Марафон гүйлтийн олон улсын тэмцээн БНСУ-ын Гунсан хотод боллоо. Олон улсын 70 орчим тамирчин өрсөлдсөн 42 км-ын элит зайн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан VIII байрт шалгарчээ. Эл уралдаанд Кени, Этиопын тамирчид өнгөлөв. Хэдийгээр манай тамирчин медальт байрт шалгарч чадаагүй ч 2:44:16 минут гүйн, хувийн амжилтаа шинэчлэн, олимпийн эрхийн норматив биелүүлэв.
Хэрэв Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Г.Хишигсайханы олимпийн эрхийн нормативыг баталгаажуулбал, тэрээр Риог зорих Монголын тав дахь марафонч болно. Одоогоор манай хөнгөн атлетикчдаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрх өвөртлөөд байгаа билээ.