Categories
мэдээ спорт

С.Мөнхбат аварга цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүлэв

Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойд зориулсан Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр боллоо. Зүүн барууныг магнайлан барилдсан C.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аваргууд түрүү булаалдаж, Мөнхбат тахимдаж давснаар түрүү бөхөөр тодров. Их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх нар шалгарлаа. Мөнхбат аварга Жаргалсайханыг амалж мушгиад давсан бол, Эрхэмбаяр аварга Батмөнх заантай тунаж, зүүн хутгаад давлаа.

Сар шинийн барилдаанаас хойш зодоглоогүй арслан Х.Мөнхбаатар, гарьд Ш.Жаргалсайхан нар зодоглосон нь эхний сонин байлаа. Х.Мөнхбаатар арсланг дөрвийн даваанд Архангайн арслан Э.Ванданцэрэн мушгиад, хутгаад давчихсан юм. Ванданцэрэн арсланд жил бүр аварга цолны барилдааныг тохиолдуулан олгодог алдарт “буур” Н.Жамъян аваргын нэрэмжит шагналыг аваргын охин Ж.Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар гардуулав. Мөн Ц.Бээжин аваргын нэрэмжит “Уран мэх” шагналыг улсын харцага Н.Батзаяад аваргын үр хүүхдүүд нь гардуулсан юм.

Хүндэтгэлийн барилдаандаа дөрвөн дархан аварга хүрэлцэн иржээ. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудад болон буур Н.Жамъян аваргын охин Насантогтох, Д.Дамдин аваргын гэргий Цэрэндулам, Д.Хадбаатар аваргын хүү Даваажав нарт ИНЕГ-аас хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын ажиглагчид СЕХ-нд ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хороон дээр ажиллаж өнгөрсөн онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулж буй сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байна.

ЕАБХАБ-аас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглана.

Categories
мэдээ нийгэм

Хотын төв хэсгийн халуун ус хязгаарлана

Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Харин өнөөдөр хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэхээр болжээ. Тухайлбал, 5-р сарын 30-наас 6-р сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, Атар Өргөө, Хан Уул дүүргийн эмнэлэгт халуун усны хязгаарлалт хийхээр болсон байна. Түүнчлэн ирэх саруудад дараах байршлуудад хэрэглээний халуун усны хязгаарлалт хийнэ. Үүнд:

-2, 3, 4 дүгээр хороолол, Төмөр замын эмнэлэг, Вокзал, Төмөр замын удирдах газар, Барилгын коллеж орчим.

-Соёлж, Замын цагдаагийн газар, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13 дугаар хороолол, Бөхийн өргөө, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нары хоёрдугаар эмнэлэг, 15 дугаар хороолол, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, Эко хотхон орчимд.

-Улаанбаатар рашаан сувилал, Зайсан, Оргил рашаа сувилал, Стадион, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Жуковын музей, Сүнжингранд, Батлан хамгаалах яам, 16 дугаар хорооллын орчимд тус тус халуун ус тасарна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дүүргүүдийн хүүхдийн баяр эхэлж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна.

Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна. Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ. Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс ганда хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна.

Мөн “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр анх удаа зохион байгуулна. Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Түүнчлэн дүүргүүд хүүхдийн баярыг өөр өөрсдийн талбайд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж эхлээд байна.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР
ДҮҮРГҮҮДЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Дүүрэг

Хэзээ

Хэдэн цагт

Хаана

Зохион байгуулах арга хэмжээ

Баянгол Дүүрэг

2016.05.31

15 цагт

UB Place /Open Air/

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

Баянзүрх Дүүрэг

2016.05.31

13 цагт

Дүүргийн Соёлын төвд / Жанжин клуб/

Урлагийн тоглолттой Нэгдсэн арга хэмжээ

Чингэлтэй Дүүрэг

2016.06.01

11 цагт

Тусгаар тогтнолын талбайд

Урлагийн тоглолттой Нэгдсэн арга хэмжээ

Сүхбаатар Дүүрэг

2016.05.29
2016.06.01

Хороод тус бүр дээр

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

Хан Уул Дүүрэг

2016.06.01

11 цагт

Дүүргийн Соёлын төвд

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

2016.05.29, 30,31

Хороод тус бүр дээр

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

Сонгино хайрхан Дүүрэг

2016.06.01

12 цагт

Хүй Долоон Худагт

/Монгол наадам / цогцолбортой хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ

Categories
мэдээ нийгэм

Их тойрууд тохижилтын ажил хийгдэж байна

“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна.

Одоогоор хуучин 410 метр квадрат эко хавтанг хуулж, шинээр 521 метр квадрат эко хавтанг суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 урт метр хашлага тавьж, 280 метр куб зам талбайг тэгшлэн “Mongolians” рестораны баруун талын талбайн хур хог, шороог ачиж тээвэрлэлээ.

Мөн Сансарын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баянцээлийн урд талын туслах замын нөхөөс 100 м.кв талбайн нөхөөс хийж, шаардлага хангахгүй 787 хайс хашлага, 4 мэдээллийн самбарыг буулгав.

“Сандэй” худалдааны төвийн урд талын ногоон павилонуудын дундах гарц, Кэмпински зочид буудлын баруун талын хоёр гарц, Сандэй худалдааны төвийн урд талын, баруун хойд талын ХӨСҮТ-рүү эргэдэг гарц, Сандэй худалдааны төвийн баруун талын 107.5 фм-тэй байрны гарцыг хийсэн. Мөн 21 худгийн түвшинг тааруулж явган хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай

Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны Даваа гарагийн 16:00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Төлөвлөгөө батлах тухай (Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний тухай)
Ц.ОЮУНБААТАР
Хөрөнгө гаргах тухай
С.БАЯРЦОГТ
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай*
Л.ПҮРЭВСҮРЭН
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санаачлан боловсруулсан үйл ажиллагааны түрээсийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулсан Малчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийн тухай
Б.БОЛОР
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
Н.БАТЦЭРЭГ
Журам батлах тухай (Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам)
Л.ГАНТӨМӨР
“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн тухай
Р.БУРМАА
Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай
Г.БАЯРСАЙХАН
Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай
Д.ЗОРИГТ
Журам батлах тухай (Эрчим хүчний аудит хийх тухай журам)
Д.ЗОРИГТ
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар*
С.БАЯРЦОГТ
“Төв Азийн Уран” ХХК-ийн талаарх танилцуулга
Р.ЖИГЖИД
Улаанбурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар*
С.ЛАМБАА
Categories
мэдээ нийгэм

Дараах байршлуудад цахилгаан эрчим хүч хязгаарлана

Өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 30-ны Даваа гарагт Дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурахын ам, Хонхор орчмоор, 30, 66 цэцэрлэг, 421-р анги, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд, Хонхор тосгоны айлууд, 1-р хороо 12-р хороолол 14, 15, Токио 6-1, 8, 17-21, 26А, 38, 39, 81, 83, 85, 101-105-р байр, Утга зохиол, нийгмийн ДС, 48-р сургууль, Рояал кэстл, Голден Вилл хотхон, Модун ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 10-15-р хороо Cургуулийн 4-9, 21-30, 33-35, 43, 46, Жаргалантын 1-9, 40, 45-55, 57, 58-73, Булагийн 1-10, 12, 20, 22, Чингэлтэйн 1-8, Нуурын 8-10, 22-р гудамж, Янмал, Түвшин ундраа, Петростар ШТС-19, Мөн чанар, Цом, Гайхмаараа буян арвижих, Мон Агро Трейд, Гурван чанар МЦХ ХК-6, Энэрэнгүй сэтгэл, Скайтель, Ану Сервис /72/, Жимобайл-568, Оч баар Хан Уул ХХК-ууд, Хүүхдийн төлөө үндэсний төв, 17, 39-р сургууль, 124-р цэцэрлэг, Энэрэл ДС болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10.30-18.00 цагт: 17, 18-р хороо 4-р хороолол Гурван билэг 10, 33, 34, 35, 42, 43, 28-1, 2, Ганьтын 22, 24, 26, 47А байр, 88-р цэцэрлэг, Баян констракшн, Төрийн банк болон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллоос орон сууцанд орсон зам

“АМЬД ЯВАА НАСАНДАА БАЙРАНД ОРНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ”

Нийслэлийн 2012-2016 оны үйл ажиллагаанд нэгэн том хөтөлбөр тусгагдсан нь агаар болон, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох дахин төлөвлөлтийн төсөл юм. Энэ төсөлд хамрагдан газраа чөлөөлөн орон сууцтай болж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг болох “Шинэ Амгалан” хороолол Баянзүрх дүүргийн VIII хороонд сүндэрлэлээ. Шинэ хорооллын анхны оршин суугчид нь газраа чөлөөлж өгсөн иргэд байв. Алд цэнхэр хадаг, аягатай сүүгээ барин хөл хөөр болсон эдгээр айлаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг хорооллын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллажээ. 168 айлын орон сууц ашиглалтад орсноос одоогоор 70 орчим айл шинэ өргөөнд нүүж ороод байгаа аж. Бүгд газраа чөлөөлж өгөөд оронд нь орон сууцанд орж байгаа айлууд. Тэдний нэг бол Б.Хандмаагийнх. Б.Хандмаа 0.07 га газрынхаа оронд гурван өрөө байранд орохоор “Гангар инвест” компанитай гэрээ хийжээ. Тус байрны хамгийн том талбайтай айл нь 52 метр квадрат аж. Хаалгыг нь тогштол их л уриалгахан хүлээж аваад дотогш оруулав. Охид нь бололтой 20 гаруй насны хоёр эмэгтэй мэндэлчихээд “Сониноос хүн ирчихээд байхад хувцсаа солихгүй бол болохгүй нь” гэж ээждээ хандан шивнээд өрөө рүүгээ орчихов. Харин Б.Хандмаа “Шинэ байрандаа ороод удаагүй болохоор олигтой тохижиж амжаагүй л байна” гэлээ. Хананд өлгөсөн зургаас харахад өнөр өтгөн бүл ажээ. Б.Хандмаа цай аягалах зуураа “Байранд орчихсон үнэхээр сайхан байна. Хөл газар хүрэхгүй л хэдэн сар гүйлээ.

Амьдралдаа анх удаа ингэж сайхан амьсгаа авч, бүтэн нойртой хонож үздэг юм байжээ” гэж ирээд их л баярлах аж. Тэрээр Зэвсэгт хүчний 026 дугаар ангид нярав хийдэг байж. Тус ангид анх нөхөртэйгөө танилцаж, тэр л ангид амьдралынхаа 20 гаруй жилийг холбосон гэдэг. Түүний нөхөр ангийн зэвсгийн нярав байж. Хорин хэдхэн настай залуу хосууд анги хамт олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй явааг Хандмаа хэлсэн. Хосуудыг өрх тусгаарлаж гарахад ангийн зүгээс таван ханатай гэр бэлдэж өгч. Ингээд ангийн тэр болгон ашиглаад байдаггүй талбайд алба хаагчдынхаа адил амьдрах болжээ. Удсан ч үгүй өнөөх талбайг өмч хувьчлалын үеэр айлуудад нь хуваагаад өгчихөж. Өөрийн гэсэн хөрөнгөгүй залуу хосууд ингэж л газартай болж, нийслэлийн гэр хороололд нэгэн айл гал голомтоо бадраасан түүхтэй. Хүний гар хараад, хоногийн хоолоо аргацааж яваа хосуудаас Хандмаа, Батжаргал хоёр огт өөр ертөнц байсан аж. Гурван жилийн хугацаанд ангиас бэлэглэсэн хашаандаа 12:6 метрийн хэмжээтэй байшин бариад авч. Таван ч хүүхэдтэй өнөр өтгөн айл хоёр идэж, хоосон хонолгүй болоод л байдаг байв. Гэвч түүний нөхөр 2003 онд хүнд өвчний улмаас өөд болжээ.Тэрээр энэ тухай ярихдаа үе үе санаа алдаж, толгой сэгсэрч “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе мөн ч олон тохиолдсон доо” гэв. Хажуу өрөөнөөс охин Б.Бат-Оюун “Ээж минь ийм сайхан өдөр бараан дурсамж сэргээгээд яахав. Таныхаа ач, буянаар манайх гэдэг айл паартай байшин, паалантай жорлонтой байранд насан туршдаа амьдрах боллоо шүү дээ” гээд ээжийгээ үнсээд зурагт үзэж суусан хоёр дүүгээ “зурагтныхаа дууг багасгаарай” гээд гал тогоо руу эргэв. Эднийх таван хүүхэдтэй. Том хүү Б.Батсуурь өрх тусгаарлаж тусдаа амьдардаг бөгөөд гурван хүүхэдтэй юм байна. Батсуурийн том охин Ариунтуяа хичээлдээ явчихсан. Харин Батцоож, Батцэцэг хоёр өглөө нойроо харамлаж унтсаар байгаад цэцэрлэгээсээ хоцорчихсон болохоор ийн гэртээ өнжиж, өдөржин хүүхэлдэйн кино үзэж байгааг эмээ нь хэлэв. Зураг авах сургаар хүүхэлдэй үзэж суусан Батцэцэг охин год хийн босоод нөгөө өрөөнд орж гангарчихаад ирэв. Манай зурагчин зураг дарах болгонд өмнө нь очиж инээн хоёр хуруугаа гозойлгоно. Бас болоогүй ээ, ахыгаа “Тийшээ хар” гэж камер руу заана. Хандмаагийн удаах охин Б.Бат-Оюун Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан мэргэжлээр төгсчээ. Нөхөр Б.Уламбаяр мөн нягтлан мэргэжлээр сурч байгаа бөгөөд Анужин гэх хөөрхөн охинтой юм байна. Дунд охин Б.Батцэрэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хүнсний технологичоор төгссөн бөгөөд өдгөө “Гачуурт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар, буудалд тогоочоор ажилладаг аж. Дүү Отгонцэрэн Олон улсын бизнес, эдийн засгийн харилцааны дээд сургуулийн төгсөх курсийн оюутан юм байна. Тэрээр татвар гаалийн мэргэжлээр суралцжээ. Найз залуу А.Даваадорж нь нэг анги бөгөөд тун удахгүй бүл нэмэхээр зэхэж байгаа юм билээ. Отгонцэрэн есөн сартай бие давхар болохоор хичээлээсээ чөлөө авчихсан байгаа бол нөхөр нь хичээлдээ явчихсан учраас хараахан ирээгүй байв. Харин хамгийн бага охин Оюунзул ирэх намар оюутан болох юм байна. Хандмаа “Бага охиноо сургуульд сургаад төгсгөчихвөл боллоо доо. Хэдэн хүүхдээ хүний гар харуулахгүйн тулд бүгдийг нь их, дээд сургууль төгсгөлөө. Мэргэжилтэй, ажилтай хүн алзахгүй. Одоо чинь тогтмол орлоготой залуучуудад орон сууцанд орох асуудал биш болжээ. Би ч энэ яваа насандаа байранд орж, хэдэн хүүхдүүдээ гялайлгаж чадахгүй нь. Хойд насандаа л байртай болдог байх даа гэж бодож байлаа. Ингээд хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх чинээ санасангүй” гээд хөлсөө арчив. Хандмаа таван хүүхдээ мэргэжилтэй, боловсролтой болгохын тулд олон ч ажил хийжээ. Ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж явсан гэдгийг түүний гэр бүлийнхнээс гадна хамар хашааны айлууд нь ч андахгүй бололтой.

Ханиа өөд болсны дараа насанд ч хүрээгүй хүүхдүүдээ хүн болгохын тулд “Улаанбаатар нэгтгэл”-д тогооч хийж хажуугаар нь Дэлхийн зөнгийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн хийж хорооныхоо 250 гаруй хүүхдийн нийгмийн асуудалд анхаарал тавьдаг байж. Өөрийнхөө хэдэн хүүхдээс гадна хэний хүүхэд хоосон хонож байгаа бол, хэний хүүхдүүд мөр бүтэн өмсөх хувцастай байна гээд л уйгагүй айл болгоноор орж судалгаа хийдэг байжээ. Үүний төлөө сард 70 мянган төгрөг авдаг байсан гэнэ. Улмаар хогийн байцаагч хийж бага ч гэсэн орлого олно. Угаас нийгмийн идэвхтэй, хичээл зүтгэлтэй, ааш зан сайхантай учир хорооныхон ч түүнийг андахгүй. Сонгуулийн үеэр сурталчилгаа хүртэл тараагаад хэдэн төгрөгтэй болчихно. Энэ мэтчилэн өдөр, шөнөгүй ажиллаж явсаар өдгөө биегүй болж, юм л бол хэвтчих гээд байдаг болсон талаар түүний охид ярив. Харин хүний хөгжлийн 20 мянга, 1072 хувьцааны журмаар олгосон сая төгрөг зэрэг нь ээжийнх нь нуруун дахь ачааг бага ч гэсэн хөнгөлсөн болохыг хүүхдүүд нь ярьж байлаа. Том хүү нь барилгын мэргэжилтэй. Дүү нараа тэжээхийн тулд ээжтэйгээ ажлын төлөө өөд уруугүй гүйсэн ганц насанд хүрсэн энэ айлын эр хүн байсан цаг саяхан. Ийн өдөр хоногийг өнгөрүүлж явах хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болж барилгын компаниуд айлуудаар явж санал тавьж, гэрээ байгуулах болжээ. Хандмаа ч хороотойгоо харилцаа холбоотой нийгмийн идэвхтэй иргэн учраас шуудхан л зөвшөөрч. Охид ч “Бид ээжид юу ч хэлээгүй. Ээж маань амьдрал сайхан болно гээд гэрээ хийхэд хэн ч юм хэлээгүй. Битүүхэндээ яах бол, бүр хашаа ч үгүй болчихвий дээ гэж айж л байлаа. Гэхдээ ээжийнхээ өмнөөс үг сөрөг эрх бидэнд байхгүй. Тэгээд ч ээжийн минь гаргасан шийдвэр ямагт зөв байдаг. Тиймээс бид ээжийгээ дэмжинэ, хэлсэн үгээр нь л явдаг” гэсэн юм. 2013 оны зургадугаар сард гэрээ хийж арваннэгдүгээр сард “Гангар инвест” компанийн зүгээс түрээсийн байранд нүүлгэж оруулжээ. Ингээд байр ашиглалтад ортол түрээсийн хоёр өрөө байрны төлбөрийг хүртэл олгож байсан тухай ярьсан. “Байр бэлэн болсон сургаар байшинд тавьж байсан хэдэн хуучин тавилгаа, хуучин хувцастайгаа чирээд л ирсэн дээ” гэв. Хоёр өрөөнд нэг нэг компюьтер, хүүхдийн шүүгээ, гал тогооны жижиг тавилга, хуучны модон сандлаас өөр эд хогшил ч гээд байх юм харагдсангүй. Их л цомхон, цэлгэр зайтай байлаа. “Байрны айл болж тохижиж амжаагүй л мунгинаж байна. Одоо л байрандаа дасч байна. Болоогүй ээ энэ хэдийгээ усаа хэмнэж хэрэглээрэй. Гэрлээ унтрааж бай гээд хангинаад сууна” гэж ээжийгээ ярих зуур ач хүү Батцоож “Эмээ та бас худгаас ус ав, гал түл гэж загнахгүй байгаа тийм ээ” гэж хэлээд бөөн инээдэм болов. Хөгжөөн хөөр үүгээр дуусдаггүй бололтой. Хэдий бага метр квадраттай гурван өрөө ч гэсэн хүүхдүүд нь тусдаа гарч амжаагүй байгаа болохоор нэг нэг өрөөнд хаалгаа хаачихдаг амар болсон гэж ярьцгаав. Энэхүү байранд орсон айлууд бүгд л хамар хашааны хөршүүд. Тиймээс шинэ байрандаа орчихоод “Танайх ямар байна. Орж үзье”, “Манайх ийм” гэж ирээд л харьцуулан ярьдаг гэсэн. Бараг л хаалгаа дэлгээстэй гэрээсээ ярилцах нь холгүй байдаг гэв. Хандмаагийнх газраа чөлөөлөхдөө байшингаа буулгаж аваад материалыг нь том охиндоо байшин босгож аваарай гээд өгчээ. Том хүүгийн хувьд Гачууртад хашаа байшинтай боловч хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийг бараадаад ээжийнхээсээ хэдэн гудмын урд айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байгаа гэсэн.

“ЗҮҮД БИШ БАЙГАА ДАА

Газраа чөлөөлж орон сууцтай болсон С.Батсайханыд орлоо. Үүдээр оронгуут л эмх цэгцтэй, ам бүл цөөхүүлээ айл бололтой харагдав. 31 метр квадрат нэг өрөө байрыг үндэсний уламжлал хадгалсан сийлбэртэй цэвэр модон тавилгаар тохижуулжээ. Хувцасны шүүгээ, хоолны ширээ, сандлыг эс тооцвол бүгд үнэр нь ханхалсан модон тавилгатай харагдав. Түүний эхнэр Д.Равсал ер зүгээр суухгүй юм. Ширээний хажууд суувал ширээгээ алчуураар зүлгэж, орон дээр суувал орны бүтээлгээ тэнийлгэж, босч зогсохоороо цэцэг услаад л. Батсайхан “Бид хоёр хөдөөний малчин улс. Байранд орно гэдэг чинь сонин л юм байна. Хийх юм ч олдохгүй” гэснээ “Өглөө сэрээд л зүүд биш байгаа даа гэж өөрсдийгөө чимхэж хүртэл үзсэн” хэмээн хошигнов. Гэхдээ хэдий ярихдаа хошигнож байгаа боловч үнэхээр л түүний амьдралд зөвхөн зүүдэнд нь ордог үйл явдал тохиосон гэдэг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Батсайханых сумандаа мал маллаж ирсэн байна. Хүү Б.Доржзовд, охин Б.Лхамсүрэн нарыгаа оюутан болоход нь дагаж хот орж иржээ. Хэдэн малаа айлд тавьчихаад хот газар бараадсан Батсайханых эхний хоёр, гурван жил хүндхэн л санагдаж. Түм түжигнэж, бум бужигнасан газар багталцаж шингэхийн аргагүй ч юм шиг л байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байж. Хамаатныхаа айлын хашаанд хоёр жил амьдраад хажууханд нь айлын хашаанаас 150 метр квадрат газар тасдаж худалдаж авчээ. 2010 оны үед нэг сая 200 мянган төгрөгөөр авсан юм байна. Гэтэл гурван жилийн дараа өнөө бодож ч үзээгүй байртай болох таатай санал тавьсан байна. Эхнэр, нөхөр хоёр ч дуун дээр зөвшөөрч. Алдхан газрын юунд харамсахав. Үзээд алдъя л гэж бодсон тухай нөхөр нь яриа дэлгэв. Тэгсэн удсан ч үгүй газраа чөлөөлж өгөөрэй гээд төсөл хэрэгжүүлэгч компанийнхан иржээ. Батсайхан “Энэ менежер Б.Цолмон, Д.Дөлгөөн нарт их талархаж байгаа. Бас улс эх орондоо сэтгэлийнхээ гүнээс баярлаж байна. Үнэхээр сайхан ажил санаачилж бидэн шиг мянга мянган айлыг мөрөөдөөд ч биелэхгүй байранд оруулж байна шүү дээ. Энэ л бодит ажил. Таньдаг мэддэг хүмүүс их гайхаж байгаа. Зарим нь итгэхгүй хөдөөнөөс ирсэн шүү дээ, манайд” гэв. Үнэхээр ч таван ханатай гэр арай гэж багтдаг байсан газар тохилог сайхан, дулаан байр болж хувирна гэдэг тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй аз гэдгийг тодотгож байсан. Батсайханы хүү Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Өдгөө 26 настай Өмнөговь аймгийн Шүүлэнгийн заставт орлогч дарга хийдэг бөгөөд гэр бүлийнх нь хүн мөн л тус заставд ажилладаг байна. Охин нь ЭМШИУС-ийг төгсч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч хийдэг байна. Мөн л гэр бүлтэй болжээ. Тиймээс хоёулхнаа шинэ байрандаа амьдарч байгаа аж. Гэрийн эзэн барилгын компанид засварчин, мужаан, заримдаа харуул хүртэл хийдэг бол эхнэр нь гэрийнхээ хажууханд байрлах цэргийн ангид үйлчлэгч хийж байгаа гэнэ. Хөл дүүжлэх унаатай, сардаа нийлээд дунджаар 800 мянган төгрөгийн цалин авчихдаг учраас санаа зовох зүйлгүй, бидэндээ бол хангалуун сайхан л амьдарч байна гэсэн юм. Эхнэр нь Батсайханыг нударч “өнөөхөө яриач” гэж ирээд л жуумалзах. Юу юм бол гэж их л сониучирхаж асуутал эхнэр нь угаалгын өрөөнөөс цоо шинэ угаалгын машин гаргаад ирэв. Учир нь байрны нээлт хийх үеэр “Гангар инвест” компани оршин суугчдынхаа дунд азтан шалгаруулжээ. Батсайхан энэ үеэр угаалгын машины азтан болсон юм байна. Эхнэр нь “Байртай болчихлоо. Гал түлж, үнс нурамтай ноцолдохоо болилоо. Бас гараар хувцсаа угаахаа больж байна. Өмнө нь ч ажилдаа ядарч орж ирээд хоол хийнэ, гал түлнэ, хувцсаа угаана гээд зутруухан л байдаг байж, одоо бодоход. Хүн гээч амар хялбар амьдралд хурдан дасдаг ямбатай ч юм аа даа” гээд инээмсэглэв. Компанийнхан энэ гэр бүлийг хамгийн азтай, одтой хүмүүс гэж цоллодог аж. Аливааг эергээр хүлээж авдаг, чих зөөлөнтэй хүмүүс гэж байсан. Хоёр хоногийн дотор газраа суллаарай гэсэн бол хэлсэн даруйд нь л нүүчих жишээтэй. Бүх зүйл зовлонгүй хурдан бүтдэг. Хэл ам хийгээд байгаа хүмүүсийн ажил улам л хойшлогдоод гацаад байхад энэ гэр бүлийн ажил тэр аяндаа л бүтээд байдаг. Сая байранд орчихоод азтан болчихож байна. Тэгээд ч хамар хашааныхантайгаа хүртэл эв түнжинтэй. Бусдад гэм хоргүй ёстой л хийморьтой хүмүүс хэмээн тодотгов. Тэд ч байрныхаа найрыг хэзээ хийх талаар яриа дэлгэн хоцров.

“МАНАЙ ГАЗРЫГ АВААД ТЭР БАЙРАНДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ”

“Гангар инвест” компанийн төслийн менежер Б.Цолмон, С.Дөлгөөн нарыг байрныхан андахгүй аж. Бүгд л төслийн ашиг тусыг магтах бөгөөд үүнээс илүүтэй гэрээ хийж байранд оруулсан хэмээн өнөөх хоёрыгоо ихэд хүндэлдэг. Бараг л бурхан дээрээ зургийг нь тавихын холгүй шүтчихэж. Өнөө хэд нь хүүхдүүд, хамаатан садан нь аятай байнга мэнд ус мэдэлцэж, яажшуухан байгааг асуух аж. Тэд анх төслөө танилцуулаад явахад тэр болгон хүмүүс ойлгохгүй, бүр газрыг минь авах гэлээ гээд харааж зүхдэг байж. Эсвэл арай зам дагуу гэмээр айлууд нь га хүрэхгүй газраа 200-300 сая төгрөг, хэдэн тэрбумаар үнэлдэг байсан гэнэ. Эхний ээлжийн барилга ийн ашиглалтад ороод ирсэн чинь өнөөх аашилж загнаад байсан иргэд “Манай газрыг аваад тэр байрандаа оруулаад өгөөч” гээд гуйх болсон тухай компанийн ажилчид ярив. Хажуу айл нь нүдэн дээр нь байранд оронгуут хүмүүс их барьцаж байгаа аж. Дараа дараагийн айлууд их шуурхай газраа чөлөөлөөд өгчээ. Дахиад 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд зургаан блок барихаар мөн л бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Дээрх төслийн нийслэлийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил өрнөж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууцыг мөн 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн нийт 2583 иргэнийг орон сууцаар хангасан билээ. Харин 2016 онд нийт 4044 айлын орон сууцыг барьж, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Ингээд хуулийн салбарын хуулийн шинэчлэлт ерөнхийдөө дуусч байна уу?

-Хийх ёстой ажлынхаа гуравны нэг дээр ирж байна. Парламентаас хууль болгож батлах л үйл явц дуусах тийшээ хандаж байна гэсэн үг. Бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг гаргасан. Дараа нь энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой процессын хуулиудыг гаргалаа. Хэн нэгэн албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Гэхдээ тэр эрх мэдлийг хэзээ, хаана, хэнд хэрэглэх вэ гэдгийг нарийвчилж заах хэрэгтэй. Ингэхгүй бол эрх мэдэл тухайн албан тушаалтны нийгэмд эзлэх байр суурь, давуу талын илэрхийлэл болно. Тэр эрх мэдлээ ашиглан авлига авч, амьдралаа дээшлүүлэх арга болгож хувиргадаг. Эсвэл бусдаас өс хонзон авах хэрэгсэл болгодог. Эсвэл бүлэг хэсгээрээ хуваагдаж хэн илүү эрх мэдэлтэй байна гэж талцаж байлдах талбар болгодог байхгүй юу. Тийм учраас төрд тэр дундаа албадлага, хүчирхийлэл хууль ёсны дагуу хэрэглэж болзошгүй, хэрэглэж байдаг байгууллагуудын эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг дүрэмтэй болгоно гэдэг бол маш том суурь шинэчлэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг хоёр том хууль саяхан баталсан. Энэ хууль суурь шинэтгэлийн хамгийн тулгуур өөрчлөлт болж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчийн зүгээс ярьдаг байсан. Лу.Гантөмөр өмнөх парламентын үед хэлж байсныг санаж байна уу. “Эрх нь дэндсэн төр юм биш үү” гэсэн утгатай үг хэлж байсан. Энэ нь тухайн улстөрчийн ишлэл мэт боловч бодит байдал дээр бид тодорхой албан тушаалтнууд, байгууллагууд, төрийн бүтцэд иргэн рүүгээ халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, албадлага хэрэглэх маш хүчтэй эрх чөлөөг нь өгсөн байсан. Тэгээд тэр эрх мэдэлтэй байгууллага дүрэм журмаараа ажиллаж чадна. Нийтийн ашиг сонирхлын төлөө байж чадна гэж итгээд ёс зүйд нь найдсан. Харамсалтай нь амьдрал дээр тийм юм байхгүй байна. Нийгмийн дунд “Хүнийг эрүүдэн шүүж байна”, “Хэрэгт холбогдуулан шалгасан маш олон хүн хилс хэрэгт холбогдлоо гэж дараа нь төрөөс их хэмжээний мөнгө нэхэж байна”, “Хуулийн эрх мэдэлтэй, албадлага хэрэглэх, хэрэг мөрдөх шалгах байгууллагууд хэн нэгний гар хөл болж өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болж байна” гэсэн шүүмжлэл байгаад байна шүү дээ. Эдгээр шүүмжлэлийг таслах гол арга нь л энэ хууль. Эрхүүдийг өгч болно гэхдээ хэзээ, хаана, хэнд, яаж хэрэглэх гэдэг дөрвөн асуултад маш нарийн хариулсан дүрэм журамтай байх ёстой. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд уг нь байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлана гээд заачихсан. Гэтэл 24 жил болоход хууль, үндэслэл, журамд заахгүйгээр иргэний эрх чөлөөг хязгаарладаг төрийн маш олон байгууллага, албан тушаалтнууд байсаар ирсэн. Түүнийг одоо цэгцэлж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний эрхийг сайжруулсан ямар заалтууд байгаа вэ. Хүмүүс тэр болгон хууль уншаад байдаггүй шүү дээ. Ийм ийм болсон шүү гээд онцлох зүйлсээс нь хэлж өгөхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж ял оноодог тэр процессыг журамлаж байгаа хууль л даа. Тэгэхээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол яаж нотолж байгаа юм. Хэрвээ нотолж чадаж байгаа бол ямар аргаар нотолж байна. Нотолсны дараа оноож байгаа ял зэм нь хэр зэрэг шударга юм. Мөн тэр гэмт хэргийн улмаас хохирч байгаа хохирогчийн хохирол барагдаж чадаж байгаа юу. Энэ асуудлуудыг шийдэж байвал сая шударга ёс, хууль засаглаж чадаж байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэтийг аваад үзэхэд нотлох арга нь их маргаантай. Яг зөвлөлт маягийн эрх зүйн арга барил, уламжлалаараа гэмт хэргийг нотлох хамгийн чухал нотлох баримт бол гэмт хэрэгтэн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэж үздэг. Өөрийнх нь мэдүүлгээр гэмт хэргийг нь нотлох бол нэг номерын ач холбогдолтой. Өөрөөр нь хэргийг нотлуулахын тулд яах ёстой вэ гэхээр гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг нэн даруй л баривчлах ёстой. Хорьж байгаад, эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, тагнаж чагнах хэрэгтэй. Өөрөөр нь “Тийм ээ. Би гэмт хэрэг хийсэн юм” гэж нотлуулах гээд байна. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд заачихсан мөртлөө түүнийгээ бүрэн үгүйсгэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох онол арга зүйтэй байсан. Сая бид үүнийг өөрчилсөн. Тэгэхээр тэр хүнийг орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж нотлох ёстой.

-Орчин үеийн шинжлэх ухааны ололт ашиглана гэхээр гудамжны камерын бичлэг нотлох баримт болно гэсэн үг үү?

-ДНК, цусны шинжилгээ гээд шинжилгээний байгууллагуудын чадварыг дээшлүүлэх тухай ярьж байна. Орчин үеийн техникийн туслалцаа гэхээр жишээ нь одоо гудамжинд маш олон камер тавьж байна шүү дээ. Энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт болох ёстой. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт биш. Бичлэг дээр хүн зодож байгаа нь харагдаад байхад нотлох баримт яаж бүрддэг вэ гэхээр байцаалт болон цаасан нотлох баримт гэдэг хоёр аргатай. Тэр арга нь юу гэхээр камерын бичлэгийг аваад протокол үйлдээд, шинжилгээ өгөөд тэгээд камерын бичлэг нь биш хийсэн протокол буюу цаас нь нотлох баримт болдог. Тэр цаасан нотлох баримтаараа нөгөө хүнээс байцаалт аваад байцаалтаараа нотлоод цаас нь үлдэж байгаа юм. Гэтэл дэлхий нийтээрээ техникийн ололтыг ашиглаад бичлэг нь нотлох баримт болдог болчихоод байхад бид яаж байна. Яах аргагүй тэр бичлэг дээр хулгай хийж байгаа, хүн зодож байгаа нь харагдаад байдаг. Гэтэл нөгөө хүн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй, танил талтай бол энд цаас үйлдээд дараагийн хүнд дамжуулдаг энэ процессууд нь хэргийг баллуурдахад зориулагддаг. Тодруулбал, тэр бичлэг дээрх хүн мөн, биш гэж маргаан гарна. Дахиад тэр бичлэг хууль ёсны мөн, биш гэсэн маргаан гарна. Дараа нь тэр бичлэг нь алга болчихсон тийм учраас гэх мэтчилэн. Бичлэг шууд нотлох баримт болдоггүйгээс завсар нь мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч юм уу хэн нэгэн зохиол бичих боломжийг байнга олгож байгаа биз. Тэгэхээр яг бодит байдал, шүүхээр орж байгаа нотлох баримт хоёрын хооронд зөрүү гараад эцэстээ хэрэг замхарч болно. Эсвэл өөр хүн хэлмэгдэж болно. Энэ дотор юу л бол юу болж болохоор тийм процесс байгаа юм. Бид энэ процессыг өөрчилсөн. Одоо цаасан нотлох баримт буюу байцаалтаар биш ажиллагааны нотлох баримт болон өөр бусад эд зүйлийн нотлох баримтыг чухалд тооцно.

-Ажиллагааны нотлох баримт гэж юу вэ?

-Жишээ нь хар тамхитай холбоотой хэргийг аваад үзье. Тэр тохиолдлын байдлаар илрэхгүй шүү дээ. Тэгэхээр хар тамхи зараад байх шиг байна гэж үзвэл үнэхээр хар тамхи мөн эсэхийг мэдэх хэрэгтэй болно. Ямар сувгаар орж ирж байгааг тагнах хэрэгтэй. Дараа нь нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай болно. Ингээд тухайн хүнийг дөрөв дэх үйлдэл дээр нь барьж авч байгаа. Өмнөх нэг, хоёр, гурван зүйл нь нотлох баримт болно. Түүнээс тэр хүнийг шууд барьж авчраад чи хар тамхи зарсан уу үгүй юу гэж байцааж цаасаар нотлох тухай биш. Ажиллагаа явуулаад байгаа биз. Тэр ажиллагаанууд шууд нотлох баримт болох ёстой. Өөрөөр хэлбэл тасалгаан дотор хүнийг байцаах биш нөхцөл байдал дээр гарч ажиллана. Тэр ажиллагаануудаараа гэмт хэргийг илрүүлэхээр болж байна гэсэн үг. Одоо мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа бол хүнийг ир, ирэхгүй бол чамайг тэдэн жил хорино гэж айлгаж мэдэгдэх хуудас өгөөд цаг, ажлыг нь бүгдийг нь алдагдуулж хэдэн сараар цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд чулуу няслуулж суулгаад, цаасан дээр зохиол бичиж суухгүй болно. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд хоёр жил чулуу нясалж суудаг хүмүүс байхгүй болно гэсэн үг. Хүмүүс амьдраад, ажлаа хийгээд явж байхад хуулийн байгууллагууд илүү үйл ажиллагаа явуулж тэр гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийнэ. Одоо бол үүдэндээ чулуу няслуулж суулгах эсвэл цагдан хорих төвд хорьж хэрэг илрүүлэх гэж оролдоод байна шүү дээ. Залхаан цээрлүүлж тухайн иргэний ажил, амьдралыг “алах” байдлаар ажиллаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх дээр жирийн иргэнтэй холбоотой асуудал хөндөгдөх тусам тэр иргэний ажил амьралын хэв маягийг өөрчлөхгүйгээр шалгадаг байх ёстой. Зохион байгуулалттай гэдэг юм уу үнэхээр аюултай гэмт хэрэгтнүүдтэй нөгөө аргаараа үзэх ёстой. Зөвхөн нэг аргаар бүх хэрэгтэй ажилладаг байсныг бид өөрчилж байгаа.

-Шүүх хурлын хувьд баримтын, ялын гээд төрөлжиж байгаа юм билээ. Тэр талаар тодруулбал?

-Бид бүгдээрээ л ярьдаг байсан даа. Гар утас хулгайлсан хүн арван хэдэн жил авчихлаа. Ял шийтгэлийн бодлого шударга юм уу, үгүй юм уу гэдэг байсан. Энэ ял шийтгэлийн бодлогод том өөрчлөлтүүд орсон. Ер нь бол доод, дээд ялын зай илүү холдсон. Бодит байдал дээр үндэслэн хүмүүст тохирсон ял өгөх боломжийг бүрдүүлсэн. Дээр нь гэм буруугаа хүлээгээд хохирлоо барагдуулсан бол илүү бага ял авах бололцоог бүрдүүллээ. Хохирогч хохирлоо төлүүлж чаддаг уу гээд дээр хэлж байсан даа. Одоо заримдаа гэмт хэрэгтэн нь шорондоо явдаг. Хохирогч нь хохирсноороо үлддэг байдалтай байна. Гэмт хэрэгтэн торгууль төлсөн ч мөнгө нь төсөв рүү ороод дарга нарын цалин болоод хувирчихаж байхад хохирсон иргэн хохирлоо төлүүлээгүй байж байх жишээтэй. Хохироосон иргэн нэгэнт шоронд суусан юм чинь хохирол төлөхгүй гэж гүрийсэн хэвээрээ. Ингэхээр хохироосон иргэн, хохирогч хоёр хэзээ ч нэг нэгнээ уучлах, ойлгох, эвлэрэх тухай яриа байхгүй. Хоёр биенээ үзэн ядаад дуусдаг. Голд нь төсвийн мөнгөө нэмэгдүүлээд төр хожчихож байгаа юм. Ийм шударга бус тогтолцоо байж болохгүй шүү дээ. Энэ чинь соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй тогтолцоо байхгүй юу. Тийм учраас гэмт хэрэгтэй холбоотой асуудалд бол хохирогч хохирлоо барагдуулаад явах ёстой. Гэмт хэрэгтэн хохирогчид аюултайгаас илүүтэй нийгэмд аюултай үйлдэл хийсэн бол ял зэм аваад явах ёстой. Үүнээс төр ашиг орлого олж болохгүй. Тийм учраас шүүх хуралдааны хэд хэдэн хэв маяг бий болгосон. Гэм буруугийн шүүх, ял оноох хуралдаан гээд зааг гаргасан. Өөрийгөө өмгөөлж гэм буруутай, үгүйгээ шүүхээр тогтоолгох нь хүний эрх учраас хэн ч гэм буруугийн шүүх дээр маргалдаж болно. Гэм буруугийн шүүх дээр хэрэг нь нотлогдвол дараагийн ял оноох хурал дээр маргахгүй. Тэгэхээр жишээ нь “Танд зодуулсан хүн эмнэлэгт үзүүлэх зэргээр явж зургаан сая төгрөгөөр хохирсон байна. Ял оноох хурал хийхээс өмнө та хохирогчтой эвлэрээд тэр зургаан сая төгрөгийг төлөөд хохирлоо барагдуулбал ял оноох хурал дээр танд гурван жилийн ял өгч болно. Хохирлоо барагдуулахгүй бол танд би долоон жилийн ял өгнө” гэнэ. Хүн ямар ч нөхцөлд гурван жилийг нь авахын тулд хохирогч дээр очоод уучлалт гуйна, эвлэрнэ, хохирол барагдуулна. Яагаад гэвэл гэм буруугийн хурал дээр хохирлын хэмжээ бүгд тодорхой болчихож байгаа юм. Ингэхээр ядаж хүн ёсоор хоёр биентэйгээ харилцах боломж үүснэ. Олон зүйл процессын хуульд шийдэгдсэн.

Мөн хуучин хуулиар хүн шүүх хурал дээр би ийм хэрэг хийгээгүй гэхээр шүүгч, прокурор “Одоо ч засраагүй байна” гээд өндөр ял өгчих гээд байдаг.

Гэм буруутай гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд Үндсэн хуульд байгаа хамгийн гол эрхээ эдэлж чадахгүй үлдчих гээд байна. Энэ зохицуулалтын болхи муйхар байдлаас болж хохирогч, гэмт хэрэгтний аль алиных нь эрх зөрчигдөөд байдаг байсан. Одоо шүүхийн ялгамжтай хурлуудын тогтолцоог хийгээд өгөхөөр хохирогчийн ч тэр, гэмт хэрэгтний ч тэр хуульд заасан эрх нь хөндөгдөхгүй.

Дээр нь түрүүн хэлсэн гэмт хэрэг гэдэг үзэгдлийн дундаас төр ашиг олдог нь багасч иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсныхоо үндсэн зорилго руугаа алхах боломжтой болж байгаа юм.

-Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар нэлээд олон зүйлийг зохицуулах шиг болсон?

-Иргэнийг хууль ёсоор хүчирхийлж болдог байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь журамлаж өгч байгаа. Жишээ нь, эд хөрөнгө битүүмжлэх байна. Үндсэн хуульд хүн хувийн өмчтэй байх эрхтэй. Тэр хөрөнгийг нь битүүмжилнэ гэдэг чинь эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Үндсэн хуульд зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг хязгаарлана гэж байгаа. Цагдаагийн байгууллага нэг иргэний 500 мянган төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхийн тулд тодорхой хуулиудад заасан журмын дагуу ажиллаж бөөн юм болж битүүмжилж байна. Гэтэл татварын юм уу, мэргэжлийн хяналтын байцаагч хүний таван тэрбум төгрөгийн хөрөнгийг зүгээр өөрийнхөө гарын үсгийн үзүүрээр битүүмжилж байна. Ялгаатай байгаа биз. Битүүмжилж байгаа эд хөрөнгө нь хүний өмч. Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг өөр өөр байгууллагууд, өөр өөр үндэслэл журмаар хамаа намаагүй хязгаарлаж болж байна аа даа. Ингээд харахаар нэг нь хуульд заасан журмаар нөгөө нь байгууллагын даргын гаргасан заавар журмаар явж байдаг.

Энэ одоо шударга уу. Яг үүнтэй адилхан гав, бороохой хэрэглэх тухай асуудал байна. Цөөнгүй байгууллага гав хэрэглэх эрхтэй байна. Гэтэл нэг байгууллагын гав хэрэглэх эрх нь хуулиар зохицуулагддаг. Нөгөө байгууллага нь болохоор байгууллагын даргын гаргасан заавар журамтай. Гэтэл өөр нэг байгууллага нь зүгээр практикт бид ингээд хэрэглээд ирсэн шүү дээ гэдэг. Ямар ч дүрэм журамгүй байдаг. Гав хэрэглэснээс болоод хүн амь насаа ч алдах аюултай. Галт зэвсэг хэрэглэх мөн адил. Галт зэвсэг хэрэглэнэ гэдэг нөгөө талдаа хүн шууд үхнэ гэсэн үг биз дээ. Гэтэл Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй шүү дээ. Галт зэвсгийг цагдаагийн байгууллага хэрэглэх бол хуультай. Өөр бусад байгууллагад галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой асуудалд хуулиар журамлагдаагүй байсан. Байгаль орчны байцаагч галт зэвсэгтэй мөртлөө ямар хууль, журмаар хэрэглэх нь байхгүй. Тэгэхээр төр албадлагын ийм хүчтэй зэвсэг олон байгууллагад өгсөн мөртлөө олон янзаар зохицуулж хаясан байна. Хуулиар зохицуулдаг байгууллага байхад нэг хэсэг нь Засгийн газрын тогтоолоор явж байдаг.

Нөгөө хэсэг нь байгууллагын газрын даргын гаргасан заавар журмаар зохицуулагддаг. Зарим нь бүр ямар ч заавар журам байхгүй бид угаасаа л ийм буутай байдаг байсан шүү дээ гэдэг. Үүнийг зохицуулаагүй байна гэдэг нөгөө талд хүний амь нас, эд хөрөнгө маш эрсдэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс нэг стандарт болгоод Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд орууллаа. Үүнд нөгөө галт зэвсэг хэрэглэж байгаа бүх байгууллага захирагдана. Ийм хуультай болсон.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олон төрлийн ял эдлүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд орсон уу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Эрүүгийн хууль болон сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдуулаад хорихоос өөр төрлийн ялыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг журамлаж өгч байна. Мөн хорьж мөрдөхгүй гэдэг зохицуулалт хийгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр хорьж мөрдөхгүй гэхээр хүнийг гадуур байлгана. Гадуур байлгана гэдэг хяналтгүй орхино гэсэн үг ерөөсөө биш. Тийм учраас түүний хяналт яаж явах вэ гэдэг журмууд батлагдах ёстой болсон. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн шинэтгэлийн хүрээнд хийх ёстой шинэтгэлийнхээ 50 хувийг хийлээ. 50 хувь нь ард үлдэж байна гэсэн үг. Уг нь гүйцэд хийсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай гэж байгууллагын хууль биш Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг шиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж процессын хууль гарах байсан. Тэгэхдээ хоёр төрлөөр гарах ёстой байсан. Нэг нь ял эдлүүлэх тухай хууль, нөгөө нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэж тусдаа. Ял эдлүүлэх тухай гэвэл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноосон түүнийг нь яаж эдлүүлэх тухай тэр ажиллагааг зохицуулна. Нөгөөх нь иргэний журмаар шийдвэр гаргасан тохиолдолд хэрэгжүүлэх байхгүй юу. Иргэд хоорондоо маргалдана гэдэг бол үндсэндээ хувь хүмүүсийн асуудал. Тиймээс бусад улс оронд бусад татвар төлөгчдийг торгож төрийн мөнгөөр хийдэггүй. Харин яг гэмт хэргийг яллаж байгаа бол хувийн маргаан биш. Нийгэмд аюултай зүйл хийсэн учраас төр яллаж байгаа хэрэг. Тэгэхээр энэ хоёр шүүхийн шийдвэр хоёр өөр байгаа биз. Тиймээс энэ хоёрыг ялгаж өгөх ёстой байсан. Иргэний маргааны хувьд аль нэг хохирол учруулсан талаас нь төлбөрийг нь авч төлүүлдэг. Бусад улс орнууд энэ ажлыг хувийн компаниуд руу өгдөг. Цагдаа, цэрэг, ял эдлүүлэх байгууллагад ажиллаж байсан хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс хүмүүс тусгай чадвартай байдаг. Тэтгэвэрт эрт гарчихаар тэдэнд ямар нэгэн хууль ёсны ажил өгөхгүй бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн харуул хамгаалалтын ажил ч юм уу өөр зүйл рүү орчих гээд байдаг. Ийм учраас чадвартай хүмүүстээ компани байгуулж ажиллах боломж олгодог. Тийм зорилготойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийг ажиллагааны хоёр хууль болгож процессжуулах ёстой байсан.

Үүнийгээ хараахан бүрэн дүүрэн хийж чадсангүй. Гэхдээ сая байгууллагын тухай хуулийг илүү сайн процессжуулаад дотор нь процессуудыг деталиар нь нэлээд сайн бичиж өглөө. Дахиад таван жил өнгөрөхөд улстөрчид ч, олон нийт ч хөгжлийн дэвшилттэй үзэл санааг илүү сайн ойлгоод ирэхээр дахиад шинэтгэл явна. Шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжлээд байна. Одоо байсан алхмаасаа л ухарч болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

М.Халиунбат: Монголд кроны капитализм сонгодог утгаараа бий болчихсон

“Торгоны зам” сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч М.Халиунбаттай ярилцлаа.

-Таны Эдийн засгийн форумын үеэр тавьсан илтгэлээс Монголд кроны капитализм бий болчихлоо гэсэн санаа содон дуулдсан…?

-Өнөөгийн үүссэн байдлыг харахаар кроны капитализм буюу улстөржсөн бизнес, бизнесжсэн улс төр сонгодог утгаараа бий болсон. 26 жил хийсэн зүйл маань ерөөсөө л кроны капитализм. Өөрөөр хэлбэл улс төртэй холбогдохгүй бол бизнес нь явдаггүй, улс төрийнхөн нь бизнестэй ямар нэг байдлаар холбогдож байр сууриа хадгалж үлддэг тогтолцоог кроны гэж онцлоод байгаа юм.

-Кроны капитализм эцэстээ юунд хүргэдэг вэ?

-Товчхон хэлбэл дарангуйлалд. Бид эхний алхмаа тавьчихлаа л даа.

-Кроны капитализм хөгжиж дарангуйлалд хүрсэн улсуудад эхэн үедээ манайд одоо өрнөж буй шиг үйл явц ажиглагдаж байсан гэсэн үг үү?

-Тоочвол маш олон улсын түүх бий. Улстөрчдөд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд мөнгө хэрэг болдог. Мөнгө авах газар нь ойлгомжтой. Нэг бол төсвөөс хулгайлна, эсвэл бизнес эрхлэгчдээс мөнгө босгоно. Ийм л хоёр тогтолцоо ажиглагддаг. Сая хэлсэн үзэгдэл манай улсад аль хэдийнэ өрнөчихсөн. Мөнгө босгож улс төр хийж чаддаг болсон. Дараагийн алхам нь ч хийгдээд эхэлсэн. Үүний дараа асар том хэмжээний амлалтууд өгч эхэлдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөнө ч гэдэг юм уу нэлээд өргөн цараатай, их мөнгө зарцуулах төслүүдийг санал болгодог. Мэдээж хэн нь хэнээсээ илүү томыг амлах вэ, санал болгох вэ гэдэг дээр өрсөлдөөн өрнөнө. Улстөрчид амлалтаа биелүүлэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хүссэн хүсээгүй томруулдаг. Төсвийг томруулах хоёрхон үндсэн арга бий. Эхнийх нь ард иргэд, аж ахуйн нэгжээс авдаг татвараа нэмэгдүүлэх. Хоёр дахь арга нь зээл авах. Төр иймэрхүү маягаар томроод ирдэг. Төр томрох хэрээр аж ахуйн нэгжийн, компаниудын үйл ажиллагаа хумигддаг. Одоогийн бидний туулж байгаа үе бол аж ахуйн үйл ажиллагаа хумигдаж буй цаг. Өөрөөр хэлбэл хүмүүс ажилгүй болж байна. Бизнесүүд явахаа болилоо. Бизнесүүд мөнгөгүйдэхээр төрийн орлого багасах нь гарцаагүй зүйл. НӨАТ, онцгой, гааль, хүн амын татвар хумигдаад эхлэх нь жам. Өмнө нь авч байсан татваруудын хэмжээ ингээд буугаад эхлэхээр шийдвэр гаргагчид Улаанбаатар хотын татвар гэх мэт шинэ татварууд зохиож эхэлдэг. Мэдээж юу юуны туханд хүрэлгүй татварын хувь хэмжээгээр оролдохгүй. Сүүлдээ бол татварын хувь хэмжээ рүү орно. Шийдвэр гаргагчид татварын хувь хэмжээ рүү орчихсон. Сүүлийн жишээ гэхэд 110 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмчихлээ. Хурц хэлбэр рүүгээ орж байна гэсэн үг.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд гэсэн тайлбартай гарсан шийдвэр шүү дээ…?

-Татварын хувь хэмжээ нэмж эхлэх яг ийм үед янз бүрийн сэдэв моодонд ордог. Жишээ нь сая таны хэлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг уриа. Үнэн хэрэгтээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг чинь импортын татварыг нэмэгдүүлэх л арга. Хүн өмнө нь хэрэглэж байсан импортын бүтээгдэхүүнээ шууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольдоггүй. Өөрөөр хэлбэл хуучин хэрэглээнээсээ татгалздаггүй. Саван гэхэд хэрэглээд сурсан брэндтэй нь адил хэмжээний чанартайгаар үйлдвэрлэдэг дотоодын компани байхгүй байх жишээний. Гадны том компаниудын бүтээгдэхүүнийг дотоодынхтой харьцуулбал өрсөлдөх чадвар хавьгүй илүү гэсэн том шалтгаан бий. Харамсалтай нь иргэдийн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ татвараа дагаад өсдөг, үр дүнд нь хүмүүсийн халаасан дахь мөнгө үнэгүйдэж байдаг. Товчхондоо төр иргэдийнхээ халааснаас төсвөө барьдаг тогтолцоо руу ороод байна.

-Шавхаад ч юм гарахгүй болбол, эдийн засаг тамирдаад ирвэл яах бол. Кроны капитализмаар яваад байгаа улсын хувьд ер нь яадаг юм бол?

-Ийм үед зээл авч эхэлдэг. Бидэнд ажиглагдаад эхэлчихсэн. “Чингис” бондоос эхлэлтэй “Самурай” гэх мэт олон бонд бий. Сүүлд гэхэд л Энэтхэгээс тэрбум ам.доллар авах гэж байх шиг байна. Өрийн хямрал руу ордог гол шалтгаан нь энэ. Нэгэнт авсан хойно өгөх нь жам. Өгөхдөө тулаад ирэхээр эдийн засаг нь хумигдаад юу ч үгүй болчихсон байдаг. Шийдвэр гаргагчдын хувьд мөнгө олох дараагийн зам нь нийгэмчлэх үйл явц болдог. Хамгийн их мөнгө харагдаж байгаа салбаруудыг нийгэмчилж эхэлдэг. Төрийн болгож эхэлдэг гэсэн үг.

-Хувийн хэвшлийнхнээс дээрэм хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Хувийн хэвшлээс дээрэмдэж эхэлнэ. Ингээд дарангуйлал эхэлдэг. Мэдээж өмчөө дээрэмдүүлсэн иргэд, хувь хүн төр засагт дуртай байхгүй нь тодорхой. Хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан гэх мэт эсэргүүцлүүд ажиглагдаж эхэлдэг.

-Манайх шиг ардчилсан улсад арай ч шууд хувийн өмч рүү дайрахгүй байх аа?

-Шууд дайрах өндөр эрсдэл бий. Эквадор гэхэд байгалийн хий, газрын тос, газар тариалангийн экспортоороо бүс нутагтаа давамгайлсан мундаг улс байсан. Ердөө саяхны, арваадхан жилийн өмнөх явдал. Тэр үед төр засаг нь иргэддээ маш том амлалт өгсөн. Эквадорын бүх иргэнийг орон сууцанд оруулна гэсэн амлалт өгсөн. Яг л манайхтай адил зүйл сонсогдож байгаа биз. За тэгээд орон сууцанд оруулах кампанит ажил эхэлж асар том бүтээн байгуулалт өрнөсөн. Өчнөөн байшин барилга барьсан ч сүүлдээ хямарч хүнд байдалд орсон. Барилгын салбартаа маш их мөнгө түгжсэн. Манай улс ч ялгаагүй, энэ салбартаа 7.8 их наяд төгрөг түгжчихээд байгаа. Ийм байдал үүсэнгүүт эдийн засаг нь бүтээмжгүй болж таарна. Манай эдийн засаг ч өнөөдөр бүтээмжгүйдээ орно. Бид 2-3 төгрөг зарцуулаад нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эквадорын төр засгийнхан манайд одоо ажиглагдаж байгаа шиг татвараа нэмэх гэх мэт арга хэрэглэж явсаар эцэстээ нефть олборлогч, газын компаниудаасаа эхлээд нийгэмчилсэн. Өөрөөр хэлбэл шууд улсын мэдэлд авч эхэлсэн. Хүмүүс өмчөө авч үлдэхийн тулд зугтааж таарна. Тэгэнгүүт нь зугтаалгахгүй арга хэмжээ авч эхэлж байгаа юм. Хил дээрээ хаалт хийгээд цэрэг зогсоочихсон. Ингээд л хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн алдартай дарангуйлагч төрж байгаа юм. Кроны капитализмын бас нэг тод жишээ нь Зимбабве. Бид хэдэн триллионы тоотой ч үнэ цэнгүй болсон мөнгөн дэвсгэртийг нь хараад шоолж инээлддэг. Тэр улсын толгой нь гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал шууд нийгэмчилнэ гэсэн хууль гаргаад сууж байна.

-Гэхдээ л арай ч Зимбабве шиг болчихгүй байлгүй дээ…?

-Ингэж бодох нь дэндүү гэнэн хандлага. Сая та бид хоёрын ярьсан зүйл хүн төрөлхтний шинэ түүхэнд гараад ирчихсэн бас нэг үзэгдэл. Ийм хэлбэрийн дарангуйлал хүчтэй байгаа. Хаан гэж нэрлэхээ болиод Ерөнхийлөгч гэдэг болсноос өөр ялгаа байхгүй. Харин ч хэлбэрээ өөрчлөхдөө өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.

-Кроны капитализмын гол шалтгаан нь улс төр, бизнесийн хэт хамаарал гэж ойлголоо. Энэ хамаарлыг нь багасгах гарц хайвал байдал эерэг зүг рүүгээ эргэх байлгүй дээ?

-Нэгэнт эргээд эхэлсэн асар том хүрдийг зогсоох хэцүү. Бүх юм нь хоорондоо нөхцөлдөөд, нэг нь нөгөөгөө өдөөгөөд эргэж байгаа. Магадгүй шалдаа буутал унаж хаширвал арай өөр зүг рүүгээ эргэж мэдэх юм.

-Дэлхийн улсуудаас кроны капитализмаар явж байгаад зөв зам руугаа орсон жишээ бий юу?

-Тийм жишээ байхгүй. Институцийн хувьд ганхахааргүй бэхжиж байж хазаарлаж таарна. Манайд кроны капитализмыг хязгаарлаж, зогсоож чадах институциуд байхгүй. Тийм хүчтэй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн ч алга. Тэгэхээр хамгийн бодитой гарц бол иргэд. Иргэд ойлгоц төсөөллөө өөрчилж чадвал эерэг зүйл ажиглагдаж магадгүй. Гучаас доош насны залуу хүмүүс онцгойлж анхаармаар санагддаг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, гурван хүний хоёр нь залуус гэдэг утгаараа хүүхэд, залуусаа зөв бодолтой, дархлаатай болгох хэрэгтэй. Боловсролын системдээ маш том өөрчлөлт хиймээр санагддаг.

-Байгалийн баялаг ихтэй, дэлхийн хэмжээний Оюу толгой гэдэг том төсөл хөдөлчихсөн, эндээс олсон мөнгөөрөө боловсрол гэх мэт бусад салбараа хөгжүүлнэ гээд бодохоор бусдаас давуу, өөдрөг зүйлс бидэнд өчнөөн бий. Энэ бүхэн таны яриад байгаа дарангуйллаас сэргийлж чадах юм биш үү?

-Оюу толгой төсөл явлаа гэдэг нь эерэг дохио мөн. Гэхдээ та бид хоёр сууриараа буруу байгаа тухай ярьж байна. Муу хөрсөнд хэчнээн сайн үр тариад нэмэргүйтэй ялгаагүй зүйл болоод байна л даа.

-Тогтолцоо нь буруу байхад хэчнээн том төсөл хэрэгжээд ч үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тийм. 2-3 төгрөгөөр нэг төгрөгийн баялаг бүтээж байна гэж өмнө ярьсан даа. Дэндүү бүдүүлэг үр ашиггүй тогтолцоо байсаар байна. Төрд мөнгө очихоор дандаа бүтээмжгүй юм хийдэг учраас тэр. Социалист гэгддэг Хятад манайхаас арай дээр. 1.7 төгрөг зарцуулаад нэг төгрөг бүтээдэг. Сүүлийн үед эдийн засагт нь “Цагаан заан” гэдэг ойлголт гарсан. Хэн ч явдаггүй зам, хэн ч суудаггүй “сүнс”-ний хотоо тэгж нэрлэсэн хэрэг. Манайд ч бий. Урдуур, Богд уулын хормойгоор барьсан замаар хэдэн хүн явдаг юм бэ гээд тооцвол их сонин дүр зураг гарч ирнэ. Хөгжлийн төлөө гэсэн хаягтай ажлууд улс төрийн шалтгаанаар, ийм юм хийсэн болохоор намайг сонгоно гэдэг дээр төвлөрөөд байна.

-Гадны хөрөнгө оруулалт хэт их хэмжээгээр орж ирэх нь эрсдэлтэй, үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй гэж үзэх хэсэг байхад, гадны хөрөнгө оруулалтаар л босно гэх хүмүүс бий…?

-Өрсөлдөөн байх ёстой. Өрсөлдөөнд гадна, дотнынхон бүгдээрээ орох учиртай. Гадныхантай өрсөлдөөд гарч ирсэн үндэсний компани л бидэнд хэрэгтэй.

-Тэгэхээр аль алинд нь гарааны тэгш нөхцөл олгох ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Өрсөлдөөнөөс шалгарч гарсан компанууд л улс үндэстний баялгийг бүтээдэг.

-Та бид хоёрын яриад байгааг ажил болгохын тулд төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Зөнд нь орхих хэрэгтэй.

-Өрсөлдөөний хэт чөлөөтэй орчин том нь багыгаа барьж идэхэд хүргэж, хэт монополь үүсгэнэ гэсэн болгоомжлол дуулддаг…?

-Монополиуд ихэнх тохиолдолд өрсөлдөөнгүй байдлаас үүсдэг. Өрсөлдөөн байгаа л бол жижиг компаниуд том компаниудаа хүнд цохилтод оруулах эрлийг тасралтгүй хийж, том компаниудынхаа араас нэхэж явдаг. Тэд технологиороо, менежмэнтээрээ, түүхий эдийнхээ онцгой чанараар илүү гарахыг эрмэлзэж завгүй ажиллацгаадаг. Толгойлогч компани нь ч араас нь нэхэж байгааг мэдэж үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг. Өрсөлдөөн ийм гайхамшгийг бүтээдэг.

-Манайд өрсөлдөөнтэй, арай эрүүл хөгжиж байгаа салбар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Аль ч салбар давуу талаа ямар нэг улстөрчөөр дамжуулж хууль журам батлуулж баталгаажуулдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Ер нь хаана лиценз зөвшөөрөл өгч байна, хэн нэгний бизнесийг хамгаалж байна л гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа газар олон ажлын байр, орлого бий болдог. Жишээ нь лицензийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүгд хийх гэж оролдоно. Амжилттай, амжилтгүй нь дараагийн асуудал. Уг нь манай эдийн засаг тодорхой хэмжээнд өсөөд хуримтлал бий болчихсон. Төв банкны тайланг харвал хадгаламж гээд чамгүй мөнгө хуримтлагдчихсан. Эргэлтэд орохгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, улс төрийн ийм эрсдэлтэй нөхцөлд бизнест хөрөнгө оруулах бодолтой нь цөөн байна. Хоёрдугаарт, банкны хүү өндөр. Бизнес хийснээс хадгалуулсан нь ашигтай байна. Банкууд өндөр хүүтэй хадгалж байгаа нь Засгийн газрын бондтой холбоотой. Засгийн газрын бондын 93 хувийг банкууд худалдаж авдаг. Энэ бол эдийн засгийн идэвхтэй эргэлт биш. Одоо бидэнд гоё болно, урагшилна гэсэн итгэл хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн энэ олон бизнесийг болиулах ёстой.