Categories
мэдээ нийгэм

MMC санхүүгийн хүнд байдалд орсноо мэдэгдлээ

Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ. Тэгвэл өнөөдөр тус компани BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсноо албан ёсоор мэдээллээ.

Mongolian Mining Corporation компанийн хувьд зээлдүүлэгч нартайгаа зээлийн нөхцөлийг эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах талаар яриа хэлэлцээр хийж байгаа билээ. Гэвч ямар нэгэн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын үеэр үйлчлэх “Приус-30”-уудыг авчирчээ

Монгол Улсад долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд АСЕМ-ын уулзалтын үеэр үйлчлэх авто машинуудыг онцгой албан татвар болон, гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг энэ сарын 7-ны Засгийн газрын тогтоолоор баталсан. Тэгвэл тусгай зориулалтаар буюу цагдаагийн цуваанд ажиллах 52 ширхэг Приус-30 машиныг оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Эдгээр 52 ширхэг Приус-30 машин нь тусгай тоноглогдсон, шатахуун бага зарцуулдаг бөгөөд цагдаагийн зориулалтаар ашиглах юм. АСЕМ-ын уулзалтын үеэр энэ машиныг цагдаагийн цуваанд явуулах юм байна. Харин АСЕМ-ын уулзалтын дараа эдгээр машиныг худалдах, эсвэл орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилж өгөх асуудлыг шийдэх аж.

Ямартай ч өмнө нь АСЕМ-ын уулзалтын үеэр тансаг зэрэглэлийн автомашиныг худалдаж авах тухай яригдаж, ихээхэн маргаан дагуулсан билээ. Гэвч энэ асуудлыг аль болох төсвийн зарцуулалт багатайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж буй.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Конвенц 1950 онд хүчин төгөлдөр болсон өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Хүний хүчин зүйлээс шалтгаалан дэлхийн цаг уурын байдал жилээс жил дордож байгааг хэн хүнгүй зовинон ярьдаг. Сүүлийн 50 жилд тохиолдсон гамшгийн 90 орчим хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй байсан хэмээн Дэлхийн цаг уурын байгууллага үздэг.

Монгол улсын хувьд ч цаг уур улам хатуу ширүүн болж байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн өнөөдөр хэллээ. Цаг уурын өөрчлөлт сүүлийн жилүүдэд эрс мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрч, ганцхан жилийн дотор гамшигт үзэгдлийн тоо олон жилийн дунджаас 35-аар нэмэгдсэн гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцож байна

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг телевизээр дамжуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байна. Ингэснээр Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцож мэдүүлэг өгч байгаа аж.

Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ. Харин Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан. Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж байгаа юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван сэжигтний нэгийг нь эрэн сурвалжилж байна

ДАРААДАН БОЛСОН ДЭЛБЭРЭЛТЭД ДОР ХАЯЖ 30 ХҮН ҮРЭГДЭЖ, 230 ХҮН ШАРХАДСАН

Брюселль хотноо өчигдөр болсон дэлбэрэлтийг “Халифын вант улс” бүлэглэлийн хийсэн хэмээн Бельгийн эрх баригчид мэдээлжээ. Нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Ойрхи Дорнодоос гаралтай хоёр этгээд үйлдсэн болохыг хяналтын камерын тусламжтай тогтоожээ. Гэхдээ алан хядагчид хоёр биш гурвуулаа байсан гэдгийг Бельгийн мөрдөгчид тогтоожээ. Учир нь дэлбэрэлт зохион байгуулсан байж болзошгүй хоёр этгээдийг нисэх буудалд хүргэж ирсэн таксины жолооч “Нисэх буудал дээр би хоёр биш гурван хүн хүргэж ирсэн. Хоёр нь хар цамцтай бол нэг нь цагаан цувтай байсан. Тэд хоорондоо миний мэдэхгүй хэлээр яриад байсан” гэжээ. Энэ мэдүүлгийн дагуу мөрдөн байцаагч нар нисэх буудлын бичлэгийг шалгахад үнэхээр тэд гурвуулаа нэгэн зэрэг нисэх онгоцны хаалгаар орж ирсэн байжээ.

Бельгийн нисэх буудал болон метроны хонгилд дараалан болсон хоёр дэлбэрэлтэд дор хаяж 30 хүн үрэгдэж, 230 хүн шархадсан гэх мэдээллийг CNN мэдээлж байна. Нисэх буудлын камерын бичлэгт дүрс нь үлдсэн гурван сэжигтний хоёр нь (хар цамцтай) дэлбэрэлтийн үеэр амиа алдсан бол нэг нь тэсрэх бөмбөгөө онгоцны буудалд байршуулчихаад, хэргийн газраас зугатаасан гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа гэнэ. Бельгийн Дотоод явдлын яамны сайд Жан Жанбон “Цагаан цувтай сэжигтэн нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан ч тэр нь азаар дэлбэрээгүй. Одоогоор бид тэр залууг хайж байна” гэжээ.

Бельгийн Засгийн газрын төлөөлөгчдийн хэлж байгаагаар Брюссель хотын олон улсын нисэх буудалд дэлбэрэлтэд өртөн 10 хүн нас барж, 100 хүн шархадсан бол түүнээс холгүйхэн орших Маалбекийн метроны буудалд болсон дэлбэрэлтэд 20 хүн нас барж, 130 хүн шархадсан байсан.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ынхан Н.Энхбаяраас мэдүүлэг авахаар Төрийн ордон руу орсон уу?

“МАХН-ын дарга Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газар тайлбар авахаар удаа дараа дуудсан боловч очоогүй учраас түүнээс мэдүүлэг авахаар АТГ-ынхан Төрийн ордон руу орлоо” гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээгээр маш хурдан тархсан. Төд удалгүй буюу өчигдөр үдээс хойш МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид Төрийн ордны баруун хаалган дээр цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд, Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд өмгөөлөгчийн хамт байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дуут дохиог дуугаргана

Маргааш гамшиг,
ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх
долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог
ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Тэгвэл энэ жил уг
өдөр нь энэ сарын 24-нд буюу маргааш тохиож байгаа юм.

Дуут дохио 16:00
цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа
задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед
өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог
аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж зарим эдийн засагчид үзэж байгаа юм. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж. Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэргийлж далан, шуудууг цэвэрлэж байна

Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх үүргийг нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөнөөс холбогдох байгууллагуудад өгсөн. Он гарсаар шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 417 ажилтан 136 техник хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүрэг Орчлон хорооллын үерийн хамгаалалтын далангийн хөрсний ус халихаас сэргийлж, мөсийг сэтэлж, суваг татжээ.

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн хашаа, Дандарбаатарын гудамжинд хөрсний ус халисныг соруулан усны шугам болон бөмбөлгөн хаалтыг шалгаж, гудамж, зам талбай руу шар усны үер орохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
“Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 78 зам талбайн үйлчлэгч, 3 мастер гэр хорооллын 9,10,11,21,22,23 дугаар хорооны далан суваг болон гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 6 машинаар 12 удаагийн рейс хийж 48 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн 156 ажилчид 39 техник хэрэгсэлтэйгээр 1-19 дүгээр хорооны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн ус өнгөрүүлэх суваг шуудууг цэвэрлэсэн хэмээн Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлтэй ахмадууд түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Журмын дагуу эхний ээлжинд ахмад настнуудыг бүртгэсэн. Бүртгүүлсэн ахмадуудын хувьд ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байгаа аж. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай болж байгаа гэдгийг ТОСК-ийн мэргэжилтнүүд хэлж байна.

аръяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд 03-р сарын 31-с 04-р сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой.

Шалгуур, үзүүлэлт

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

–Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх

–Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг

–Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх

–Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүрдүүлэх бичиг баримтууд

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

–Үүнд: Иргэний цахим үнэмлэхний хуулбар

–Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

–Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

–Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар

–Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

–Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.