Categories
мэдээ улс-төр

ОХУ-д суух элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилно

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилохыг гишүүд дэмжжээ.

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг шийдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, ийнхүү Б.Дэлгэрмааг томилуулах саналыг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Намууд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардав

Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудаас 12 нь УИХ-ын даргад хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус намууд УИХ-аар сонгуулийн хуулиудыг яаралтай хэлэлцэн батлахыг шаардаж буй аж.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр найман зүйл заалттай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдээр дамжуулан өргөн бариулсан.

УИХ дахь Ардчилсан нам бүлэг өчигдрийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Сонгуулийн хуулийг хэлэлцэх шаардлагагүй, түүнээс урьтаад Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Иргэний танхимд Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхэд улс төрийн намууд дэмжих боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл яагаад өнөөдөр дэмжихгүй байгаа хуулийг хэлэлцье гээд, дэмжээд байгаа хуулийн төслийг хэлэлцэхгүй гээд хойш суугаад байна вэ. С.Батболд нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг парламентад суудалтай 5 намын төлөөллөөс дөрөв нь, парламентад суудалгүй намуудын 20 нь дэмжиж байгаа. Иймд УИХ-ын даргад хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байна” гэв.

Мөн тэрээр “Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолоход 30 тэрбум төгрөг. Гараар тоолоход ямар ч мөнгө гарахгүй. Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шиг 2016 сонгуулийн үйл ажиллагаа явц шилэн байх ёстой” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт 150 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд өнөөдөр 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо.

Дэд бүтэц алслагдсан тус хороо шинэ цэцэрлэг барихад зориулж өндөр хүчдэл татан гүний худаг гаргажээ. Бүрэн камержуулсан энэ цэцэрлэгийг дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр нэг жил гаруйн хугацаанд барьж гүйцэтгэжээ.

Тус хороо цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэдтэй. Ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орсноор нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Мөн эцэг, эхчүүдийн ажил эрхлэх боломж ч нээгдэж байна. Цаашид тус цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болохоор төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ спорт

“Алтан бөмбөг”-т нэр дэвшигчид

Монголын xөлбөмбөгийн xолбоо(МХБХ) 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг ирэх бямба гаригт буюу энэ сарын 12-ны өдөр “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

Ингээд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааны журмаас хүргэж байна.


МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ

“АЛТАН БӨМБӨГ” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ШАНГРИ ЛА ЗОЧИД БУУДАЛ, УЛААНБААТАР ХОТ

2015.12.12

ЖУРАМ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Алтан Бөмбөг 2015” шагнал гардуулах ёслолын ажиллагааны зорилго бол МХБХ-ны 2015 оны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, амжилт гаргасан гишүүн байгуулга тамирчдын ажилыг дүгнэж алдаршуулахад оршино.

Шагналд нэр дэвшигчид дараах шалгуурыг хангасан байна.

Үүнд:

  • МХБХ-ны гишүүн байгууллагад харьяалалтай байх
  • МХБХ-ны 2015 оны тэмцээнүүдэд амжилттай оролцсон байх
  • Шудрага тоглолтын зарчмыг мөрдсөн байх “Fair Play”

Шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг МХБХ-ны техникийн хэлтэсээс гаргана. Нэр дэвшигчдийг, тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан дэвшүүлнэ.

2015 оны “Алтан бөмбөг” болон “Бэлгэдлийн 11” шагналд нэр дэвшигчдэд санал өгөх эрх бүхий МХБХ-ны гишүүн байгууллагууд

1. “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн шилдэг 9 клуб

· Ахлах дасгалжуулагч – 1 санал

· Багийн ахлагч – 1 санал

· Нийт 18 санал

2. “Хүрхрээ” Үндэсний 1-р лигийн шилдэг 10 клуб

· Ахлах дасгалжуулагч – 1 санал

· Багийн ахлагч – 1 санал

· Нийт 20 санал

3. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны 14 гишүүн

· Сэтгүүлч тус бүр 1 санал

· Нийт 14 санал

4. 2015 оны “Aлтан Бөмбөг” болон “Бэлгэдлийн 11” шагналыг хүртэж буй тоглогч бүр нийтдээ 52 санал цуглуулах боломжтой.

ШАГНАЛЫН ТӨРӨЛ

· Оны шилдэг эрэгтэй тоглогч

· Оны шилдэг эмэгтэй тоглогч

· Оны шилдэг дасгалжуулагч

· Оны шилдэг шүүгч

· Оны шилдэг гоолын эзэн

· Бэлгэдлийн 11 шилдэг тоглогч

· МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагнал

ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД

1. Оны шилдэг дасгалжуулагч

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан дээд зэрэглэлийн болон хүүхдийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон дасгалжуулагч нарыг, амжилтыг нь харгалзан сонгож шалгаруулсан болно.

Шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах дасгалжуулагчдаас оны шилдэг дасгалжуулагчыг шалгаруулна.

Шагналд нэр дэвшигчид :

Дасгалжуулагчын нэр

Клуб

2015 онд гаргасан амжилт

Д.Батнасан З.Баттулга

Эрчим

2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

Ц.Ганболд

Монголын тэмүүлэл

2015 оны Эмэгтэйчүүдийн УАШТ-ний 17 насанд аварга, 2015 оны Эмэгтэйчүүдийн лигийн мөнгөн медальт

Д.Нанжид

Хүчит-Чулуут ДМЮ

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан 13, 15, 17 насны ангилалд УАШТ-ний аварга

Фүкүда Жун

ФЦ.Улаанбаатар

2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн болон дэд аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний дэд аварга

С.Эрдэнэ-Очир

Улаанбаатарын Унаганууд

Moнгол улсын Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 6-р байр

2. Оны шилдэг эрэгтэй тоглогч

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан дээд зэрэглэлийн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тоглогчдыг, гаргасан амжилтыг нь харгалзан шигшиж сонгосон.

Тоглогчдийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах тоглогчдоос шилдэг эрэгтэй тоглогчыг шалгаруулна.

Шагналд нэр дэвшигчид:

Тоглогчын нэр

Клуб, тоглогчын байрлал

2015 онд гаргасан амжилт

Э.Ариунболд

Эрчим, Хаалгач (GK)

Монгол улсын үндэсний шигшээ багийн гарааны тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хаалагч, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

Г.Батбилгүүн

Эрчим, Хагас хамгаалагч (Mid)

2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

О.Баяржаргал

ФЦ.Улаанбаатар, Хагас хамгаалагч (Mid)

Монгол улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн дэд аварга, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний дэд аварга

Г.Билгүүн

Эрчим, Хамгаалагч (Def)

Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

Н.Наранболд

Хоромхон, Довтлогч (For)

Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг довтлогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн мэргэн бууч

/23 гоол/

Б.Сэр-Од

Хангарьд, Хаалгач (GK)

Монгол улсын Футзалын шигшээ багийн гарааны хаалагч

Г.Төгсбаяр

Сэлэнгэпресс, Довтлогч (For)

Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ”үндэсний дээд лигийн хүрэл медальт

Г.Төгөлдөр

Эрчим, Хамгаалагч (Def)

Монгол улсын залуучуудын шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” дээд лигийн аварга, 2015 оны “Хүрхрээ” дээд лигийн шилдэг хамгаалагч, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

Э.Пүрэвдорж

УБ Унаганууд, Хагас хамгаалагч (Mid)

Монгол улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Монгол улсын залуучуудын шигшээ багийн тоглогч, 2015 оны МХБХ-ны Залуучуудын УАШТ-ний аварга, 2015 оны Залуучуудын УАШТ-ний шилдэг тоглогч,

Н.Цэдэнбал

УБ Унаганууд, Хагас хамгаалагч (Mid)

Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, Монгол улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатанд 6 гоол оруулсан

3. Оны шилдэг эмэгтэй тоглогч

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн лигт амжилттай оролцсон тоглогчдыг, гаргасан амжилтуудын харгалзан шигшиж сонгосон.

Шилдэг эмэгтэй тоглогчид нэр дэвшигчийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах эмэгтэй тоглогчдоос оны шилдэг эмэгтэй тоглогчыг шалгаруулна.

Шагналд нэр дэвшигчид :

Тоглогчын нэр

Клуб, тоглогчын байрлал

2015 онд гаргасан амжилт

Б.Мөнгөнзул

Монголын тэмүүлэл

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хамгаалагч

Э.Мөнхтуяа

Хад

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг тоглогч

Б.Намуун

Хад

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хагас хамгаалагч

Э.Сарангэрэл

Монголын тэмүүлэл

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг тоглогч

Ө.Ундрах

Хан-Уул дүүрэг

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг довтлогч /12 гоол/

4. Оны шилдэг шүүгч

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулагдсан нийт тэмцээнүүдийг, мэргэжилийн түвшинд шүүлт хийж ажилсан байдлыг харгалзан сонгосон болно.

Шилдэг шүүгчийн шагналд нэр дэвшигчийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах шүүгчдээс оны шилдэг шүүгчийг шалгаруулна.

Шагналд нэр дэвшигчид :

Шүүгчийн нэр

Тодорхойлолт

Э.Ариунболд

МХБХ-ны 1-р зэргийн шүүгч ФИФА-н туслах шүүгч, 7 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа.

Ч. Жавхантөгс

МХБХ-ны 1-р зэргийн шүүгч, 8 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа.

Р. Жаргалсайхан

МХБХ-ны 2-р зэргийн шүүгч, 3 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа.

Д.Түмэнбаяр

МХБХ-ны 1-р Зэргийн шүүгч. ФИФА-н шүүгч, Монгол Улсын Шүүгч, 12 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа.

Б.Хаш-Эрдэнэ

МХБХ-ны 1-р зэргийн шүүгч, Монгол Улсын шүүгч, 8 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа.

5. Оны шилдэг Гоол

2015 онд дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд оруулсан, хамгийн чухал бөгөөд уран гоёмсог гоолын эздийг харгалзан сонгосон болно.

Шилдэг гоолын шагналд нэр дэвшигчийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах тоглогчдоос оны шилдэг гоолын эзнийг шалгаруулна.

Шагналд нэр дэвшигчид :

Гоол оруулсан тоглогчийн нэр

Тэмцээний нэр

Гоол орсон он, сар, цаг хугацаа

Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/

“Хүрхрээ” үндэсний дээд лиг

Хоромхон клубын эсрэг 2015.06.06

О.Баяржаргал /ФЦ.Улаанбаатар/

“Хүрхрээ” үндэсний дээд лиг

Хоромхон клубын эсрэг 2015.05.16

А.Хонгорзул /Улаанбаатарын Мазаалайнууд /

“Хүрхрээ” үндэсний дээд лиг

Сэлэнгэпресс клубын эсрэг 2015.05.16

Ч.Тогтохбаяр /Сэлэнгэпресс/

“Хүрхрээ” үндэсний дээд лиг

ФЦ.Улаанбаатар клубын эсрэг 2015.05.23

Ц.Түмэнжаргал /УБ.Унаганууд /

Футзалын ААШТ-ны урдчилсан шат

Хонг-Конгын шигшээ багийн эсрэг 2015.11.14

6. 2015 Оны бэлгэдлийн 11 тоглогчид

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан дээд зэрэглэлийн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тоглогчдыг, гаргасан амжилтыг нь харгалзан шигшиж сонгосон болно.

Дараах тоглогчдоос 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчийг сонгоно.

Шагналд нэр дэвшигчид :

Тоглогчидын нэрс

Клуб

Байрлал

1

Э.Ариунболд

Эрчим

Хаалгач

2

Ю.Сайнхүү

Сэлэнгэпресс

Хаалгач

3

Б.Сэр-Од

Хангарьд

Хаалгач

4

Г.Төгөлдөр

Эрчим

Хамгаалагч

5

Ц.Энхжаргал

Эрчим

Хамгаалагч

6

Г.Билгүүн

Эрчим

Хамгаалагч

7

Б.Эрхэмбаяр

Эрчим

Хамгаалагч

8

Б.Гарьдмагнай

Сэлэнгэпресс

Хамгаалагч

9

Д.Төрбат

Хоромхон

Хамгаалагч

10

О.Оюунбаатар

Хоромхон

Хамгаалагч

11

Б.Баянмөнх

Хангарьд

Хамгаалагч

12

Б.Мөнгөнтулга

УБ Унаганууд

Хамгаалагч

13

Г.Батбилгүүн

Эрчим

Хагас хамгаалагч

14

Ж.Сүндорж

Эрчим

Хагас хамгаалагч

15

Н.Дуричич

Эрчим

Хагас хамгаалагч

16

Э.Чинзориг

FC Ulaanbaatar

Хагас хамгаалагч

17

О.Баяржаргал

FC Ulaanbaatar

Хагас хамгаалагч

18

А.Мөрөн

Сэлэнгэпресс

Хагас хамгаалагч

19

А.Улсболд

Хоромхон

Хагас хамгаалагч

20

Б.Улсболд

Хоромхон

Хагас хамгаалагч

21

А.Эрдэнэбаяр

Хангарьд

Хагас хамгаалагч

22

Ц.Мөнх-Эрдэнэ

Хангарьд

Хагас хамгаалагч

23

П.Алтантулга

УБ Унаганууд

Хагас хамгаалагч

24

Х.Цэнд-Аюуш

УБ Унаганууд

Хагас хамгаалагч

25

Э.Пүрэвдорж

УБ Унаганууд

Хагас хамгаалагч

26

Н.Цэдэнбал

УБ Унаганууд

Хагас хамгаалагч

27

Б.Амарбаясгалан

FC Ulaanbaatar

Довтлогч

28

Г.Төгсбаяр

Сэлэнгэпресс

Довтлогч

29

Н.Наранболд

Хоромхон

Довтлогч

30

Ц.Түмэнжаргал

УБ Унаганууд

Довтлогч

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2015 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа 12 сарын 12-нд болж шилдгүүдээ тодоруулах болно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

2015 он

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг сонгуулийн хуулинд онцгой ач холбогдол өгч байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга С.Бямбацогт”Хуулинд өөрчлөлт оруулахад бидэнд 20 орчим хоногийн хугацаа л үлдэж байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуулинд зайлшгүй гэх өөрчлөлтийг хийж чадвал ард түмний итгэлийг хүлээсэн хямралаас гаргах ард түмний амьдрал доройтож байгааг засах парламентийг бүрдүүлж чадах болно. Иймээс МАН-ын зүгээс сонгуулийн хуулинд онцгой ач холбогдол өгч байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд арав гаруй хоног өнгөрч байна. Харамсалтай нь цааш ахиц гарах эсэх нь тодорхойгүй байна” гэв.

Мөн тус бүлгийн гишүүдийн саналаар дараах гол асуудлуудыг Сонгуулийн тухай хуулинд тусгаж өгөх асуудалд санал нэгдсэн байна.

Тухайлбал, Сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогыг давхар хийж баталгаажуулах ёстой. Хар машины баталгаат байдлыг хөндлөнгийн байгууллагаар урьдчилсан байдлаар баталгаажуулах асуудлыг Сонгуулийн хуулинд тусгах ёстой.

-Намыг бус хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. УИХ-ын гишүүнийг иргэд нь тэмтэрч мэдэрч байж сонгодог болох хэрэгтэй. Намын нэрээр хэн ч мэдэгдэхгүй нөхөр сонгогдож ард нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг асуудал байгаа.

-УИХ гишүүнээр сонгогдсон хүн нам эвслээс гарвал УИХ-ын гишүүний суудлаас эргүүлэн татдаг болох ёстой. Намын нэрээр гишүүн болсон атлаа аль нэг нам эвсэлд урвадаг, шаравдаг байж болохгүй гэж үзсэн.

-Сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн асуудал үүсгэсэн хүмүүст оноох хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж үзсэн. 2012 оны сонгуулийн маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудын сонгуулийн маргаан одоог хүртэл үргэлжилж байна.

-СЕХ-г татан буулгаж оронд нь комисс байгуулна гэж байгааг эсэргүүцэж байна.

-Саналын хуудсанд нам эвслээс дэвшиж байгаа гишүүдийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичиж байх шаардлагатай гэж үзсэн гэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнхтөр: Иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. 2015 оны наймдугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдааны 348 дугаар тогтоолоор баталсан юм.

Иргэдийн болон хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил тод болгох байдлыг дэмжих зорилготой. Тодорхой хэмжээгээр орлого, хөрөнгөө нуун дарагдуулснаа тайлагнасан нөхцөлд захиргааны болон хуулийн оногдох арга хэмжээ, татвараас чөлөөлөх юм. Дээрээс нь далд эдийн засгийг ил болгох үүднээс энэ хуулийг санаачилсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн яамнааас шат дараатай арга хэмжээ авсан байна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, арга зүйн зөвлөгөө өгч, олон нийтэд сурталчилжээ. Энэ хугацаанд нийтдээ 5600 гаруй хүмүүс тайланг ирүүлснийг Сангийн яам хүлээн авчээ. Бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн мэдүүлэх мэдүүлгийн маягтыг бэлэн болгож, Монголын татварын алба.мн сайт ажиллуулсан. Иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, сурталчлан танилуулах сургалт зохион байгуулах ажлыг удаа дараа явуулсан байна” гэлээ.

Сангийн яаманд аж ахуйн нэгжүүд төвлөрч байгаа бөгөөд нийтдээ 860 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болжээ. Харин ТЕГ-т нийт 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлогын үйл ажиллагаа ил болсон аж.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмээд өсч, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт таван их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх мэдээлэл танилцуулгатай холбогдуулан шийдвэр гаргасан байна.

“2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө орлогоо болон үйл ажиллагаа нуун дарагдуулсан нөхцөлд ил болгож, мэдүүлэгчийн энэ оны II, III, IV улирлын тайлан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамаарагдах учраас ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй хууль мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагад даалгалаа.

2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө нуун дарагдуулсан хөрөнгөө хэрхэн бүртгүүлэх тал дээр УБЕГ-т үүрэг өгсөн. Энэ нь нотиаратийн баталгаажуулсан бичиг баримтаар бүрдүүлнэ. Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжих цөөн хугацаа үлдэж байна. Үүнд иргэд, олон нийтийг өргөнөөр хамрагдан оролцохыг, Сангийн яам, ТЕГ, УБЕГ-ын зүгээс ард иргэдэд хандаж суртал ухуулгаа сайн хийхийг Засгийн газрын зүгээс даалгасан шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.

Хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч ардчиллын баяраараа Л.Гансүхэд уучлал үзүүлмээр байна

Энэ өдрүүдэд Ардчилсан нам, МоАХ-ны түүхэн тэмдэглэлт, том баярууд тохиож байна. Ардчиллын төлөөх намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 15 жилийн ой арванхоёрдугаар сарын 6-нд тохиолоо. Одоогоос 15 жилийн тэртээ Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, тэргүүтэй таван нам нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан билээ. МоАХ-ны 26 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохионо. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллыг хүсэмжлэгч залуусын анхны цуглаан болсны гол хөдөлгөгч хүчин нь МоАХ байсан билээ. Мөн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг саяхан тэмдэглэсэн. Ардчилсан намаас дээрх түүхт өдрүүдийг арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ том баяруудыг тохиолдуулан АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын залуу лидер Л.Гансүхэд уучлал үзүүлэх хэрэгтэй байна.

Л.Гансүх ардчиллын төлөө, Монгол Улсад юу хийснийг АН-ынхан ч, танай сонины уншигчид ч андахгүй. 1998-2000 онд Монголын Социал демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажилласнаар түүний улс төрийн ажил эхэлсэн. Улмаар 2000 онд Ардчилсан намын дэргэдэх “Залуу лидер” клубыг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байлаа. Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулснаас хойших гурав дахь генсек нь Л.Гансүх болж байв. Тэрбээр 2003 онд Ардчилсан намын генсекээр сонгогдож, дараа жил нь намаа төлөөлж Дарханаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж, парламентад орж байсан түүхтэй. 2004 оны УИХ-ын сонгуульд оролцсон “Эх орон-Ардчилал” эвсэл задарч Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох үед Ардчилсан намын зөвлөл байгуулагдаж байлаа. Уг зөвлөлийн даргаар Л.Гансүх ажиллаж нам нь цөөнх болсон жилүүдэд ачааны хүндийг үүрч, намынхаа нүүр царай болж явсныг сонгогчид андахгүй.

2008 оны сонгуулиар Дарханаас хоёр дахиа сонгогдсон тэрбээр Байгаль орчны сайдаар давхар ажиллаж байлаа. 2012 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ачааны хүндийг мөн л үүрч ирсэн. Энэ мэт хариуцлагатай ажил хийж явсан учраас түүнийг Ардчилсан намын залуу үе, залгамж халаа болон босч ирсэн улстөрч гэж үнэлдэг.

Намынхаа залуу үеийн гол зүтгэлтэн Л.Гансүх нүүрсний мөнгө дутаасан гэх аж ахуйн хэргээр анхан шатны шүүхээс 4.6 жил хорих ял сонсч, өдгөө шоронд бие нь тааруу байна. Шалгагдаж байх хугацаандаа эрүүл мэндээрээ хохирч, хөлөө хүртэл тайруулж Солонгос руу шинжилгээний дээж болгож явуулсан гашуун түүх бий. Л.Гансүхийн бие улам бүр муудаж, албадан эмчилгээнд орох гэж байгаа талаар өмгөөлөгчид нь мэдээлсэн.

Ардчилсан намын залуу лидер, УИХ, Засгийн газрын гишүүн асан эрхэм ийм хүнд байдалд байгаа үед Ардчилсан намынхны баяр тохиож байна. Тиймээс Ардчилсан намаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намын залуу зүтгэлтэнд уучлал үзүүлж соёрхоно уу. Ардчилсан намын залуу зүтгэлтэнг уучлахад барьцах хүн хаана ч байхгүй. Тэр залуу хийсэн зөв ажилтай, хийх зөв замтай лидерүүдийн нэг. Намынхаа залуу зүтгэлтэнд уучлал үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч, хүлээж байна.

Ардчилсан намын хэсэг гишүүд

Categories
мэдээ спорт

Монгол хүүхдүүд 1 алт, 5 мөнгөн цом хүртжээ

Энэтхэгийн нийслэл Делид болсон Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнээс монгол хүүхдүүд нэг алтан, таван мөнгөн цомыг хүртлээ.

Чээж тооллын сампингийн олон улсын тэмцээнд өрсөлдсөн зургаан настай Энхбатын Амаржаргал алтан цомын эзэн болсон байна. Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд энэхүү тэмцээнд оролцжээ.

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10000 хүүхэд оюун ухаан, ой тогтоолт, ур чадвараа сорин өрсөлдсөн аж.

Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай зургаан багш, 11 эцэг эх, 30 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд явсан юм. Манай тамирчин ирэх баасан гарагт эх орондоо бууна.

Categories
энтертаймент-ертөнц

Nike компани Леброн Жеймстэй амьдралынх нь турш хамтран ажиллах гэрээ байгуулжээ

Эх сурвалжын мэдээлж буйгаар энэхүү гэрээ нь спортын хувцас хэрэгслэлийн зах зээлд тэргүүлэгчNike компанийн түүхэнд хамгийн том гэрээ гэнэ.

Nike-ын албан ёсны мэдэгдэлд

“Бид ЛэБрон Жэймстэй насан туршийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрснийг дуулгахад таатай байна.
Сүүлийн 12 жил бидэнтэй хамтран ажилласан тэрээр манай брэндийг дэлхий дахинд таниулахад том нөлөө үзүүлсэн нэгэн билээ. Тийм ч учраас бид цаашид түүнтэй дотно харилцаатай хамтран ажиллах нь манай компанид эерэг нөлөөтөй гэж үзэж байна” гэжээ.

Энэхүү гэрээ нь 44 жилийн түүхтэй компанийн хувьд пүүзний гэрээг насан туршийн болгож хийж буй анхны тохиолдол юм байна. Nike компани ЛэБрон Жэймс-ыг НБА-ын драфтын №1 сонголтоор сонгогдон лигт элсэх үед түүнтэй 7-н жилийн $90 сая доллар-ын гэрээг хийж байсан түүхтэй билээ.

Тэгвэл ЛэБрон энэ талаар

“Хэлэх үг алга даа. Акроноос гаралтай тэр бяцхан жаал хүүг тоож анх гэрээ хийж байсан Фил Найт гуай болон түүний энэ том компанид би одоо болтол талархаж явдаг. Тэд надад болон миний гэр бүлд маш их боломжыг өгсөн юм шүү ” гэсэн байна.

Энэхүү гэрээ нь өнгөрсөн жил Кевин Дурант тус компанитай хийсэн 10-н жилийн $300 сая долларын гэрээнээс мөнгөн дүнгийн хувьд хэд дахин илүү гэнэ.

Дэлхийн спорт хувцас хэрэгслэлийн бусад өрсөлдөгч том компаниуд нь тамирчидтай насан туршийн гэрээ хийсэн тохиолдол хэд хэд байдаг бөгөөд үүнээс дурдвал Адидас компани хөл бөмбөгч Дэвид Бекхэм болон сагсан бөмбөгчин Деррик Рөүзтэй ижил гэрээтэй бол Рийбок компани сагсан бөмбөгч асан Аллен Айверсонтой насан туршын гэрээтэй юм.

Харин энэхүү гэрээ Nike компанийн хувьд анхны тохиолдол болж байна