Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдэд хортой зам

НҮБ-аас хүний
эрүүл мэндэд хортой арван бодисыг нэрлэжээ. Автомашинаас ялгардаг нүүрстөрөгчийн
исэл хортой чанараараа цацраг идэвхт бодисын дараа ордог гэнэ. Өнөө бидний ад үзээд
байдаг гэр хороолол, уурын зуухны яндангаас гардаг утаа агаарын бохирдлын хорт чанарын
дөнгөж арав орчим хувийг эзэлдэг байна. Харин үлдсэн 90 гаруй хувийг автомашинаас
ялгардаг утаа бүрдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа
автомашины утаа өвлийн улиралд хамгийн их хортой байдаг. Учир нь хүйтний хэмээс
хамаарч агаар нягтарсан байдаг болохоор дээш хөөрдөггүй гэсэн. Өнөөдөр нийслэл хотын
замын хөдөлгөөнд оролцож байгаа 300 мянга орчим тээврийн хэрэгслээс ялгардаг хорт
утаа агаарт замхран сарнихгүй тогтдог байх нь.

Автозам дагуух
явган хүний замаар та бага насныхаа хүүхдийг хөтөлж алхахаас татгалзаарай. Хэдийгээр
явган зорчигчдод зориулсан энэ хэсэг аюулгүй ч хүүхдэд тун хортой зам юм байна шүү.
Тээврийн хэрэгслээс ялгардаг 260 гаруй хорт бодисын нэгдэл болсон утаа хүний амьсгалах
түвшинд цацагддаг болохыг эрдэмтэд аль хэдийнэ баталжээ. Тэр дундаа хорт утаа насанд
хүрсэн хүний өвдөгнөөс доогуур хэмжээнд агаарт тогтдог байна. Энэ нь алхаж яваа
бага насны хүүхдийн уушги руу шууд орно гэсэн үг. Улмаар хүүхдийн өсөлтөд сөргөөр
нөлөөлж, тархины хөгжлийг сааруулах аюултай юм байна. Тиймээс томчууд явган хүний
замыг хүүхдэд хортой гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Үүгээр алхахдаа бага насны
хүүхдээ аль болох өөртэйгөө чацуу түвшинд байлгахаар тэвэрч явах ёстой ажээ.

Автозам дагасан
ногоон байгууламж байх, үгүйд хүмүүс их талцдаг. Сүүлийн жилүүдэд хотын замын ачаалал
нэмэгдээд, бөглөрч, таглараад байхад замаа тэлэх нь чухал гээд ихэнх ногоон байгууламжийг
асфальтаар сольсон. Харин мод, бут агаарыг цэвэршүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэр
дундаа автомашинаас ялгардаг хорт утааг өөртөө шингээдэг. Модод хэдий чинээ замын
хажуугаар байна тэр хэрээр бидэнд хүчил төрөгч бэлэглэж байдаг юм. Тиймээс автозам
дагуу ногоон байгууламж байх нь ийм л ач тустай ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн гурван малчны хотонд тэмээний үл мэдэгдэх өвчин гараад байгаа. Арав гаруй тэмээ энэ өвчнөөр үхээд зогсохгүй үхэрт хүртэл халдварлаж байгаа юм. Энэ талаар манай сонины сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээрээс нь сурвалжлага бэлтгээд зогсохгүй малын эмч, эрдэмтдийн хэлсэн үгсийг нэг болон 15 дугаар нүүрт нийтэллээ. Харин баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Амьдрал яах вэ, Анжела Девис юу болж байна” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын сэтгүүл зүйн талаар хэлсэн үгийг дэмжсэн байна. Мөн сэтгүүл зүйг боомилж буй шийдвэрүүдийг сэтгүүлчид өөрсдөө уухайлан дэмжиж буй явдлыг шүүмжилжээ.

Улс төрийн мэдээллийн нүүрүүдээс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 99 суудалтай болж, бүрэн эрхийн хугацаа нь таван жил байна” тухай болон УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Ганбат нартай хийсэн сонирхолтой ярилцлагыг унших боломжтой. Мөн уламжлал ёсоор эрүүл мэндийн нүүр хэвлэгдэн гарсан болно.

Монгол төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн улсын арслан П.Бүрэнтөгстэй хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Тэрээр Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд түрүүлж байны мөнгөө Хавдар судлалын үндэсний төвд өгсөн билээ. Энэ бол бөх хүний зангараг, жудаг ямар байх ёстойн том илрэл. Түүнтэй хийсэн ярилцлагыг таалан соёрхоорой. Харин утга зохиолын нүүрт МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатарын дурсамжаас хэвлэлээ. Тэрбээр зохиолч, сэтгүүлч Пүрэвийн Баярсайхан агсны талаар дурсамж тэрлэсэн байна.

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын аав Ганхуяг хүүгийнхээ талаар ярилцлага өгчээ. Энэ мэтчилэн гадаад мэдээ, цаг үе баримтын олон сонирхолтой материал хэвлэгдсэн юм.

Categories
энтертаймент-ертөнц

Hollywood-ын оддын 10-н жилийн доторх өөрчлөлт

Categories
энтертаймент-ертөнц

50 центийг ижил хүйстэн гэв

Реппер 50
центийг ижил хүйстэн хэмээн экс найз бүсгүй нь мэдэгджээ. Дуучин,
телевизийн продюссер Вивиса Фокс “Watch What Happens Live” шоунд оролцох
үеэрээ ийнхүү хэлсэн тухай “www.allhiphop.com” мэдээллээ. Тэрбээр “Цаг
хугацааны эрхээр бүх зүйл өөрчлөгдсөн. 50 центийн бүх зүйл өөрчлөгдөж,
танигдахын аргагүй болсон” гэж хэлжээ.

Хөтлөгч түүнээс “50 центийн бэлгийн чиг
хандлага өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна уу” хэмээн асуухад тэрбээр
“Тиймээ. Би итгэлтэй байна. Тэр залуу миний мэдэх залуу байхаа больсон
байна лээ” гэж хариулсан байна. Тус ярилцлагын дараа репперийн фэнүүд
дургүйцлээ илэрхийлж, Фоксыг нэр хүндээ өсгөхийн тулд худлаа зүйл ярьсан
хэмээн буруутгажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Хүрэлбаатар Өмнөговьд гарсан тэмээний өвчнийг газар дээрээс нь сурвалжиллаа

Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээний үл мэдэгдэх өвчин гарсан. Тус сумын Номгон багийн малчин Л.Отгондүү, А.Буд, Б.Өлзийбүрэн нарын хот айлд гарсан өвчин тэмээнээс хальж үхэрт халдварлаад байгаа. Өчигдрийн байдлаар тус хот айлд 13 тэмээ үл мэдэгдэх өвчнөөр үхээд байгаа юм. Гэвч тус орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд, аймаг, сумын удирдлагууд тэмээний баяр хийж геннесийн номонд бүртгүүлнэ гээд давхиж яваа аж. Хэрэв энэ халдварт өвчин мөн бол өдгөө Монгол, Хятад хоёрхон улсад үлдээд буй хоёр бөхт хүрэн тэмээний тоо толгойд ноцтой аюул учруулна. Өмнөговь аймаг бол Монголдоо хамгийн олон тэмээтэй аймаг юм. Тэгтэл ийм өвчин гарч үй олноороо хиарч байхад улсаас авч явуулж буй ажил нь дэндүү хойрго байгаа. Арга барсан малчид өөрсдөө эмчлэх төрөл бүрийн оролдлого хийж лам, бөөд ч үзүүлж байгаа гэнэ. Энэ удаагийн дугаарт тухайн өвчний талаар мал эмнэлгийн эмч, эрдэмтэд юу хэлсэн болоод газар дээрээ ямар нөхцөл байдалтай байгаа талаар уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Дэд консул А.Баярсайхан хилээр зэвсэг гаргах гэж байгаад саатуулагдлаа

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан
хилээр их хэмжээний буу, сум гаргаж байгаад баригдсан гэх мэдээлэл
байна. Тэрбээр албаны дипломат автомашиндаа буу, сум хийж тээвэрлэж,
Эрээн хот руу нэвтрэх гэж байгаад Замын-Үдэд саатуулагдсан байна.

Энэ талаар ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад “Манай
яам уг асуудлыг удирдлагын түвшинд шалгаж үзээд холбогдох байгууллагууд
руу албан бичиг хүргүүлчихээд хариу ирэхийг хүлээж байна. Хариу ирмэгц
эргэж мэдээлнэ” гэв

Дашрамд дурдахад, хэрэгт холбогдоод буй Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн
хотод суугаа дэд консул А.Баярсайхан нь Тагнуулын ерөнхий газраас
томилогдсон хүн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орох вэ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн
хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Мөн УИХ-ын гишүүн А.Бакей
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгаа талаар
танилцуулсан юм.

  1. Сонгуулийн тогтолцоо 48:28 буюу холимог пропорцианаль хэвээр үлдэнэ.
  2. Нэг тойрогт нэг мандаттай.
  3. Сонгуулийн үйл ажиллагаа явуулах хуваарь, графикийг сонгуулийн санал авах өдрөөс өмнө зохион байгуулах.
  4. Иргэнд иргэний цахим бүртгэл хамрагдсан. Тийм учраас санал өгөхөд
    заавал цахим үнэмлэх шаардахгүйгээр, хурууны хээгээр баталгаажуулж,
    саналаа өгөх боломжтой.
  5. УИХ-ын сонгууль Орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулна .
  6. Дахин сонгуулийн хуваарийг тодорхой болгох. Тодруулбал, жил бүрийн
    зургаадугаар сарын эхний ням гараг, аравдугаар сарын эхний ням гарагт
    дахин сонгууль, санал хураалт явагдана.
  7. Шинэ нам, эвсэл сонгуульд өрсөлдөхөөр бол санал хураалтын өдрөөс 180 хоногийн өмнө бүртгүүлж, баталгаажсан байх.
  8. Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос илүүгүй байлгах.
  9. Сонгуулийн кампанит ажлын зардлыг байж болох хамгийн бага төвшинд
    барих. Үүн дотроо нэр дэвшигчийн хувиасаа гаргаж байгаа мөнгөн хөрөнгөд ч
    бас тодорхой хяналт, зохицуулалт хийх.

Гэх зэргээр сонгуулийн нэгдсэн хуульд тусгагдаж буй шинэ
зохицуулалтуудыг танилцууллаа. Мөн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хуульд өөрчлөлт
оруулахад гишүүд хэд хэдэн зүйлийг онцолсон. Тухайлбал, хууль тогтоох
болон гүйцэтгэх засаглалын хооронд эрх мэдлийн зөрчил байгаа. Тийм ч
учраас Засгийн газар тогтворгүй ажиллаад байна. Үүнийг өөрчлөх ёстой.
Мөн засаг захиргааны хувьд дүүргийг сумын төвшинд адилтган авч үзэж
байгаа нь өрөөсгөл. Нийслэлийн зарим дүүргийн нэг хороо нь л гэхэд
сумаас олон хүнтэй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас анхаарах хэрэгтэй
гэж үзсэн” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Бакей “Өргөн баригдсан
сонгуулийн хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалтай уялдаж
байгаа. Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг бид аль болох
богино хугацаанд, хуулийн хугацаандаа багтаагаад хийхээс өөр аргагүй.
Тэгж чадахгүй бол 2016 оны сонгуульд аль ч нам нь гарсан ялгаагүй.
Засаглалын тогтворгүй байдал, хүндрэл, хямрал үргэлжлэх эрсдэлтэй. Тийм
учраас хуулийн хугацаандаа багтаад, Үндсэн хууль болон Сонгуулийн
хуулийн өөрчлөлтийг хийх ёстой” гэв.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ болж байна

Нэрт сагсан бөмбөгч, Алдарын танхимын
гишүүн, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны
залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээний нээлтийн
үйл ажиллагаанд Д.Даваахүүгийн гэргий Гавьяат эмч Т.Дэжээхүү болон
түүний үр хүүхдүүд ач зээ нар оролцов.

Тэмцээнд нийт эрэгтэй 18, эмэгтэй 7
багийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Хөдөө орон
нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Багануур дүүргийн баг
тамирчид өрсөлдөж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус
тэмцээний аваргууд ирэх баасан гарагт тодрох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Махны үнэ буурч, гурилын үнэ тогтмол байна

Гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 0.5 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн аж. Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 4.7 хувь, үхрийн цул махны үнэ 7.1 хувь, адууны ястай махны үнэ 6.3 хувь, ямааны ястай махны үнэ 4.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 1.7 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувиар буурч, адууны болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Нэг кг хонины мах дунджаар 4465 төгрөг, үхрийнмах 5690 төгрөг, үхрийн цул мах 7385 төгрөг, адууны мах 4405 төгрөг, ямааны мах 3745 төгрөгийн үнэтэй байв. Гурилын үнийн хувьдзадгай I гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан II зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоно­гийнхтой харьцуулахадгури­лын үнэ өөрчлөлтгүй байна.

Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.6 хувь, луувангийн үнэ 4.4 хувь, байцааны үнэ 3.2 хувиар өсч, манжингийн үнэ 0.4 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад”Элекстер” сүүний үнэ 1.6 хувь, савласан (нэг литрийн) сүүний үнэ 0.7 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Компаниуд хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоох хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Чулуунцэрэн

Ажлын байр гадуур олдохгүй байна гээд байгаа ч үнэндээ зөндөө байна. Цалин, орчин нь маш муу, илүү цагаар ажиллуулж туршиж байна хэмээн хүний хөдөлмөрийг мөлжиж мөлжчихөөд цалин өгөхгүй халах гэх мэт асуудлаас болж ажил олдохгүй байна гэсэн яриа гараад байна.

500 мянган төгрөгийн цалин авдаг бол эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэж татвар аваад 300 гаруй мянган төгрөг авч байх жишээтэй. Тухайн компаниуд нь татвар төлөхдөө ажилчинтай таллаж төлөх ёстой байдаг. Гэтэл зөвхөн ажилчны цалингаас л төлж байгаа нь бага цалин авахад нөлөөлдөг. Харин компанид энэ нь ашигтай байдаг.

Илүү цагийн мөнгө өгөхгүй хэрнээ илүү цагаар ажиллуулах сонирхолтой. Хүнийг хөдөлмөрийг шулж байгаад их бухимдалтай байдаг. Хүний гадна дүр төрхөөр нь ялгаварлаж ажилд авах асуудал их байгаа. Жаахан хүүхэд ажилд авчихаад сүүлд нь голоод, тэнцэхгүй байна гээд арав хоног ажиллуулаад цалин өгөхгүй халдаг жишээний. Байгууллагын хөдөлмөр хамгаалалтын ажилтан гэж байдаг, Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хөдөлмөр хамгаалалтын байдал бүрэн байна уу, дутуу юу байна гэж шалгадаггүй. Энгийн юманд ажилчдыг шүүмжилдэг атлаа ажиллах аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлдэггүй. Хүн бэртэж гэмтэхээр байна уу, хамгаалалтын малгай, бээлий бүрэн эсэх гэх мэт чухал зүйлүүдээ шалгадаггүй. Үүнээс нь болоод хүн бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Энэ асуудал даамжирч ажилчин хөдөлмөр эрхлэх чадамжаа алдах тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм. Хөдөлмөр хамгаалал байхгүй болчихоор хүмүүсийг илүү цаг ажиллуулж, аюулгүй байдлыг нь бүрэн хангахгүйгээр ажиллуулах, цалин мөнгө нь муу, заримдаа өгөхгүй байхаар хүмүүс ажил хийх ямар ч сонирхолгүй болчихож байгаа юм. Ингээд ажлын байр байхгүй ажил олдохгүй байна гэж яригдаад байна. Би жолооч хүн. Машинд эвдрэл гарсан үед компанид хэлж засуулах гэхээр маргааш нөгөөдөр гэсээр байгаад хэдэн сар болдог. Энэ хооронд хүн гэмтэж болох эрсдэлтэй. Байгууллага урьдчилан сэргийлэх болон аюулгүй ажиллагаанд заагаад өгсөн байдаг үүргийг биелүүлдэггүй.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл

95260351 дугаарын утсаар холбоо барина уу.