Categories
мэдээ спорт

Д.Отгондалай медалийн төлөө тоглож, яллаа

Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрх олгох боксын тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Тулаанууд 14.00 болон 19.00 цагуудад эхэлж байгаа билээ. Өнөөдөр манай 9 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдаж байгаа юм.

Эрэгтэй

-49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ,

-52 кг-д ОУХМ Х.Энх-Амар,

-56 кг-д Спортын мастер Э.Цэндбаатар,

-60 кг-д ОУХМ Д.Отгондалай,

-64 кг-д ОУХМ Б.Чинзориг,

-69 кг-д ОУХМ Б.Түвшинбат,

-75 кг-д ОУХМ Б.Шинэбаяр,

-81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар тус тус өрсөлдөх юм.

Харин эмэгтэй -75 кг-д Э.Эрдэнэтуяа тулалдана.

Тэгвэл манай боксчин Д.Отгондалай сая медалийн төлөө Катарын боксчин Ерсекер Хакантай тоглож 3:0-ээр /29:28, 30:27, 30:27/ яллаа.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

АНУ-ын сангийн тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэл авч эхэллээ. Уг хөтөлбөрөөр Бакалавр, магистрын зэрэгт суралцах оюутнуудыг бүртгэх бөгөөд оюутнуудын материалыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө хүлээн авах юм байна. Хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дээрх хугацаанд өөрсдийн материалаа бүрдүүлэх аж.

Шалгаруулалт 3 үе шаттай явагдана.

1-Р ҮЕ ШАТ: Бичиг баримтуудаа бүрдүүлж өгнө

Бүрдүүлэх бичиг баримтууд:

a. Хөтөлбөрийн анкет бөглөх

b. Өөрийн CV бэлтгэх /Англи хэл дээр/

c. Гадаад пасспорт

d. Сургуулийн диплом/гэрчилгээ /Англи хэлний орчуулгын хамт/

e. Дүнгийн хуулбар /Дэлгэрэнгүй GPA-2.6 -аас дээш байх/

f. TOEFL/IELTS-ын оноо батламж /IBT-ын 60-аас дээш байх/

g. Хоёр багшийн тодорхойлолт/Манай төвөөс анкет авах/

h. Хоёр хуудас оюутны өөрийнх нь эссэ/ Сэдэв: What make me unique/

2-Р ҮЕ ШАТ: Оюутантай ярилцлага хийнэ.

3-Р ҮЕ ШАТ: Оюутан ярилцлагад орсноос 3-4 долоо хоногийн дараа 5-10 их сургуулийн тэтгэлгийн санал ирэх бөгөөд 7 хоногийн дотор нэг сургуулийг сонгон баталгаажуулж, урилга бичиг баримтуудаа захиална.

Тэтгэлэг нь оюутны суралцсан байдал, амжилт, анкет бөглөсөн байдал, ирээдүйн хүсэл эрмэлзлэл, тухайн улс орны тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан үзэж тэтгэлгийн хувийг тогтооно.

Тэтгэлгийн төрлүүд:

-Бакалаврын түвшний тэтгэлэг – 4 жил

-Магистрын түвшний тэтгэлэг – 2 жил

Тэтгэлгийн хэмжээ:

АНУ-ын их дээд сургуулиудад суралцах оюутны жилийн зардал $15,000-50,000 доллар/Сургалтын төлбөр + байр + хоол/ байдаг бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнууд жилд $8,000-25,000 долларын /Сургалтын төлбөр + байр + хоол/ төлбөрөөр суралцах боломжийг олгодог. Бусад төрлийн тэтгэлгүүдтэй харьцуулбал тэтгэлгийн шалгуур бага байдгаараа давуу талтай.

Categories
мэдээ улс-төр

Дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын буцаан олголтыг олгоно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Ерөнхий сайдыг очиход НӨАТ-ын баримт хэвлэх машины үнэ тариф, баримтын бүртгэл болоод урамшуулалт сугалааны талаар албаныхан мэдээлэл өгсөн юм.

НӨАТ суутган төлөгч найман мянган аж ахуй нэгж НӨАТ-ын хуульд бүрэн хамрагдсан байна. Харин суутган төлөгч биш жижиг дэлгүүр, лангууны 34 хувь нь НӨАТ-ын баримт олгодог болжээ. www.ebarimt.mn сайтад нийтдээ 411 мянган иргэн бүртгүүлжээ.

Ерөнхий сайдын зүгээс дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг олгох үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өглөө. Хуульд заасан хоёр хувийн буцаан олгохын тулд зургаан тэрбум төгрөг шаардлагатайг Сангийн яамнаас тодотгосон юм. Тиймээс энэ хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам тооцож улсын сангуудаас олгох юм байна. НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан авах тул дансны дугаараа үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв таны данс зөрүүтэй байвал яаралтай засах арга хэмжээ авахыг Гааль, татварын ерөнхий газраас санууллаа. Мөн НӨАТ-ын хуультай холбогдуулж аж ахуй нэгж үнээ нэмэх үндэслэл байхгүй. Урьд нь төлдөг байсан татвараа л тушааж байгаа юм. Хэрэв үнээ нэмсэн тохиолдол гарвал ШӨХТГ-т хандах боломжтойг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв санууллаа.

Ерөнхий сайд “Энэ хуулийг илүү энгийн болгож хүмүүст хүргэх, нэг цэгийн үйлчилгээний хэлбэрт оруулах шаардлага байна. Буцаан олголтын хувьд эхний ээлжийн олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох зохион байгуулалтын шийдэл гарга” гэсэн үүрэг даалгаврыг Сангийн яам болоод Гааль, татварын ерөнхий газарт өглөө.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсны дараа чуулган эхэлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд, энэ асуудлаар Засгийн газар тусгайлан хуулийн төсөл өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл нь Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалттай байх аж. Засгийн газрын зүгээс өнөөдөртөө багтаан энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа ээлжит бус чуулганыг нээж, хуулиудыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргалыг цагдан хорих шаардлагагүй гэж үзэн, хяналтын прокурорт санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт холбогдон саатуулж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид жагсана гэв

Өнөөдөр “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ноос хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцож, тариаланчдад тулгамдаад буй асуудлуудаар мэдээллээ. Тэд ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-аас 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх ажил болсон хэмээв.

Л.Цандэлэг “Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая доллараар дэмжлээ. Иймээс бид УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ҮАБ-ын зөвлөлд ХХАА-н сайд Л.Бурмаагийн асуудлыг явуулсан. Бид хариугаа хүлээж байна” гэсэн юм. Харин “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хүчингүй болго” гэлээ.

Энэ үеэр дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Чингисийн талбайд 10 мянган тариаланчийн хүрзтэй, техниктэй жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.

Тэд Засгийн газраас “2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт тариаланч иргэд аж ахуй нэгжүүд нийт дүнгээр 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад байна. Энэ нөхцөл байдлыг үндэслэн Газар тариалангийн салбарт бодит ГАМШИГ болсон гэдгийг Монгол Улсын Засгийн Газар хүлээн зөвшөөрөх, ХХААЯамны сайд Р.Бурмаагийн судалгаагүй, хугацаагүй, замбараагүй олгосон импортын квотын зөвшөөрлийг 2016 оны дөвөрдүгээр сарын 1-нээс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгох, хэт халалтын үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс шалтгаалан нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан Монголын үр тариа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд УИХ, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор яаралтай олгуулах,

-Хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулах, -Монгол Улсын 2016 оны хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Засгийн Газраас зарлах,

-Монгол Улсын Аюулгүй Байдал, 300 мянга гаруй хүний ажлын байр 1000 гаруй компани, ААН, хувь иргэдэд Эдийн Засгийн алдагдал, оюун санаа, эд материалын хохирол учруулсан, үндсэн тариаланчдын үгийг сонсдоггүй ХХАА-н сайд Р.Бурмааг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор огцруулж, хариуцлага тооцохыг” хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уур орнч хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд малчид, ард иргэдийн анхааралд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхааруулж байна. Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний таван төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан болон Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийнхөн хамтран мэдээлэл хийлээ. Тэд элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдэв.

Тодруулбал:

-Ламивудин

-Тенофовиор

– Телбивудин

-Рибавирин

-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилсөн байна. Дээрх байгууллагуудын зүгээс одоо “Харвони” эмийг ЭМД-ын сангаас 80 хувь хөнгөлөх асуудлыг яаравчлах шаардлага байгааг хэлсэн.

“Нэг Монгол” ТББ-ын гаргасан судалгаагаар өнөөдөр Монголд элэгний өвчний улмаас өдөр тутамд долоон хүн амь эрсдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа юм. Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үг. Тэгвэл 2020 он гэхэд Монгол улсад хепатит С вирүсийг устгаж, мѳн хепатит В вирүсийн халдварыг эрс бууруулж, вирүст хепатитын халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах замаар Монгол улс дахь элэгний ѳвчлѳлтэй холбоотой нас баралтыг 50 хувь бууруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах төсөл мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.03.29/ Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар өргөн мэдүүллээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” /1998/, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд” /2008/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар хийж гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан байна.

Улсын Их Хурлын нэр бүхий 7 гишүүн хамтран өргөн мэдүүлж буй уг тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Нунтаг бодис асгасан хүмүүсийг байцааж эхэлжээ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол улс цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө цөмийн хог хаягдлыг газар нутагтаа булшлахгүй гэсэн Олон Улсын хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцэх байв. Гэвч үүнийг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд эсэргүүцэгчид Төрийн ордны гадна жагсаал хийсэн. Ингэхдээ тэд зам дагуу үл мэдэгдэх шар нунтаг цацаж, улмаар замын хөдөлгөөнийг хааж, ордныг хамгаалалтад авахад хүргэсэн.

Асгасан шар нунтгийг Нийслэлийн онцгой байдлын албаны холбогдох хүмүүс ирж, аюулгүй болгосон бөгөөд бодис асгасан хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлсэс рүү авч явсан юм.

Одоогоор жагсаалыг зохион байгуулагчдаас цагдаа нар байцаалт авч эхэлжээ.