Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН-ын удирдлагын хууль бус үйлдлийг АТГ, УЕП шалгахыг шаардаж байна

Улсын их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Монгол Ардын намын дарга М.Энхболд нарын Төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх, зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэгийг МАХН-аас олон нийтэд ил өчигдөр болгосонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийлээ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн стратеги, тактик, санхүүжилтээ ярьсан бичлэг дотроосоо алдсанаа хүлээн зөвшөөрсөн нь баримтыг улам ноцтой болголоо.

Төрийн албыг үнэлж, ашиг тооцсон тухай

Ахлах мэргэжилтэн, санхүүгийн эрх бүхий албан тушаалтан, хэлтсийн даргаас эхлэн төрийн албыг үнэлж, ашгаа тооцож буй нь төрийн үүргийг хөсөрдүүлэх, авлига, хээл хахуулийн хөрс суурь болно. Энэ бусармаг үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртэй бараа мэт үзэж буйг илчилж байна.

Олон мянган Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих тухай

Олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан, зөвхөн МАН-ын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуйллын тогтолцоо бий болгох санаархал мөн. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон арван мянган албан хаагч нэг намд төлбөрөө хийгээгүйн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй. Ардчилсан нам сонгуульд ялж олон арван мянган албан хаагчдыг хамгаалан зогсох болно.

Намын сонгуулийн зардал хэтэрсэн тухай

Зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар наймаалах тухай ярьжээ. Улс орны хэмжээнд авч үзвэл сонгуулийн зардал хэд дахин хэтэрч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. enhbold

Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь Үндсэн хуулийн 46, 19-р зүйл, Эрүүгийн хуулийн 82-р зүйл “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах”, Төрийн албаны тухай хуулийн 17.1, Сонгуулийн тухай хуулийн 50.1, 70.1.8, Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3, Эрүүгийн хуулийн хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох олон зүйл анги, заалтуудыг ноцтой зөрчсөн баримт байх тул хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.

Монголын ард түмний эрх чөлөө, ёс суртахуун, төрийн хууль журмыг дээдлэн сахиж, шударгаар өрсөлдөхийг МАН-аас хатуу шаардаж байна.

Ардчилсан намын санхүүгийн бүх мэдээ нээлттэй байгаа. Сонгуулийн хуулинд заасан 4.6 тэрбум төгрөгийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Монгол Ардын нам болон түүний нэр дэвшигчид хэт их бийлэгжүү, мөнгөний сонгууль хийгээд байгаагийн учир тэдний ярьсанчлан хууль бусаар 60 тэрбум төгрөг босгосон явдал ажээ. Иймд сонгуулийг хуулийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хороонд шаардаж байна. Түүнчлэн сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой Ардчилсан намын сонгуулийн штаб, нэр дэвшигчдийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт гомдлуудыг нэн даруй түргэн шуурхай шийдвэрлэхийг дээрх байгууллагуудаас шаардаж байна.

Эцэст нь МАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна. Дээр холбогдох байгууллагуудад Ардчилсан намаас тусгайлан гомдол шаардлагыг хүргүүлэх болно. Төрийн сонгуулиа хуулиа дээдлэн шударга явуулцгаая гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын авлига, албан тушаалын наймааны талаар НОЦТОЙ БАРИМТ дэлгэв

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын талаар ноцтой баримт дэлгэлээ. Тэрээр энэхүү бичлэг нь тодорхой, нэр хаяггүй хүнээс ирсэн гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ын талаарх ноцтой бичлэгт нь ямар асуудлыг ярьсан юм бэ?

-МАН-ын дарга М.Энхболд болон намынх бусад албан тушаалтнуудын нууц яриа байгаа. Тэд сонгуулийн үеэр мөнгө яаж босгох вэ, сонгуулийн дараа нь яаж албан тушаал хувиарлах вэ гэдгээ ярьсан байна. Жишээ нь, нийслэлийн сонгуулийн дараа нийслэлд албан тушаалыг хувиарлах замаар 60 тэрбум төгрөг босгоно гэж танилцуулж байна. Сонгуулийн хуулиар тогтоосон зардлын дээд хэмжээг бараг 10 гаруй дахин нэмэгдүүлсэн мөнгийг зөвхөн нийслэлээс босгох тухай яриа энд байна.

МАН-ынхан бид ялна гэж өөрсдөө итгэлтэй ярьж байсан. Цаад зорилго нь албан тушаалын наймаа, авлигын асар том сүлжээг ингэж хийдэг байдаг юм байна. Сонгуулийн үеэр гаргаж байгаа зардал, олон хүнийг ажиллуулж байгаа цалин, худал үнэн, муу, муухай юм яриулж байгаа мөнгийг Монгол Ардын намынхан ийм аргаар олдог юм байна. Бид ийм муухай төрд шигдсэн авлигал, мафийн сүлжээг таслан зогсоож, өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй.

-Энэ бичлэгийг олон нийтэд цацчихлаа. Хуулийн талаас нь ямар арга хэмжээ авах вэ. Хуулийн байгууллагад хандсан уу?

-Харамсалтай нь иймэрхүү бохир аргаар цугласан мөнгөний эсрэг бидний хүч хүрэхгүй байна. Цаашлаад ухаад үзвэл ямар албан тушаал, ямар үнэд хүрсэн тухай, хүмүүсийнхээ нэрийг яаж байршуулах вэ гэдэг бичлэг байгаа байх. Хууль хүчний байгууллага нь шалгах байх. Хэрэв үнэхээр бохир аргаар мөнгө цуглуулдаг, тэрийгээ наймаалцдаг, тэр мөнгөө сонгуульд хэрэглэж байгаа бол энэ нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж бодож байна. Тиймээс би энэ бичлэг, холбогдох бичлэгийг хууль хяналтын байгууллагад өгнө. АТГ-т мөн өгч шалгуулна. Бүх яам, агентлагийг бүтцээр нь зураад нэг хүн таван хүнийг ардаа авна, тэр болгоныг мөнгөөр үнэлнэ гэж ярьж байгаа нь бичлэгнээс тодорхой байна. Тиймээс бид үүнийг олон нийтэд зайлшгүй тараах ёстой гэж үзэж байгаа юм. Хууль хүчний байгууллагаар шалгуулах ёстой. Монголын улс төрд ийм намууд, ийм намын удирдлага байж болохгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд дэлгэж байна.

-Сонгууль дуусахад хэдхэн хоног үлдэж байна. Өрсөлдөгч рүүгээ чиглэсэн сөрөг мэдээлэл, пи ар их гарч байгаа. МАН-ынхан сонгуулийн сөрөг пи ар гэж үгүйсгэж магадгүй юм?

МАН болон толгойд гарсан удирдлагуудын дүр төрх нь ийм байна гэдгийг олон нийтэд дэлгэлээ. МАХН, МАН хоёрын салсан шалтгаан нь ч энэ. МАН-ын толгой дээр авлига, албан тушаалын наймаа олигархуудын бүлэглэл очоод суучихсан юм. Тэгэхээр ардын намын гишүүд дэмжигчид энэ бичлэгийг үзээд бодит байдлыг ойлгож байгаа байх. Энэ удаагийн сонгууль шударга болох болтугай. Ардын нам авлигын мөнгөөр сонгуулиа хийдэг, гарч ирээд авлигын сүлжээгээ бий болгодог гэдэг нь тодорхой харагдаж байна.

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа Карстенз Пирамидад авиралт хийнэ

Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Индонез улсад оршдог
Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг, 4884 метр Puncak Jaya буюу
Карстенз Пирамид уулын оргил руу авирахаар өнөөдөр эх орноосоо
мордлоо. Энэ оргил түүний хувьд зургаа дахь тивийн зулай юм.

Уг уул нь хадан
уул бөгөөд өмнө нь Монгол хүн хөл тавьж байгаагүй гэдгээрээ онцлог аж.
Сонирхуулахад, тэрээр 2011 онд дэлхийн ноён оргил Эверестэд мөрөө
гаргасан анхны монгол эмэгтэй уулчин юм. Түүний дараа 2013 онд дэлхийн
авиралтын хаан уул, хамгийн хүнд, хамгийн хэцоо гэгддэг К2 оргилд төрийн
далбаагаа м андуулж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн
хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016
оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим
хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж
байна.

Чингэлтэй
дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй
материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа
бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний
эзэмшлийн зуслангийн газрыг судлаж үзэн боломжтой, боломжгүй гэсэн
хариуг өгчээ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210
материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн, цахим системээр 3200
хүсэлт ирснээс 2000 гаруйд нь боломжтой, боломжгүй гэсэн хариу өгсөн
гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Зуслангийн газрын өмчлөл эхэлсэн цагаас хойш нийт ирүүлж байгаа өргөдөл ,
хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа
газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын
төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчлүүд зонхилж байгаа
юм байна. Дээрхи 2 дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18 216
нэгж талбар буюу иргэний газрыг өмчлүүлэх ажил ирэх 9-р сар хүртэл
үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын талаар ташаа мэдээлэл тараасан иргэнийг шалгуулна гэв

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.

Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрөгч баасан гаригт албан ёсоор танилцуулаад байна.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Гантулга “Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай болон санамсаргүй тараасан хүмүүсийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана” гэлээ.

Ингэснээр иргэдийн дунд үүсээд байсан “ЭЕШ-ыг дахиж авна” гэх мэдээллийг холбогдох байгууллагууд няцааж, “ЭЕШ-ын засварын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн албан ёсны мэдээлэл өгөөд байна. Дашрамд дурдахад шалгалтын хариу долдугаар сарын 1-нд гарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

26, 27-нд ихэнх нутгаар бороо орно

Энэ сарын 26, 27-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 27,29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

27-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар маргааш хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10:00 цагтэхэлнэ. Хуралдаанаар сайд нар найман асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсоно. Тухайлбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Хөрөнгө гаргах тухай, Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2017 оны төсвийн хязгаарыг батлах тухай, Үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгох тухай зэрэг найман асуудлыг хэлэлцэх аж. Мөн Гадаад хэргийн айлчлалын дүнгийн талаар болон Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар танилцуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурав

Бүгд Найрамдах Узбекстан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай боллоо.

Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа. Энэ нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сараас насжилт нь дууссан микро автобуснууд үйлчилгээнд явахгүй

Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн. Харин микро автобусны оронд ямар унааг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах дээр шийдгүй байсан. Тэгвэл микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг эхнээсээ оруулж ирсэн хэмээн мэдээллээ.

Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжид БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобус л очдог байсан алслагдмал хороолол руу явуулах юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобус оруулж ирэхээр хэлэлцээр хийж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр явдаг юм байна. Эдгээрээс насжилт нь дууссан микро автобусуудыг өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг хойшлуулсан байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хулгайд алдагдсан 13 автомашин олдоогүй байна

Сүүлийн үеп автомашины хулгай эрс нэмэгдээд байгаа билээ. Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олжээ. Харин 71 машиныг хулгайлсан хэрэгт сэжигтнүүдийг шалгаж байгаа аж. Одоогоор 13 машин олдоогүй байгаа гэх мэдээлэл байна. Машин хулгайлсан этгээдүүдийн 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой гэсэн бол 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг хэмээн мэдүүлжээ.

Машин хулгайлсан этгээдэд 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг аж.