Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгож байгаа юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Орон даяар явагдах сургалт өнөөдөр Төв аймгаас эхэллээ. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Month: March 2016
Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сарын 28-ний өдрийн 05:00 цагаас гуравдугаар сарын 29-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3881 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 150, зөрчлийн 998, согтуугийн 294, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барилгын талбайд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 28-ны 13:53 цагт авч шалгахад байгууллагын туслах ажилтан, БГД-ийн 20 дугаар хороонд суух эрэгтэй, 27 настай М -г ажиллаж байхад дээрээс нь автокраны мотор унаж амь насыг нь хохироожээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байгаа аж.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн өглөөнөөс Төрийн ордны баруун хаалган дээр цугларан, уриа лоозон барин зогссон юм. Энэ үеэр ордны баруун хаалганы орчим химийн бодис асгасан хэрэг гарсан байна. Тиймээс ордны хажуугийн замын урсгалыг хааж, Нийслэлийн онцгой байдлын шинжээчид ирж ажиллажээ. Харин ордны гадна бодис асгасан хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна.
Эсэргүүцэгчдээс болгоомжлон Төрийн ордны баруун талын замын урсгалыг хааж, цагдаа, онцгой байдлын алба хаагчид ордныг бүслэн хамгаалаад байсан юм.
-ЗАСГИЙН ГАЗРААС ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ТАТАХААР ШИЙДСЭН БОЛОЛТОЙ-
УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Гэвч, үүнийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцээд буй. Харин сая Засгийн газар ээлжит бусаар хуралдаан дээрх дурдсан төслүүдийг татан авах болсноо УИХ-д мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс “Эхлээд ард иргэдэд зөвөөр ойлгуулъя. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлье” гэх байр суурь илэрхийлсэн бололтой.
2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо.
2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 29820.97 га газрын 4,5 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 93 хувийг шинээр өмчлүүлэх газар, 2,5 хувийг улсын чанартай автозам дагуух газар эзэлж байгаа бол аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 6,5 хувийг үр тариа, 55,1 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалттай, 38,2 хувийг газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалттай газар тус тус эзэлж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны тавдугаар сарын 01-нээс 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 446004 иргэн 47840,58 га газрыг өмчилж авсан байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа.
Нутгийн захиргааны байгууллагатай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аль аль нь гэрээ байгуулж ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай байгуулах гэрээний хугацааг талууд хоорондоо харилцан тохиролцож байхаар тусгажээ.
Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн аймгийн Засаг дарга гэрээ байгуулах бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр тусгажээ.
Энэхүү загвар гэрээ байгуулагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд янз бүрийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож, гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс оруулж буй хөрөнгө оруулалт нь орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа хийгээд ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгох чухал ач холбогдолтой байх болно.
Гэрээний хэрэгжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн оролцоо бүхий хамтын ажиллагааны хороо ажиллуулж байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд суурилсан, ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар гэрээнд мөн тусгагджээ.
“Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа
УИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, энд тусгагдсан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах замаар болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг салбар бүрт тэгш, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэн эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн хот бий болгох зорилго хэрэгжих юм.
Товч мэдээ
- Гадаадын тусламж авах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгаж, тус журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх гэрээний загвар, маягтуудыг баталж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
- Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган батлан, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
- Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2015 оны байдлаар 80,2 хувьтай гарлаа.
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтлоо.
- Засгийн газрын тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус тогтоолын хавсралтаар баталсан зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоолоо.
- 2015 онд иргэдээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2015 онд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 515740 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 503014 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгсөн нь 97,5 хувийн үзүүлэлттэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бүргэдийн баярт анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь олон улсын анхаарлыг нилээдгүй татсан. Тэр дундаа АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар кино хийж, охины гол дүрд нь тоглосон баримтат кино нэгдүгээр сарын 18-нд Америкд нээлтээ хийсэн юм. Тэрээр киноныхоо нээлтэд ээж, аавын хамт АНУ-д очиж оролцсон. Энэ үеэр түүний дүрээс санаа авч аниме буюу шинэхэн хүүхэлдэйн кино хийхээр болсон тухай мэдээлсэн. Одоогоор хүүхэлдэйн киноны баатруудын дүр бэлэн болоод байгаа бөгөөд Khojin буюу бүргэдчин охин, Sacha буюу бүргэд, Yesui буюу бүргэдчин охины дүү, Khabul буюу анчны дүрүүд бэлэн болжээ.
Өнөөдөр өглөө УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болох ёстой байв. Гэвч, МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн гишүүд чуулгандаа ирэхгүй байсан тул нээлтийг хойшлуулсан юм. Чуулганы оронд байнгын хороодыг хуралдуулахаар болсон ч мөн л гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдаагүй байна.
Харин АН-ын бүлгийн гишүүд даргынхаа өрөөнд хуралдаж байгаа бололтой.
Өнөөдөр Төрийн ордонд. Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, тус төвийн нэгдүгээр улирлын тайлантай танилцлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил танилцуулсан юм. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тус төвөөр 1 дүгээр сард – 40117
2 дугаар сард – 43893
3 дугаар сард – 56314
Нийт – 140 324 иргэн үйлчилгээ авчээ.
Үйлчилгээ авсан иргэдийн 65,8 хувь нь шуурхай үзүүлэх буюу газар дээр нь шийдсэн бол 6,7 хувь нь тодорхой хугацаанд, 4,3 хувь нь өдөртөө, 24 хувь нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Өнгөрсөн хугацаанд үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр хүсэлтийн дэвтэр, хайрцаг болон бусад эх үүсвэрээр нийт 380 иргэн хандсан байна. Үүнээс 72,1 хувь нь талархал илэрхийлж, 14, 2 хувь нь санал хэлж, 13,4 хувь нь гомдол гаргасан байна. Иргэдээс ирүүлж буй хүсэлтийн 0,5 хувь нь буюу 244 хүсэлт шат дамжлагын шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байна. Тухайн хүсэлтийг хугацаа алдалгүй шийдвэрлэхээр холбогдох газарт шаардлага хүргүүлжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дараагийн салбарыг Мишээл экспо төв, Драгон төвд байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Ирэх 4 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний төвийн нэгдүгээр салбарын ачаалал харьцангуй багасана гэж тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Төрийн ордны гадаа жагсав. Жагсаалыг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Төрийн ордны гадаа жагсч байна. Тэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтууд өнөөдрийн хэлэлцэх хуульд багтсан тул ийн эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал уран экспортолсон тухай улс өөрөө цөмийн ашигласан түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг олон улсын гэрээ конвенциэр өөртөө хүлээж авсан. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Францын “Арева” компанид ураны ашиглалтын гурван лиценз олгосон бөгөөд 2017 оноос уранаа экспортлохоор ажиллаж байна. Иймд дээрх конвенцийн дагуу экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг Монгол Улсад эргүүлэн авах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа тул дэмжихгүй хэмээж буй юм.