Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин” “Өдрийн сурвалжлага” буландаа Энэтхэгийн туяа эмчилгээний аппарат хүлээлгэж өгсөн үйл явдлыг онцолжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг XI нүүрнээс уншаарай. Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Сумитра Махажаны Монгол Улсад айлчилж буй айлчлалын талаарх дэлгэрэнгүйг II нүүрнээс уншаарай.

Улс төр нүүрнээс НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хажидмаагийн “Хамгийн нендэрийн мэдрэмжгүй Засгийн газар ажиллаж байна” ярилцлага хэвлэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна” нийтлэл хэвлэгдлээ. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг III нүүрнээс уншаарай.

Баримт, үйл явдал нүүрнээс “УИХ-ын эрх мэдлээрээ далайлгаж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдохыг зөвшөөрөхгүй” болон цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай.

Уран бүтээлч нүүрнээс УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь “Дөчин насанд үнэхээр амьдрал дөнгөж эхэлсэн” гэх сонирхолтой ярилцлага хэвлэгджээ.

Спорт нүүрнээс Олимпийн эрх олгох тэмцээнд гадны мянга гаруй төлөөлгч ирнэ болон Дэлхийд Монголын таниулж буй марафончдыг уншаарай. Мөн цаг үеийн нүүрнээс MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүний “Манай уул уурхайн хувьцааны үнэ 2016 он гарсаар 40 хувиар өссөн” ярилцлага нийтлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас манай улсад 30 гаруй жийп буцалтгүй тусламжаар өгөв

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо.

Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Женифер Зимдал Галт “Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй Ирак, Афганистан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгэж байсан. 2014 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад ажлын айлчлал хийж, хоёр орны Батлан хамгаалах яам хооронд хэлэлцээр байгуулснаар энэ хамтын ажиллагаа улам бэхжиж, цар хүрээгээ тэлсээр байна. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг гүйцэтгүүлсэн бол энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй Вранглер жийпийг хүлээлгэн өгсөн. Энэ удаа дахин энхийг дэмжих ажиллагаанд зориулаттай автомашин гардуулж байгаадаа баяртай байна” гээд жийп автомашины түлхүүрийг ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалайд гардууллаа.

Ёслолын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан “Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлдэгийг онцлох ёстой. Манай хоёр улсын нийтлэг эрх ашиг, ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан 1991 оноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр өргөн хэмжээнд хөгжиж байгаа. Тусламжаар ирсэн автомашинуудыг энхийг дэмжих ажиллагаандаа зориулалтын дагуу хэрэглэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэрэг эрчүүдийн маань ажилд тусалсан чин сэтгэлийн тусламж байлаа. 2016 он гарсаар хоёр улсын Батлан хамгаалах яам хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээнд 30 гаруй Ланд круйзер жийп автомашиныг хүлээлгэн өгч байгаад тань талархаж байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 1982 төгрөгтэй тэнцлээ

Шинэ он гарсаар үргэжилсэн өсөлттэй байсан долларын ханш эргээд суларч
байна. Гуравдугаар сард 2055 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш
нийтдээ 73 төгрөгөөр сулраад байгаа юм. Тодруулбал, “Найман шарга” зах
дээр нэг ам.доллар 1998 төгрөгөөр зарагдаж байна. Харин арилжааны
банкууд нэг ам.долларыг 2001 төгрөгөөр арилжиж байна. Засгийн газар
Азийн хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларыг босгосон. Мөн 250 сая
долларын зээл авсан гээд Монголын дотоодын зах зээлд нийтдээ 750 сая
доллар орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь буугаад байгаа юм. Хэрэв
Оюутолгойн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа орж ирвэл долларын ханш
дахиад буурна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулахыг шаардана

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас жагсаал хийх болсон талаараа мэдээлэл
хийлээ. Барилгын ажил нь эхэлсэн ч долоон дахь жилдээ гацаж байгаа
дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулахыг тэд шаардаж байгаа юм.
ТББ-ын тэргүүн, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаа “Бид жил гаруй
дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулахаар тэмцэж байна. Өнгөрсөн
хугацаанд олон хүнтэй уулзаж, яамтамгын газраар явлаа. Тэмцэсний үр
дүнд 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газраар шийдүүлж чадсан. Гэсэн ч энэ
мөнгөний нэг хэсэг нь ЭМСЯ-ны дансанд ороод алга боллоо. Тиймээс
жагсаал зохион байгуулахаас өөр аргагүй болсон” гэсэн юм. “Энхрий үрс
халуун сэтгэл” ТББ-ын тайван жагсаал энэ сарын 27-нд Чингисийн талбайд
болох юм байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх авсан П.Тэмүүжинг 10 сая төгрөгөөр шагнана

“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээний
эрэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж олимпийн
эрхээ авсан билээ. Энэ нь манай улс түүхэндээ анх удаа таэквондогийн
төрлөөр “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор болсон юм. Таеквондогийн
төрлөөр олимпийн наадмын эрх авчирч түүхэн амжилт гаргасан ОУХМ
П.Тэмүүжинд МТХ-ны УЗ-ийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны
ерөнхийлөгч Ж.Алдарбаяр арван сая төгрөгийн шагнал урамшуулал олгохоор
болжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Амарбат: Б.Булганы нөхцөл байдлын талаар албан ёсоор шалгаж байгаа

Прокурорын байгууллагаас энэ оны нэдүгээр улиралд хийсэн ажлаа танилцуулж, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Прокурорын байгууллага 2016 оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14,767 хэргийн 4,529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1.554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж, хэргийн эцэслэн шийдвэрлэлт 41.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв. Мэдээллийн дараа Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариуулсан юм.

-Прокурорын байгууллагын шалгаж байгаа Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд өгсөн?

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь мэдээлэл хийнэ.

-Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” хоёр компанид нэгжлэг хийх үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэт мэдээллүүд тарсан. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байсан?

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн. Нэгжлэг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх нөхцөл байдлыг хангах үүднээс прокурорыг оролцуулсан.

Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон. Нэгжлэгийн дараа баривчлагаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал болсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажил бол онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг.

Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна. Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэг байдлаар саад хийвэл албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгийн үеэр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим санхүүгийн баримт эд зүйлийг хурааж авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгүүд хүргүүлж байсан. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү?

-Энэ асуултад хувийн байр сууринаасаа хариулъя. Сонгууль ойртож зарим хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Магадгүй заримынх нь харж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа юм шиг ойлголтоор хандаж байгаа хүмүүс байгаа байх. Ер нь сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны дагуу явуулж байгаа үйл ажиллагааг өөр бусад зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл их явж байгаа. Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд үнэн бодитой мэдээллийг аль болох шуурхай хүргэж байх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад боллоо

Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээн энэ сарын 16-нд боллоо.

Тэмцээнийг Улаанбаатарын Их сургуулийн “Физик электроникийн тэнхим”-ээс
санаачлан, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар болон Emposoft
ХХК-тай хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээнд оролцогчдыг ганцаарчилсан төрөл болон багийн дүнгээр шалгаруулж
ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд МУИС, ХШУИС-ийн оюутан
Н.Мархаажий, дэд байранд МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн, 3-р байранд
Б.Цолмонбаатар нар тус тус шалгарчээ.

Харин багийн дүнгээр 1-р байрд D.C. ‪#‎NUM(Defendin Champion) МУИС,
ХШУИС-ийн баг шалгарсан ба энэ баг нь 3 жил дараалан тэргүүн байр
эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалж үлдэхээр боллоо.

Мөн инженерийн ур чадварын II тэмцээнд 1-р байрыг Unitel группийн
сүлжээний инженер Ж.Алтай, 2-р байрыг Mobicom Корпорацийн сүлжээний
инженер Э.Улсболд, тусгай байрыг Топнэт ХХК-ийн сүлжээний инженер
Б.Шийрэв, Unitel группийн сүлжээний инженер Г.Мөнхбат нар тус тус байр
эзэлэлсэн байна.
Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод Улаанбаатарын Их
сургуулийн Физик электроникийн тэнхим, Нийслэлийн мэдээллийн технологийн
газар болон Empasoft ХХК-аас тус тус шагнал гардуулав гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН-ыг эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно гэлээ

МАН-ын Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанаар өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Үндэсний зөвлөл мөн хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг асуудлаа хэлэлцсэн байна. Тус намын Үндэсний зөвлөлийн хурал 15:30 цагаас үргэлжлэх юм байна.

Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН, МАХН хоёр эвсэж сонгуульд орох ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Мэдээлэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад намуудтай уулзаж, бидэнтэй байгуулсан санамж бичигтээ нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Үүнийг МАН-ын ажлын хэсэг дэмжихгүй байна. Өнөөдрийн 16:00 цагаас өмнө МАХН эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно гэдэг байр сууриа илэрхийлж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Эквадорын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 413-т хүрлээ

Эквадор улсын эрэг орчмын нутгаар 7.8
магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Нурангид дарагдсан хүмүүсийг
аврах ажиллагаа үргэлжлэх хооронд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр
байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас 413 хүн амь
насаа алдсаныг холбогдох албаныхан баталгаажууллаа. Энэ тоо нь өнөө
өглөө ирж байсан мэдээнээс даруй 60 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өчигдөр нуранги дороос 6 хүн, тэдгээрийн дотор 9 сартай болон 3 настай
хоёр охиныг аврагчид эсэн мэнд гарган авсан байна.

Эрлийн багийнхан амьд үлдсэн хүмүүсийг
илрүүлэх, аврахыг эн тэргүүнд зорьж ажиллаж байгаа юм. Энэ удаагийн
газар хөдлөлтийн улмаас учирсан гарз хохирлыг арилгахад олон тэрбум
доллар шаардлагатай байгааг Эквадорын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Газрын
тосны экспортоос төсвийн орлогынхоо чамгүй хувийг бүрдүүлдэг тус улсын
эдийн засагт хар алтны үнийн уналт дээр нэмэн энэ удаагийн газар хөдлөлт
хүнд цохилт болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Үүнтэй холбогдуулан Эквадорт олон орон
тусламжийн гараа сунгахаа илэрхийллээ. Эквадорын Сангийн яам мөн Хятадын
Хөгжлийн банкнаас 2 тэрбум долларын зээл авах болсноо зарласан байна.
Гэхдээ энэ хөрөнгийг ямар зорилгод зарцуулах нь одоогоор тодорхойгүй
байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Бид намын гишүүнчлэлээ сэргээсэн

УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл
хийлээ. Бие даагч гишүүд саяхан МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Тэд
мэдээлэлдээ өөрсдийн бодлого, байр суурин дээрээ хэвээр байгаа. Харин
“шийдвэр гаргах түвшинд бие даагчид оролцож чадахгүй байна гэсэн
судалгааны гарсан учир улс төрийн намыг сонгосон” гэдгээ илэрхийлж
байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар цаашдаа МАН-ын бүлгийн
хуралдаанд оролцож явах аж. Мөн ирэх УИХ-ын сонгуулиар тус тусын
сонгогдсон тойрогтоо дахин өрсөлдөх тохироо хийгдсэн байна. Түүнчлэн
“МАН өмнөх дөрвөн жилийнхээс шинэчлэгдсэн. Бага хурлын гишүүд нь
залуужсан байна лээ. Бид хуучин байсан намын гишүүнчлэлээ сэргээн орж
байгаа. Сөрөг хүчин байхад нь сонгуулийн жилээр эргэн нэгдэж байна”
хэмээлээ.