Categories
мэдээ нийгэм

Л.Болормаа агсныг “дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан” гэж шүүх эмнэлэг тогтоожээ

Сэтгүүлч Л.Болормаа агсны амиа алдсан шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн задлан шинжилгээ хийсэн билээ. Задлан шинжилгээний дүгнэлт өнөөдөр гарч тус газрынхан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан” гэж тогтоожээ. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдэг шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр шүүх эмнэлгийн дээрх дүгнэлттэй албан ёсоор танилцаагүй байв.

Хэрэг гарсны дараа талийгаачийг яагаад амиа алдав гэх олон янзын таамаг явж байсан юм. Тухайн үед гадны нөлөөтэй гэх таамаг гарч, Цагдаагийн ерөнхий газрын дарга хэргийг мухарлан шалгах үүрэг өгч байсан билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулан мэргэжлийн эмчээс тодруулахад “Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөнөөс болдог” гэв. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг удахгүй цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох биз ээ.

Categories
гадаад мэдээ

Японы сүмд дэлбэрэх бодис суурилуулсан этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Японы Ясукуни сүмийн нийтийн бие засах газар дэлбэрэх бодис суурилуулж орхисон хэрэг гарсан. Эл хэргийг Солонгос улсын иргэн, 27 настай эрэгтэй Чон үйлдээд, эх орон руугаа буцсаныг Японы тал илрүүлжээ. Гэвч иргэн Чон нь хэрэг үйлдсэнээс 15 хоногийн дараа буюу энэ сарын 9-ний өдөр дахин Япон улс руу нэвтэрч байхдаа тус улсын цагдаа нарт саатуулагдсан аж. “Mongol radio”-гийн уламжилснаар, гэмт этгээд Ясукуни сүмд очсон боловч тэсрэх бодис суурилуулаагүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд Япон улсын хилийг дахин нэвтрэхдээ биедээ тэсрэх бодист хамаарагдах эд зүйлс авч орохыг завдсан хэрэг үйлджээ. Тиймээс Солонгос улсын иргэнийг сэтгэцийн өвчтэй нэгэн байж болзошгүй хэмээн Солонгос улсын тал үзэж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн хямд хонины мах 3500 төгрөг гэж байна

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 3875 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 45 төгрөг, хонины цул мах 1.6 хувиар буюу 80 төгрөгөөр тус тус буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури”, “Номин”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

Үхрийн мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7005

5975

5620

5505*

Хонины мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5540

4510

4200

3875*

Categories
мэдээ нийгэм

Шинэ бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орлоо

Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд суралцаж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт дөрвөн цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон бөгөөд 120 хүүхдийн ортой 218 дугаар цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130 дугаар бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт” ХХК гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгөв.
Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтын хувь 81,6 болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дүүргийн хэмжээнд 2014 оноос хойш “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах юм. 2016 онд Хан-Уул дүүргийн 11,16 дугаар хороонд тус бүр 240 хүүхдийн ортой хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орохоор барилгын ажлаа эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Төрийн ордонд мэдээлэл хийнэ

Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн
хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал,
бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо,
дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг
эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн
саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал,
санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ
хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын
Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш”
Зөвлөлдөх санал асуулгыг 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар
хотод анх удаа зохион байгуулна.

“Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар
батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн
хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу
нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг
иргэдэд танилцуулж, санал авна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500
иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон 400 хүн Төрийн
ордны Их танхимд болох “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцож, тодорхой
асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэнэ.

Нийслэлийн иргэдийн оролцоог Хотын
захиргааны шийдвэр, төсөл хөтөлбөрт хэрхэн тусгаж буй, цаашид Зөвлөлдөх
санал асуулгыг ямар давтамжтайгаар явуулах зэрэг асуудлаар нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл , Зөвлөлдөх
санал асуулгыг үүсгэн байгуулагч, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх
Ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин нар хэвлэл
мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд 10:00 цагаас мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Xуулийн төслийг өргөн барилаа

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Шүүхийн иргэдийн
төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн
бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр /2015.12.11/ өргөн барилаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож,
шүүн таслах ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын эрх зүйн орчинг
бүрдүүлэх үндсэн зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар
сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай
хуулийг батлан гаргасан билээ.

Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд
шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар
зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн
хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 49
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон нь
тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж.

Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн
иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэд хэрхэн
ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр
гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах,
шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх
зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Албаны мөнгийг хувьдаа завшсан даргыг АТГ-т шалгуулахаар болжээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна.

Тус шалгалтаар дээрх зөрчил илэрчээ. Ш.Хажидмаа дарга өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан гэж МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдлээ. Улмаар энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Орхон: Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн иргэд болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд орон сууцны найман хувийн зээлийг зогсоолоо

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан уржигдар болсон. Тус хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Иргэний хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн эцэслэн шийдвэрлэсэн юм. Найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргасныг Үндсэн хуулийн Цэц үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан аж. Энэ асуудалтай холбоотойгоор арилжааны банкны удирдлагууд өчигдөр хуралдсан юм. Хуралдаанаараа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодруулсан юм.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар, дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажууллаа. Үүнтэй холбогдуулан арилжааны банкны удирдлагууд хуралдсан байна. Хуралдаанаар ямар шийдвэр гарав?

-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрт харамсч байна. Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Нэг үгээр бол орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болчихлоо. Ийм учраас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн иргэд болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг зогсоогоод байна. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Ипотекийн зээлийг зогсоохоос өөр аргагүй болсноор банк өөрөө ч эрсдэлд орж байгаа.

Найман хувийн ипотекийн зээлтэй иргэдийн хувьд яах бол гэсэн байдал байна. Мөн зээл хөөцөлдөж байсан хүмүүс энэ асуудлыг ихээр сонирхож байгаа?

-Өмнө нь зээл авсан иргэдийн хувьд тэр үеийнхээ хуулиар явах болохоор ямар нэгэн эрсдэл үүсэхгүй. Харин орон сууцны зээлд хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий боллоо. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлнэ.

Ж.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Автомашины нээлттэй дуудлага худалдаа болно

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа болох юм байна. Гаалийн ерөнхий газрын наймдугаар давхарын хурлын танхимд энэ сарын 21-ний өдрийн 8.30 цагаас дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, 9:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ. Автомашинуудыг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:30-16:00 цагт Хан-Уул дүүргийн II хороо, Чингис хааны өргөн чөлөө “Мишээл экспо” дахь Гаалийн хяналтын талбайд сонирхогчдод үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ломбард ухах гэж байсан бүлэг этгээдийг саатуулжээ

Өнгөрсөн пүрэв гаригт “Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбардны хаалгыг хүмүүс хөшөөд байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад Сүхбаатар дүүргийн XI хороонд суух 34 настай эрэгтэй Б-ын барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг Сонгинохайрхан дүүргийн XXX хороонд оршин суух, 30 настай, эрэгтэй А нь бусадтай бүлэглэн эвдэж байгаад баригдсан байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.