Categories
мэдээ нийгэм

Эмч нарыг 2-8 жилээр яллахаар болсныг эсэргүүцэж байна гэв

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын
шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр өнөөдөр Монгол ньюс мэдээллийн
төвд хэвэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэдний хурал хийх болсон гол шалтгаан нь
2016 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд
оруулсан шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг
шоронжуулсан найруулга хийсэн явдал гэв. Тодруулбал тус хуулийн 15.1
буюу эмнэлгийн эмч мэргэжилтэн хүн бүр ямар нэг байдлаар
болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон
ангилж, эмч мэргэжилтнүүдийг 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил
хүртэл хугацаагаар яллах хууль боловсруулсан гэдгийг хэллээ. Улмаар
өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг
шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн
төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна гэсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны
дэд дарга Ч.Нарантуяа хэлэхдээ “Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед
эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд
хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм
байхад ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж
байгааг эсэргүүцэж байна. Тиймээс ч энэ хуулиа эргэн харж, засч
залруулахыг УИХ, Засгийн газар, холбогдох байнгын хороод, Хуульзүйн яам,
Эрүүл мэнд спортын яамдад хандан мэдэгдэж байна. Арван мянган эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын үсэг бүхий шаардлагыг холбогдох хүмүүст
өнөөдөр албан ёсоор гадуулж өгнө. Салбарын яам нь улс төржиж, сайд нь
байн байн солигдсоноос болж өнөөдөр Монгол Улсад ийм хууль батлагдчихаад
байна. Тиймээс түр хороо, эмч ажилчдын зүгээс улс орон даяар хамтын
тэмцэл зарласанаа албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ.

Түүнчлэн “Энэ хуулийг батлахдаа өмнөх
хуулиасаа аль болох шоронжуулахгүй байлгах зорилготойгоор хүн амин
ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялыг хүртэл багасгасан атлаа эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гардаг
энэ хэргийг бусад болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргүүдээс илүү хүндээр
яллахаар хуулинд тусгасан байна. Тухайлбал зам тээврийн ослын улмаас
хоёр ба түүнээс дээш хүний амь хохироосон бол хуучин хуулиар 5-аас дээш
жилийн хорих ял оногдуулдаг байсан. Гэтэл шинэчилсэн хуулиар яг эмч нарт
оноох гэж буй ялтай адил 2-8 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна.
Хоёрын хоёр хүний аминд хүрсэн хүнд оноох ял нь энэ. Авто ослын улмаас
хүний амь нас хохирч байгаа тохиолдол ДЭМБ-ын тайлан мэдээгээр
хоёрдугаарт явдаг. Ийм байхад болгоомжгүйгээр маш олон хүний амь нас
хохироодог хэргийн ялыг хөнгөрүүлж багасгасан хэрнээ цөөн тохиолдлоор
гардаг, эмч нарын алдаанд өгч байгаа ялыг хүндрүүлж байгаа нь шударга
бус гэж үзэж байна. Эмч нар хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд
нийцнэ гэж хэлэх хүмүүс олон байна. Үүнийг эмч нар бидний хэн ч
эсэргүүцээгүй. Гагцхүү ялын санкци нь хэтэрхий өндөр байна гэдгийг л
хэлэх гэсэн юм” хэмээн тус ҮЭХ-ны хуульч ярьлаа.

Categories
гадаад мэдээ

Германы иргэн монгол аавыгаа хайж байна гэжээ

Холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн Данило Староста гэдэг залуу аавыгаа хайж байгаа юм байна. Энэ тухай мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээжээ.

Тэрбээр аавынхаа нэрийг өөрийн сонссоноороо Gadschig Sцrrensagt гэж бичжээ. Түүний аав 50 жилийн өмнө Германы Дресденд сурч байсан юм байна. Данило Староста аавынхаа тухай төдийлөн мэдээлэлгүй байгаа бөгөөд бүдэг бадаг нэрнээс өөр зүйл надад алга гэжээ. Ээж нь түүнд аавынх нь тухай яриагүй гэнэ. Улаанбаатараас ирсэн захианууд нь ч устсан, хамгийн сүүлд 1964 онд Дресден хотын Reuterstrasse гудамжинд амьдарч байсан гэдгээс илүүг мэдэхгүй байгаа аж. Тэрээр Герман дахь Монголын Элчин сайдын яаманд хандсан боловч нэр нь буруу байна гээд тодорхой мэдээлэл олдоогүй гэжээ.

Данило Староста энэхүү зургийг нийтэлж, хэрвээ аавыг нь таних мэдэх хүн байвал сураг гаргаж өгөхийг хүсчээ.

Categories
мэдээ спорт

Олон улсын уулын дугуйн уралдаанд Б.Мягмарсүрэн түрүүллээ

duguiЭнэтхэг улсын уулархаг бүс нутагт олон улсын уулын дугуйн уралдаан
болжээ. Уралдаанд нийт 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ
Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна. Мөн спортын мастер Б.Баянжаргал
гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж,
аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ. Манай
дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах
уулын дугуйн тэмцээнд оролцох аж.

Categories
мэдээ улс-төр

МҮАН Бүгд хурлаа хийж байна

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай
хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүд дөрөвдүгээр
сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний Аудитын газар
хүргүүлсэн байна гэж заасан. Тиймээс өчигдрөөс эхлэн улс төрийн намуудын
хурал чуулган тасралтгүй үргэлжилж байна. Өчигдөр МАН, АН, Тусгаар
тогтнол эв нэгдлийн намууд хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн.

Түүнчлэн МҮАН-ын долдугаар Бүгд хурал яг
одоо хуралдаж байна. Энэхүү хурлаар намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээс
гадна бусад нэм эвсэлтэй эвсэх эсэхийг шийдэх аж.

Categories
мэдээ улс-төр

ЭМД-ын сангаас мөнгө гаргана

Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9
сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд
зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болсноо өнөөдөр Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ. Улаанбурхны
халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй
Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин
Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын
үндэсний төвд тасарч, иргэд өөрсдөө мөнгө гаргаж, гаднаас худалдан авч
буй. Дээрх эм, тариа нь өртөг өндөртэй, 150-260 мянган төгрөгийн хооронд
эмийн сангуудаар борлуулагддаг учир иргэнд хүнд тусна. Өвчин намдаах
Виферон лаагаас бусад нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эм,
тарианы жагсаалтад ороогүй. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл
мэнд, Спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг
хэвийн олгохоор болж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч буй
453.9 сая төгрөг бол дээрх долоон төрлийн эм, тарианы гурван сарын
хэрэглээг авч хүрнэ. Цаашид улаанбурхны халдварыг эмчлэхэд шаардагдах
хөрөнгийг тухайн үед шууд шийдээд явна гэж С.Эрдэнэ сайд мэдээллээ. Мөн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Ерөнхий сайдын гаргасан 0-1 нэг
нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгож, ажлаас нь чөлөөлөх
зөвлөмж, чиглэлийг Хөдөлмөрийн яам эцэслэн шийдвэл дэмжиж ажиллана
гэдгээ салбарын сайд нь мэдэгдсэн юм. Он гарсаар улаанбурхны халдварыг
даалгүй ХӨСҮТ-д 18, орон нутгийн эмнэлгүүдэд 41 нийт 59 хүүхэд эндсэн.
Харин улаанбурхны халдвараар өвдсөн өвчтний ихэнх нь бага насны хүүхдүүд
байгаа юм. Тэдний 80 хувь нь хөхний сүүгээр хоололдоггүй бор хоолонд
орсон, дархлаа султай хүүхдүүд байжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал 14.00 цагаас товлогдлоо

МАН-ын дөрөвдүгээр бага хурал өчигдөр хуралдаж намын сонгуульд оролцох
мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. Харин өнөөдөр 11.00 цаг
үргэлжлүүлэн хуралдаж МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэхээр товлож байсан
бол хурлын тов хойшлогдож 14.00 цаг болсон байна. Учир нь яг одоо
МАХН-ын Бага чуулган хурадаж МАН-тай нэгдэх асуудлаа хэлэлцэж байгаа юм.
МАХН-ын Бага чуулганаас ямар шийдвэр гарахаас шалтгаалж МАН дараагийн
нүүдлээ хийх учир ийнхүү хойшлуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр: АН эвсэж сонгуульд орохгүй гэсэн байр суурьтай байгаа

АН-ын ҮЗХ өчигдөр хуралдсан билээ. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хоёр асуудал шийдвэрлэсэн. АН УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд дангаар оролцоно. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын газар хүргүүлнэ” гэсэн юм. АН-ын ҮЗХ-ны хурал 63 хувийн ирцтэй хуралдсан байна. Хуралдаан Х.Баттулга гишүүн оролцоогүй аж. АН 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 90 гаруй хувийн биелэлтээ гэж дүгнэсэн байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Энэ талаар ярьсан уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртэлх хугацаанд нэгдэх тал дээр зарим боломжууд нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно.

-Тусгаар тогтнолын нам байгуулагдсан. Үүний цаана Х.Баттулга гишүүн байгаа гэсэн. Энэ талаар?

-Манай нэг гишүүн нам байгуулаад гарахад гайхах зүйл байхгүй. Хүмүүс гарч л байдаг, орж л байдаг. Том нам явдгаараа явна. Нэг хоёр хүнээс асуудал шалтгаалахгүй.

-Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. Одоогоор АН дээр Сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.

-МАН, МАХН-ын эвслийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Бусад улс төрийн хүчнүүд эвсэх асуудалд бид байр суурь илэрхийлэхгүй. Миний хувьд МАН, МАХН хоёр битгий эвсээсэй, нийлээсэй гэж бодож байгаа. Энэ хоёр нам нийлвэл Монгол Улсад хэрэгтэй. Монголд байгаа улс төрийн хүчнүүд хэдий чинээ төлөвшинө. Тэр хэмжээгээр Монгол Улсад хэрэгтэй юм. Бид эвсэж үзсэн. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулаад Засгийн газар 4 удаа огцорч байсан. Үүнд эвсэл маш их нөлөөлсөн. 2004 онд “Эх орон-ардчилал” эвсэл байгуулаад Засгийн газар унасан. Дараагаар нь М.Энхболд Үндэсний их эвсэл гэж байгуулсан. Тэр нь бас унасан байдаг юм. Эвслүүд унадаг. Энэ нь эргээд улс орны тусгаар тогтнол, хөгжилд ноцтой үр дагавар үүсгэдэг. Эвсэхийн зовлонг бид хангалттай амссан. Тиймээс АН-тай эвсэх улс төрийн хүчнүүд байна. Тиймээс бид эвсэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Categories
мэдээ спорт

Халз барилдаанд оролцох бөхчүүдийн нэр тодорчээ

bohЭнэ сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө нэгэн сонирхолтой барилдаан болох гэж байна. Тодруулбал, энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөхөөр болжээ.

Нэгдүгээр багт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол хоёрдугаар багт улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар оржээ.

Энэхүү барилдааны тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны охин компанийг байгуулна

Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсантай
холбогдуулан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай гэж үзэж
байна.

Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр нь инноваци, мэдлэг шингэсэн,
дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах,
экспортыг төрөлжүүлэх замаар урт хугацааны эдийн засгийн тогтвортой
өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. 2016-2020 онд уг хөтөлбөр
хэрэгжсэнээр уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортын 30 хувьд,
боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн
жин 15 хувьд хүрнэ.

Арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн түүхий эдийн
бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрлэлийн салбарын экспортын орлого жилийн нэгтэрбум ам.доллар болно
гэж тооцож байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэ механизм бий
болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн
байгуулах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн
банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахыг тус банкны Төлөөлөн
удирдах зөвлөлд даалгалаа.

Хөгжлийн банкны тухай хуульд нийцсэн хөрөнгө
оруулалтын бодлого бүхий Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа
хөрөнгө оруулалтын сангуудад гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн
хөрөнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж
дэмжлэг үзүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүний дөрвөн сумыг 100 сая төгрөгөөр шагнана гэв

Засгийн газраас улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо. Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон юм. Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна.

Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож, шилэн кабель тавьж интернэтийн орчин бий болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлснээр 373 ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин бодитойгоор дээшилсэн байна. Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлсэн байна. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг гэрэлтүүлжээ.

Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сум цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон байна. Ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга баригдаж байна.