Categories
мэдээ нийгэм

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 20 хүнд үнэ төлбөргүй хийнэ гэв

Хавдар судлалын үндэсний төв энэ жилээс эхлэн Энэтхэг улсын JAVPEE эмнэлэгтэй хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр болжээ.

Ингэснээр дээрх байгууллагууд гурван жилд нэг удаа 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байхаар болсон байна.

Энэхүү хагалгааг хийхэд БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт дахин газар хөдөллөө

Өнөөдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр, Турга гэх газарт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн тус аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 32 км зайд байрлах Их ямаатын гол гэх газарт гуравдугаар сарын 24-ны өдөр орон нутгийн цагаар 11:58 цагт 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарсаар Хөвсгөл аймагт гурван удаа газар хөдөлсөн бөгөөд эдгээр тохиолдлоос иргэд малчдад ямар нэг хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож байсан иргэн амиа алджээ

Гар аргаар алт олборлож байсан иргэн амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баян 2-р баг “Шар хөтөл” гэдэг газар энэхүү хэрэг гарчээ. Баянгол сумын “Шижир талст” ХХК-ийн нөхөн сэргээлт хийгээд улсад хүлээлгэн өгсөн газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Автобус тоормослосны улмаас зорчигч хүнд гэмтжээ

Автобус гэнэт тоормослосноос болж хүн гэмтсэн хэрэг дахин гарчээ. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт “Отгонтэнгэр” их сургуулийн орчимд “Тэнүүн Огоо” ХХК”-ийн … дугаартай автобусны жолооч, гэнэт тооромслосноос, 48 настай эмэгтэй с гэмтсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтсэн хэрэг гарсан билээ. Энэхүү ослын улмаас гэмтсэн 70 гаруй настай, эрэгтэй П гэх иргэн ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан байдаг. Уг автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Толгойт-Ботаник чиглэлд явдаг 06-32 УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобус байсан бөгөөд Ц гэгч жолоодож явжээ. Энэхүү хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй, хохирогчийн ар гэрийнхэн автобусанд талийгаачтай хамт зорчиж явсан зорчигчдийг гэрчээр хайж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Ус сувгийн удирдах газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр дараах байршлуудад цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар Ус сувгийн удирдах газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хороо, Баянгол дүүргийн 9, 11, 12, 21, 22 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тасганы усан сангийн станцаас 3,4 дүгээр хорооллын усан сан-Баруун дүүргийн усан сан хүртэл ф600 мм голч бүхий цэвэр усны шугам татахад 68280 метр квадрат газар
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ф400 мм голч бүхий бохир усны шугам татахад 17609 метр квадрат газар
  • Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл ф900 мм голч бүхий цэвэр усны шугам шинээр татахад 40790 метр квадрат газар

Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын бүртгэлд бүртгэх, инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас сурагчид амарна

Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт маргаашнаас эхлэх юм.

Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цөмийн асуудлаар олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийг эсэргүүцэв

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдана . Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалыг хориглох тухай албан бичиг өргөх гэж байна. Засгийн Газар “ Цөмийн хог хаягдлыг булшлахгүй гэдгийг ээлжит бус чуулганаар хуульчилхаар боллоо. Энэ асуудалтай холбоотой цөмийн хаягдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн ТББ-ууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Маргааш ээлжит бус чуулганаар хэд, хэдэн чухал баримт бичгийг хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх талаар Монгол Улс олон улсад үүрэг хүлээх баримт, бичгийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг Засгийн газар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Манай улсад эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг Олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг конвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм. Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах юм. МАН-аас УИХ-д сууж буй эрхэм гишүүд та бүхнийг энэ асуудлыг батлахгүй байна гэдэгт итгэж байна хэмээн Цөмийн аюулгүй байдлын МУ-ийн үндэсний хөдөлгөөний тэргүүн Л. Сэлэнгэ мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын сонгуулийн зардал нэг тэрбум 460 сая байхаар тогтоов

Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам,
эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Тэгвэл
өнөөдөр НИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах дээд хэмжээг
1 тэрбум 460 саятөгрөг байхаар тогтоожээ. Харин нэр дэвшигчдээс
зарцуулах хэмжээг тойргоос хамааран гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

МҮАН-аас ИЗНН-тай эвсэх санал хүргүүлжээ

“Өдрийн сонин”-ы №059 (5324) дугаарт МҮАН-ын дарга М.Энхсайхан ярилцлага өгөхдөө илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцох гэж байгаагаа ярьсан юм.

Тэгвэл ”МҮАН-аас “Эх орон, Ардчилал, Шударга Ёс” нэртэй эвсэл байгуулахаар Иргэний Зориг Ногоон намд санал хүргүүлжээ. Энэхүү саналдаа “… Монгол Улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нийгэм, нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэх зохион байгуулах зорилго бүхий, “Эх орон, ардчилал шударга ёс эсвэл” байгуулах үйл хэрэгт танай намыг идэвхи санаачилга гарган хамтран ажиллахыг уриалж байна. Эх орноо хөгжил дэвшилд хүргэх зорилтын төлөө ардчилал, шударга ёсыг төлөвшүүлж, унаган байгалиа хамгаалах үзэл санааг тууштай хэрэгжүүлэгч Иргэний Зориг Ногоон Намыг, манай нам болон санаа нэгдсэн бусад намуудын санаачилга уриалгад нэгдэн Монгол төрөө урлан бүтээх их үйлсэд хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

Үүний өмнө Ардчилсан намаас мөн Иргэний Зориг Ногоон Намтай нэгдэх тухай саналыг тавиад байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргалын ээж охиноо Ерөнхийлөгчид захидал хүргүүлсэн болохыг ярьжээ

Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа билээ. Тэрээр батлан даалтад гарч шалгуулах хүсэлтэй байгаагаа уламжилж өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй.Тэгвэл түүний ээж Б.Бямбажаргал “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Энэхүү ярилцлагадаа охин нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичсэн болохыг дурдав. Мөн АТГ-ынхан охиныг нь баривчлах үеэр нөхрийг нь андуурч баривчлах гэж байсныг ярилаа. Түүний сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ