Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчид олон улсын тэмцээнд оролцож байна

Өчигдөр Испани улсад олон улсын циркчдийн ес дэх удаагийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд манай улсаас Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид оролцож байна. Энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжлэх уг тэмцээний ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын цирк хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн тэмцээн он гарснаас хойш шүүгчээр ажиллаж буй хоёр дахь олон улсын тэмцээн нь юм.

Categories
гадаад мэдээ

Хаягдал хүнсний дэлгүүр нээгджээ

Данийн
нийслэл Копенгаген хотод хүнсний илүүдэл бүтээгдэхүүн худалдаалдаг дэлхийн
анхны дэлгүүр нээгджээ. “Wefood” нэртэй тус дэлгүүр бусад газруудын борлуулж
дөнгөөгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж, хоол хүнсийг бусад дэлгүүрээс
30-50 хувиар хямд зардаг аж. Ингэхийн тулд тус улсын томоохон супермаркетууд
болон самар, жимс, ногоо, мах, махан бүтээгдэхүүн импортлогчидтой гэрээ
байгуулжээ.

Жил
бүр Дани Улсад 700 мянга орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хог дээр хаядаг аж.
“Wefood” дэлгүүрийнхэн энэ хэмжээг бууруулах зорилготой ажиллаж эхэлжээ. Тус
улсын Байгаль орчин, хоол хүнсний асуудал хариуцсан сайд Эва Кьер Ансен
“Иймэрхүү дэлгүүрүүд хугацаа нь дуусаж, ялзарч хаягдаж байгаа хүнсний
бүтээгдэхүүний асуудлыг шийдэхэд маш чухал хэрэгцээтэй алхам юм” хэмээжээ.
Харин Франц улс дэлгүүрүүдэд борлуулагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээ хаях эсвэл
устгахыг хориглосон дэлхийн анхны орон болсон. Ингэснээр тус улсын дэлгүүрүүд
хугацаа нь дууссан, муудсан хоол хүнсийг буяны байгууллагуудад юм уу хүнс
хадгалах банкуудад тушаах ёстой ажээ.

Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын наадмын шатрын төрөлд Г.Мөнхгал, Т.Батчимэг нар тэргүүлэв

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт боллоо.

Эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 48 дахь удаагийн УАШТ-ий дүнг танилцуулья:

Эрэгтэй:

1-р байрыг IM-Г.Мөнхгал /өргөмжлөл, 3 сая төгрөг, Өвөрхангай аймгийн тамирчин/
2-р байрыг GM-Б.Гvндаваа /өргөмжлөл, 2 сая төгрөг, Шунхлай группийн тамирчин/
3-р байрыг GM-Ц.Батчулуун /өргөмжлөл, 1 сая төгрөг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин
4 -р байрыг FM-С.Билгүүн /өргөмжлөл, 600.000 төгрөг, “Сүлд” спорт хорооны тамирчин
5-р байрыг IM- Н.Баттулга /өргөмжлөл, 400.000 төгрөг, Орхон аймаг, “Хангарьд” спорт хорооны тамирчин/

Эмэгтэй:

1-р байрыг IM, WGM-Т.Батчимэг /өргөмжлөл, 3 сая төгрөг, “Сүлд” спорт хороо, Мончесс клубын тамирчин/
2-р байрыг WIM-Б.Анхчимэг /өргөмжлөл, 2 сая төгрөг, Завхан аймаг, “Абико” ХХК-н тамирчин/
3-р байрыг WFM-Т.Мөнхзул /өргөмжлөл, 1 сая төгрөг, “Монгени” цогцолборын тамирчин/
4 -р байрыг WNM-Ү.Үүрийнтуяа /өргөмжлөл, 600.000 төгрөг, Хан Уул дүүрэг, Хан-Алтай клубын тамирчин/
5 -р байрыг WIM-У.Лхамсүрэн /өргөмжлөл, 400.000 төгрөг,

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2016” уралдааныг зөвшөөрөв

Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-ыг хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ өөрчилжээ. Тэрээр “Өмнө нь хориглосон захирамж гаргасан нь үнэн. Гэвч нэгдүгээрт Засгийн газрын шийдвэр, миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээж байгаа. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон” хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ спорт

“Авьяаслаг монголчууд” шоуны Улаанбаатар дахь оролцогчдыг ирэх сарын 9-нд бүртгэж дуусна

“Авьяаслаг монголчууд” шоуны өнөө жилийн бүртгэл явагдаж байна. Одоогийн байдлаар шоуны бүртгэл зөвхөн Улаанбаатар хотод явагдаж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд явуулж буй нээлттэй шалгаруулалтад нийтдээ 150 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлээс оролцох авьяастнуудыг гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл бүртгэх юм. Шоунд оролцоход тусгайлсан шалгуур байхгүй бөгөөд хүссэн хүн бүр Баянбүрдэд байрлах “Монгол HD” телевизийн төв байр болон төв номын сангийн урд байрлах “Монгол TV” цамхагт очиж бүртгүүлэх боломжтой. Харин хөдөө орон нутгийн авьяастнууд www.mongoltv.mn сайтыг ашиглан онлайнаар бүртгүүлж болно. Гэхдээ “Монгол HD” телевизийнхэн ирэх гуравдугаар сараас орон нутгийн бүсчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Зүүн бүсийнхэн гуравдугаар сарын 6-10-нд Дорнод аймагт, баруун бүсийнхэн гуравдугаар сарын 16-20-нд Ховд аймагт, төвийн бүсийнхэн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт, мөн дөрөвдүгээр сарын 1-3-нд Эрдэнэт хотод бүртгэл хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс микро автобусуудыг үйлчилгээнд гаргахгүй гэв

Стандартар бол нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн турш ашиглагдах ёстой байдаг аж. Тэгвэл үйлчилгээнд явж буй 353 микро автобусаас 316 нь ашиглалтын хугацаа нь дуусч байгаа аж. Тодруулбал, 37 микро цаашид үйлчилгээнд гарах боломжтой гэсэн үг. Тиймээс иргэдийг аюулгүй байдлын үүднээс нийслэлийн Тээврийн газраас хугацаа нь дууссан микро автобусуудыг ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явуулах хориглохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Сонсголонгийн хос гүүр 2018 онд ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны долоодугаар сард гаргасан тогтоолоор Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг хос болгох ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Хятадын тал манай улсад 25 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох юм. БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа зээл тусламж, аливаа хөрөнгө заавал Хятад гүйцэтгэгчтэй байна гэсэн нөхцөлтэй байдаг.Тиймээс Хятадын компани зам гүүрийн ажлыг гүйцэтгэхээр болжээ.Хос гүүр 2018 онд ашиглалтад орох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам батлагдлаа

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан арилжааны хэлцлийн үр дүнд үүсэх тооцоог боловсруулан баталгаажуулах, төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөрийн байгууллагад илгээх, төлбөрийн эрсдэлийг системийн хэмжээнд удирдах зэрэг тооцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын ерөнхий харилцааг зохицуулсан “Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам”-ыг баталлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны ээлжит гуравдугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдаж нийт 11 асуудал хэлэлцсэний нэг нь дээрх журам юм. Үнэт цаасны арилжаа тооцооны байгууллагын чиг үүргийг журмаар тодорхойлж өгснөөр Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа дэд бүтцийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуралдаанаар хуулийн дагуу материалаа бүрдүүлж, хүсэлт гаргасан дөрвөн компанид банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагын тоо 495 боллоо гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уулснаас буусан хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлнэ

Өнгөрөгч өдөр “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан. Тэгвэл үүнд БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран тус газар нутагт ажилласан байна.

ус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатар “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү хоёр буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгчээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Месси бяцхан фэндээ бэлэг явуулжээ

“Месси 10” хэмээн бичсэн цэнхэр, цагаан судалтай гялгар торон өмсгөлтэй хүүгийн зураг өнгөрсөн сарын эхээр фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн билээ. Уг зураг олон улсын цахим ертөнцөөр маш хурдацтай тархаж, олон хүний хайрыг хүлээсэн. Энэхүү зураг нь нэрт хөлбөмбөгчин Мессид хүртэл хүрсэн бөгөөд тэрээр бяцхан хүүтэй уулзах хүсэлт явуулсан юм. Хүүгийн нэрийг Муртаза гэдэг бөгөөд Афганистан улсын иргэн аж. Интернэт хэрэглэгчдийн тусламжтай бяцхан фанатынхаа нэр болон аль улсын иргэн болохыг мэдсэн Месси хүүд бэлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тамирчин эр хүүд өмсгөлөө явуулсан байна. Уг өмсгөл дээр “Би чамд хайртай Муртаза” хэмээн бичжээ. Энэ сарын эхээр Месси болон Муртаза нарыг уулзана хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч “Месси хүүтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.