Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн цагдаагийн газар “шинэ” тасаг байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын харьяа, Эрүүгийн цагдаагийн газраас жагсаал цуглааны тандалт хийх нууц тасаг байгуулжээ. Тодруулбал, энэ онд сонгуулийн жил тохиож буйтай холбогдуулан улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллагууд олноороо жагсаал цуглаан хийх болсонтой холбогдуулан, олон нийтийг хамарсан үймээнээс сэрэмжлэх зорилгоор түр хугацаанд шинээр тасаг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Эрүүгийн цагдаагийн газрын уг тасгийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдаас бүрдүүлсэн ба үйл ажиллагаага явуулж эхлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Sсhool police” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

НИТХ, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police эргүүл” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. School police хөтөлбөр нь нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж өдөрт дундажаар давхацсан тоогоор 600 гаруй эцэг эхчүүд “School police” эргүүл эргүүлд гарч байна. Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн үлгэр жишээ 25 сургуулиуд өөрсдийн сургуулийнхаа эцэг эхчүүдийн эргүүлийн хүрээнд хийсэн ажил,гарсан үр дүнгээ олон нийтэд танилцуулах “SCHOOL POLICE ЭРГҮҮЛ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиуд School police эргүүлийн чиглэлээр олон ажлыг санаачилан зохион байгуулсан мөн хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлаа нээлттэй танилцуулж хамтран шийдвэрлэх аж.

2016 оны 1-р улирлын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн орчины гадна талд нэг гэмт хэрэг буюу 5,8 хувь харин сургуулийн дотор талд 94,2 хувь буюу 16 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг зургаа буюу 35,2 хувийг эзэлж байна. Иймд цаашид School Police Эргүүл цагдаагийн байгууллагатай хамтран сургуулийн дотор болон гадна талын аюулгүй байдлыг хангахын тулд ажиллах мөн School police төслийг илүү үр дүнд хүргэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны аравдугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн баталсан журмаар School Police Эргүүлийн тоо нийт дөрвөн хүн болсонтой холбогдуулан хоёр эргүүл зам дээр хоёр эргүүл хөдөлгөөнт хэлбэрээр ажиллах болсон билээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад баллистик пуужин туршив

Хятад улс тив алгасагч “Дунфэн-41” /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан “Washington Free Beacon” сонинд бичсэнийг “РИА Новости” уламжлав. АНУ-ын тусгай албаныхан Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээх чадвартай. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ хэмээн тооцоолжээ.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсоныг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдаагүй байна. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ. “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь “Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж мэдээллэж байв.

Categories
мэдээ улс-төр

МАХН, МАН хоёр эвсэх асуудал нээлттэй хэвээр гэв

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан ч өчигдөр МАХН эвсэх саналаасаа татгалзсан юм.

Тэд өчигдөр гурван цаг гаруй хуралдсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс МАН сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргажээ. Хоёр нам эвсэх асуудал нь хэдхэн хоногийн өмнөөс яригдсан асуудал биш хоёр нам салснаас хойш намын гишүүд дэмжигчдийн тавьж байсан асуудал. Тиймээс цаашид ч хоёр нам эвсэх асуудал нээлттэй хэвээр гэлээ. МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд санад, дүгнэлтээ хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн өндөр албан тушаалтай оффшор данстай байж болох юм уу, гадаад дотоодод хэд хэдэн хаустай байж болох уу зэрэг асуудлыг нарийн тодорхой зааж өгөх хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой байж болохгүй ээ. Тэгэхээр энэ мэт хариуцлагыг нь тодорхой болгоод өгчих хэрэгтэй юм” гэв. Ингээд санал хураалтаар уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэнээр санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.

Categories
гадаад мэдээ

Шведийн хааны гүнж амаржжээ

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Шведийн ханхүү Карл Филипп сүр дуулиантай хуримаа хийсэн билээ. Тэрбээр загвар өмсөгч Софи Хеллквисттэй гэрлэсэн бөгөөд харц язгуураас хааны гэр бүлд багтсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалт нэг гишүүнээр нэмэгдсэн юм. Тэгвэл хосууд эдүгээ гэр бүлийнхээ шинэхэн гишүүнийг өлгийдөн аваад байна. Гүнж өчигдөр орон нутгийн цагаар оройн 18.25 цагт амаржсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар хааны ордоноос мэдээлжээ.

Гэхдээ хүүхдийн хүйсийг албаны хүмүүс олон нийтэд зарлаагүй ч, хүү төрсөн гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Шинэхэн ханхүү хаан ширээ залгамжлах дарааллын тавдугаарт бичигдэх аж. Эдүгээ 36 настай Карл Филипп, 31 настай гүнж София нар өнгөрсөн жил тун удахгүй бяцхан гишүүнээ өлгийдөн авах гэж буйгаа албан ёсны фэйсбүүк хаягаараа олон нийтэд мэдээлж байсан удаатай. Түүнээс хойш тэдний гэр бүл ямар хүүхэдтэй болох талаар олон нийтийн дунд хүлээлт үүсээд байв.

Categories
мэдээ нийгэм

Дахин ШТС дээрэмджээ

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан хотод шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хэрлэн сумын аравдугаар багийн “Жаст” ШТС-ын түгээгчийн амыг скочдож хүлээд гурван сая орчим төгрөг дээрэмдсэн байна. Хохирогчийн мэдүүлгээр баг өмссөн, жижигхэн биетэй, пүүз, малгайтай цамц өмссөн 18-20 гаруй насны гурван залуу байсан аж. Тус шатахуун түгээх станц нь шөнийн ээлжиндээ ганц хүн ажилладаг, хяналтын камергүй зэргийг хэрэгтнүүдэд боломж олгосон бололтой. Гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг урд нь Дорнод аймагт хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд ШТС зэвсэгт халдлагад өртөж байсан тохиолдол ч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Угсармал орон сууцнуудыг Новосибирсктэй хамтран шинэчлэнэ

ОХУ-ын Новосибирск хотын дарга А.Е.Локоть болон ИТХ-ын дарга Д.В.Асанцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирк хотын дарга А.Е.Локотийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцов.

Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. 2015 оны 10 сард Новосибирск хотод айлчилж, ах дүү хотууд болох санамж бичиг байгуулсан. Айлчлалын үр дүнд хоёр хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тийч учраас Улаанбаатар хотын хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болсон. Энэхүү ажилд Та бүхний туршлага, зохион байгуулалт маш хэрэгтэй байна. Биднийг бүх талаар дэмжиж, уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна” гэв.

Харин Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хот ах дүү хотууд болж, бидний харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно. Улаанбаатар хотын угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэх ажлыг гардан хийх гэж байна. Бидний зүгээс эдгээр барилгыг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар судалгаа гаргаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд орох гэж байна. Хөрөнгөө шийдчихвэл удахгүй ажилдаа орох юм. Мөн зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбар, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “хүргэн” , Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байгаа, удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэлээ. Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр АТГ-аас буруутган шалгаж эхэлсэн байдаг. Түүний гэм буруутай нь хэрэв шүүхээс тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө

Ардчилалын алтан хараацайнуудын нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байжээ. Өнөөдөр 11.00 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болно.