Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт 6000 авто машины зогсоол ажиллуулна

Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна.

Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр дахин нэмэгдэж 4000 болно хэмээн албаныхан мэдээлж буй. Түүнчлэн Хүй долоон худагт баяр наадам хүртэл ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар зохицуулжээ. Харин 15 байршилд нийтдээ 30 орчим 00 ажиллуулахаар тохижуулж байгаа буй гэнэ. Наадамчин олонд үйлчлэх 6000 орчим автомашины зогсоол ажиллуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн наадмын үеэр иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх 280 орчим газрыг ажиллуулахаар болсон байна. Түүний 60 гаруй хувь нь хуушуураар үйлчлэх гэнэ. Иргэдийн хувьд Хүй долоон худагт үйлчилгээ эрхлэх бол зөвшөөрлийг Чингэлтэй, Хан Уул дүүргээс авах юм байна. Бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд нэрс тодорхой болох аж.

Categories
баннер нийтлэлийн-баннер онцлох-нийтлэлийн-баннер

Баннер-Онцлох нийтлэл

Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

Баннер-нийтлэл

Categories
мэдээ улс-төр

​Ирц хангалтгүй учраас чуулган хуралдаагүй байна

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 09:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсан учраас үдээс хойш хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 14:00 цагаас товлогдсон чуулганы хурал мөн л эхлээгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд болох байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилж, хуралдаагүй юм.

Хуульд зааснаар чуулганы хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц 50 хувьд хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 39 нь ирж байж ирц нь хуульд заасан хэмжээнд хүрэх юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Фейсбүүк, твиттерт сонгуулийн сурталчилгаа байршуулж болохгүй

СЕХ-ноос 2016 оны улс төрийн сонгуулийн санал хураалт маргааш явагдах гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлд хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулах, оруулсан тохиолдолд сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдах талаар хэллээ. Мөн Фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй гэнэ. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болох юм байна. Маргааш санал хураалт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэн явагдаж, иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох юм.

СОНГУУЛЬ БОЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДОН ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ.

Сонгогч та санал өгөхдөө анхаарах ёстой зүйлийг хүргэж байна. Үүнд,

  • Өөр тойргийн санал авах байранд саналаа өгөх
  • Хуурамч бичиг баримтаар санал өгөх
  • Санал авах байранд саналын хуудас авч орох мөн гарах
  • Санал өгч буй хүний саналыг баримтжуулан зураг авах
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах
  • Нэр дэвшигчээс мөнгө эд зүйл шаардах зэргийг хориглоно хэмээн Сонгуулийн хуулийн 92 дугаар зүйлд заасан байна.

Түүнчлэн сонгуулийн өдөр ажиллаж байгаа албан байгууллага ажилтандаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг байна. Дээрх зүйл заалтыг зөрчсөн иргэнд 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Тус захирамжид зааснаар, маргааш олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж байгаа аж. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн санал авах байрны телефон утас, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит компанийн удирдлагуудад өгчээ.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Зөөврийн саналын хайрцгаар нийслэлд гурван мянга 978 сонгогч саналаа өгнө

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд “санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна” гэж заасан байдаг. Хуулийн дагуу санал хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд гурван мянга 978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хуулинд тодорхойлсон дараахь иргэд саналаа өгөх бөгөөд үүнд:

• Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй

• Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа

• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

• Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.

Санал авах ажиллагаа үдшийн 22:00 цагт дуусна.

ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ СОНГОГЧИЙН СУДАЛГАА, ЧИГЛЭЛ

Дүүрэг

Сонгогчийн тоо

Хайрцаг/чиглэлийн тоо

1

Баянзүрх

995

118

2

Сүхбаатар

402

66

3

Чингэлтэй

618

66

4

Багахангай

26

2

5

Налайх

188

13

6

Багануур

174

10

7

Баянгол

81

35

8

Хан-Уул

488

72

9

Сонгинохайрхан

1006

108

Нийт

3978

490

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Үер уснаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр 30450 гаруй иргэн саналаа өгөх гэж гол мөрөн гатална гэсэн тооцоо гаргасан байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газарт аж төрж буй эдгээр иргэд голын ус гаталж, сонгуульд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцгаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүлжээ.

Аймгуудын Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангахаар 18 завь, долоон бярваз, нэг сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллаж эхэлжээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, маргааш үргэлжлэн их хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар орох төлөвтэй байгаа юм. Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдсэнийг ч санууллаа.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.912.901 сонгогч бүртгэгдсэн байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Санал авах тоолох төхөөрөмжийг 2012 оны УИХ хурал, орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн үүнээс гадна сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд орох боломжоор хангаж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудсыг бэлтгэсэн байгаа. УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа. Энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Швед, Англи, Дани, Норвеги зэрэг тавиад улс орноос болон олон улсын байгууллагаас нийт 450-иад ажиглагч ажиглах эрхээ авсан. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 20 гаруй сурвалжлагч, дотоодын 413 сурвалжлагч сурвалжлах эрхээ аваад байгаа юм. Сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчдийн ажиглагчид мөн адил эрхээ аваад байна” гэв. Цааш нь хэлэхдээ “Иргэд санал авах байранд иргэний цахим үнэмлэхийн хамт очих шаардлагатай бөгөөд энэ жил сонгогчийн үнэмлэхийг ашиглахгүй” гэлээ.

Харин Улсын бүртгэл мэдээлэл, статистикийн газрын дарга С.Мэндсайхан “2016 оны зургаадугаар сарын гуравны байдлаар сонгуулийн насны нэг сая 912 мянга 901 сонгогч байна. Үүнээс 85 мянга орчим иргэн гадаадад түр хугацаагаар ажиллаж, суралцаж байна. Мөн тодорхой тооны иргэд болон саатуулагдсан баривчлагдсан иргэдийг “түр хасав” гэж тэмдэглэсэн байгаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эрхзүйн чадамжтай, оршин суух хаягтай иргэнийг сонгуулийн насны иргэн гэж үзэж байна. 2016 оны сонгуульд нэг сая 910 мянга 878 үндсэн сонгогч, 84 мянга гаруй иргэн “түр хасав” тэмдэглэгээтэй сонгуульд оролцох юм. Дашрамд “түр хасав” тэмдэглэгээтэй иргэн цахим үнэмлэхийн хамт цахим санал авах байранд очиж сонгуульдаа оролцох боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрээр “Сонгуулийн хуулийн дагуу сонгогч шилжиж өөр газар саналаа өгөх боломжтой. Энэхүү шилжилт хийлгэсэн иргэдийн тоогоор дараахь аймгууд тэргүүлж байна. Үүнд Архангай 1341 сонгогч, Баянхонгор 2261 сонгогч, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 сонгогч шилжиж очсон байна. Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт 1900 сонгогч, Увс аймаг руу шилжсэн 2277 иргэн зөвхөн 33 дугаар тойрогт, Хөвсгөл аймгийн тухайд 1100 иргэн 37 дугаар тойрогт , 1900 нь 39 дүгээр тойрогт шилжиж очсон” гэсэн мэдээллийг өглөө.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Маргааш 662 автобус үйлчилгээнд явна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явахаар болсон байна.

О.АРИУНЦЭЦЭГ