Categories
мэдээ спорт

Өнөөдөр NBA бүхэлдээ Коби Брайнтыг үдэж байна

70 жилийн түүхтэй NBA -ийн 20 жилийнх нь түүхийг бичилцсэн Коби Брайнт өнөөдөр зодог тайлж сүүлийн тоглолтоо хийж байна.

Түүний талаарх сонирхолтой баримтуудаас дурдвал:

Коби Брайнт 20 жилийн карьерийнхаа турш 680 сая долларын орлогыг цалин болон сурталчилгаанаас олсон.
Багийн спортын төрөлд энэ хэмжээний орлого олсон тоглогч байхгүй.
Тайгер Вүүдс, Майкл Шумахер, Флойд Мейведер нарын ганцаарчилсан спортын тамирчид л түүний өмнө бичигддэг.

18 улиралд 15-с дээш оноо дунджилсан хоёрхон тоглогчийн нэг нь Коби Брайнт. Нөгөө нь Карийм Абдул Жаббар.

Кобигийн сүүлчийн улиралд зориулж түүний 24 дугаартай алтны хольцтой малгайг худалдаанд гаргасан ба 38 мянган ам.долларын үнэтэй.
Тэр 2009-16 оны хооронд 7 жилийн турш хувь тоглогчийн цалингаараа NBA-ийн бүх бүх тоглогчийг тэргүүлсэн.
Энэ улиралд л гэхэд 25 сая долларыг зөвхөн цалин хэлбэрээр авсан бол Филадельфиа 76 багийн 15 тоглогчийн бүх цалин нийлээд 32 сая доллар!
Тэр бүх амьдралынхаа талаас илүүг NBA –д өнгөрүүлсэн.
1996 онд NBA –д драфтлагдаж 20 жил зөвхөн нэг багийн төлөө зүтгэсэн.
Тэр хамгаалагчийн байрлалд ахлах сургуулиасаа шууд NBA –д орсон анхны тоглогч.

Коби Брайнт сагсан бөмбөг тоглож чадахаас гадна боломжийн реппэр байж. Өөрийн синглээ гаргаснаас гадна цомог хүртэл гаргахаар ажиллаж байсан боловч биелэлээ олоогүй аж.
Гэхдээ тэр ингэж явахдаа энхнэртэйгээ танилцжээ.
Тэр өнөөдрийн тоглолтын хос тасалбарыг фэнүүддээ азтан тодруулах хэлбэрээр сонгож үзүүлж байгаа юм байна.
Гэхдээ азтан болохыг хүссэн хүн бүхэн Коби Брайнтын гэр бүлийн нэрэмжит санд багадаа 10$ хандив өргөсөн байх ёстой аж.

Карьерын товч статистик:
20 жилийн карьерынхаа 18 –д нь бүх оддоор нэрлэгдэж, 5 удаа аварга авч, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж, 2 удаа финалын үнэ цэнэтэй тоглогч болж, 2 удаа улирлыг оноо авалтаар тэргүүлсэн.
11 удаагийн бүх америкийн нэгдүгээр багт, 9 удаа хамгаалалтын нэгдүгээр багт, Лос Анжелес багийн бүх цаг үеийн онооны лидер, Олимпийн аварга, цагираган дээрээс довтлох тэмцээний аварга гээд мэргэжлийн сагсан бөмбөгчний хувиар авч болох бүх л титмийг зүүсэн.

2007 онд Лейкерс Кавлиерс багт Кобиг Леброн Жеймсээр солих санал тавьж байж. Гэвч Кавлиерс татгалзсан байна.
Энэ санал тухайн үедээ олон нийтэд ил болоогүй нам дарагдсан аж.
Лейкрс багийн түүхэнд хамгийн олон удаа плей-оффд шалгарсан туршлагатай тоглогч. 15 удаа плей-оффд шалгарч, 7 удаа финалдаж, 5 удаа аварга авсан.
30,000 оноо 6,000 оновчтой дамжуулалт өгсөн лигийн түүхэн дэх цор ганц тоглогч.
Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах ээлжит уулзалт зохион байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хоёр асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр /2016.04.13/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Ганбаатар болон Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Барилгын хөгжлийн төв, Стандартчилал хэмжил зүйн газрын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Цахилгааны төлбөрийн суурь үнэ 2000 төгрөг гэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тус байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.7 дахь хэсэгт заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгааг онцлоод “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч А.Ариунболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор нараас ирүүлсэн өргөдлийн дагуу “Өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож байгаа” талаарх гомдлыг хэлэлцэж эхлэв.

Орон сууц барьж буй зарим компани, иргэн оршин суугчдаас цахилгаан, эрчим хүчний төлбөрийг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцон авч хэрэглэгчдийг хохироож байгаа зөрчил тасралтгүй гарсаар байгааг уг уулзалтад оролцсон иргэд хэлж байлаа. Тодруулбал, 2015 онд 17500 өрхөөс 948.150.000 орчим төгрөгийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцонжавсан байна. Энэ дагуу удаа дараа асуудал хариуцсан шат шатны байгууллагуудад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн. Нэг өрх сард дунджаар цахилгааны төлбөрт 250-300 мянган төгрөг төлж байна гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн иргэдэд цахилгааны төлбөрийн асуудал хүндрэлтэй байдгийг тэмдэглээд 80 метр квадратаас дээш талбайтай орон сууцны цахилгааны төлбөрийн суурь үнэ гэж 15 мянган төгрөг авч байгаа талаар тайлбар өгөхийг хүслээ. Энэ асуултад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Батсайхан цахилгааны төлбөрийн суурь үнэ 2000 төгрөг байдгийг хэлээд 15 мянган төгрөг авах нь үндэслэлгүй болохыг хэлсэн. Тэрээр, иргэдээс аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар төлбөр авч байгаа нь тухайн орон сууцыг хариуцагч компаниудын үйл ажиллагаанаас хамааралтай. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахилгааны тэжээлийн нөөц кабельгүй, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүйгээс улсын комисс хүлээж авахгүйгээс дээрх хүндрэл үүсэж байгааг дурдав.

Айл өрхөд цахилгаан борлуулах тарифыг /НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид багтаан энгийн тоолууртай хэрэглэгчийн иргэний сарын нийт хэрэглээ 150 кВт.ц хүртэл бол 79 төгрөг, сарын нийт хэрэглээ 151 кВт.ц болон түүнээс дээш бол 96.60 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа юм байна. Харин 2 тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 84 төгрөг, оройн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ төгрөг байдаг байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгаан борлуулах тарифыг хэд хэдэн ангиллаар тогтоосон байна. Жишээлбэл, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт энгийн оолууртай бол 155.90 төгрөг, бусад аж ахуйн нэгжийн энгийн тоолуурт 128.50 төгрөг, Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэгт улирал болон өглөө, оройн цагаас хамаарч 77.10-128.50 төгрөг байхаар зохицуулжээ.

Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны тогтоол гаргахаар тотлоо.

Байнгын хорооноос холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тогтоол гаргахаар тогтов

Уг уулзалтаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Л.Оюунбилэг, Баянзүрх дүүргийн иргэн Д.Мягмарсүрэн, Т.Мэндсайхан, Хан-Уул дүүргийн иргэн Л.Адьяацэрэн нарын иргэдээс “Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй иргэдийг хохироож байгаа” тухай байв.

Шинээр орон сууц худалдан авсан иргэдэд учирч буй дийлэнх асуудал нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дунджаар 6-8 метр квадратаар дутуу байна. Ингэснээр нэг өрхөд ойролцоогоор 15-23 орчим сая төгрөгийн хохирол учирч байгааг өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, орон сууцны талбайн хэмжээний талаарх стандарт мэдээллийг иргэдэд сурталчлах, таниулах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдэд анхаарууллаа. Мөн уг асуудлыг Байнгын хорооны тогтоолд тусгуулах саналаа илэрхийлсэн юм.

Ийнхүү байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж холбогдох байгууллагуудад чиглэл өгөх болно гэдгээ хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровыг хүлээн авч уулзлаа. Ганцаарчилсан уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сергей Викторович Лавровыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд “Олон жилийн найрамдалт харилцаа тогтвортой хөгжиж байгаа төдийгүй цаашдаа салбар бүрт тэгш хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн хэлэв. Ганцаарчилсан уулзалтын дараа сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгой монголчуудыг ажилд авч эхэлнэ

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт хамгийн багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Сонгодог мэргэжлийн урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

Харин сонгодог урлагийн дараах байгууллагуудыг хамааруулна. Үүнд:

  • Дуурь бүжгийн эрдмийн театр
  • Улсын драмын эрдмийн театр
  • Монгол үндэсний дуу бүжгийн чуулга
  • Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулга
  • Бүх цэргийн дуу бүжгийн чуулга
  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
  • Улсын филармони
  • Улсын цирк
  • Төмөр замчдын дуу бүжгийн чуулга
  • Аймгуудын хөгжимт драмын театр

Дээрх урлагийн байгууллагад дараах мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай байдаг. Үүнд;

  • Гоцлол дуучин
  • Бүжигчин
  • Агаарын болон хэрэглэлийн гимнастик
  • Акробат, тэнцвэр уран нугаралт
  • Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
  • Зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч
  • Хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин мэрэгжлээр ажилласан байхад таныг насыг харгалзахгүй тэтгэвэр тотоож олгоно гэсэн үг юм.

Мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагчийн тэтгэврийн хувьд зөвхөн энэ албанд л 25–аас доошгүй жил ажилласан байхад л та нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болно.

Categories
мэдээ спорт

Наадмаар 1024 бөх барилдана

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил,
Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ
жилийн эхний хурал өчигдөр болж салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан байна.
Тодруулбал, Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг
соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллах аж.Энэ
жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас наадмаар 1024 бөхийн барилдах юм
байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн госпиталийн дарга С.Элбэгжаргал ажлаасаа гарчээ

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хурандаа С.Элбэгжаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нар нь гомдол гаргасан байна. Энэ дагуу Зэвсэг хүчний жанжин штабаас түүнийг шалгаж, ийнхүү ажлаас нь чөлөөлсөн аж.

Categories
мэдээ улс-төр

“АСЕМ Вилла” хотхоны ногоон байгууламжийн ажилд цэргүүд, оюутнуудыг дайчилна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 22 дугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 14-нд болж, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны үйл ажиллагаа, “АСЕМ Вилла” цогцолборын тохижуулалтын ажил зэрэг мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцохоор болсон байна. Уулзалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав.

Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах, гадаад, дотоодын сэтгүүлчид ажиллах “Хэвлэлийн төв”-ийн асуудлаар Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах тухай саналыг сонсож хэлэлцлээ. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, телевизийн мэдээ, мэдээлэл, спортын арга хэмжээ, олон улсын хурал, чуулганыг олон улсад шууд дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо нь 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай аж.

Түүнчлэн, дээд түвшний 200 гаруй төлөөлөгч байрлах “АСЕМ Вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажилд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний жанжин штабын 100 гаруй цэргийн албан хаагч, ШУТИС-ийн 800 гаруй оюутныг оролцуулах бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр хотхоны 12 га газарт моджуулалт, зүлэгжүүлэлтийн ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр боллоо.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их, дээд сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хүмүүсийг 4 чиглэлээр сургалтанд хамруулж, ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр хангах бөгөөд тэдгээрийг удирдан зохион байгуулах түр штабыг Монголын хүүхдийн ордонд дөрөвдүгээр сарын 18-аас ажиллуулахаар болов.

Categories
гадаад мэдээ

Амстердамын нисэх онгоцны буудлыг хамгаалалтад авчээ

Нидерландын нийслэл Амстердам хотын Шифолийн нисэх онгоцны буудалд сэжиг бүхий этгээдийн талаар дуудлага ирсэний дараагаар цагдаагийн албаныхан уг этгээдийг баривчилж, нисэх онгоцны буудлыг өндөр хамгаалалтанд аван, буудлыг шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Цагдаагийн албаны төлөөлөгч Альфред Эльвангерийн хэлснээр сэжиг бүхий этгээдийг орон нутгийн цагаар мягмар гаригийн шөнө баривчилсан бөгөөд одоогийн байдлаар нисэх онгоцны буудлын гадна зогсоолыг шалгах ажиллагаа явагдаж байгаа гэжээ. Тэрээр хэрэг явдлын талаар ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд уг этгээдийн хэн болох, ямар учраас баривчилсан талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Улаан хэрмийн шороон бумбагар бунхант булшыг музей болгоно гэв

Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай өнөөдөр гэрээ байгууллаа.

Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд 2016 ондоо багтаан дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:

  1. найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох,
  2. дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх,
  3. геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах,
  4. бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах.

Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ.

Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах юм

Categories
мэдээ нийгэм

Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгохоор болжээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.