“Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Удахгүй дохиох Инээдмийн баярыг угтан “Танайд өнжье” булангаараа “Маск” продакшны хамт олныг урьж оролцууллаа. Тэд Соёлын төв өргөөнөө өдөр бүр 19 цагаас тоглолт хийж байгаа юм. Манай сурвалжлагч үзэгч түмэн, уншигч олны хүртээл болоод байдаггүй тоглолтын тайзны ар дахь хөгтэй, хөөртэй “амьдрал”-ын талаар өгүүлснээрээ онцлог.
“Энержи Ресурс” компанитай холбоотой асуудлаар “Mongolian mining corporation” –ын ТУЗ-ын дарга Ж.Оджаргалын ярилцлага хоёрдугаар нүүрт орсон бол Канадын “Хан ресурс” компанид төлөх ёстой 70 сая ам.долларын өрийн асуудлаарх “Хан ресурсын 70 сая ам.долларыг Засгийн газар биш С.Баяр төлөх ёстой” нийтлэл гуравдугаар нүүрт хэвлэгдлээ.
С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Засгийн газар “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаас үүдэн тус компани олон улсын арбитрын шүүхэд хандсан байдаг. Чухам ямар шалтгааны улмаас Ерөнхий сайд асан С.Баяр дээрх мөнгийг төлөх ёстой гэдгийг та манай сониноос дэлгэрүүлэн уншаарай.
Долдугаар нүүрт сэжигтнээр байцаагдан шалгагдаж буй Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалын ээжтэй хийсэн ярилцлага орсон бол арвандолдугаар нүүрт нээгдээд удаагүй байгаа Хүүхдийн парк доторх тайчих баарны талаарх дэлгэрэнгүй сурвалжлага багтлаа.
Арваннэгдүгээр нүүрэнд Авто худалдаа эрхлэгч нарыг Шинэ авто цогцолбор руу шилжүүлэх, утаа, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг нийслэлийн тусгамдсан асуудлаарх НИТХ-ын дарга Д.Баттулгын ярилцлага орлоо.
Энэмэтчилэн цаг үеийн мэдээ мэдээллүүд өнөөдрийн “Өдрийн сонин”-д багтлаа.
Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ