Categories
мэдээ нийгэм

Мах махан бүтээгдэхүүн экспортлох итгэмжлэл гардуулан өглөө

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мал нядлах,
мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг сунгаж,
шинээр гардууллаа. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл
ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор
итгэмжлэлийн хугацаа дууссан 25 аж ахуйн нэгж, байгууллагын Итгэмжлэлийн
хугацааг нэг жилээр сунгаж байгаа юм. Хугацааг сунгахдаа аймаг,
нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалт, хяналтын
хуудсаар эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн үнэлгээг үндэслэсэн
байна.

Энэхүү итгэмжлэл нь манай улстай Мал
эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр
байгуулсан ОХУ, БНХАУ зэрэг орнуудад Монгол Улсаас мах, махан
бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм.

Итгэмжлэлийг олгохдоо ҮХААЯ, МЭҮГ,
”Монголын махны холбоо”-той хамтарсан ажлын хэсгийг байгуулан “Малын
удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХАА-н сайдын 2001 оны
А/47 тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”-ийг хэрэгжүүлэх
чиглэлээр хянан магадлагаа явуулж олгодог журамтай.

2014 онд итгэмжлэл авах хүсэлтээ
гаргасан “Эрдмийт”, “Вон март”, “Траст трейд”, “Монгол фүүд”, “Преком”,
“Хүнс комплекс”, “Хаан хүнс” ХХК зэрэг байгууллагуудад МХЕГ-аас хянан
магадлагаа явуулж итгэмжлэлийн гэрчилгээ олгосон аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шинэ чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулж байна

дд

Хуучин чиглэлүүдийн нэр

1

М:3

“ТЭЦ3-Алтай Хотхон-СБД-ийн 20-р хороо”

2

М:7,М:16

“Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол”

3

М:9

“Зүүн салаа – Зурагт – Сансар”

4

М:11

“Нисэх – Чингис хаан ОУ нисэх буудал – Ард кино театр”

5

М:15

“Баруун салаа – МУИС – БЗД-ийн 6 хороо”

6

М:17б

“Tахилт – 40 мянгат – Tэнгис кинотеатр”

7

М:18

“Зүрх уул – Чингэлтэй – МУБИС”

8

М:21

” 3.4-р хороолол-Дүнжингарав худалдааны төв “

9

М:22

“Нисэх – Сонсголон – Тэнгискинотеатр – Ард к/т”

10

М:25а,б

Баянхошуу-Ард кинотеатар

11

М:26, М:46

Улаан чулуут-Их наран-МУБИС

12

М:27

“5 шар – Офицерууд ордон – Ургах наран хороолол”

13

М:32

“ОУЭЗБДС – Чулуун овоо – Жанжин клуб”

14

М:37

“Нарангийн гол – ЧД – Ард кино театр – ЭТНО”

15

М:38

“Шар хад – Сансар – ТЭЦ 3”

16

М:39

“Шадивлан – Ар Согоот – Бөмбөгөр – Чингис СООСЭ”

17

М:41

“Толгойт – Вокзал – Амгалан”

18

М:51

“СБД-ийн 20-р хороо – 4-р дэлгүүр – Мишээл экспо төв”

19

М:56б

“Монелийн 38 -МУИС-Баянбүрдийн тойрог

20

М:58

“Хужирбулан – МУИС – Ард кинотеатр”

21

ХОТ ОРЧИМ

“Городок – МУБИС – Ард кино театр”

22

“Улаанбаатар-Налайх-Тэрэлж”

23

“Налайх – МУБИС – Баруун 4 зам”

24

“Өлзийт хороолол – Нарны гүүр – Төв номын сан”

25

“Био – Сонсголон – Вокзал”

Шинэчлэгдэж өөрчлөгдөгдсөн чиглэлүүдийн нэр

Хуучин чиглэлүүдээр үйлчлүүлж байсан зорчигчид шинэчлэгдсэн чиглэлүүдээр хэрхэн зорчих тухай тайлбар

Ч:28

Сэлх-7 буудал-Хүнсний 1-р дэлгүүр-МУИС

Сэлхээс Дамбадаржаа, 7 буудлаар яваад Бага тойруу МУИС хүртэл богиноссон.

Ч:8

Зайсан-Цэцэг төв- Хайлааст

Зайсанг Хайлаасттай МУБИС-аар холбосон.

Ч:48

Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Зүүн салаанаас МУБИС хүртэл богиноссон.

Ч:7

Нисэх -Төв номын сан-7 буудал

Нисэхээс 7 буудал МУБИС-аар явна.

Ч:41

Баруун салаа-Их тойруу-Сансрын тойрог

Баруун салаанаас Их тойруугаар явж КТМС-ийн аюулгүйн тойргоор буцна.

Ч:13

Тахилт-Саппоро

Саппоро хүртэл богино эргэлтээр явна.

Ч:23

Чингэлтэй Зүрх уул – МУИС-Хүнсний 1-р дэлгүүр

Чингэлтэйгээс Цагдаагийн гудамжаар 2 талдаа явж МУИС зогсож, Бага Тойруугаар буцна.

Ч:51

3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв

2 талдаа Бага тойруу Самбуугийн гудамжаар явна.

Ч:15

Нисэх-Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг

Сонсголонгоос 3-р эмнэлэг хүртэл явна.

Ч:43

Баянхошуу-Ард кинотеатар-ТЭЦ3

Баянхошуунаас Ард ороод Баруун 4 замаар ТЭЦ3 орно.

Ч:57

Далангийн зам-Чингис СООСЭ ИС-МУБИС

Далангийн замаар явж 21-р хороолол уруудан төв замаар МУБИС орно.

Ч:1

5 шар-Офицеруудын ордон

Ургах наран хороолол руу явахгүй.

Ч:30

Жанжин клуб-МУБИС-Ард кинотеатр

Жанжин клубаас Ард к/т хүртэл явна.

Ч:14

Нарангийн гол- 5 шар

5 шар хүртэл богино эргэлтээр явна.

Ч:34

Шархад -Сансар -Цэцэг төв-Мишээл экспо

Мишээл экспо хүртэл явна. /ТЭЦ3 орохгүй/

Ч:22

Шадивлан-Бөмбөгөр-ХМК

Бөмбөгөрөөр дайрч төв замаар ХМК явна

Ч:6

Толгойт-Нарны зам-Ботаник

Ботаник хүртэл явна.

Ч:10

Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо

Ганц худгаас Мишээл хүртэл Сансар, Зүүн 4 замаар явна.

Ч:35

Монелийн 38- МУИС-4-р дэлгүүр-100 айл

Баянбүрдийн тойрог орохгүй, Бага тойруу Хүнсний 4-өөр буцна.

Ч:11

Хужирбулан-Офицеруудын ордон

Офицеруудын ордон хүртэл богино эргэлтээр явна.

Городок-Дүнжингарав худалдааны төв

Городокоос Улаанбаатар хот хүртэл явна.

Тэрэлж- Налайх-Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.

Налайх-Зүүн 4 зам-Дүнжингарав худалдааны төв

Налайхаас Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.

Өлзийт-120 мянгат

Өлзийтөөс 120 мянгат хүртэл явна.

Био – Сонсголон – 5 шар

5 шар хүртэл богино эргэлтээр явна.

ШИНЭЭР НЭЭГДСЭН ЧИГЛЭЛҮҮД

дд

Чиглэлийн дугаар

Чиглэлийн нэр

1

Ч:17а,б

Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /Их тойрог/ Баруун 4 зам-Нарны зам- Зүүн 4 зам-Их тойруу/Их тойрог/

2

Ч:21а,б

Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж /6-р бичил хороолол/-Ард кино театр-Сөүлийн гудамж Гэмтлийн эмнэлэг-Модны 2-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв-Хасбаатарын гудамж /6-р бичил хороолол/

3

Ч:10

Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо

4

Ч:52

Ривэр гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-3,4-р хороолол

ХААГДАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОГССОН ЧИГЛЭЛҮҮДИЙН ТУХАЙ

д/д

Хуучин чиглэлүүд

Сонгон үйлчлүүлж болох чиглэлүүдийн тухай тайлбар

1

М:5

“Баянхошуу – МУБИС”

Ч:20б, Ч:48 чиглэлээр дамжин суулт хийж, хотын төв рүү орно.

2

М:6а,б

“Өнөр хороолол-Хүнсний I-Халдвартын эмнэлэг ” “Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Дүнжингарав”

Ч:49 чиглэл Дүнжингарав орно.

3

М:53

“Хайлааст – 3,4-р хороолол – Өнөр хороолол”

Ч:38 чиглэл Хайлаастаас -1-р хороолол, ХМК хүртэл явах боломжтой

4

М:14а

“Улиастай-МУИС-Ардкинотеатр”

Ч:31,Ч:32 Улиастайгаас Офицеруудын ордон хүртэл яваад Ч:1 дамжин суулт хийж хотын төв орно.

5

М:36

“Булгийн 20-р гудамж-3,4-р хороолол-Өнөр хороолол”

Ч:38 -д дамжин суулт хийнэ.

6

М:43

“Зайсан -Тэнгис кино театр – 3.4-р хороолол”

Ч:52 Ривер гарден хотхоноос 3,4-р хороолол явна.

7

М:44

“ХМК – 3.4-р хороолол – Дүнжингарав төв”

Ч:38 ХМК-гаас -1-р хороолол, 3,4-р хороолол хүртэл явна.

8

М:45

“3.4-р хороолол – М.Гандиин гудамж – Мишээл Экспо”

Т:3 чиглэлээр үйлчлүүлж болно.

9

М:55

“Зайсан – Баянмонгол хороолол – Хархорин зах”

Зайсангаас Ч:42,Ч:45 чиглэлд сууж 1-р хороолол явна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд үнэгүй зорчихыг хүслээ

МОХ-ноос Нийслэлийн удирдлагуудад нийтийн тээврийн үнэгүй зорчих боломжийг хурдан хангаж өгөх тухай шаардлага хүргүүллээ. Хэрвээ шаардлагын хариуг маргааш өдрийн 12.00 цагт өгөхгүй бол жагсаал зохион байгуулж, эсэргүүцнэ гэдгээ илэрхийлэв.

Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлчүүд автобусаар зорчихдоо цахим карт ашиглах болсон. Харин оюутнуудад зориулсан карт өдөрт зөвхөн хоёр удаа үнэгүй явах эрхтэй учир хэд хэд дамжин ирдэг оюутнуудад хүндрэл үүсээд байгааг сануулж байна.

МОХ-ноос оюутнууд нийтийн тээврээр зорчих картыг хаанаас авах нь тодорхойгүй учраас одоог хүртэл тэдний гар дээр карт ирээгүй хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулав. 115 мянган оюутны карт аль дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдээд бэлэн болсон гэх мэдээллийг тус компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал өгсөн юм. Харин эдгээр картыг МОХ-гоор дамжуулан олгох ёстой. Гэвч МОХ, нийслэлийн удирдлагуудтай тодорхой хэлэлцээрт хүрээгүйгээс өдийг хүртэл оюутны гар дээр карт ирээгүй гэж мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хориг тавигдсанаас бусад ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов.

Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллахад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцов. Энэ үеэр хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх. Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох. Мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг асуудлыг холбогдох журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэж эргэн танилцуулахыг Комиссын гишүүдэд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Амьтанд хазуулж амиа алджээ

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна. 2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна.

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна.

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

Урьдчилан сэргийлэлт

-Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх

-Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах

-Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

Авах арга хэмжээ:

-Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,

-Галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах

-Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих

-Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах

-Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

Шавьж хорхойд хатгуулах

Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.

Авах арга хэмжээ:

-Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах

-Шархыг нь иод, спиртээр арчих

-Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх

-Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

Могойд хатгуулах :

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.

Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Шинж тэмдэг :

-Хатгуулсан газарт улайж хавдана.

-Хөхөрч цус хурна.

-Хордлогын шинж илэрч таталт өгнө.

-Шингэн ууж чадахгүй болно.

-Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.

-Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

Авах арга хэмжээ :

-Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.

-Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.

-Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.

-Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.

-Шингэн зүйл их уулгах

-Эмнэлэгт яаралтай хандах

-Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай

Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох

-Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр /

-Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг /

-Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

Categories
мэдээ нийгэм

Ц.Баасандорж: Шүүгчдээс татгалзана

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн
өмгөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариуцлахдаа “Шүүх гэрчүүдийг авчрах үүргээ
биелүүлсэнгүй. Нөгөө талаар шүүгдэгчдийг цагдан хорьж байгаа нь ашиг сонирхлын
зөрчилтэйг харуулж байгаа юм. Дараагийн хуралдааныг ШШГЕГ-ыг харъя Урьдчилан
хорих 461 дүгээр ангиад хийнэ гэдэг асуудлыг тавьж байна. Энэ нь цаанаа
хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх хуралд оролцуулахгүй байх, цаашлаад энэ
хэргийн үнэн мөн чанар, АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, нотлох баримтыг
хуурамчаар бүрдүүлсэн зохион байгуулалттай хууль бус зүйл далд нууц хэлбрээр
өнгөрөх гэж байна гэж харж байна.
Тиймээс шүүгчдээс татгалзана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Манай тамирчид Олон улсын хүүхдийн VI их наадмаас 71 медаль хүртлээ

ОХУ-ын Улаан-Үүд хотод
2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI
наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Монгол Улс,
ОХУ, ӨМӨЗО-ны 2200 тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын
нийслэл, аймаг, дүүргээс шалгарсан өсвөрийн шигшээ багийн 120 гаруй тамирчин
хүүхдүүд тус наадамд өрсөлдөж нийт 71 медаль хүртлээ.

Үүнд:

-Жүдо бөх
7 Алт 7 мөнгө 6 хүрэл

-Хөнгөн атлетик
7 Алт 7 мөнгө 7 хүрэл

-Бокс
2 Алт 1 мөнгө
7 хүрэл

-Хөл бөмбөг
Мөнгөн медаль

-Шатар
Хүрэл медаль

-Ширээний теннис
3 мөнгө 2 хүрэл

-Чөлөөт бөх
4 Алт 2 мөнгө 7 хүрэл

-Волейбол
Шагналт 4-р байр

-Байт харваа
Шагналт 4-р байр

Олон улсын хүүхдийн
спортын VI наадамд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар оролцож, наадмын
нээлтийн ажиллагаанд Монгол Улсын баг тамирчдаа төлөөлөн баяр хүргэж үг хэллээ.
Тус наадмын үеэр 3 улсын спортын салбарын удирдлагуудын уулзалт болж хүүхдийн
спортын VII наадмыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал
солилцож 2016 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод 3 улсын төлөөлөгч нарын
уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

Олон улсын хүүхдийн
спортын VI наадмын хаалтын үеэр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс тус
наадамд оролцсон бүх тамирчин хүүхдүүдэд амжилт хүсээд 3 УЛСЫН БАТ НАЙРАМДАЛ
ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА хэмээн онцлон хэлээд Олон улсын хүүхдийн спортын наадмын
тугийг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарт гардуулан өглөө
хэмээн ЭМСЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тасганы овоо орчим цэцэрлэгт хүрээлэнтэй болно

“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцөлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор загвар төслийг хэрэгжүүлж дууслаа. Загвар төслийн хүрээнд иргэдийн амарч, зугаалах эрүүл, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт 5 төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 м2 явган замтай, хаалгатай иж бүрэн ногоон орчин болгон тохижуулсан байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 оны есдүгээр сарын 4-ний Баасан гарагийн 11:00 цагт нээж, ашиглалтад оруулна.

Categories
мэдээ нийгэм

“Moody’s” агентлаг “Mongolian Mining Corporation”-ий зээлжих зэрэглэлийг бууруулсан гэнэ

“Moody’s” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг “Caa2” зэрэглэлээс “Ca” болгож бууруулсан гэнэ. Тус корпорацийн бэлэн мөнгөний нөөц болон хөрөнгийн урсгал ойрын хугацааны өр төлбөрөө барагдуулахад хангалтгүй гэж дүгнэсэн байна.

“Ca” зэрэглэл нь “Moody’s”-ийн үнэлгээний системийн доороосоо хоёр дахь үнэлгээнд тооцогддог. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд default буюу төлбөрийн чадваргүй болох магадлалтай аж. Нэг ёсондоо өр төлбөрөө нөхөн барагдуулах магадлал 35-аас 65 хувь гэж үздэг байна.

“Mongolian Mining Corporation” өнгөрсөн долоо хоногт оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсан бөгөөд уг тайланд бэлэн мөнгөний нөөц нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 183 сая ам.доллараар буурч, 70 сая ам.доллар болсон гэж мэдээлсэн юм. Бэлэн хөрөнгийн нөөц ийнхүү буурч байхад тус компанийн өр, зээлийн үлдэгдэл үүнээс бага хурдаар буюу 59 сая ам.доллараар хасагдаж, 814 сая ам.доллар болжээ. Ирэх зургаан сарын хугацаанд корпораци зээлийн үндсэн төлбөрт 30 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 32 сая ам.долларыг тус тус барагдуулах ёстой юм байна.

Түүнчлэн есдүгээр сард “QGX Holdings”-ийн өрийн бичгийн төлбөрт 69 сая ам.долларыг төлөх шаардлагатай боловч “QGX Holdings” төлбөрийн хугацааг дахин сунгах магадлалтай гэж “Moody’s” мэдээлжээ. Цаашид зардлаа нэмж бууруулах цөөн арга зам үлдсэн гэдгийг “Moody’s” онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд
Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2015 оны есдүгээр сарын 2-3-ны
өдрүүдэд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг
тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо. Энэ хүрээнд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпин, Бүх Хятадын Ардын
Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзахын
зэрэгцээ тус арга хэмжээнд оролцож буй зарим улсын төрийн тэргүүн нартай
хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.