Categories
мэдээ улс-төр

МАН, МАХН эвсэх эсэх асуудлыг өнөөдөр шийдэх бололтой

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, МАХН-тай эвсэж сонгуульд орох эсэх асуудлыг хэлэлцсэн гэнэ. Хоёр намын зүгээс уг асуудлыг судлах ажлын хэсгүүдийг томилж байсан. Тэгвэл өчигдөр болсон хурлын үеэр ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Намууд эвсвэл энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө батлах шаардлагатай юм. Эх сурвалжид мэдээлж байгаагаар намуудын ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар эвсэх эсэх асуудал тодорхой болох аж.

Categories
мэдээ улс-төр

Монголын Консулын газар Дубайд нээгдэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гадаадын зарим улс оронд Монголын Элчин сайдын яам, Консулын газар нээх асуудлыг хэлэлцэж, сайд нар дэмжжээ. Тухайлбал Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод Элчин сайдын яам, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элст, БНХАУ-ын Шанхай, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Консулын газар нээх асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ

Өчигдөр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өөрийн хүсэлтээр албан ажлаа өгсөн тухай эх сурвалж мэдээлжээ.

Тэрбээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажилласан юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Н.Ганболд энэ жил 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа гэнэ.

Харин түүний оронд ТЕГ-ын дарга Б.Хурцыг томилж магадгүй гэх таамаг байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ынхан нөмрөгтэй суулт хийж байна

МАХН-аас Н.Энхбаярыг баривчилсны дөрөв дэх жилийн ойг намын байрандаа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр” болгон тэмдэглэж байгаа аж. МАХН-ын Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд хар нөмрөгөөр биеэ халхалж, уриа лоозон барьсан байна. Үүгээрээ “Улс төрийн хэлмэгдүүлэлт далдаас явагддаг, цаана нь захиалагч байдаг гэдгийг илэрхийлэх”-ийг зорьсон гэнэ. Суултын үеэр Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Л.Сэлэнгэ “Хувь хүн, улстөрчдийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хэлмэгдүүлж, улс төрийн эрх чөлөөг нь хасах, улс төрийн намын сонгуульд оролцох эрх чөлөөг хаан боогдуулах нь ардчиллыг булшилж байгаа явдал мөн. Монголын төр монгол хүнд хатуурхаж, гадны мөнгө хүүлэгчдэд найр тавьж болохгүй. Эрх мэдэлтнүүд албан тушаалаараа далайлгаж, ард түмнийг шоронгоор айлгаж байгаа нь 1937 оны хар өдрүүдийг давтаж байгаагаас өөрцгүй. Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчдөд тохиолдож буй хэлмэгдүүлэлтийн үйлдэл, технологи нь нэгэн ижил байгаа нь өдрөөс өдөрт ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ бүх хэлмэгдүүлэлтийн цаадах захиалагч нь хэн бэ гэдгийг харуулж байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Спартак” балетыг тоглоно

ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд
А.Хачатурян “Спартак” балетыг тоглох гэж байна. Цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак”
зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж,
балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд
анх найруулан тавьж байжээ.

Харин 1984 оны тавдугаар сарын 5-нд Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, балетмейстер
Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, Төрийн шагналт, Ардын жүжигчин,
удирдаач Ж.Чулуун нар өөрийн улсын тайзнаас үзэгчдэд толилуулсан юм. Балетад Ромын эсрэг боолын бослогын
удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар дүүрэн,
түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулсан нь жүжигчдээс өндөр ур чадвар,
“драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ
бусдаас ялгардаг.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хүн төрөлхтөн сансарт ниссэн өдөр

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин 27-хон насандаа “Восток-1” хөлгөөр сансрын уудамд нисч, дэлхийг тойрсон байдаг. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сансарт нисч, эх дэлхийгээ тойрч үзсэн тохиолдол болсон бөгөөд өнөөдөр уг үйл явдлын 55 дахь жилийн ой тохиож байна. Юрий Гагарин дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон байлаа.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх “Оддын хотхон”-ыг түүний нэрэмжит болгосон байна.

Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 15 цагаас Төмөр замын Соёлын ордонд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд болон хоёр улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцох аж.

Мөн “Өдрийн сонин” өнөөдрийн шинэ дугаартаа Ю.Гагарины тэртээх 1961 онд хэвлэлд өгч байсан сонирхолтой ярилцлагыг орчуулан нийтэлснийг олж уншаарай.

Categories
мэдээ спорт

Шатарчид Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа зохиогдож байгаа “Дубай опен-2016” тэмцээн эхэллээ. Энэ сарын 11-нээс 19-ний өдрүүдэд явагдах энэ жилийн тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байгаагаас эрэгтэй 48 их мастер, эмэгтэй 8 их мастер, эрэгтэй 39 олон улсын мастер, эмэгтэй 6 олон улсын мастер нийт 116 олон улсын цолтой шатарчид оролцож байна. Манай улсаас хоёр тамирчин оролцож байгаагаас их мастер Д.Номин-Эрдэнэ эхний өрөгтөө Хятадын шатарчинг буулган авлаа хэмээн Монголын шатрын холбоо мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 4,9-өөр төгссөн машины эзэд татвар төлнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган, оны эхнийн нэгдүгээр сараас үзлэгт хамруулах болсон бөгөөд өнгөрсөн саруудад тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 70-80 хувь нь татвараа төлж, машинаа үзлэгт оруулжээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард 170 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашины татвар төлөх байснаас 100 гаруй мянган иргэн татвар төлсөн аж. Үлдсэн 70 мянга орчим иргэн орон нутагт болон гадаадад явж буй шалтгаанаар тухайн сардаа татвараа төлж амжаагүй юм байна. “Автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай” хуульд зааснаар энэ сард 4,9-өөр төгссөн машины эзэд татвар төлөх бөгөөд ирэх тавдугаар сарын 31 гэхэд бүх тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж дуусна. АСЕМ-ын чуулганаас өмнө жолооч нарыг албан татвараа төлж дуусахыг албаныхан сануулав.

Тээврийн хэрэгслийн татвар хураах 13 цэг ажиллаж байсныг энэ жил өргөтгөн, Дүнжингарав худалдааны төв, Шинэ автохудалдааны цогцолбор, Нисдэг машин, Драгон төв, Мишээл төв зэрэг газруудад шинээр цэг байгуулж, нийтдээ 20 гаруй цэгт үзлэг хийж, татвар хурааж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гэрээ байгуулсан нийтийн тээврийнхэнд санхүүжилт олгож эхэлжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө. НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний нэг машин цагийн зардлын тарифыг баталж, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Уг зөрүү бол их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журамын дагуу олгогддог. Өнөөдрийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох гурван талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбоотой гэнэ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас гурван талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага – Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар – Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой зааж өгсөн байна. Өчигдөрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлсэн гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлийн зарим дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.

11, 12/IV Багахангай 10.00-18.00 УСУГ, Багахангай импекс ХХК болон эдгээрийн ойр орчмоор
12/IV Баянгол 11.00-18.00 4, 1-р хороо 2-р хороолол 6А, 7Аа, 14, 15А, 16А, 20А, 22А, 013-016, 7, 9-16-р байрууд, 164-р цэцэрлэг, 20-р сургууль орчмоор
Хан-Уул 10.30-18.00 1, 2, 3-р хороо АШ-25, 26, 27, Шаравын 20, Ч.Ө.Ч-42А, 51, 52, Нэхмэлийн 1-20 байр, Ч.Ө.Ч-12А, В, Говийн 16, Нэхмэлийн 5-11, ОСИБ 35, Ч.Ө.Ч-25, 120-ын 10-14-р байрууд, НВЦ, Ноублпропертис ХХК, Цог ДС, Эрчим корпораци, 27-р цэцэрлэг, ЗХУТ болон эдгээрийн ойр орчмоор
11.00-17.00 7, 10-р хороо Монь Ивээл, Батбросс, Индра трейд, Нахиа-Импэкс, Био Импекс, Шинэ нахиа, Шимт газар, Био эргэл хайрхан, Байтаг богд,
Живэртийн оргил, Эн Эс Ар ХХК, 326-р ЦА, Ханан СӨХ, 190-р цэцэрлэг, Хүүхэд гэр бүл дэмжих сан, Худаг, Жаргалан цогцолбор, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болон эдгээрийн ойр орчмоор
11.00-12.30 1, 2, 3-р хороо АШ-27, 26, 25, Шарав-20, Ч.Ө.Ч-42а, 51.52, Нэхмэл-1-20 байр, Ч.Ө.Ч-12а.в, Говь 16, Нэхмэл 5-11 байр, Осиб 35, Ч.Ө.Ч-25,120 хл 10-14-р байрууд, НВЦ, Ноублпропертис ХХК, Цог дээд сургууль, Эрчим корпораци, 27-р цэцэрлэг, Замын хөдөлгөөн удирдлагын төв, тэр орчмын хэрэглэгчид
11.30-18.00 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан 11.00-18.00 7, 9, 21-р хороо Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Монлааны 1-4, 6-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3-5, Малчны 1, 2, 12, Колонкын 2, 3 болон эдгээрийн ойр орчмоор
13.30-14.00 20-р хороо БХБСШ лаборатор орчмоор
Налайх 10.00-18.00 3-р хороо Радио реле
Төв аймаг 10.00-13.00 Баянцогт сумын Дунд уртын эх ХХК, Шимт уринш ХХК, Насанжаргал худаг, гэр хороолол
Зуунмод сумын Нисэхийн гэр хороолол
10.00-18.00 Баянхангай, Аргалант, Лүн сум, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Даргиатын ам, Авдар-Орд, Мод үржүүлэг орчмоор
14.00-18.00 Баянцогт сумын иргэн Мөнхбаяр, Цогбадрах, Жамбалсүрэн, Могол ноос ХХК орчмоор
Зуунмод сумын төв АЗЗА, Төв-Ус ХХК-ууд
12, 13/IV Налайх 10.00-18.00 Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор