Рио де Жанейро хотод болох 2016 оны олимп болон пара-олимпийн наадмын үеэр Бразилын армийн 38000 цэрэг аюулгүй байдлыг хангахаар ажиллана гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Үүний зорилго нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм гэж Батлан хамгаалах яамны томоохон арга хэмжээ хариуцсан тусгай зөвлөх, генерал Жамил Мегид Жүниор мэдэгдэв.
Дэлхийн хамгийн том спортын арга хэмжээний үеэр армийн цэргүүд ажиллахын зэрэгцээ тэнгисийн цэрэг болон агаарын хүчин бэлэн байдалд байх ажээ.
38 000 цэргийн дийлэнхийг тоглолт болох Рио хотод байрлуулах бөгөөд үлдсэн цэргүүдийг хөлбөмбөгийн тоглолт болох Сан-Паулу, Бразилиа, Белу-Оризонти, Сальвадор, Манаус зэрэг хотууд руу илгээнэ.
Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад Бразилын Батлан хамгаалах 2014, 2015, 2016 онд нийт 190 сая доллар зарцуулахаар тооцоолсон байна.
Ялангуяа хими, биологи, цөмийн болон цацрагийн осол гарахаас урьдчилан сэргийлэх мөн террорист болон кибер халдлага гарахаас урьдчилан сэргийлэхэд уг мөнгийг ашиглана гэж яам мэдэгдэв.