Categories
мэдээ нийгэм

31 согтуу жолоочийг журамлажээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 241 дуудлага бүртгэгдсэн байна. Тодрууулбал зам тээврийн осолд найман хүн өртөж, хүнд хөнгөн гэмтжээ. Осолд өртөгсдийн дунд сургуулийн насны хоёр, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд байжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон явган зорчигч хоёр, жолооч нэг бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж, Голомт банкны зүүн замд Т.Камри маркийн авто машины жолооч С нь Т.Прадо маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 10 настай эмэгтэй Э, долоон сартай эмэгтэй Т нарын хоёр хүн гэмтсэн.

ЧД-ийн нутаг Санзайн зам, Яргайт зуслангийн замд Т.Алеон маркийн Л жолоочтой авто машин онхолдож жолооч 23 настай эрэгтэй Л гэмтсэн.

Замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2410 зөрчил илрүүлж 2331 хүнийг 41 сая 68 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Хууль хэрэгжин эхэлсэн эхний өдөр замын хөдөлгөөнд оролцож буй иргэд дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө идэвхитэй, бие биеэндээ хүндэтгэлтэй оролцсон гэж цагдаагийнхан дүгнэлээ. Хамгаалах бүсийг 90% нь зүүж хөдөлгөөнд оролцож байхад харин зорчигч нь хамгаалах бүс зүүх тал дээр 40% хангалтгүй хэрэглэсэн. Замын нэгдүгээр эгнээ, автобусны буудал дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулах , дуут дохиог дуртай үедээ өгдөг явдал багассан, явган зорчигчид зөвшөөрсөн гэрлээрээ гарцаараа зам хөндлөн гарч байгаа нь замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ хэрхэн сайн судлаж үүргээ биелүүлж байгааг харуулж байна. Хэдийгээр сайн зүйлийн хажуугаар саар гэгчээр цагдаагийн хяналт байхгүй хотын захын дүүрэг, алслагдсан газруудад дүрэм зөрчих явдал мэр сэр ажиглагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бусдын амь нас эрүүл мэндэд чимээгүйхэн заанал хийдэг зарим нэгэн бүдүүлэг буруу зөвгүй гүйцэж түрүүлэх, урсгал сөрдөг, улаан гэрлээр ордог, явган зорчигчоо айлгаж дохиогоо хангинуулдаг жолооч нарт шинэ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль сургамж болохоор замын хөдөлгөөнд оролцогч хүн болгоны эрхийг хамгаалсан, үүргийг нь өндөржүүлсэн цагаа олсон хууль гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал хойшилж, Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг шүүх хуралдаан гурав дахиа хойшиллоо. Шинжээчид Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ч тэд ирээгүй шалтгаанаар хуралдаан энэ сарын 10-ныг хүртэл хойшиллоо. Харин гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуралдаанд ирсэн бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Шүүгдэгч Л.Гансүх нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа. Дараагийн хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангид болох аж.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт ялласан билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл гал түймрийн дөрвөн дуудлагатай хонолоо

Нийслэлд өчигдөр ахуйн чанартай дөрвөн гал түймэр гарчээ. Тодруулбал,

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны “Дунд тасган”-ы 5 дугаар гудамжийн 31 тоотод иргэн А-ийн хашаанд хураалттай байсан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 10:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 83 дугаар гудамжийн 1196 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 18:01 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Бурхант”-ын 1 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Ө-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.31-ний өдрийн 23:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Цэргийн хотхон”-ы 1дүгээр гудамжийн 36 тоотод иргэн З.Эрдэнэчулууны 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.01-ний өдрийн 05:12 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл түймэртэй байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар өнгөрсөн сарын 27-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ. Тус газар нь сумын төвөөс 70 км зайд байдаг. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар
гуравдугаар сарын 28-нд зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан.

Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00
цаг хүртэл үргэлжилж, улмаар өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Өөрөөр хэлбэл, 00.00 цаг болмогц та цагаа 23.00 болгон тааруулна
гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газрын Цаг давтамж, эталоны
лабораторийн мэргэжилтэн Г.Батзаяа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ынхан ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмжээ

УБТЗ-ын удирдах зөвлөлөөс ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс арван хувь нэмэх шийдвэр гаргажээ. Тус байгууллагад 16 мянган иргэн ажилладаг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн оноос хэмнэлтийн горимд шилжиж агуулахад хадгалагдаж байсан хэрэглэдэггүй барааг зарж захиргааны урсгал зардлуудыг зогсоожээ. Үүний үр дүнд цалин нэмэх боломж гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд жагсана гэв

Монголын оюутны холбооноос өнөөдөр мэдээлэл хийв. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх өчигдрөөс хэрэгжих байсан. Гэвч өчигдөр оюутнууд мөнгө төлж явахаас аргагүй болсон гэнэ. Мөн оюутнуудын смарт картад хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс үүнийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулах талаараа мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрин хорооллын нээлтэд Ерөнхий сайд оролцоно

Засгийн газрын “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Эрин” хорооллын I ээлжийн барилгын нээлт өнөөдөр болно. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Эрин хороолол нь 2014-2016 оныг хүртэл нийтдээ 12 давхар, 12 ширхэг блок бүхий 2000 гаруй айлын цогцолбор хороолол бүтээн байгуулах төсөл юм. Эхний ээлжинд 4 блок бүхий 550 айлын орон сууц ашиглалтад оржээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон хурандааг хүндэтгэнэ

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон, хурандаа Ж.Ядмааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм байна. Тэрбээр хил хамгаалах байгууллагад ажиллаж байхдаа чөлөөлөх дайнд оролцсон юм. Мөн өнөөдөр Гадаад хэргийн яамны танхимд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээн дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлаар Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийн тухай голчлон ярилцах юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт “Сайдын цаг”-т оролцоно

“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцохоор болжээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийн төвд болох уг уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “11-11” төв ирсэн асуултад хариулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.