Categories
гадаад мэдээ

Анх удаа “Оны муу хүн”-ийг тодруулжээ

Америкийн “TIME” сэтгүүл “Оны хүн”-ээр Германы канцлер Ангила Меркелийг нэрлэсэн билээ. Тэгвэл тус сэтгүүл анх удаагаа “Оны муу хүн”-ийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

“Оны муу хүн”-ээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади тодорчээ. “Багдадигийн байгуулсан террорист гүрэн дэлхийг заналхийлж, айлган сүрдүүлж байна” хэмээн саналаа өгсөн иргэд үзжээ.

Хэт даврагчид 2014-2015 оны хооронд барууны орнуудад 50 гаруй удаа халдлага үйлдсэн байна. Өнгөрсөн сард Парис хотноо цуврал халдлага үйлдэж, 130 хүний аминд хүрчээ. Тус бүлэглэл 100 мянган дайчинтай бөгөөд Ирак, Сири улсад хяналтаа тогтоосон юм. Газрын тос, хүний, эд эрхтний, зэвсгийн наймаагаар өнгөрсөн жил 1.1 тэрбум долларын ашиг олсон гэнэ

Categories
гадаад мэдээ

Хятад 300 сая ам.долларын зээл авна

Хятад улс утаатай тэмцэх ажилд Азийн хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээл авахаар болжээ. Хятадын засгийн газар энэ зээлийг түүхий нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулах аж. Азийн хөгжлийн банкнаас “KfW” буюу Германы Хөгжлийн банктай хамтран зээлийн санхүүжилтийг гаргаж байгаа гэнэ. Германы хөгжлийн банк 150 сая евро гаргах аж.

Хятадын нийслэл Бээжин хотноо арванхоёрдугаар сар гарсаар агаарын бохирдол, хорт утааны хэмжээ аюултай түвшинд хүрч, үйлдвэрүүдийг зогсоон, сургууль цэцэрлэгийг хэд хоног хаасан билээ.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжихэд их хэмжээний хөрөнгө хийгдэж байгаа ч Хятадын хэрэглээний 60 хувь нь нүүрснээс хамааралтай хэвээр байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Цахилгаан унадаг дугуй бүтээжээ

Сербийн Ono Bikes компани классик загвартай унадаг дугуй бүтээжээ. Энэхүү унадаг дугуйны их бие нь есөн метрийн урттай, 20 кг жинтэй, зэвэрдэггүй гангаар хийгдсэн 26 болон 28 инчийн диаметр бүхий дугуйтай.

Цахилгаанаар ажилладаг боловч энгийн хөл араагаар ч ажиллуулж болох давуу талтай. Цахилгаанаар ажиллах үедээ дээд тал нь 80 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Одоогоор ямар үнээр худалдаанд гаргах талаар мэдээлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батласан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм байна.

Үндэсний татварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой юм байна. Энэ хүрээнд татвар төлөгчдөд зориулсан сургалтыг Нийслэлийн Татварын газраас энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Сургалтын хуваарь, хөтөлбөр болон Монгол Улсад бүртгэлтэй хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн нэрсийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уугэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сирийн босогчид Засгийн газартайгаа энхийн хэлэлцээр хийнэ

Сирийн босогчид, сөрөг хүчнийхэн Саудын Арабын Рияадх хотод хоёр өдөр уулзалт хийсний дараа Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газартай энхийн хэлэлцээр хийх нэгдсэн баг байгуулахаар болжээ.

Энэ багт Исламист бүлэглэл Ахрар аль-Шам мөн нэгдэж байгааг мэдээлсэн байна.

Уулзалтыг тэргүүлж байсан Абдулазиз аль-Сагер хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ сөрөг хүчнийхэн Сирийн засгийн газартай уулзах уулзалтыг нэгдүгээр сарын эхний 10 хоногт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бага ангийн сурагчид энэ сарын 22-оос амарна

ЕБС-ын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-оос эхэлнэ. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 22-оос ирэх оны нэгдүгээр сарын 25 хүртэл нийтдээ таван долоо хоног амрах юм.

арин орон нутгийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын 1-ийг хүртэл гурван долоо хоног байх юм. Ийнхүү нийслэл хотын болон орон нутгийн сурагчдын амралтыг ялгаатай тогтоодог нь байгаль цаг уурын болоод аж байдлын нөхцөлтэй холбоотой. Тодруулбал, гуравдугаар сараас мал төллөж эхлэх үетэй холбогдуулан орон нутгийн сурагчдын гуравдугаар ээлжийн амралтыг тааруулжээ.

ЕБС-ын сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

Улаанбаатар:
I-V анги: 12/22 – 01/25 – 5 долоо хоног
VI-IX анги: 01/05 – 01/25 – 3 долоо хоног
X-XII анги: 01/12 – 01/25 – 2 долоо хоног

Орон нутаг:
I-V анги: 01/12 – 02/01 – 3 долоо хоног
VI-IX анги: 01/12 – 01/25 – 2 долоо хоног
X-XII анги: 01/12 – 01/18 – 1 долоо хоног

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэнд өдөр бүр шалгалт хийх болжээ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгожээ. Энэхүү ажлын хүрээнд арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 06.40 цагаас 22.40 цаг хүртэл Ч:17А ”Баруун 4 зам – Их тойруу – Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам – Нарны зам – Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол – Ард кино театр – Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн стандартад нийцсэн галын машинтай болжээ

Онцгой байдлын албаныхан дэлхийн стандартад нийцсэн галын машинтай болжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиуд БНСУ-д үйлдвэрлэсэн “ TATA DAEWOO K7C6F” маркийн галын үндсэн албаны авто машинтай болж, өчигдөр түлхүүрээ гардлаа.

Нэг бүр нь 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд, шалгаруулалтад тэнцсэн “Бодиз Автомотив” ХХК нийлүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, П.Орхон, Д.Отгонцэцэг нар алтын төлөө барилдана

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болж байна. Өнөөдөр хүрэл, алтан медалиудын төлөөх барилдаан болно.

Өнгөрсөн барилдаанаас сонирхуулвал, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх Алёна Кууларыг 2:1 онооны харьцаагаар хожиж, Оросын бөх Ольга Хорошевцеваг цэвэр дарсан юм. Д.Отгонцэцэг хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Лейла Гурбановаг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө өнөөдөр оросын бөх Любовь Сальниковатай өрсөлдөнө.

Олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Ирина Кордюковаг 4:0 харьцаагаар ялж, улмаар А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожсон. Хагас шигшээ барилдаанд оросын бөх Мария Люльковаг цэвэр ялсан бөгөөд алтан медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга Наталья Гольцтой барилдана.

Мөн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг шувтаргын барилдаанд оросын бөх Инна Тражуковатай хүч үзнэ.

Түүнчлэн хүрэл медалийн төлөө 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдах юм.

Categories
гадаад мэдээ

Женев аюулгүй байдлын түгшүүрээ нэмжээ

Өчигдөр Швейцарийн нийслэл Женев хотод аюулгүй байдлын түгшүүрийн түвшнийг нэмэгдүүллээ. Өнгөрсөн сард Парист болсон цуврал халдлагын дараа Женев хотод аюулгүй байдлын түгшүүрийн түвшин зарласан юм.

Харин тус халдлагатай холбоотой сэжигтэн этгээдүүд Женев хотод бүгж байж магадгүй гэх мэдээлэл хууль сахиулах хүчнийхэнд ирсэн учраас аюулгүй байдлын түгшүүрийн түвшинг дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэснээр Женевийн нисэх буудал, мөн тус хотод байрлах олон улсын байгууллагуудын төв байр зэрэг халдлагад өртөж болзошгүй газруудад иж бүрэн зэвсэглэсэн харуул хамгаалалт гаргасан байна. Швейцарийн Трибюн де Женев сонинд бичсэнээр Швейцарийн цагдаа нар нийт зургаан сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа юм. Тэдний дөрвийг нь “Исламын улс” хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэж эрх баригчид үзэж байна.