Сагсан бөмбөгийн спортын амьд домог, бүх цаг үеийн супер од Коби Брайнт зодог тайллаа. Түүний уран гоё, гайхамшигт тоглолтуудыг нь дахин харахгүй гэхээс харамсан, бас түүний гайхам бишрэм амжилтуудыг шүүрс алдан ярьцгааж, дайчин тоглолтуудыг нь нүдэндээ төсөөлсөөр үлдлээ, фэнүүд нь.
Month: April 2016
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн
тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны
хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр чуулганы
нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрээр айлчлалынхаа хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж, улстөрч, томоохон бизнесмэнүүдийн өмнө үг хэлж, Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан гээд маш олон ажлыг амжууллаа. Яамны тухайд түүний айлчлалыг маш амжилттай болж өнгөрлөө хэмээн тодотгож байна.
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай
хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад сайдгүй салбар дампуурах шахаж байгааг шүүмжлээд салбарын ажилчид маш сайн
ажиллаж байгааг тодотгов.Энэ үеэр
зарим гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн
Д.Оюунхорол “Соёлтой
газар 1000 хүнд нэг өрхийн эмнэлэг оногдож байна. Харин манайд гурав дахин их
хүнд нэг өрхийн эмнэлэг ногдож байна. Эмнэлгийн салбарт мөрдөхөөр гаргаж байгаа
стандартаа амьдралд нийцсэн хэлбэрээр гаргаж өг” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Улаанбурхан өвчний дэгдэлтийн
үеэр ХӨСҮТ-ийн эмч нар ачаалалтай ажиллаж байгаа учир эмнэлгийн ажилчдын
нэмэгдэл цалин олгосон. Хөдөө орон
нутгийн эмч нарт ч олгох ёстой тухай ярив.Энэхүү хэлэлцүүлэгээр өрхийн
эмнэлэгтэй холбоотой нэлээд олон санал яригдсан бөгөөд олон ажил хэрэгжүүлэхээр
хэлэлцэв.
Монголын гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлаар дотоодын гурилын үйлдвэрүүд ирэх сараас зогсох болоод байгаа талаар ярив. Учир нь гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байгаа аж. Энэ хэмжээний улаанбуудай нь монголчуудын нэг сарын гурилын хэрэгцээ гэнэ. Тиймээс импортын улаанбуудайны квотыг яаралтай олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол удахгүй гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болсныг онцлов. Монгол Улсад том жижиг нийлсэн 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус” гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ.
Монгол Улс өнгөрсөн онд 192 мянга 904 тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнээс гурилын үйлдвэрүүдэд 115 мянган тонныг нь дотооддын гурилын үйлдвэрүүд худалдан авсан байна. Энэ нь гурилын үйлдвэрүүдэд хэрэгцээтэй нийт улаан буудайн 31 хувь нь. Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ. Улсын хэмжээнд 145 мянган тонн улаанбуудай импортлох квотын зөвшөөрөл олгосоноос энэ оны гуравдугаар сарын 31 ны өдрөөр 78 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн аж.
УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн 55 жил, Орхон аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн сонгодог бүтээлийн дээж У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг орон нутагт” уриан дор дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Аялан тоглолтын хөтөлбөрт мөн В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн уран бүтээл багтжээ.
Хуваарийг танилцуулж байна:
Дархан хотын Залуучуудын театрт:
“Үнсгэлжин” хүүхдийн жүжиг
дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 10:00 цагт
“Ромео Жульетта” сонгодог жүжиг
дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 14:00, 19:00 цагт
Эрдэнэт хотын Уурхайчин Соёлын ордонд
“Үнсгэлжин” хүүхдийн жүжиг
дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 10:00 цагт
“Ромео Жульетта” сонгодог жүжиг
дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 14:30, 19:00 цагт
Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт:
“Хунгийн дуу”
дөрөвдүгээр сарын 27-нд 19:00 цагт
дөрөвдүгээр сарын 28-нд 15:00, 19:00 цагт
БНСУ-ын Гунсан хотод марафон гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 10-нд болж 42 км 195 метрийн зайд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан наймдугаар байрт шалгарч олимпийн эрхийн болзол хангажээ.
Тэрбээр медальт байрт шалгараагүй ч хувийн амжилтаа шинэчлэж, олимпийн эрхийн болзлыг (2:44:16 цаг) хангаж чадлаа. Тус тэмцээний эхний 10 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх хүртээдэг бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос манай тамирчинд олимпийн эрхийн батламж олгоогүй байна. Харин тус холбооноос уг эрхийг баталгаажуулбал Г.Хишигсайхан “Рио-2016”-г зорих Монголын дөрөв дэх марафонч болох юм. Уг уралдаанд Кени, Этиопийн гүйгчид тэргүүлсэн байна. Дараагийн олимпийн эрхийн тэмцээн Прага хотноо ирэх сарын 2-нд болно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын
газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар”
хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав
дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор
зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм.
Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг
хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой
гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэ удаагийн сургалтыг Аялал
жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж
буй ажээ. Цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг
танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх,
байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгийг 14 хоногийн
эрчимжүүлсэн сургалтаар олж авах юм байна.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад орж байгаа юм.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориотой эм зүйн ангиллын жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Тус агентлагаас батлагдсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар болон бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамирчдын зүрх судасны системийн өвчлөл, үх цаг үед /тэмцээний болон тэмцээний бус үед/ хориглогдсон юм.
Уг үйлчлэгч эмийн бодис нь Милдронат /гриндекс-словак/, Кардионат /стада-нижфарм-ОХУ/, Рипронат /ротафарм-Англи/ эмүүдийн найрлагад орсон байдаг аж.
Тиймээс БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албанаас эдгээр эмийг хэрэглэхгүй байхыг нийт тамирчдадаа анхааруулжээ.