Categories
мэдээ цаг-үе

Уламжлалтын С.Хишигжаргал

Энэ долоо хоногийн пүрэв гаригт Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний шилдэг аргууд” сэдэвтэйгээр өрнөсөн юм. Долоон орны 60 гаруй гадны төлөөлөгчид оролцсон энэ арга хэмжээний хүндтэй зочдын нэг нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Хишигжаргал байлаа.

Уламжлалтын гэж салбартаа хүндлэгддэг тэрээр Улаанбаатарын уугуул. 1985 онд Анагаахын дундын сувилагчийн анги, 1991 онд Анагаах ухааны их сургуулийн их эмчийн ангийг тус тус дүүргэжээ. Ээж нь сувилагч байсан нь эмч мэргэжлийг сонгох шалтгаан болсон гэдэг.

Хишигжаргал төгсөөд л сургуульдаа уламжлалтын чиглэлээр багшлах урилга авчээ. 1989 оноос уламжлалт анагаах ухаан ид сэргэж эхлэх үед багшийн хэрэгцээ өндөр байж. Өнөөг хүртэл уламжлалтын эмч бэлтгэж яваа Хишигжаргал багш “Миний ажил гэгээлэг, сонирхолтой, сайхан шүү. Мэдлэг чадвараа оюутнууддаа зааж сургана, бас өөрөө ч тэднээсээ их юм сурдаг. Ер нь боловсролын салбар их хүртээмжтэй өгөөжтэй” гэж ярив. Тэрээр ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг авсан байна. С.Хишигжаргалын охин Б.Болортуяа ээж шигээ эмч. Охин нь курс оношилгооны эмч хийж байгаа гэнэ.

Хишигжаргал багш уламжлалт анагаах ухааныг “Уламжлалт бол урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэж явсаар ирсэн. Өвчилсөн хойно нь биш, өмнө нь бие, хэл, сэтгэл, идээ, ундаа, явдал мөрөөр нь урьдчилж сэргийлдэг ухаан. Архаг өвчинд их үр дүнтэй. Үе мөчний өвчин, сахарын өвчин, харшлын талын эмчилгээг уламжлалт анагаах ухаан түлхүү хийдэг. Хурц үеийг нь европ эмчилгээний аргаар 7-14 хоног эмчлээд дараа нь уламжлалтын эмчилгээ хийвэл эдгэрэлт хурдан байдаг. Хүн бүр нас, хүйс, бие махбодын хувьд адил биш. Тиймээс эдгээрийг харгалзаж үзээд хувь хүнд тохирсон эмчилгээг уламжлалт анагаах ухаан хийдэг” гэж тодорхойлов. Уламжлалтын эмч нар вирусийн гаралтай өвчнийг эдгээхээр уламжлагдаж ирсэн жор, тангуудын судалгаа эхэлжээ. Ноднин жил гэхэд л эдний сургуулийн багш Оюунцэцэг амьсгалын замын вирусийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлын жорын судалгаа хийсэн гэнэ. “Бүх вирусийг эмчилнэ гэвэл худлаа. Жишээ нь элэгний вирусийг уламжлалтаар эмчилнэ гэж байхгүй. Гэхдээ манайд H1N1 вирус тархах үед ХӨСҮТ-д тусгай өрөө нээж уламжлалтын эм өгөхөд маш үр дүнтэй байсан. “Норов 7”, “ман 4”, “лидэр 7” гэсэн эмнүүдийг өгч тэр өвчний тархалтыг зогсооход тодорхой хувь нэмрээ оруулсан. Гэхдээ одоохондоо вирусийн гаралтай ямар өвчинд аль эм тохирох эсэхийг хараахан тогтоогоогүй судалгаа хийгдэж байгаа” хэмээн сонирхуулав.

Монголын уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ гэж түүнээс сонирхоход “Манай уламжлалт анагаах ухаан нүүдэлчин соёл иргэншил дээр тулгуурласан өөрийн гэсэн арга барилтай. Хятад, Төвд, Энэтхэг гээд бусад улсын анагаах ухаанаас хэрэгтэй зүйлсээ авч илүү баяжуулсан. Гэхдээ манайд өөрсдийн эмчилгээний аргууд бий. Нэгдүгээрт, тархины доргилтыг эмчилдэг арга байна.

Хоёрдугаарт, монголчууд морь малтай их ноцолддог, бэртэж гэмтдэг байсан учраас яс хугарах, бэртэх үед барьдаг эвлүүлдэг арга ухаан гэж бий. Гуравдугаарт, хануур хийдэг арга ухаан байна. Монгол орон их хүйтэн, эрс тэс уур амьсгалтай учраас төөнүүр хийх арга бас байгаа. Шар тос халааж эсгий дүрээд эмчилгээний идэвхтэй цэгүүд дээр тавьдаг юм. Монголчууд энэ дөрвөн зүйлийг Дорно дахины анагаах ухаанд оруулсан хувь нэмэртэй улс” гэж тодорхойллоо.

Тэрээр “Уламжлалт анагаах ухаанд эмчилж чаддаг, чаддаггүй өвчин бий. Европ анагаах ухаан ч ялгаагүй. Хэт нэг талыг барьж туйлшралгүй аль аль талынх нь сайн чанарыг олж харах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр анагаах ухаан нэгдэж эмчилгээ хийвэл илүү үр дүнгээ өгч үнэхээр олон өвчнийг эдгээж чадна” хэмээн ярьсан юм.

Б.Маралмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Бусаны нислэг буюу бидэнд хамгийн хамгийн ойр наран шарлагын газар” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт энэ удаа Монгол Улсын мал сүрэг 73 саяд хүрсэн тухай таатай мэдээллийг хүргэжээ. Мөн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг II нүүрнээс унших боломжтой. Хамгийн халуун сэдэв бол МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийсэн явдал байлаа. Тэрээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж олон ноцтой баримт дэлгэсэн юм. Тодруулбал тэрээр “Төрийн албыг хууль бусаар авахыг санаархаж байна” хэмээн ярив. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа “Бусаны нислэг буюу бидэнд хамгийн хамгийн ойр наран шарлагын газар” нийтлэл хэвлэгдлээ. Саяхнаас Бусан руу шууд нислэг үйлдэж эхлээд байгаа билээ. Монголчуудын хувьд энэ бол аялал, жуулчлалын таатай бөгөөд том боломж. Одоо гол нь визний асуудал. Энэхүү сонирхолтой нийтлэлийг та бүхэн III нүүрнээс уншаарай. Бямба гаригийн дугаарын VI нүүрт уламжлал ёсоор Хэлэх эрхийн индэр булан орсон бөгөөд VII нүүрт мөн уламжлалт булан болох Өдрийн зочин орсон байна. VII нүүрт дэлхий дахинаа өрнөсөн сонирхолтой мэдээ, мэдээлэл оржээ. Дэлхийн түүх булангаар тогтмол та бүхэндээ дэлхийн алдартай хотуудыг танилцуулж байгаа. Энэ удаа Византийн эзэнт гүрний тухай сонирхолтой нийтлэл орсон байна. Мөн IX нүүрнээс Нэг ангийнхны дурсамжийг хуваалцаарай. Мөн Амрах агшин буланд дэлхийн хамгийн аз жаргалтай 10 хотыг нэрлэжээ. Зуны амралт, аялал эхэлсэнтэй холбоотойгоор дээрх хотуудад аялах гэж байгаа бол сонирхолтой мэдээлэл уншихад илүүдэхгүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 21 мянган га газар түймэрт өртжээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар нийт 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас /урьдчилсан байдлаар/ байгаль, экологид 310.871.286 төгрөг, эд материалд 2.497.500 төгрөг, унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гарчээ.

Түймэрт гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, 10 саравч шатаж, 160 толгой, нэг автомашин, 120 ширхэг хилийн шон шатсан байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас /давхардсан тоогоор/ 854 албан хаагч, 80 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 279 албан хаагч, Зэвсэгт хүчнээс 159 албан хаагч, 39 автомашин,орон нутгаас 1856 иргэн, 212 автомашин тус тус дайчлагдан нийт 3148 хүн, 331 автомашинтай ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Гурав хоног архи согтууруулах ундаа худалдахгүй

Сонгууль болох гэж байгаатай
холбогдуулан сонгуулийн үеэр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ
аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжийг хэрэгжүүлэхээр,
сумын цагдаагийн хэлтэс энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах
ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд
үйлчлэхгүй байхыг анхааруулжээ. Энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг
30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож,
орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

Categories
мэдээ нийгэм

Монголд аялаж явсан гадаадын жуулчин алга болжээ

Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эрэгтэй манай улсад аялж яваад сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын нутгаар урсдаг Идэр голоос өнгөрөгч 5-р сарын 24-нд аяллаа эхэлж, хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Олон голын бэлчирээр урсдаг Сэлэнгэ мөрнөөр аялж байсан гэнэ. Түүнээс хойш сураггүй болсон учир иргэд 6-р сарын 21-ний 14:20 цагт аймгийн онцгой байдлын албанд хандсан байна. Эрлийн үйл ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй “Бид мэдээллийг хүлээн авсан даруйдаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Манай эрэн хайх салбарын дарга Мөнхбатаар ахлуулсан завьтай зургаан аврагч энэ сарын 21-ний 16 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрнээс эхлэн, эрхэн хайсаар гол дагуу нийтдээ 100 гаруй км газрыг самнаад байна. Одоо олон голын бэлчирт эрэл үргэлжилж байна” гэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Зам ашигласны төлбөр хураах зохицуулалт хангалтгүй байна гэв

ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчил илэрчээ.Тодруулбал, Иргэдээс авдаг авто зам ашигласны төлбөрийн тасалбар нь нууцлалгүй, тухайн шалган нэвтрүүлэх байгууллагын нэр бичих бичвэр байдаг ч бичдэггүй, үнэт цаасны шаардлага хангахгүй, хугацаа илэрхийлдэггүй, зарим шалган нэвтрүүлэх цэгүүдэд тасалбар дээр /он.сар.өдөр/ огноог ажилтнууд өөрсдөө гараар бичдэг зэрэг зөрчил нийтлэг байгаа бөгөөд энэ нь замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслэлээс төлбөр авах журам”-ийг зөрчиж байгаа аж.Төлбөр хураах цэгүүд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харьяа төрийн өмчийн байгууллага дангаар үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой зөвхөн төлбөр хураах төдийгөөр үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйлчилгээ нь хангалтгүй байдаг аж. Тиймээс зам, тээврийн яам болон зам, тээврийн хөгжлийн төвүүдэд мэдэгдэл хүргүүлж, зам, тээврийн хөгжлийн төвд 10 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулах шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүлсэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн газрыг судлаж үзэн боломжтой, боломжгүй гэсэн хариуг өгчээ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210 материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн, цахим системээр 3200 хүсэлт ирснээс 2000 гаруйд нь боломжтой, боломжгүй гэсэн хариу өгсөн гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Зуслангийн газрын өмчлөл эхэлсэн цагаас хойш нийт ирүүлж байгаа өргөдөл , хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчлүүд зонхилж байгаа юм байна. Дээрхи 2 дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18 216 нэгж талбар буюу иргэний газрыг өмчлүүлэх ажил ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Британи Европын холбооноос гарлаа

Их Британи улсад зохион байгуулагдсан Европын холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгын дүн гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг санал асуулгад 30 сая хүн оролцож, 71.8 хувийн ирцтэй явагдсан байна.

Саналаа өгсөн нийт иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн бол 48 хувь нь Британи Европын холбоонд үлдэх нь зөв хэмээжээ. Харин Шотланд болон Лондонгийн иргэд Британийг Европын холбооноос гарахыг дэмжээгүй гэнэ.

“Саналын урдчилсан дүн гарах үед фунт-стерлингийн ханш гурван хувиар унасан” талаар “CNN” агентлаг онцлов. Тусгаар тогтнолын нам энэ өдрийн тусгаар тогтнолын өдөр болгоно зарлаж буйгаа зарлаж, Лондон хотноо баярын жагсаал зохион байгуулжээ.

Тус нам 1994 оноос хойш Британийг Европын холбооны нөлөөнд хэтэрхий автаж байна хэмээн буруутгадаг байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Авьяаслаг хүүхдүүд шагналаа авлаа

Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас бяцхан харилцагч Ирээдүйн саятнуудынхаа дунд зохион байгуулсан “Хүүхэд бүр уран бүтээлч” баримлын шавраар урласан бүтээлийн уралдааны 3 насны ангилалд шагналт байр эзэлсэн хүүхэд багачууд маань өнөөдөр ХасБанкны төв байранд ирж шагналаа авлаа.

5-р сарын 9-өөс 6-р сарын 20-ны өдрийн хооронд зохион явагдсан уг уралдаанд хөдөлмөр, сэтгэл шингэсэн 350 гаруй бүтээл ирснээс 3-6 нас, 7-9 нас, 10-14 насны ангилал тус бүрд авьяас чадвар, ур дүй, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн нөхдөө манлайлан эхний 6 байрт шалгарсан уран бүтээлчдээ ХасБанкны ах эгч нар нь мөнгөн шагнал, Наран кидс дэлгүүрийн хамт олны бэлэг, Тэнгис кино театрын тасалбар зэрэг олон сайхан бэлгээр урамшуулсан юм.

Шагнал авсан уран бүтээлчид:

3-6 нас:

1-р байрт – У.Тэгшсайхан
2-р байрт – Б.Ивээл
3-р байрт – Ө.Ану
4-р байрт – Г.Энхзаяа
5-р байрт – М.Мөнх-Үйлс
Тусгай байрт – Мишээл

7-9 нас:

1-р байрт – А.Мишээл
2-р байрт – И.Даваадорж
3-р байрт – Э.Гандиймаа
4-р байрт – Мөнхномин
5-р байрт – Үжингоо
Тусгай байрт – М.Мөнх-Эрдэнэ

10-14 нас:

1-р байрт – Ц.Халиунзаяа
2-р байрт – С.Анунгуа
3-р байрт – Б.Цэндцэсэм
4-р байрт – Д.Бямбасүрэн
5-р байрт – С.Үүрцайх
Тусгай байрт – М.Цэцэн

Авьяаслаг уран бүтээлч, хүүхдүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд оролцсон бүх хүүхэд, багачууд, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм ухаан төгөлдөр сайн хүн болоорой!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын тоо 73 саяд хүрсэн байна

Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23 сая хээлтэгчийн 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж 18.8 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байгаа юм. Ийнхүү энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар, манай улс түүхэндээ анх удаа 73 сая толгой малтай болж байгаа юм. Өнгөрсөн оны мал тооллогын эцсийн дүнгээр 55.6 сая мал тоолуулж, түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил болж байсан. Харин энэ жилийн тухайд дээрх 73 сая малаас дотоодын махын хэрэгцээ, хорогдол зэргийг тооцож хасвал, ирэх өвөл 60 орчим сая толгой мал өвөлжих тооцоо байгаа юм.