НИТХ-ын
2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор
Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний
хүрээнд нийслэл хотод 04
дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн
хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга,
соёлтой оролцоорой.
Month: April 2016
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхлээд байна. Чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн тухайд гишүүд уламжлалт зан үйлээр хүмүүжсэн хүмүүс одоо бага болсон, дэлхийн жишигт нийцсэн хэлбэрийг нь аваад явах ёстой. Хуулийн төсөл өнөөдрийн нөхцөл байдалд нь нийцсэн, дэлхийн жишигт нийцэж байгаа гэж үзэж буй юм. Уг төслийн хэлэлцүүлгийг хийж байна.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сард таван нэр төрлийн импортын барааны татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргаж байсан бол саяхан 137 дугаар тогтоолоор 28 нэр төрлийн барааны татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргажээ. Энэхүү татварыг 20 хүртэл хувиар тогтоосон байна. Үүнд модон эдлэл, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын хувцас, цемент зэрэг бүтээгдэхүүн хамаарч буй аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил хуваарийн дагуу ажил нь хийгдэж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятадын консерциум орж ирсэн байна. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар дээрх үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч эцсийн байдлаар шалгарах аж. Тус үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотойгоор Дорноговь аймгийн Дорнод сумын Тамсагбулагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл 540 км-т нефть дамжуулах хоолой барих ажил мөн эхэлнэ. Энэ ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөжээ.
Зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулахтай холбогдож Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байгаа бол ган хайлах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг хийх компани шалгарчээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд энэ онд 200 тэрбум төгрөг хуваарилсан байна. Үүний 50 тэрбумыг 330 суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгох аж.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахын тулд төслөө Аж үйлдвэрийн яаманд ирүүлдэг байсан бол тухайн аймаг нь дэд хороогоороо төслүүдийг хэлэлцэн, боломжтой төслүүдээ салбарын яаманд ирүүлэх аж.
Ойрын хугацаанд хийх томоохон ажлын нэг нь уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортод гаргах үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулах юм байна. Энэ нь дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, хоёрт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж буй юм байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол улсад айлчилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо. Дараа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөрт эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн, Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх зэрэг чиглэл тусгагдсан байна.
Бразили улсад сүүлийн нэг жилийн хугацаанд зуу зуун хүүхэд зика вирусийн халдвараас үүдэн жижигхэн толгойтой төрсөөр байна. ИЙмээс ДЭМБ-аас уг вирусийг нарийн судалсны үндсэн дээр уг вирус нь жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гажиг үүсгэдэг болохыг тогтоожээ. Жирэмсэн эх зика вирусийн халдвар тээгч шумууланд хазуулсан даруйд уг вирус нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг бөгөөд энэ нь нэг төрлийн синдром үүсгэдэг болохыг ДЭМБ-аас мэдээлсэн байна. Зика вирусийн анхны тохиолдол нь 1947 онд Угандад анх илэрч байжээ. Одоогийн байдлаар зика вирусийн эсрэг үр дүнтэй эм, вакциныг гаргаж аваагүй байгаа ч цаашид уг вирусийг эмлэх аргыг олох болно хэмээн АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн захирал Том Фрэйдн хэлсэн талаар BBC мэдээлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдож байгаа Б.Булганыг эргэхээр очсон байна. Энэ тухай Ц.Оюунгэрэл гишүүн өөрийн твиттер хуудаснаа мэдээлсэн байсан юм.
Тэд Б.Булганы ээжийн хүсэлтээр эргэх гэж очсон аж. Харин ТЕГ-ын гурван ажилтан гишүүнийг саатуулсан гэнэ.
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа юм. Б.Булганыг өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулахгүй байгаа талаар ээж нь ярилцлагадаа дурдаж байсан билээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Сүүлийн хоёр жилийн туршид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарсан гэж бид үзэж байна. Хоёр улсын харилцааг тал бүрээр дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд хоёр тал Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна гэлээ. Мөн хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлж нягт хамтран ажилласнаар хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж бий болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.
Уулзалтын үеэр ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг Оросын тал соёрхон баталсан нь санхүү, зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа талаар ярилцлаа.
Хоёр орны Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.
ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны 6 дугаар сард Ташкент хотноо болох Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтын үеэр байгуулахыг Ерөнхий сайд санал болгож, Эгийн голын усан цахилгаан станц төслийн талаар мэдээлэл өглөө.
Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш Бүгд Найрамдах Буриад Улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлсэнийг тэмдэглээд цаашид Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад либералчлах чиглэлээр Оросын талаас арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох дэмжлэг, хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүстээ даалгахаа мэдэгдэв.
Мөн тэрээр Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой санамж бичиг байгуулан, хамтран ажиллах санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээс гадна Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа талаар дурдлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, компаниудыг үр ашигтай ажиллуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Уулзалтад Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эгийн голын усан цахилгаан станцын захирал Д.Одхүү нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Өнөөдөр өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Н.Ганболдын хувьд ажлаас чөлөөлөгдөх үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарласан. Түүнийг хүсэлтийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Доорх бичлэгийг хүргэж байна
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна. С.В.Лавров Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж, хоёр орны харилцааны баримт бичигт гарын үсэг зурсаны дараа хоёр орны сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хийж байгаа энэ удаагийн айлчлал хоёр улсын стратегийн түншлэлийг шинэ түвшинд хүргэнэ гэж найдаж байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийн эхэнд онцолсон. Айлчлалын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, улс төрийн шинэ арга барил хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцжээ.
Монголоос ОХУ-ын төлөх өрийг саяхан шийдвэрлэсэн. Тиймээс зээл авах боломжтой болсон гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ. Түүнчлэн ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад бизнесийн чиглэлийг өргөжүүлэх, бараа материалын үзэсгэлэн худалдааг хамтарч хийж байхаар тохирцоонд хүрсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэлэхдээ “Хоёр орны дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойг хамтран тэмдэглэх ажлыг сайшааж байна. Хоёр орны Ерөнхийлөгчид 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо уулзахдаа хоёр орны стратегийн хамтын ажиллагааг дунд хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Үүний хүрээнд олон талын баримт бичиг боловсруулж байгаагийн дотор БНХАУ, Монгол, ОХУ-ыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт энэ оны зургадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурна гэж найдаж байна гэлээ. Мөн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана гэв. Энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. “Өндөр дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өндөр байгаагийн илрэл. Бид энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлэх болно” гэсэн юм.
Ийнхүү хоёр орны сайд нар үг хэлж дууссаны дараа Монголын талаас нэг, Оросын талаас нэг сэтгүүлч асуулт асуусан юм.
-Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”, “Монросцветмет” гэсэн гурван үйлдвэрийг хамтран бий болгосон. 1980-аад оноос хойш хамтарсан эдийн засгийн төсөл хэрэгжээгүй гэж ойлгож байна. Цаашид ямар салбарт томоохон хөрөнгө хийхээр төлөвлөж байгаа вэ?
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
-Энэ гурван төсөл бол хоёр орны материалаг хамтын ажиллагааны үндэс юм. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хоёр талаас зохих алхам хийх хэрэгтэй. Энэ алхам нь харилцан ашигтай байх ёстой. Эдгээр хамтарсан үйлдвэрийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад бүтээсэн. Одоо бол зах зээлийн эдийн засагтай. Дэлхийн эдийн засаг тааруухан байгааг харгалзан үзэх ёстой. Одоогийн байдлаар зэсийн үнэ тааруухан байна. Гэвч миний санаж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засгийн 20 хувийг бүрдүүлдэг. Хэрэв дэлхийн зах зээлийн нөхцөл байдал сайжирвал үндэстэн дамнасан корпорациуд Монголд салбараа нээхээр зэхэж байгаа нь тодорхой.
-Монголын өрийг шийдсэн учраас ОХУ-аас рублийн зээл авахаар ярилцаж байна. Иймд энэ удаагийн айлчлалаар зээлийн асуудлыг хөндсөн болов уу?
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
-Эдийн засгийн асуудал, худалдааны асуудалд ихээхэн анхаарч байна. Монгол- Оросын худалдааны нийт эргэлт 2015 оны байдлаар нэг тэрбум ам.доллартай тэнцсэн. Нийт эргэлтийн 67 сая орчим ам.доллар нь бараа бүтээгдэхүүн үлдсэн хувийг нефьт эзэлж байгаа юм. Худалдааны балансыг сайжруулах үүднээс рублийн зээлд ач холбогдол үзүүлнэ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
-Цаашид зээлийн харилцааг хөгжүүлэх талаар эрх зүй саадгүй болсон. Тиймээс зээлийн асуудлыг хоёр орны Төв банкуудтай хамтарч хэлэлцэж байна. Зээлийн нөхцөл хоёр талд харилцан ашигтай байх ёстой гэж үзэж байгаа.
Өнгөрсөн Мягмар гаригт АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр буюу Лхагва гаригт хэлэлцсэн бол өнөөдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал хэлж, асуулт тавьж байсан юм.
Д.Ганбат: Би Вангадах юм алга, эсвэл худлаа шударга царайлаад улс орноо хорлох гэсэн юм алга. Хоёр хувийн компани шалгах гээд хар хувцастай хүнээр дүүрсэн хоёр гурван машин гадна нь зогсоочихсон. Энэ асуудлаас болоод та чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү. Та энэ талаар санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй.
Н.Ганболд: Даваа гаригт болсон үйл явдлыг цагдаагийн байгууллагаас явуулсан арга хэмжээ гэж харсан. Эвгүй л харагдаж байна лээ.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналыг 43 гишүүн дэмжсэнээр АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хэмээн гаргасан юм. Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Тэрээр АТГ-ын даргын албыг 4.6 жилдээ хашиж буй юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын сонгууль дөхсөн үед та ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Хэн нэгэн ажлаа өг гэж дарамталж байв уу. Олигарх бүлэглэлүүд АТГ-ыг хоорондын тэмцлээ болгон ашиглаж байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Төрөөр бизнес хийдэг олигарх бүлэглэлийг нэрлэж өгөөч. Таныг чөлөөлж ч магадгүй, чөлөөлөхгүй ч байж магадгүй. Авлигатай тэмцэх бодлогод ийм зүйлүүд саад учруулж байна гэдгийг хэлж өгөөч. Хүнд ажил гэдгийг ойлгож байна. Гурав дахь дарга нь та. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Энэ утгаараа та 18 дахь жил дээр нь ажлаа өгөх ёстой ч тус газар байгуулагдсан 8-9 хэн жилийн дотор гурван дарга солигдох нь. Оффшор дансанд доллар аваачиж нуусан хэрэг яригдаж эхлээд байна. Энд 1 сая ам.доллар биш, нэлээн хэдэн сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Араас нь явж шалгадаг юм уу. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс яам, агентлагийн даргаар томилогдож, үүнд хариуцлага тооцох боломж байдаггүй юм уу?
Н.Ганболд: Төрийн тусгай албанд олон жил ажилласан хүний хувьд энгийн байгууллагын иргэдийн хувьд сэтгэл зүйн хувьд чанга байдаг байх. Ямар нэг асуудлыг дарамт шахалт гэж ойлгодоггүй. Айхтар дарамт шахалтад байлаа гэдэг талаас ярихгүй. Алба бол өөрөө хүнд алба. Олигархуудыг нэрлэ гэж байна, улс төрийн хүрээнд яригддаг нэр томъёо. Тодорхой асуудал үүссэн нөхцөлд прокурорын зөвшөөрлөөр ярьдаг. АТГ-ын даргаар 4.6 дахь жилдээ ажиллаж байна. Яаж авлигатай тэмцэх ёстой юм, ямар байх ёстой юм гэдэг талаар санаа оноогоо бичиж өгнө.
Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй юм билээ. Их хэцүү асуудал юм билээ.
Яам, агентлагийн тодорхой дарга нарыг сонирхлын зөрчлийн хууль дээр томилж болохгүй шалгуур үзүүлэлтүүд бий. Энийг сөрөөд томилчихсон юм бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ тухай албан бичиг явуулсан. Тэр хүнээ чөлөөлөх үү, үгүй юу тэрнээс цааш хууль үйлчлэх боломжгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хувийн өргөдөл гаргасныг тань хүндэтгэж байна. Таныг Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдоход хөрөнгө орлого тань ямар байсан, одоо ямар болсон. Аль нэг компанид хувь эзэмшдэг үү. Та өөрөө авлигаас ангид ажиллаж чадав уу?
Н.Ганболд: Авлигатай тэмцэх байгууллагуудын ажилтнууд болон дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хяналтад ил байдаг. АТГ-ын дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаараад Монгол Улсын хэмжээнд зарлагддаг. Өнгөрсөн хугацаанд нэг их айхтар өөрчлөгдөөгүй. Нээлттэй байгаа учраас тэндээс олоод үзчихээрэй. Аль нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй.