Categories
мэдээ цаг-үе

2016-2021 онд 4143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх программыг  түр нээжээ DNN.mn

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар(ХХҮЕГ) 2016-2021 онд 4,143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ.

Ийнхүү БНСУ-д ажиллахаар явсан иргэдийг нас хүйсээр нь ангилбал хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр 25-34 насныхан байгаа бөгөөд 5.6-20 хүртэл хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Тухайлбал, цар тахлын өмнөх 2019 784 хүн зуучлуулж БНСУ-д ажиллахаар явсны 76 нь эмэгтэй бөгөөд тэдний 57% нь 25-34 насныхан байсныг ҮАГ-ын судалгаанд дурджээ.

Дээрх графикаас харвал 2017 онд хамгийн олон буюу 1,392 хүн хөдөлмөр эрхлэх зуучлалаар БНСУ-ыг зорьсон байна.

БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээллээр Монгол Улсын 36,950 иргэн тус улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *