Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудын цацрагийн хяналтыг сайжруулна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 23-наас 11
дүгээр сарын 9-ний хооронд хилийн боомтуудын цацрагийн хяналтын
төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт хийжээ.

Цөмийн материал болон цацрагийн
үүсгүүрийг хууль бусаар зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой
хяналтад Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, “Чингис хаан” олон улсын
нисэх буудал, Ханх, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Арцсуурь, Боршоо,
Цагааннуур, Булган, Гашуунсухайт гэсэн 13 боомт хамрагдсан байна.

Энэ онд хилийн боомтуудын цацрагийн
хяналтын 73 тоног төхөөрөмжид 60 төрлийн эвдрэл, гэмтэл гарсныг илрүүлж,
48-ыг нь газар дээр нь засварлан хэвийн ажиллагаанд оруулсан. Харин
зарим багаж, тоног төхөөрөмжийн эд анги нөөцөд байхгүй учир сэлбэг
хэрэгслийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Боомтуудаас “Чингис
хаан” олон улсын нисэх буудал, Боршоо боомтын цацрагиийн хяналтын
системийн ашиглалт сайн, эвдрэл, гэмтлийг тухай бүрт нь засварлаж,
хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий
газраас мэдээлэв.

Ажлын хэсэг хилийн боомтуудын цацрагийн
хяналтын чиглэлээр явуулж байгаа ажил, тоног төхөөрөмжүүдийн хэвийн
ажиллагааг шалгаж баталгаажуулан, үзлэг, засвар үйлчилгээ хийж, эвдэрсэн
эд ангиудыг солин, цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга
хэмжээний талаар улсын байцаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Хяналтын нэгдсэн дүнг Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн цацрагийн
хяналтын чиглэлээр сургалтанд хамрагдсан хилийн Мэргэжлийн хяналтын
алба, хэлтсийн улсын байцаагч нарт эрх олгож, үүрэг хариуцлагыг нь
өндөржүүлэн, хилээр нэвтэрч байгаа бараа, бодис, бүтээгдэхүүнд тавих
цацрагийн хяналтыг сайжруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн байна.

Мөн засвар үйлчилгээнд шаардлагатай
сэлбэг хэрэгслийг худалдан авч нөөц бүрдүүлэх, улсын байцаагч нарыг
бүсчилсэн сургалтад давтан хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх,
Гашуунсухайт боомтын гарцуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах
хөрөнгийн эх үүсвэрийг судлах зэргийг үүрэг болгожээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэнжээ: Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгаад мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хариуцлага хүлээх ёстой

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонссон Л.Гансүхийн биеийн байдал мууджээ. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй түүний бөөрний архаг үрэвсэл өвчин сэдэрч бие нь тааруу байгаа гэнэ. Иймд түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй ярилцлаа.

-Л.Гансүхийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл байна?

-Өнгөрсөн долоо хоногт очиход түүний бие муу байгаа нь харагдаж байсан. Нүүр нь хавагнасан, бөөр өвдөж байна гэж ярьж байсан. Ар гэрээсээ эм авахуулж байгаа. Өмнө нь хоригдож байхдаа бөөрний дутагдалд орох эрсдэл үүсэж байсан. Хоригдож байгаа хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг шийдвэр гаргасан хүмүүс хариуцах ёстой. Ер нь бол бие нь муу байгаа шүү дээ. Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой шүү.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Гомдол гаргах үндэслэл нь юу вэ?

-Бусдыг нууцаар чагнах, дагаж мөрдөх, нотлох баримтын эх сурвалжаа тогтоох л ажиллагаа. Энэ нь гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр, хяналтан дор маш ёс зүйтэй, хуулийн дагуу явагддаг ажил. Гэтэл ийм далд байдаг ажлыг далимдуулаад зүгээр л гүйцэтгэх ажлын нотлох баримтаар нотлогдож байна гээд шүүх хурал дээр яригдаагүй. Хавтаст хэрэгт ч авагдаагүй зүйлээр хүнийг яллаж байгаа нь хүнийг төрийн

байдлаас харсан биз. Засгийн газрыг огцруулахын өмнөх орой прокурорын байгууллага нь мөрдөн байцаагчтайгаа цуг Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд хэвлэлийн бага хурал хийгээд сууж байв. Үүнээс эхлээд хэргийн процесс хэрхэн өрнөж байгаа нь харагдсан.

-Та ярилцлага өгөхдөө шүүхийг шүүмжилсэн байсан?

-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шинэчлэл хийгдсэн үү гэдгийгн нэг шалгуур нь шүүх хурал олон нийтэд нээлттэй болсон явдал. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284.2-т шүүх хуралдаанд тал бүрээс нь бодитойгоор шинэчлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэж шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт байхгүй, шинжлэн судлагдаагүй бичгэн нотлох баримт, гүйцэтгэх ажлын баримт сэлтийг үндэслэж байна гээд тогтоолоо уншсан. Шүүн таслах ажилд ийм практик тогтвол маш аюултай, хууль, хүний эрх үнэгүйдэж, улс төрийн хэлмэгдэл газар авна. Нэг хүний дарангуйлал тогтоно. Монголчуудад 1937 оны хэлмэгдүүлэлт давтагдана. Энэ асуудалд бид назгай, санаа амирлангуй хандаж болохгүй, маргааш хэн ч энэ хүчирхийллийн золиос болж болзошгүй тул нэн даруй таслан зогсоох ёстой. Мөн шүүх гэж ерөнхий ярих биш хэн гэдэг шүүгч хууль зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл хийж, хүнийг хэлмэгдүүлэн хохироосон, бусад шүүгч нарынхаа ажил, нэр хүндийг үнэгүйдүүлэн, харлуулсан шүүгч хэн бэ гэдгийг судлан, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авах шаардлага гарч байна. Хуулийг илэрхий зөрчиж, шүүх хурлыг үгүйсгэсэн нэр бүхий шүүгч нарын үйлдлийг хаацайлах,

-Баримттайгаар тодорхой яривал?

-Л.Гансүхийн хэргийг харахад АТГ-ын Нарантуяа гэдэг хүний бичсэн дүгнэлт Үндэсний Аудитын газрын аудитор Ичинхорлоо гэдэг хүний гараар дамжаад, шинжээч нар гарын үсэг зураад, шинжээчийн дүгнэлт болоод гараад ирсэн нь анхан шатны шүүх хурал дээр тогтоогдсон. Тэгэхээр АТГ яагаад тэрхүү дүгнэлтийг бичээд гаргаад ирэв гэдэг нь өөрөө асуудал дагуулж байна. Тэр дүгнэлтэд зөвхөн шинжээч томилох тогтоол л гарах учиртай.

-Шинжээч томилох хүсэлт дахин гаргасан уу?

-Шинжээч нартай холбоотой асуудлыг бид мөрдөн байцаалтын явцад тавьж байсан. Гэтэл бидний хүсэлтийг мөдөн байцаагч, прокурор хүлээж аваагүй. Харин хэрэг шийдэгдсэний дараа Нийслэлийн прокурорын

эмзэглэсэн, шүүх хурал дууссаны дараа шүүх хуралд нөлөөлөх гэсэн оролдлого гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд өгсөн. Ийм л процесс болсон. Ер нь шүүх хурлын процесс өөрөө өмгөөлөгчийг хүсэлтээ бичээд өгье гээд зөвшөөрөл аваад гарахаар прокурор нь хүсэлт гаргаад шүүгч нь дөрвөн сая гаруй төгрөгөөр торгосон.

-Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнийн зөрүү гэж гарсан байдаг?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнийн зөрүү гарсан гээд байгаа. 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн Багануурын ТУЗ-ийн тогтоолоор 39 мянга, 2013 оны арваннэгдүгээр сарын нэгний өдрийн 27500 төгрөг гэж баталсан тогтоолын зөрүүгээр Л.Гансүх нарыг улсад хохирол учрууллаа гээд байгаа юм. Шүүх хурал дээр хоёр тогтоолын үнийн зөрүүгээр Багануур ХК-ийг хохироолоо гээд байгаа юм уу гэхээр хохирогч Очирлхам гэдэг эмэгтэй “Үгүй ээ, бид дарамтад ороод л ингэж хэлсэн” гэж мэдэгдсэн. Ингээд үзэхээр энэ хэрэг зохиомол болох нь харагдаж байгаа. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө Багануур ХК-ийн ТУЗ-ийн тогтоосон үнэ нь 27 500 төгрөг. Мөн Эрчим хүчний сайдаас томилогдсон ажлын хэсэг 27500 төгрөгөөр иргэдэд нүүрс худалдаалахад компанид алдагдалгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ер нь Л.Гансүх гэдэг хүн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг холбосноос нүүрсний үнийг хэд болго, эд болго гэдгийг хэлэх эрх бүхий хүн биш. Тиймээс ч ажлын хэсгийн баталсан дүгнэлтийг л хэрэгжүүлэхийн тулд ажилласан. Одоо Шарын гол дээр энэ ажлыг хувийн компаниуд хэрэгжүүлэх гээд явж байгаа гэх мэдээллийг ч би сонссон.

Л.Гансүх нарыг яллахын тулд жингийн зөрүү гэдэг үндэслэлийг прокурор гаргасан. Уурхайгаас ачигдсан нүүрс, иргэдийн гэрийн гадаа очихдоо гардаг хорогдлыг Л.Гансүх нарыг санаатай гаргасан гэсэн. “Багануур”, “Багануур илч” компанийн удирдлага хэрэг үүсгэхээс өмнө жингийн зөрүү юунаас болж гарч байгаад судалгаа хийсэн байдаг. Багануур ХК-иас ачигдсан таван вагон нүүрснээс Толгойт, Амгалан өртөөн дээр ирэхэд 14 тоннын зөрүү гарсан. Ийм хэмжээний нүүрс дутсан. Вагоны хананы мөстөлт, ууршилт, зам зуурын хулгай гээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг тухай асуудлын бодит байдлыг мэддэг хүмүүс хурал дээр хангалттай ярьсан.

Мөн шигшилтээс үлдсэн нунтаг нүүрсийг авч, станцуудад өгөх үүргээ “Багануур илч” компани хангалтгүй биелүүлсэн. Тэд тэрхүү нүүрсийг бүрэн авалгүй овоолго үүсгэсэн, шатсан, газарт ул болсон гээд олон шалтгааны тухай хурал дээр яригдсан. Шүүх, прокурор бодит байдалд дүгнэлт хийхээс зайлсхийсэн. Тэд зөвхөн Л.Гансүхийг яллах зорилгод хөтлөгдөн ажилласан. Эрүүл ухаанаар бодсон ч Л.Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа нар яаж ч хуйвалдсан жингийн зөрүү гаргах бодит боломж байхгүй гэдгийг хэн ч ойлгоно.

-Хамгийн гол нь Л.Гансүхийг энэ хэрэгт буруутай гэж үзэх юм бол ямар нэгэн хохирсон байгууллага гарна. Гэтэл бүгд л хохиролгүй гээд байдаг гэсэн?

-Багануур нь хохирсон байх ямар ч үндэслэлгүй. Нэгдүгээрт, Засгийн газар Сангийн яамнаас баталгаа гаргаж, 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн дээр нь нүүрсийг гурав ангилж, 22 мянган төгрөгөөр станц руу, 27500 төгрөгөөр иргэд рүү, 39 мянган төгрөгөөр портертой, өөрсдөө очиж авдаг хүмүүст худалдаалдаг байсан. Гэтэл прокурорууд 39 мянган төгрөгөөр зарах ёстой гээд зүтгээд байгаа юм. Шийдвэр гаргасан нүүрсээ зарж байгаа компани, иргэдэд хямд чанартай нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс 27500 төгрөг гэдгийг хэлсээр байхад зохиомлоор 39 мянгаар худалдах ёстой гэж зүтгэн Л.Гансүх нарыг яллаж байгаа юм. Прокурорт нүүрсний үнэ тогтоох эрх байхгүй.

Бага нуур ХК-ийн нүүрсний үнийн зөрүү, жингийн зөрүү нь Л.Гансүх нартай холбоогүй гэдгийг таван өдрийн шүүх хурал хангалттай нотолсон.

Categories
мэдээ цаг-үе

Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгчээ

Элэгний вирустэй өвчтөнүүдийн хувьд “Харвони” хэмээх шинэ эмийг Монголд орж ирэхийг хүлээн хоног хугацаа тоолж буй. Арваннэгдүгээр сард ирнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх чимээтэй. 1600 хүн уг эмийг эхний ээлжинд авахаар шинжилгээнд ороод хүлээж байгаа. Чухам энэ үед дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан мэдээлэл цөөнгүй хүнийг цочирдуулсан бололтой. Энэ мэдээллийг хүмүүст хүргээч хэмээн ШУТИС-ийн нэгэн багш манай сонинд хандсан юм. Энэ талаарх яриа хөөрөө өрнөж буй хурлын танхимд ормогцоо хуучин танилаа олж харав. Доктор Анн Алтман ардчилал, эмэгтэйчүүдийн оролцоо, хотын дүрэм, хотын татвар зэрэг олон асуудлаар монголчуудын урилгаар ирж, мэдээлэл өгч, зөвлөж байсан хүн. ШУТИС-ийн урилгаар тус сургуулийн багш, судлаачдад “Судлаачийн үүрэг хариуцлага ёс зүй, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих аргачлал”-ын тухай лекц уншиж байсан доктор Анн Алтман санамсаргүй энэ сэдвээр эрэн сурвалжлах үүрэг гүйцэтгэжээ.

Доктор Анн Алтман Английн Кембрижийн их сургууль, Йелийн их сургуулийг төгссөн. Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдэд сүүлийн гучаад жил 8000 гаруй судалгааны өгүүлэл редакторлож хэвлүүлсэн нэгэн юм. Судлаачийн ёс зүйн сэдвээр эхэлсэн яриандаа Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан тухай дурдсан нь олон хүний анхаарлыг татсан юм байж. Анн Алтман ийнхүү ярьж байна.

-Өчигдөр энэ талаар дурдаад өнгөрөхөд хүмүүс маш их сонирхсон. Тийм учраас энэ талаар судаллаа. Шүүхэд өгөхдөө бичгээр үндэслэл гаргадаг. Бичгээр гаргасан үндэслэлийг нь хайж олсон. Шүүхийн бичиг баримт нь интернэтэд байхгүй. Шүүх ажиллагаатай холбоотой Йелийн их сургуулийн профессорын нэрийг олоод, мэйл бичсэн юм. Би Монголд байна. Танай сургуулийн профессор Сидней Алтман (Сидней Алтман 1986 онд Нобелийн шагнал авч байсан, Йелийн их сургуулийн химийн профессор, тус сургуулийн алдартнуудын нэг.сурв)-ы эхнэр байна. Энэ эмийн тухай, компанийн тухай асууж тодруулмаар байна гэж бичсэн. Шүүхэд хандсан үндэслэл, бичиг баримтыг авах боломж байна уу гэхэд цагийн дараа хариу ирүүлсэн гэж Анн тайлбарлав. Би энэ мэдээллийг Монголын эрдэмтэн, судлаачдад тараасан. Би мэдээллийг хүргэлээ. Монголчууд та нар энэ мэдээлэлтэй танилцаад, бид үнэхээр баталгаагүй эмийн туршилтад орох гээд байна уу гэдэгт өөрсдөө хариу олоорой. Би энэ тухай яриад байгаа юм биш. Йелийн их сургууль дахь “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөө түншлэл” (Global Health Justice parthership) группээс гаргасан мэдээллийг та бүхэнд дамжуулж байгаа юм.

АНУ-д байдаг “Gilead sciences” компанийнхан гепатит С вирусийг эдгээдэг эм бүтээсэн гэж ярьж байгаа. Маш өндөр үнэтэйг нь бүгд мэднэ. Тэд Монгол Улсын иргэд сайн сайхан эрүүл энх байгаасай гэсэн үүднээс үнийг нь хямдрууллаа гэсэн. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ Америкийн Засгийн газар энэ эмэнд зөвшөөрөл олгосныг сэжиглэж байгаа байгууллага бий. Энэ асуудлыг анхаараад, сэжиглээд байгаа байгууллага бол зүгээр нэг хэн ч мэддэггүй төрийн бус байгууллага биш. Хэн ч танихгүй хэдэн хүн биш ээ. Йелийн их сургуулийн Хуулийн сургууль АНУ-даа нэгдүгээрт ордог. “Дэлхий нийтийн эрүүл мэнд, шударга ёсны төлөө түншлэл” гэж групп байдаг. Энэ хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Хүмүүсийн төлөө ажилладаг юм. Энэ бүлэг Йелийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтраад, Харвони эмийн асуудлаар шүүхэд хандсан байна.

Эмийн компанийн зүгээс “Харвони” эм нь гепатит С вирусийг дарангуйлахаас гадна бүрэн эдгээдэг гэж мэдэгдсэн. Энэ эм маш үнэтэй. Хамгийн гол нь клиник туршилтын үр дүн нь тодорхой биш байгаа. Клиникийн туршилтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ мэдээллийн дүнд эмийн үнэ бодитой эсэх талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх боломжтой болно. Үнэ бодитой эсэх, клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль нь мэдэх эрхтэй. Мэдээлэл авах эрхдээ үндэслээд, үнийн талаар саналаа хэлэх эрхтэй, туршилтын үр дүн үнэн зөв эсэхэд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх учиртай. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Харвони” эмийг хурдавчилсан байдлаар зөвшөөрсөн. Хурдан зөвшөөрөхийн сайн, муу тал бий. Муу тал нь сөрөг нөлөөний тухай мэдээлэл байхгүй. Түүнээс гадна эмийн компаниас хамааралгүй, хөндлөнгийн хяналтын дүгнэлт чухал. Үүнийг хийж чадахгүй байгаа. Йелийн их сургуулийн хуульчдаас гадна Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь мөн “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөөх түншлэл” группт багтдаг. Америкийн Хүнс, эмийн агентлаг ямар хариу өгсөн гэхээр “Та бүхний асуултад хариулахын тулд 1- 2 жилийн хугацаа шаардлагатай” гэсэн. Мэдээж энэ хугацаанаас өмнө тодорхойгүй асуултынхаа хариуг авах зорилгоор шүүхэд хандсан. Эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачид юунд эмзэглэж байна гэхээр “Америкийн Хүнс, эмийн агентлаг эмийн компанийн дарамт, лоббинд орж зөвшөөрөл маш хурдан өгсөн” гэж сэжиглэж байна. Шинэ эмийг турших явцад алдаа гарч болно. Үр дүнг засч мэдээлж магадгүй. Зарим эмийн компани өмнө нь худлаа туршилт хийж, хуурамч мэдээлэл өгч, зөвшөөрөл авч байсан жишээг ч шүүхэд хандсан үндэслэлдээ дурджээ. Йелийн их сургуулийн хуульчид Америкийн Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн. Тус агентлагийн ажиллаж байгаа зарчим алдагдаж байгаа. Ялангуяа сүүлийн үед Хүнс, эмийн агентлаг яаран зөвшөөрөл өгчихдөг. Дараа нь “Ийм ийм тохиолдолд судалгаа хийгдээгүй, тодорхой мэдээлэл байхгүй” гэх мэтээр эмийн шошгон дээрх анхааруулгаа өөрчилсөн тохиолдол зүрхний эмэн дээр гарсан. Дахиад “Харвони” эмэнд зөвшөөрөл олгоод, “Вирус багатай хүнд богино хугацаанд хэрэглэнэ” гэсэн тайлбарын цаана тодорхой баримт, судалгаагүй байна гэж ойлгогдоно. Туршилтын тоо баримтыг авсан тохиолдолд эмийн үр дүн, аюулгүй байдал, сөрөг нөлөөний тухай мэдээлэл тодорхой болох юм. Америкийн Хүнс, эмийн агентлаг зарим эмэнд хурдан зөвшөөрөл өгсөн ч хэдхэн тооны хүн дээр туршигдсан байсан удаа бий. Зах зээлээс ямар нэг эмийг татаж аваад, өөр эмээр орлуулахын тулд хурдан зөвшөөрөл өгдөг байдал бас ажиглагдсан. Шүүхэд өгсөн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 17. Түүнээс хойш бараг жил болж байна. Одоо болтол хариу ирээгүй. Туршилтын үр дүнг аваад эрсдэлтэй хүчин зүйлүүдийг нь шалгаж, хөндлөнгийн дүгнэлт гаргахад ч цаг зарцуулна. Яагаад туршилтын үр дүнг өгөхгүй, яагаад ийм нууц байгаа юм бэ гэдгийг та бүхэн бодооч. Эмийн зөвшөөрлийг хурдан өгсөн ч туршилтын үр дүнг хурдан өгөхгүй байгаа биз дээ” хэмээн Анн яриагаа төгсгөв.

Өнөөг хүртэл эм оруулж ирэхээр хөөцөлдөж буй талууд, улстөрчдийн дуу хоолойг монголчууд хангалттай сонслоо. Харин одоо “Харвони” эмийн талаарх Монголын эрдэмтэн, судлаачид, эмийн мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх цаг болжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Тангадын МАНДИР: Кирил бичиг бол монголчуудын оюун санааны дархлаа юм

Зохиолч, зураач, түүхч Онход Тангадын Мандирыг “Хорин нэгэн хөрөг” түүх-уран сайхны ном, “Саран зэв” түүхэн туужаар нь уншигчид сайн танина. Түүний “Түгшүүрт аялал” туужийн талаар ардын уран зохиолч С.Дашдооров “Энэ номыг “Говийн өндөр” романтайгаа харьцуулж уншаад өөрийгөө жаахан голлоо. Бид зохиол бичнэ гэж оромддог, монгол хэл, хэрсүү бичлэг, гярхай дүрслэл бидэнд байхгүй юм байна. Манай үргэлжилсэн үгийн зохиол ер нь Ринчен гуайн хэлдгээр сонины гүехэн цагаан хэлээр бичигддэг юм байна. Харин Мандир өөрөөр бичиж. Түүнд ирээдүй байна” гэсэн байдаг бол төрийн шагналт эрдэмтэн-зохиолч Ш.Гаадамба “Хорин нэгэн хөрөг” зураглал өгүүллэгүүдийн дотор өгүүлэгдэж буй “Монголын нууц товчоо”-ны түүхт хүмүүсийн тухай “Түүхийн товчоо” гэсэн лавламж мэдээллийн зурвас оруулж бичсэн нь…өгүүллэгийн байгууламжийг сонирхолтой болгосон хэрэглүүр нь мөн тул үүнийг үлгэрлэн хэлбэл уран баримлыг тогтоох яс мод, гол төмөр гэж ойлговоос зохилтой. Эдгээр хорин нэгэн зураглалыг Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн үг хэлний найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэллэгийг тухайн үед үнэхээр ийм хэл найруулгатай байсан болов уу гэж үнэмшигдэхээр байгаа нь манай уран бүтээлчдэд тустай болно” гэж үнэлэн бичсэн байдаг. Наяад оны сүүлчээр бичигдсэн “Хорин нэгэн хөрөг” номыг багадаа уншиж өссөн, түүхт хүмүүсийн дүрийг гайхан биширч явсан хүний хувьд Т.Мандир хэмээх эрдэм бишрэлт эгэл хүмүүний Чингэлтэйн аман дахь уран бүтээлийн өргөөнд зочилж хөөрөлдлөө.

-Танайх хотын төвөөс зайдуу, утаа униар, дуу чимээнээс ангид сайхан аж төрдөг юм байна. Уран бүтээлийн андууд чинь зорьж их ирэх үү?

-Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч Шаагаа анд маань их ирнээ. Шагдарсүрэн гавьяат чинь миний даалууны анд байгаа юм.

-Та хэд тэгээд даалуу их тоглох уу?

-Өө бид чинь даалууны “Хас” дэвжээтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь “Хөдөлмөр” сонины сэтгүүлч, хүүхдийн зохиолч Төмөртогоо маань байгаа юм. Цаг уураас Шаагаагаа, Сангидансран нарыгаа уруу татаад чөлөөт цагаараа тоглоно. Нийтийн хоолны газраас Хулгар Ваня, Баянхонгорын Богдоос миний нагац ах Цэрэнчангаа бид нийлж, хагас сайны үдээс хойш цуглаад нэгнийдээ очно. Тэгэхдээ бид мөрийтэй тоглохгүй. Наймуулаа байснаас одоо эдийн засагч Маам, Шаагаа бид гурав л амьд үлдлээ дээ. Ерэн хоёр онд даалууны тэмцээн хүртэл зохион байгуулж байлаа.

-Таны туурвисан “Хорин нэгэн хөрөг” ном ч алдартай шүү. Хэдэн онд бичлээ?

-“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчлан “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг 1988-1989 онд сэтгүүлч Төрбаярын хүссэнээр “Улаан-Од” сонинд цувралаар нийтлүүлсэн маань цагаан морин жилийн босгон дээр “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн юм. Наян таван онд анх Чингис хаанаа бичсэн юм. Анхны уншигч маань Цэрэнчангаа ах. Сантехникийн слесарь хүн мөртлөө төрөлхийн хар ухаантай, ардын сайхан хэл сэтгэлгээтэй хүн. Дэлхий дахинд тархсан Чингис хааны хөргүүдийг судалж байж зурахад Чангаа ах “Чи эрүүндээ урт сахалгүйгээр зур” гэж зөвлөж байлаа. Тэгээд урт сахалгүй зуртал их хаан маань 1206 онд хаан ширээнд суусан дөчин таван настайгаараа төсөөлөгдөж, шууд л тэнгэрээс оюун ухаанаар минь дамжиж цааснаа амилсан. Зохиолчдын хорооны Сэлбийн амралтанд наян долоон оны намар Төмөртогоотойгоо амарч байхдаа “Боорчи”, “Өөлүн эх” гэсэн хоёр хөргөө үзүүллээ. Төмөртогоогийн нүд нь орой дээрээ гарч, тэнд амарч байсан сэтгүүлч Амбасэлмаа гуайд үзүүллээ. Тэр алдарт сэтгүүлч “Чи чинь зураач хүн гэл үү. Манай Чойном зураач, Дашдооров ч сайн зураач. Зураачдаас сайн зохиолч төрөх юм. Засаж хэрэггүй шүү. Гарах цаг нь болж уу, үгүй юу. Баяр хүргэе” гэж урам өгсөн дөө.

-Түүхийн талаасаа зөвлөх хүн хэн байв?

-Одоогийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн тэр үед цол ч хамгаалаагүй, эрдэм шинжилгээний залуухан ажилтан байсан. Тэр залуу А.Дамдинсүрэн, Н.Сэр-Оджав, Довдойн Баяр нартай танилцуулж, Улсын төв номын санд, түүх-археологийн музейд байгаа ховор үзмэрүүдтэй танилцуулсан нь бүхэл бүтэн судалгааны ажил болсон доо.

-Таны туурвисан хөрөг зургуудыг түүхийн ухааны доктор, академич Чулууны Далай гуай жигтэйхэн их үнэлж бичсэн дээ. Яг үг үсэгчлэн санахгүй байгаа болохоор таны амнаас л уншигчдадаа хүргэмээр санагдлаа?

-Өөрийгөө магтах ч дэмий дамшиг л даа. Аливааг мэдэж мэдрээд өөрийгөө тоох бол тэс өөр хэрэг. Тэр хүн өчүүхэн миний бүтээлтэй танилцаад “Залуу зураач Т.Мандирын “Хорин нэгэн зул” нэрээр бүтээсэн зураг, таталбаруудыг үзлээ. Доктор миний бие насан багаас өмнөд газар дипломат ажил эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн дагуу түүхийн ном бичгүүд нангиад хэл дэх боломжийн хэрээр судалж танилцсан нэгэн болой. Өвөрмонголын Ордос ба Сөнөд нутагт Чингисийн болон Хасарын хөрөг зургийг тахьдаг уламжлал бий. Миний найз Өвөрмонголын зураач Сэцэн Чингис хаан болон Өөлүн эх, Тэмүжиний дөрвөн хүү, Бөртэ, Мухулай нарын хөрөг дүрийг бүтээснийг би үзсэн. Мандирын зургуудыг үзэхэд Сэцэнгийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй болжээ гэж дүгнэхдээ таатай байна” гэсэн байдаг юм. Тэр их хүн миний бүтээлийн талаар хэлсэн үнэлгээ болохоор өөрийгөө магтсан болохгүй биз дээ.

-“Хорин нэгэн зул” номд Есүхэй, Өөлүн эх, Чингис хаан, Хавт Хасар, Жамуха, Боорчи, Ван хан нарын “Монголын нууц товчоо”-нд тодорхой дурдагдсан хүмүүсээс гадна ямар түүхт хүмүүсийг товойлгож гаргахыг зорив?

-Өрлөг Зэлмэ, Хубилай ноён, Тататунга түшмэл, заргач Шихихутаг, сайд Елюй Чуцай, Сүбээдэй баатар, Зэв жанжин, Мухулай ван гээд бүгдийнх нь хөргийг түүх, уран зохиол, уран зургаар илэрхийлэх гэж оролдсон доо.

-Сүбээдэй баатрын тухай “Саран зэв” түүхэн туужаа яаж бичив?

-“Илд бамбай” хэвлэлийн газраас адал явдалт зохиолын уралдаан зарлахад зохиолч анд Н.Нагаанбуудаа “Хоёулаа оролцъё. Сар уулзахгүй шүү” гэж байгаад бичсэн бүтээл л дээ. 1992 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны дотор л бичигдсэн. “Эрүүл энх” хэвлэлийн газарт анх хэвлэгдээд, хэвлэлийн газар нь дампуураад надад шагнал нь олдоогүй. Саяхан зохиолч Баасангийн Номинчимэд дүү “Монголын түүхийн гайхамшигт агшнууд” цувралаараа дахин хэвлэж өгсөн. Номын цагаан буянт Б.Авэрмэд, Л.Мөнхбаяр, Ж.Амаржаргал, Н.Энхбаяр нар цахимаар миний бүтээлүүдийг уншаад “Түгшүүрт аялал” туужийг маань хэвлэж өгч, уншигчидтай маань уулзуулсан.

-Та зохиол бичихээсээ өмнө хаа хаана сурч, ажиллаж байв?

-Аав, ээж хоёр маань Аж үйлдвэрийн комбинатын ажилчид. Намайг есөн настай байхад ээж маань бурхан болсон. Би дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгсөөд тавдугаар ангийнхаа эхний улирлын хичээлд жаахан тааруухан дүн авчихгүй юу. Зурах үнэн сэтгэлээсээ дуртай. Аав эцэг эхийн хуралд сууж ирээд “Чамайг хичээлээ олигтой сурахгүй бол зураг зуруулахгүй” гэснээс болж дараагийн улирлаас онц сураад эхэлсэн хүн шүү дээ. Ах нь Ажилчны районы 18 дугаар сургууль төгсөөд Барилгын техникумыг Барилгын материалын төмөр бетоны техник технологич мэргэжил эзэмшсэн хүн. Төмөр бетоны үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан. Тэнд гурван жил алба хаахдаа зохиолч Н.Нагаанбуу, хөгжмийн зохиолч Л.Галмандах нартайгаа үерхэж нөхөрлөн, уран бүтээлийн найзууд болсон түүхтэй. Бидний цэргийн түүх элбэг нэг роман бичихээр шүү. Миний уран бүтээлийн багш бол Яармагийн сургуулийн хөгжмийн багш Б.Цогоо юм шүү дээ. Даг.Жамьяны “Туждаа хамт явах юмсан” дуунд сайхан аялгуу зохиосон доо.

“Төрсөн нутгийнхаа тал шиг

Түвшин аавынхаа сэтгэлийг

Түлсэн галынхаа дөл шиг

Төөнөж дандаа явах юмсан

Урсах голынхоо ус шиг

Уяхан ээжийнхээ сэтгэлийг

Уртын дууныхаа ая шиг

Уярааж дандаа явах юмсан

Буурал хангайнхаа уулс шиг

Буянтай хоёрыгоо тvшиглээд

Тулгын гурван чулуу шиг

Туждаа хамт явах юмсан” гэсэн дуу байдаг даа.

-Сайхан дуу шүү. Цогоо багшид шавь орсон гэхээр та хөгжим сонирхдог байсан юм уу?

-Үгүй үгүй. Галмандах намайг анх Цогоо багштайгаа танилцуулсан юм. Тэр хүн л анх надад “Эрдэнэт хот, багш, эмч нарын тухай гурван плакат зур” гэж зөвлөж, сэтгүүл сонинд өгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний урд сэржим өргөж тэмдэглэж байлаа. Энэ гурван зураг “Эрүүл мэнд” сэтгүүл, “Хөдөлмөр” сонинд гарч намайг уран бүтээлчийн замд оруулсан юм. Сэтгүүлийн хуудсаас өөрийн нэрийг анх харахад дахин төрөх шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэгж л Цогоо багшийнхаа ачаар уран бүтээлийн үүдээр орсон. Гэсэр сүмийн Зүмбэр будгийн бригадад ажиллаж “Монголын Шишкин” хэмээх алдарт зураач Цэмбэлдоржийн шавь болсон. Чимэдийн Алагсай гуай намайг “Хөдөлмөр” сонины зураачаар авч, 1979-1990 он хүртэл ажилласан даа.

-Чингис хааны тухай гадаад, дотоодын маш олон кино, зураг, бүтээлүүд гарлаа. Түүхэн бүтээл дээр ажилладаг зураачийн хувьд тэдгээр Чингисүүд ямар санагдах юм бэ?

-Түүхэн ямар л бүтээл гарна тэр бүхнийг өөрийнхтэйгөө байнга харьцуулж харнаа. Уран бүтээлч хүн гэдэг орос, тува, япон, монгол гээд гарал үүсэл хамаарахгүйгээр ямар бүтээлийг туурвиж амилуулж болно. Талын хүн би гэхэд Оросын I Петр хааныг зурж болно ш дээ. Виктор Гюго, Александр Дюмагийн зохиолыг уншаад би Францын түүхийг, Вальтер Скоттын романаас Английн түүхийг мэддэг болсон. Гэхдээ түүхч хүнээс илүү мэднэ гэж юу байх вэ. Гэхдээ уран бүтээл гэдэг ийм гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс тэр олон уран бүтээлчийн өөрийн ертөнцөөр нээсэн Чингис хаан бүхэн заавал ч үгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байх ёсгүй л гэж боддог. Чингис хааныг монголчууд хувилгаан гэдэг биз дээ. Хувилгаан мөн юм бол чонын дүртэй ч байж болно, хонь ч байж болно биз дээ.

-Шавь нар чинь ямар хүмүүс байна?

-Нэрт шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд багш байхдаа шавь болж байлаа. Бат-Эрдэнээс ч илүү хадаг барьсан шавь маань яруу найрагч Шагдарын Уянга байлаа. Зураач, зохиолч, яруу найрагч Гүржавын Нямдоржийг Партизаны сангийн аж ахуйгаас Нагаанбуу маань олж ирж, надтай уулзуулж байлаа. Даанч Уянга, Нямдорж нар маань эрт буцчихлаа. Би тэднийгээ Монголын Пушкин ч юм уу, Лерментов гэж боддог юм. Чимэддоржийн Дунгар гэж том эрдэмтэн шавь байна.

-Таныг МЗЭ-ийн болон МУЭ-ийн шагнал, соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг аль хэдийнэ авчихсан гэж бодож явсан юм. Ардын уран зохиолч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян гуай нар таныг “Гайхамшигтай авьяастай уран бүтээлч” гэж байсан. Та гавьяа шагналд угаасаа дургүй юм уу, эсвэл эрдэмт хүний даруу зан дийлсэн хүн үү?

-Монголын урчуудын эвлэлийн гишүүн болох гэж ардын зураач Цүлтэм гуайг дарга байхад 1986 онд өргөдөл өгсөн юм. “Сувдан сондор” аялалд 1996 онд хамт явж байхдаа Цүлтэм гуайгаас асуусан чинь “Чи чинь манайд элсээгүй юм уу, өөрөө гүйдэггүй юм уу” гэж бөөн инээдэм болсон. Ц.Энхжинг дарга байхад нэг хэлсэн. “Архив хараад хариу өгнө” л гэсэн. Одоо би дахин нэхэн өргөдөл өгөх үү, яах вэ гээд гайхаа л байгаа. (инээв) “Сэлэм Тогмид”-ын дүрийг бүтээсэн Цэрэндорж гуайгаа бурхан болоход соёлын тэргүүний ажилтны тэмдгээ жинтүүнд нь зүүг гээд нэмэрлэсэн. Талийгаач манай хашаанд амьдардаг, бид хоёр жигтэйхэн найзууд байсан болохоор гээсэн тэмдгийг нь орлуулж өөрийнхийгөө өгөхөд юу нь болохгүй байх билээ гэж бодсон. Зохиолчдын эвлэлийн батлах маань шинэ мянганы эхээр байшин минь шатахад хамт үгүй болсон. Зохиолчдынхоо хороон дээр очиход олгох байх л гэж бодож явна.

-Таныг зохиолоо бичгийн сонгодог хэлээр ч, ардын ярианы хэлээр эн тэнцүүхэн найруулга төгөлдөр бичдэг гэлцдэг. Босоо, хэвтээ хоёр бичгийнхээ алинд нь таалалтай ханддаг бол?

-Өөрт чинь нэг сонин юм ярья. Ерээд онд “Монгол бичгийн төлөө нийгэмлиг” байгуулагдаад Дорлигжав сайд Ерөнхийлөгч нь болоод сүйд болов оо доо. Нэг өдөр их эрдэмтэн Чой. Лувсанжав гуай “Чи “Хорин нэгэн хөрөг”-ийн Мандир уу. Чамайг нийгэмлигийнхээ есөн тэргүүлэгчийнхээ нэгээр сонгосон шүү” гэж утасдаж байна. Ажлаас гараад Зохиолчдын хороо руу явж байтал Ш.Гаадамба гуай аахилчихсан гүйж явна. Багш яав гэсэн чинь “Цаана чинь монгол бичгийг төрийн бичиг болгох гээд байна. Да (Ц.Дамдинсүрэн) багшийнхаа бичгийг би л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ. Чи кирил бичгийг хамгаалах холбооны тэргүүлэгч бол” гэж тулгалаа. Зөвхөн нэг өдөр хэдхэн цагийн зайтай болсон явдал шүү дээ. Тэгэхнээ тэр хоёр холбооны аль нь ч над руу дахин яриагүй шүү. Тэр хоёр мундаг хүн надад тэгж хандсанд баярлаж л байдаг. Би бол босоо монгол бичигтээ хайртай, кирил монголдоо ч хайртай. Ганц л зүйлийг харин шударга хэлэхэд монгол бичгийг төрийн бичиг болгоход хаа ч дургүйцлээ илэрхийлнэ. Кирил бичиг бол Монголын маш том соёл. Кирилээ хаях юм бол үндсэндээ монгол сүйрнэ. Монгол бичиг Монгол Улсын оюуны соёлын дээд өв байх учиртай. Кирил бичиг бол Монголын хэрэглээний соёл байх хэрэгтэй. Кирил бичиг бол дөчин оноос хойших Монголын оюун санааны дархлаа. Хэрвээ бид энэ оюуны дархлаагаа хаячих юм бол Өвөрмонгол ч биш, буриад ч биш болж хувирна. Монгол бичгээр хүн бүхэн уншиж чадахгүй болохоор түвд бичиг шиг л болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу

Сонгуулийн шинэ хуульд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байхаар заах төлөвтэй. Ийм богино хугацаанд сонгогчид хүнээ таних нь байтугай хүн, хонь хоёроо ялгаж чадахгүй байлгүй дээ. Сонгуулийн сурталчилгаа гэдэг ямар учиртай, ямар үнэ цэнтэй, хүний эрхийн ямар чухал хэсэг болох, яагаад сурталчилгаа хийдэг, огт хийхгүй бол яахав зэргээр бодож үзсэн хүн хууль санаачлагчид дотор байгаа болов уу. Ер нь нэг бодож үзвэл яасан юм бэ. Сонгууль гэдэг бол товчхондоо иргэд өөрсдийн итгэж таньсан хүмүүсээ төр удирдуулахаар шигшин сонгож, төрийн ордондоо суулгахыг хэлнэ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоног бол ард түмэн нийтээрээ төр засгаа шинээр эмхлэн цэгцэлж байгаа алтан хором мөн. Хуй салхи шиг хуйрнан шуугиж ирээд гурав хоногт барьж байгуулчихдаг төр засаг, парламент гэж хаана ч байдаггүйг дэлхийн бүх хүмүүс мэднэ. Энэ үйл явц бол тухайн ард түмний амин чухал ажил шүү. Яагаад гэвэл орчин үеийн төр засаг гэдэг нь ард түмний өдөр тутмын амьдралынх нь идэх хоол, авах цалин, амьдрах орон байранд шууд нөлөөлдөг болсон. Ард түмний сонгосон төр дэх төлөөллүүд нь нэг өдөр хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг доройтуулж, эрх чөлөөг нь хасч чадна, эсвэл хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг диваажин болгож ч чадна. Төр дэх төлөөллүүдээ хэр зэрэг таньж сонгосноос шалтгаалах хэрэг юм. Үүндээ орчин үеийн төр засгийн үнэ цэн, хамгийн чухал нь оршиж байна. Соц нийгэмд бол төрийн хамаарал харьцангуй өөр байсныг хүмүүс мэднэ. Өнөөдөр ийм их эрх мэдэл төр дэх төлөөллүүдийн маань гарт байгаа учраас л монголчууд бид тэр хүмүүсээ хангалттай таньж авмаар байна. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ-ын гишүүд өөрөөсөө өөрийг таниулахгүй, өөрсдөө эргээд сонгогдох боломжийг сонгуулийн шинэ хуулиар хийх гээд байна. Анхны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр сар байлаа. Дараа нь 30 хоног болгосон. Одоо 14 хоног болох нь. Өөрсдийг чинь солих хүсэл, сонголтыг ард түмэнд өгөөч. Бусдадаа нийгэмд танигдах боломжийг олгооч. Нэр дэвшигчийн төр засаг удирдах хэмжээнд хүрсэн эсэхийг таних амьдралынх нь замнал гэж байдаг. Ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиудад боловсрол эзэмшсэн, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм, ажил амьдралын туршлага… гээд сонгогчид нь заавал уншиж, мэдэх ёстой стандарт мэдээллүүд байна. Дээр нь тэр нэр дэвшигчийн өөрийн болон намынх нь мөрийн хөтөлбөр байна. Эдгээрийг 14 хоногт авч судалж, танилцаж яагаад ч амжихгүй. Нэр дэвшигчээ доторлох нь бүү хэл гадарлах ч үгүй өнгөрнө. 14 хоног гэдэг бол “Чи зөвхөн өнөөдрийн Их хурлын гишүүнийг дахин сонго, бусдыг нь ямар мэдэх биш” гэсэн бүдүүлэг тулгалт. Хуулиар сонголт хийх эрхийг чинь хязгаарласан хэлбэр. Хэрэв энэ хууль батлагдлаа гэхэд Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ хуулийг ийм л хувь тавилан хүлээж байгаа.

Ийм л явцгүй хугацаа байдаг учраас дэлхийн бүх улс оронд төрөө, төр дэх төлөөллөө сонгох боломжийг 14 хоногоор хязгаарладаггүй юм. Харин ч эсрэгээрээ сонгуулийн сурталчилгааны хоног нь бусад улс оронд жил, сараар үргэлжилдэг. Тэгж хуульчилсан байдаг. Жишээ нь бидний үлгэр дуурайл болгож ярьдаг АНУ-д аль нэг жилийн өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Хиллари Клинтон, тэрбумтан Трамп, гурав дахь Буш… гээд олон хүн сурталчилгаагаа эхлүүлснийг бид харж, уншиж байна. Хамгийн цөөн хоногт буюу 30 хоногт сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг Япон улс бол жижигхэн арал орон. Нэг захаас нөгөө захад нь хүрэхэд ердөө хоёр цаг хагас л давхидаг. Хүн ам шигүү. Цаг хугацаа орон зайн хувьд ийм баримжаатай учраас л 30 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг юм билээ. Япончуудаас бид үлгэр загвар авах мөн ч дуртай даа. Тэгвэл япончууд төр дэх төлөөллөө сонгохдоо юунд найддаг гээч. Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийнхээ амлалт, мөрийн хөтөлбөрийг цаасан хэлбэрээр буюу сонин хэвлэлээр авч уншиж судалдаг, бүр хадгалдаг тогтсон уламжлалтай, хууль журамтай байдаг. Хаа байсан хязгаар тосгоны эмгэн хүртэл нэр дэвшигчийнхээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонинд хэвлүүлснээр нь хадгалаж, түүнийгээ бариад уулзалт дээр нь очдог зуршилтай. Тэгээд мөрийнх нь хөтөлбөртэй сонинг харуулаад “Үүнийгээ хэрэгжүүлжээ” хэмээн баяр хүргэж, дахин дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь дараагийнх нь сонгуульдаа дахин ашиглах ганц баримт нь болдог учраас улс төрийн намууд, улстөрчид сонгуулийн сурталчилгаандаа сонин хэвлэлийг хамгийн түрүүнд ашиглаж, номер нэг ач холбогдол өгдөг нь ганц Японд бус бусад улс оронд ч тогтсон, төлөвшсөн үзүүлэлт юм. Дөрвөн жилийн дараа телевиз, сайтын алинд нь ч баримт үлдээгүй, устсан байдаг. Дэлхийн улсуудад сонгогч хүнд ганц баталгаатай мэдээлэл түгээдэг хэрэгсэл, баримт болдог нь сонин хэвлэл байдгаараа нийгэмдээ үнэ цэнтэй байж өнөөдрийг хүрчээ. Үе үеийн бүх сонгуулийн амьд архив, бүх цаг үеийн нийгмийн толь нь сонин хэвлэл юм гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрөөд байна.

Өнөөдрийн Монголын нийгэм үнэн хэрэг дээрээ завсрын үеэ гаталж чадахгүй яваа учраас сонин хэвлэлийн үнэ цэнийг бага мэдэрч байж магадгүй. Тун удахгүй хэвлэмэл мэдээллийн үнэ цэнийг голдоо ортол ойлгоцгоох болно. 14 хоногт л сонгуулийн сурталчилгаагаа явуулахгүй бол хөрөнгө мөнгө их гарч байна гэсэн шалтгийг төсөл санаачлагчид ярьдаг юм билээ. Тухайн нэр дэвшигч ямар хөрөнгө гаргах нь төрд ямар хамаатай юм бэ. Ямар төсвийн хөрөнгөөр сурталчилгаагаа хийж байгаа биш. Манай хуульчид хуулийг нь хуулбарлах дуртай Герман улс шиг төрөөс нь улс төрийн намууддаа “Сонгуульд оролц” гээд мөнгө өгдөг бол өөр хэрэг, ярьж болох асуудал. Төсвөөс мөнгө гарч байгаа учраас. Дээр нь Монголын өргөн уудам нутаг, талаар нэг тарж бутран амьдардаг ард түмнийхээ онцлогийг бодож үзсэн үү. Сонгогчдын насны 24 хувь нь хөдөө мал хариулж яваа шүү дээ. Тэдэнд сонин хэвлэлээр л сурталчилгаагаа хүргэхээс биш тэд нийтээрээ сайт ухаад сууж байх уу, хамар толгой дээрээ телевиз үзээд суух уу. Монголын амьдралаас мөн ч холуур хүмүүс л сонгуулийн сурталчилгаа 14 хоног байхыг дэмжих байх даа. Ер нь бол та бүгдийг дахин сонгох албагүй. Хуульчлах чинь бүр хориотой. Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг та хэд увайгүйгээр зөрчих учраас Монголын ард түмэн энэ эрхийнхээ төлөө Үндсэн хуулийн Цэцэд хандах нь тодорхой.

Бас сонгуулийн санал өгөх өдөр сурталчилгаа явуулдаггүй хуультай. Тэгвэл өнөөдөр Монголд твиттерийн жиргээ, сошиал медиаг хязгаарлаж хянах боломжгүй. Санал өгөх өдөр бүх л хаягаас “АН цөм яллаа, бут авлаа” гээд шуугиж, давалгаа үүснэ. Үүнийг хэн зогсоох юм бэ. Ямар хуулиар хазаарлаж, хянаж, хариуцлага тооцох юм бэ. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл твиттерт байдаг хоёр, гурван зуун мянган хүний асуудал яригдана. Ийм олон хүнд хуулийн хариуцлага тооцох уу. Гадны аль ч улс оронд санал авч дуусах эцсийн мөч хүртэл сурталчилгаа явдгийг бүгд мэднэ. Тэгээд ч сонгуулийн сурталчилгааг хамгийн хүчтэй хүлээж авдаг супер мөч нь сүүлийн гурван өдөр байдаг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, америк, япончууд тэнэг учраас сонгуулийн сурталчилгаагаа нэг жилээс нэг сарын хугацаатай явуулдаг хэрэг үү, тэнэг болохоороо телевиз, сайт гэхээсээ урьд сонин хэвлэлээр сурталчилгаагаа тогтвортой, аажуу тайван явуулж нийгмийн эд эс бүхэндээ хүргэдэг хэрэг үү. Би лав тэднийг тэнэгтээ тэгдэг гэж бодохгүй байна. Төрийг удирдах төлөөний хүнээ сонгохын тулд урт удаан хугацаанд судалж, мөрийн хөтөлбөрийг нь уншиж, буурь суурьтай ханддаг учраас гарт баригдаж, оюун ухаанд нь нэвт шингэдэг сонин хэвлэлийн сурталчилгаанд итгэж найддаг байна. Тиймдээ тэдгээр улс орны иргэд төрдөө чадвартай хүмүүсээ танин сонгож, тэдгээр нь улс орноо дэлхийн түвшинд аваачдаг нь тогтсон зүй тогтол болжээ. Тэрнээс манай хэд шиг сонгуулиас сонгуулийн хооронд сурталчилгааны хоногоо улам хумьж, өөрсдийг нь дахин сонгохоос өөр боломжгүй болтол ард түмэндээ тулгалт хийж, танихгүй бурхнаас таньдаг чөтгөр чинь дээр шүү гэж муйхарладаггүй. Үүгээрээ та бүгдийг чөтгөр шуламтай зүйрлэж байгаа юм биш, ер нь бол Монголын ард түмэн энэ удаагийн сонгуулиар хүн, хонь хоёроо ялгаж авмаар байна шүү дээ гэдгийг л хэлэх гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаар 12 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар олон улсын сайн дурынхны үйл ажиллагааг онцоллоо. Тэд манай улсын эдийн засагт 3.8 тэрбум төгрөгийн хувь нэмэр оруулсан байна.

Мөн тэргүүн нүүрнээс УИХ-ын чуулганы тоймыг эхлүүлэн уншаарай. Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг баталж, Ерөнхий сайд нийгмийн даатгалын салбарын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Зөрчлийн тухай хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжих юм. Хуулиар ямар, ямар зөрчлийг зохицуулахаар тусгасныг “Өдрийн сонин”-оос дэлгэрүүлэн унших боломжтой.

Нэг ангийнхэн булангаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбатын ангийг уншигчидтайгаа уулзуулж байна. Таван онцын эзэдтэй байсан эдний ангиас салбар салбарын тэргүүнүүд, баригадын генерал хүртэл төржээ. 70, 80-аад оны арван жилийн сурагчдын тухай өгүүлэх энэхүү нийтлэл нь уншигч таны хүүхэд ахуй насны нандин дурсамжийг сэргээх болно.

Баримт, үзэл бодол нүүрт “Монголд хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье” нийтлэл хэвлэгдлээ. Тус нийтлэлд багийн спортын амжилт улс орны нэр хүнд хийгээд хувь хүний багаар хамтран ажиллах чадвар, бие биеэ гэсэн ухамсрыг өгдөг тухай өгүүлсэн байна.

Гэмт хэргийн тойм буланд энэ долоо хоногт олны анхаарал татсан хэргүүдийн талаар багцалсан байна. Тухайлбал, цахим ертөнцөд шуугиан тариад байгаа цэцэрлэгийн тогооч хүүхэд зодсон тухай онцолжээ.

Амралтын энэ дугаарын тогтмол булангийн нэг бол Өдрийн зочин билээ. Энэ удаад “Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Д.Баяртогтохыг онцоллоо.

Дэлхий мэдээ булангаас Японд терроризмтой тэмцэх төв байгуулахаар болсон тухай, Сирийн асуудлаар Нью-Йоркт болох хэлэлцээр, Хятад улс цөмийн реакторын тоогоо нэмнэ гэх зэрэг мэдээллүүдийг уншаарай.

Уншигчдынхаа амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Амрах агшин” нүүрт бүхий л насныханд зориулсан мэдээллийг тусгадаг билээ. Уламжлал ёсоор үгийн сүлжээ, сургамжит өгүүллэг, бяцхан уншигчдад зориулсан хүүхэлдэйн баатрын ялгааг олох зураг нийтлэгдсэн байна. Мөн Их дүйчин өдөр буюу зулын 25-ны өдрийн бэлэгдэл, утга учир, энэ өдөр ямар ёс заншил үйлддэг талаар танин мэдэхүйн мэдээллийг уншигчдадаа зориуллаа.

Өд бэх нүүрт Монголын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзанын уншигчидтайгаа уулзсан тэмдэглэлийг хүргэж байна. Тэрбээр өөрийнхөө фэнүүдтэйгээ уран бүтээлийнхээ талаар олон сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд өөрийгөө “маньяк” уншигч гэж тодорхойлжээ.

Харин арын нүүрээр та бүхэнтэй тогтмол уулздаг Гал тогоо буланд таны хоолны цэсэнд шинэ жор нэмэхээр хэд хэдэн жорыг танилцууллаа. Ямааны махтай энэтхэг карри, броклинтой зутан бэлтгэх аргууд эзэгтэй нарт лав таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ном ярьж өгье буланд Нобелийн шагналт, Оросын зохиолч Иван Алексеевич Бунины “Митягийн хайр” номыг сонирхууллаа. Мөн арын нүүрээс зурхай, цаг агаар, валютын ханш зэрэг хэрэгцээт мэдээллүүдээ аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Абдул Карим гэрээгээ цуцлахаар шийджээ

Хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарсан. Төрийн ордны зүүн талд байх уг обьектыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон гэх иргэн үнэ хаялцаж авсан юм.

Гэтэл өнөөдөр Абдул Карим тодорхой шалтгааны улмаас тус барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгдээд өөрийнх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Улмаар монголчуудын хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болсноо дуулгав.

.

Categories
мэдээ нийгэм

АМГ-ын дарга асан Д.Батхуяг магадлангаар суллагдсан байна

ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг өнөөдөр магадлангаар суллагдсан байна.

Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартаа хамтран 106 лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдсан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил, бусад гурван хүний ялыг гурван жил болгож, хөнгөрүүлсэн байдаг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна хэмээн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгосон Ингэснээр Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жил хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5.1 жил хорих ял тус тус оногдуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг Ярантын хөндийг холбосон зам ашиглалтад орлоо

ZamМонгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд 293 км авто зам тавих гэрээг одоогоос дөрвөн жилийн өмнө үзэглэсэн билээ. Энэ онд тус ажлын нэг хэсэг болох Ховд аймагт хийсэнтомоохон хөрөнгө оруулалт нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам” төслийн төлөөлөл болсон нэг зам ашиглалтад орсон сайн мэдээ байна.

Энэ төсөл 8 тэрбум 700 сая төгрөгийн өртөгтэйбөгөөд энэ зам бол Ховд аймгийн төвөөс 400 гаруй км-т Манхан сумаас 358км-т яваад Ярантын хилийн боомт ордог Азийн Хөгжлийн Банкны хөнгөлттэй зээлээр барьсан ”баруун босоо тэнхлэг”-ийн зам юм.Мөн энэ жил аймгийн эмнэлгийг цогцолбороор нь шинэ байранд оруулж, Бельги, Солонгос улсын буцалтгүй тусламжтааар тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх юм байна. Ингэснээр эмнэлгийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэдээллийг сайжруулж, дахин мэргэжлийн сургалтанд хамруулах шаардлага үүсэх юм. Иймд тоног төхөөрөмж авсан орнууд руугаа эмч явуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хурандаа нарын хэргийг сэргээлээ

“Нэг хүн Ерөнхий прокурор байхдаа хаалгасан хурандаа нарын хэргийг хуулийн дагуу сэргээн шалгаж эхэлжээ” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твийттертээ жиргэжээ. Энэ нь ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга асан Б.Ариунболд нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгах үүрэг өгсөнтэй холбоотой аж. Дээрх хурандаа нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад гүйцэтгэх ажил явуулсан хэмжээн тагнуулын байгууллага байхад прокурорт энэ асуудлаар дахин гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад, уг хэргийг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн тул харьяаллыг АТГ-т тогтоожээ.