Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүгийн хуулийг батлав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар
Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг
хийж баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийг гишүүдийн 83.7 хувь дэмжсэнээр
бүхэлд нь баталсан юм. УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль нь 2016 оны
есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ийн хугацаа тавьж өгсөн нь хууль
хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахад чиглэжээ. Хэлэлцүүлгийн шатанд зарим
гишүүн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын 01 байхаар зааж
өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайдын тайлбараар бол хуулийг
хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардана. Дээр нь гэр
хорионы техник хэрэгслийг захиалж авчрахад зургадугаар сарын 01 гэсэн хугацаа
амжихгүй аж. Улсын Дээд Шүүх мөн саналаа ирүүлэхдээ хуулийн хэрэгжих хугацааг
2016 оны есдүгээр сарын 01 зохимжтой гэж үзжээ. Хуульд зааснаар 39 зүйл
заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нэг л зүйл заалтаар компанийг татан
буулгана. Энэ нь алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйл заалтаар
хязгаарлагдаж байгаа аж. Хуульд торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг
800 сая төгрөг болгон бууруулжээ. Торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг
нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ. Гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр
заасан байна. Согтуугаар машин жолоодвол баривчлахаар заагаад байсан ч
торгохоор болж, өөрчлөлт орууллаа.

Categories
мэдээ нийгэм

Золбин муур, нохой устгах ажил хийгдэнэ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэх нэг сарын аян зарлагдсан билээ.

Аяны хүрээнд энэ сарын 2-5-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 12 байршилд нэгдсэн журмаар золбин нохой, муур устгах ажил хийгдэх юм байна. Дээрх өдрүүдэд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 12 анчин гарч, 08.00 – 17.00 цагийн хооронд устгалын ажлыг явуулах гэнэ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэжээвэр нохой, муураа сул тавихгүй байнга уяатай байлгах, устгуулах нохой муурны байршил, захиалгыг өгч устгуулах талаар анхаарч ажиллахыг уриалжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд мэдээлэл хийлээ

Монгол
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэ өнөөдөр Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор
мэдээлэл хийлээ.

Мэдээллийн
эхэнд тэрээр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын долоон гишүүн өргөн мэдүүлснийг тэмдэглэв.
Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь
буруу гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлоод
“Тухайн ахмад настны амьдралын түвшинг бууруулахгүй, амьдралын чанарыг
алдагдуулахгүй байх зорилго бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжих
боломжийг хуульчилж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Монгол Улсын 2016
оны төсөв батлагдсан, тийм учраас Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс
хэрэгжихээр болж байна. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээ, хувь
хэмжээг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан
Засгийн газар тогтоохоор хуульчиллаа” гэв.

Ингэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч ахмад настнуудад үзүүлж байгаа
нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцлийг
хангах, эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хамтын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа
20 хувь байхаар хуульчилсан байна. Хамтын тэтгэвэрийн тухай хуульд албан ёсоор
гэрлэлтээ батлуулаад 15-аас доошгүй жил болсон, эхнэр, нөхөр хоёулаа 20-иос
доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, бүрэн тэтгэвэр авдаг байх зэрэг
шаардлагыг хангасан иргэд хамрагдах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар Монгол
Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй
иргэн халамжийн тэтгэвэр авдаг байна. Хууль батлагдсантай уялдан
хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг
бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог
салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.

Өнөөдрийн чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг этгээдийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Улаанбаатар
хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас нийт 4912, удаа
холбогдсоноос, гэмт хэргийн 168, зөрчлийн 1363, Зам тээврийн ослын 440,
мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 99 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох
нэгжүүд шалгаж байна.

Сүүлийн
үед согтуурсан үедээ хулгай гэмт хэрэг үйлдэх тохиодол буурахгүй байна.
Тухайлбал, Өчигдөр Баянгол дүүргийн “Голден парк” хотхонд эргүүлийн үүрэг
гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид “Chevrоlet” автомашины хучлагыг
тодорхой оршин суух хаяггүй 23
настай эрэгтэй Э Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух М /эр.27н/ нар
согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж
байна.

Мөн
тус дүүргийн аравдугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар
10 дугаар байрны гадна зогсоолд байсан “Toyota рrius-20” автомашины толийг
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд суух М /эр.26н/, Баянгол дүүргийн 23
дугаар хороонд суух Б /эр.24н/ нар согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл
дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Торгуулийн хэмжээг бууруулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан
байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж
байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хуулийн этгээдэд 48
зүйчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байсныг байнгын
хорооноос байгуулагдсан ажлын хэсэг бүлгүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр
39 болгон бууруулсан байна. Мөн торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг
байсныг бууруулж 800 сая төгрөг болгожээ.

Төсөлд гүтгэх заалт туссан байсныг хасч, Зөрчлийн хуулиар зохицуулахаар
өөрчилсөн аж. Энэ тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
“Гүтгэх асуудлыг тогтооход олон жил шаарддаг. Тиймээс хор уршгаа
арилгуулах талаар хоёр тал ойлголцоод шийдэх боломжтой гэж үзэн Зөрчлийн
хууль руу оруулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Мөн торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэх юм байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Азербайжаны жүдочид Монголд ирлээ

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Азербайжаны жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Улаанбаатар хотноо өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн ирлээ.

-100 кг-ын жинд барилддаг дэлхийн аварга Илхан Маммадов болон дэлхийн чансааг тэргүүлэгч Элмар Гасимов нар Токиогийн “Их дуулга” тэмцээнд оролцоод манай улсад хамтарсан бэлтгэл хийх юм.

Чиндаогийн Гран Прид манай ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан 66 кг-ын шилдгүүдийн нэг Нижат Шихализада гэмтлийн улмаас манай оронд ирж амжаагүй байна.

Өнөөдөр ирж буй Азербайжаны шигшээ багийг Бээжингийн олимпийн хүрэл медальт Мовлуд Миралиев /-100 кг/ ахлан ирсэн.

  • -60 кг Орхан Сафаров дэлхийн чансааны гуравт бичигдэж яваа
  • -60 кг Илгар Мошзиев ДАШТ-ий хүрэл медальт
  • -73 кг Рустам Оружов дэлхийн чансааг тэргүүлэгч
  • -81 кг Абдулхагг Расуллу Европын залуучуудын АШТ-й хүрэл медаль
  • -90 кг Рамин Гурбанов Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
  • -90 кг Мехдиев Маммадали
  • +100 кг Ушанги Кокаури Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт

Дасгалжуулагч Мовлуд Миралиев, Фархад Маммадов, Рахими Хусейн, Рашад Алакбаров нар Монголд ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Их хамба ламтан Д.Чойжамц “Цагаан дарь эх”-ийн насны авшиг хайрлана

Монголчуудын уламжлалт соёл, зан заншлын нэг чухал үйл явдал болох “Зулын 25” буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын их дүйчэн өдөр энэ сарын 6-ны ням гарагт тохиож байна. Энэ удаагийн дүйчэн өдрийн хурал номыг “Сэтгэлийн ариуслын нийгмийн хөгжил” уриан дор зохион байгуулж цугласан хандивыг нийгмийн сайн сайхны төлөө зориулах буянтай үйлийг Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Сүсэгтний Холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Арванхоёрдугаар сарын 6-нд 11.00 цагаас Буянт Ухаа Цогцолборт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Их хамба ламтан Д.Чойжамц хүмүүний насны цөв барцадыг арилгаж насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах “Цагаан дарь эх”- ийн насны авшиг хайрлах юм байна.

Нийт сүсэгтэн олонд зориулж 108 лам хувраг Алтангэрэл судар, Дашчийрэвийн сан даллага хурах юм байна. Мөн Брагри ёнзин Дамцигдорж ламтан “Сүмбүм” сударт айлдсанаар энэхүү номыг хурах нь газар хөдлөлт тэргүүтэй байгалийн болзошгүй аюул гамшгийг амирлуулах цаглашгүй их тус эрдэмтэй хэмээн айлджээ.

Гандантэгчэнлин хийдийн их хамба ламтан Д.Чойжамц цөвүүн цагт хүмүүс бид улс эх орноодаяаршлын салхинд гундаaлгүй, ёс суртахуун, эрүүл мэнд, байгаль экологoo доройтуулалгүй хэрхэн авч явах талаар “Хүний амьдралын утга учир, дээдсээс уламжилсан амар амгаланг бүтээх арга зам” сэдвээр айлдвар айлданa.

Энэ өдөр цугласан түмэн нийтээрээ маани хөгжөөх нь“Далайд нэгэн дусал ус хийхэд тэр далайг барагдах хүртэл уг дусал байсаар байдгийн адилаар олны буян хэзээ хүртэл оршино тэр цаг хүртэл оролцсон хүний буян нь оршин байх аньс ихтэй буяны үйл юм байна. Мөн МУГЖ- Ш.Чимэдцэеэ, Uvertura хамтлаг, МУГЖ С.Батсүх, Уртын дуучин М.Дорждагва нар ая дуугаа өргөх аж

Categories
гадаад мэдээ

Путиныг “Дэлхийн хэмжээнд сэтгэгч”-ээр нэрлэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Foreign Policy” сэтгүүлээс “Дэлхийн хэмжээнд сэтгэгч”-ээр нэрлэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. ОХУ-ын удирдагч долоо дахь жилдээ тодруулсан “Дэлхийн тэргүүлэх 100 сэтгэгч”-ийн жагсаалтын “шийдвэр гаргагчид” ангилалд багтсан байна.

“Foreign Policy” сэтгүүлээс В.Путиныг жагсаалтад оруулсан шалтгаанаа ОХУ-ын Агаар-сансрын хүчний Сирид явуулж эхэлсэн ажиллагаатай болон Оросын Ерөнхийлөгчийн нэр хүнд дахин өсч эхэлсэнтэй холбон тайлбарлажээ. ОХУ-ын тэргүүний хамт энэ ангилалд Германы Канцлер, Маврик улсын Ерөнхийлөгч, Бангладешийн Ерөнхий сайд болон Грекийн Сангийн сайд асан нарын дөрвөн эмэгтэй орсон байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Жамбалжав эмчийг Ерөнхий сайд дэмжсэнгүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Тэрээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд орны хүнийг нь одоог хүртэл томилоогүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн юм Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байсан ч татгалзсан хариуг ирүүлжээ.

Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хамтын тэтгэврийн хуулийг баталлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн жилийн турш яригдсанХамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийж, 88.1 хувийн саналаар уг хуулийг батлахыг дэмжлээ. Энэхүү хууль батлагдсанаар 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.

Харин хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хэдэн жилийг хамруулахыг Засгийн газраас журам гарган шийдэх юм байна.

Уг хуулийг батлахыг дэмжих санал хураалт явагдсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд“Дөрвөн жилийн турш хэлэлцэгдсэн Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдлаа. Ажлын хэсэг, санаачилсан гишүүддээ баярлалаа.

Бид төрөөс хэн нэгэн хүнд тэтгэвэр нэмж өгөх тухай биш, тухайн гэр бүлийн хууль ёсны дагуу хуримтлуулсан мөнгийг буцааж өгөх тухай хууль баталлаа. Засгийн газар журам гаргаснаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болж байна” гэв.