүрсэн эмнэлэг ашиглалтад оруулах юм байна. Мөн Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг ашиглалтад оруулах бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг менежментээр бие даалган ажиллуулах бололцоог хангах аж. Бүх аймагт оношилгоо эмчилгээний төв байгуулж дуусгах юм байна.