Нийслэлийн Багануур дүүргийн эмнэлэгийн төмөр хаягийн нэг хэсэг эмнэлгийн урд хэсэгт унасан байна. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэ дүрст хаяг эмнэлгийн дээвэр дээр гуч гаруй жил болж байгаа юм байна. Сүүлийн үед болоод байгаа байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шуурганаас болж энэ хаяг ганхаж эхэлсэн. Тиймээс эмнэлгийн удирдлагууд ойр хавийн хүмүүст анхааруулж, зорчих хэсгийг чөлөөлсний дараагаар унагасан гэж эх сурвалж хэлж байна. Төмөр хаягийг унахад ойр орчимд нэг ч хүн байгаагүй тул бэртэж гэмтсэн хүн байхгүй. Гэлээ ч нийслэл орчимд хүчтэй салхи шуурганд унахад бэлэн болсон дээврийн төмөр хаягууд олон бий. Иймд иргэд орчин тойрноо ажиглан сонор сэрэмжтэй яваарай.
Month: April 2016
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн Ч.Насанбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцжээ. Монгол Улсын иргэн Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нэг жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Улаанбаатар хотоос гадна хоёр аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж буй бөгөөд нэг нь Увс аймаг юм. Тус төслийн хүрээнд тус аймагт 10,5 км автозам, явган хүний 14,5 км зам, 2,1 км дугуйн зам баригдаж, гэрэлтүүлэг тавьж, газар дорх инженерийн байгууламжийг засварласан бөгөөд зарим бүтээн байгуулалтын ажилтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.
Тэсийн гол дээр 127 метр урт төмөр бетонон гүүрийг 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн, ингэснээр малчид өвөлжөө, хаваржаандаа саадгүй нүүх боломж бүрджээ.
Мөн тус аймагт хэрэгжсэн 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 646 айлын шинэ орон сууц барьжээ. 1990-2012 онд 98 айлын орон сууц барьж байсан бол сүүлийн гурван жилд 646 айлын орон сууц барж ашиглалтад орууллаа гэж тус аймгийн удирдлага танилцууллаа.
Хур хогийн цэг байсан газрыг цэвэрлэн иргэдэд хувийн хаусны зориулалтаар 400 айлын жишиг хороолол барих ажил хийгдэж байна. Ингэхдээ нэг стандартаар хаша барьж, цэвэр усны худгийг шийдэж өгчээ.
Тус аймгийн хуучин нисэх буудлыг автовокзал болгон тохижуулах ажлыг ойрын гурван сард хийж гүйцэтгэх боломжтой гэдгийг Зам, тээврийн сайд М.Зоригт иргэдийн асуултад хариулахдаа хэллээ.
Аэро Монголиа, Хүннү эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөрт хйих болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөхөд таатай орчин бүрдэж байгааг жуулчлалын компаниуд хэлж байсан юм. Улаанбаатараас Ходын чиглэлд том оврын онгоц нислэг үйлдэж эхэлсэнд тэд талархлаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Ерөнхий сайд өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Нисэх, Яармаг, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу тэмдгийн арчлалт, угаалгын ажил хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэмдгийг угаав. Мөн энэ жилийн хувьд 45 гудамжны зам талбайд хэвтээ тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөгдсөн. Жамьянгүний гудамжиндхэвтээ тэмдэглэгээний ажил хийж эхлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гээс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбарын зам цэвэрлэгээний машины үйл ажиллагаанд шөнөөр хяналт тавин ажиллаж байна. Хяналтын үеэр шалгалтын ажлын хэсгийнхэн цэвэрлэгээний машинуудын зам талбайд хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Ганди, Олимп,Сөүлийн гудамж гэх мэт замуудад цэвэрлэгээ хийж байв.
Шөнийн цэвэрлэгээний машины жолооч нар 20.00 цагт цугларч машиныхаа бэлэн байдлыг шалган 23.00 цагт өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэдэг. Цэвэрлэгээний машинууд зам талбайг угаахын хажуугаар нуухыг цэвэрлэж байгаа нь олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой ажлуудын нэг болсон гэж шалгалтын хэсгийнхэн дүгнэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.
Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Пьетро Грассо,
Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.
Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна.
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.
Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна.
Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хэлэлцэхээр хуран цуглаад байна.
Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай байна.
Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу уулзалтаас бидний батлан гаргах Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.
Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье
Анхаарал тавьсанд баярлалаа.
Өнөөдөр УНТЭ-н ЭШСТөв нь мэс залын дараах Эрчимт эмчилгээний 8 ортой, хяналтын 2 ортой, 6 эмч, 5 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажилгааны өргөтсөн байдлаар ажиллаж байна. Анх 2012 онд нээлтээ хийж байсан уг төв хагалгааны дараах эрчимт эмчилгээний 4 ортой, хяналтын 2 ортойгоор үйл ажиллагааг эхэлж байсан ба 2 эмч 4 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажиллгаагаа эхэлж байжээ. Өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 118 өвчдөнд хийсэн ба үүнээс 12 нь цогцосны донороос авсан ба 2 нь хүүхдэд хийсэн байна. 2016 он гарангуут 4 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэнээс: 1 нь давтан бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ ба 1 нь хэвлийн диализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнөөс амжилттай хийсэн байна. Харин элэг шилжүүлэн суулгах эмчилгээ өнөөдрийн байдлаар 27 элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг амжилттай хийгээд байгаагаас, 3 тохиолдлыг УНТЭ-н эмч нар бие даан амжилттай хийсэн байна. Эдгээр 27 тохиолдлоос 2 нь хүүхдэд хийсэн ба нэг тохиолдол нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг хийсэн аж.
Цаашид УНТЭ-н ЭШСТөв нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэн үндэсний хэмжээнд хөгжүүлхээр зорилт тавин ажиллаж байна.
Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсад өнөөдөр эхэлж байгаа. Тэмцээнээс багийн дүнгээр эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх олгоно.
Тус тэмцээнд манай улсын эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцох юм.
Эрэгтэй
56 кг-д Ө.Чагнаадорж,
62 кг-д Б.Баярням,
69 кг-д Э.Оюунбат,
77 кг-д Ч.Очирхуяг, Ө.Баянмөнх,
85 кг-д Б.Цэнд-Аюуш, Б.Гантулга, Б.Нямчулуун нар өрсөлдөнө.
Эмэгтэй
48 кг-д Б.Золбоо, Ч.Нямзул,
53 кг-д А.Бум-Аюуш, 63 кг-д Г.Анужин,
75 кг-д М.Анхцэцэг,
+75 кг-д Э.Билэгсайхан, Д.Зима нар хүч үзнэ.
Хан-Уул дүүрэгт Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон
хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байна. Энэхүү зам засварын ажилтай холбоотойгоор зам
хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал, “Оргил” худалдааны төвийн уулзвараас Удирдлагын
академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө
асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул өнөөдөр 22:00 цагаас тус
хэсгийн хөдөлгөөнийг хаах аж. Харин энэ сарын 24-ний 22:00 цагт нээх аж.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд эхлээд байна. Энэхү хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/ 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн заалт болоод бусад заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Тухайлбал сонгуулийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн зорчсон гэсэн гомдол тавьсан байна гэсэн маргааныг хэлэлцэх аж.