Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд “цэцэрлэг”

Оюуны хөдөлмөр эрхлэн амьдрах замыг нэгэнт бараадсан этгээдийг илэрхийлэх “Оюутан” хэмээх оноосон нэр ХХ зууны эхний хагасаас улбаатай. Шавийг сурагч (ученик), багшийг сургагч (учитель) хэмээн хувьсгалчаар өөрчлөн нэрлэж, коммунизмын замаар иргэншлийн босго алхах тэр үеийн нэр. Улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг сүрэг малын өсөлтөөр бус эрдэм соёлын дэлгэрэлтээр төсөөлж байсан өвөг дээдсийн хайрласан мөрөөдлийн нэр…

Өнөөдөр манай орон 10000 хүнд ногдох оюутны тоогоор дэлхий дээр магнайлж, орчин үеийн цэрэг-эдийн засаг төдийгүй соёлын импери болох АНУ-ыг хүртэл ардаа орхисон. Үүнийгээ дагаад түмэн хүнд ногдох дээд боловсролтны тоо, эзлэх байр шууд пропорционалаар өснө биз дээ. ХХ зууны эхэн үеийн үндэсний сэхээтнүүд чихэндээ итгэмгүй, дал наяад оны нам засгийн удирдагчид нүдэндээ үнэмшимгүй статистик бидний өмнө байна. Тэд бүх нийтээрээ зөвхөн бичиг үсэгтэй болох, бүх хүүхдийг зөвхөн бүрэн дунд боловсролын хөтөлбөрт хамруулахыг л зорьж байсан. Харин одоо бүх хүүхэд дээд боловсрол эзэмших хөдөлгөөн өрнөөгүй байна гэж үү?

Гэтэл “Алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаана байна” гэлээ гэдэг шиг америкийг ардаа орхисон дээд боловсрол эзэмшигчдийн чинь хэрэг нь хаанаа байна аа гэсэн үлгэрийн асуултад хариу алга. Нэг талаасаа бид маш ихээр дээд боловсролыг эзэмшиж байна, нөгөө талаасаа Монголын дээд боловсрол ба манай гаригийн ердийн дээд боловсрол хоёрын дунд зарчмын ялгаа гарсан гэдэг нь харагдаж байна.

Зарим ажиглагчид тооны хойноос хөөцөлдөж хэтэрхий олон дээд сургууль байгуулсан явдалд боловсролын бодлого хэрэгжүүлдэг сайд, яамыг буруутгаж байна. Өөр хэсэг хүн их дээд сургуулийн төлбөр хэтэрхий бага байгаагаас учир шалтгааныг хайж байна. Тэд, Монголдоо нэр хүндтэйд орох их дээд сургуулийн төлбөр нь чанартай дунд сургууль байтугай боломжийн цэцэрлэгээс бага төлбөртэй байдгийг ч сануулж байгаа юм.

Гэхдээ асуудлыг шүүмжлэн харахаас өмнө нөхцөл байдлын зүй зохистой эсэхийг хамтдаа тунгаах гээд үзье. Нэг талаасаа ямар ч аргаар хамаагүй хүүхдээ дээд боловсролын дипломтой болгох эрмэлзэл хүн ардад байна. Энэ эрмэлзэл дээр олон арван хувийн дээд сургууль үүссэн. Ингээд бодохоор, зуугаар тоологдох их дээд сургууль байгуулагдсан нь зүй зохистой үзэгдэл юм байх нь.

Нэгэнт л дээд боловсрол нь бүх нийтийг хамарсан үзэгдэл болсон учраас түүний өртөг төлбөр нь мөн л бүх нийтэд боломжтой байх учиртай. Ийм учраас ард түмний хүсэл зоригийн дагуу дээд сургуулийн төлбөрийг зохих хэмжээнд барьж байх нь улстөрчдийн гол үүрэг болсон хэрэг. Дээд боловсролын төлбөрийн өнөөгийн хэмжээ нь нийгмийн захиалгаар хязгаарлагдаж байгаа байх нь ээ.

Энэ байдал ойрын үед нэг их өөрчлөгдөхгүй байх. Учир нь хойтон, хойтонгийн болох сонгуулиудаар ард түмэн үр хүүхдээ улам дээд боловсрол эзэмшүүлсээр байх нөхцөл бололцоог л нэмж нэхнэ. Улс төрчид эрх мэдэлд хүрэхийн тулд “Шинжлэх ухааны туяат оргилд хүрэх өргөн дардан зам” зассаар байх нь дамжиггүй.(Хуучин соц-ийн үед марксизм-ленинизмыг үндэслэгчдийн хэлсэн гэх шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгүй. Бэрхшээл энээ тэрээгээс айхгүй зүтгэсэн нь түүний туяат оргилд хүрнэ гэсэн утгатай үгийг багш нар маань ишилдэгсэн)

Өнөөгийн монголчуудын дээд боловсролын цангааг үндэстнээрээ гэгээрч боловсрон улсын дайтай улс болох зуун дамжсан мөрөөдөл, социализмын үеийн уралдаант шалгалтын хатуу шалгуур, намын ажилтны хоёр жилийн курс, маркс судлалын оройн дээд мэтийг төгсгөөд л насаараа дарга болдог байсан уламжлал гээд олон зүйлээс хайдаг.

Нөгөө талаас өнөөгийн дээд боловсролын чансааг бүгд харж ойлгож байгаа, диплом нь сайндаа дэлгүүрийн худалдагч болгохоос хэтрэхгүй тохиолдол маш олон гэдгийг нийтээрээ зөвшөөрч байгаа. Ойлгож, зөвшөөрч байгаа хэрнээ, ашиг багатай сургалтад төлбөр төлөөд яваагийн учир юу вэ?

Харин нүүдэлчин амьдралаас иргэншилд шилжиж яваа үндэстэнд бүрэлдсэн сурган хүмүүжүүлэх үзэл санаа, итгэл үнэмшлийн тодорхой үе шатны онцлог гэдэг талаас нь харвал илүү сонин санагдаж байна.

Хүүхдийнхээ амьдралд хэрэгтэй бүхнийг гэр бүл дотроо зааж сургасаар ирсэн уламжлалтай монголчууд ХХ зууны дунд үеэс үр хүүхдээ цэцэрлэг сургууль, анги хамт олон, эвлэл пионерийн байгууллагад даатгах болсон юм. Хүүхдийг амьдралд хөлөө олон олтол нь төр засаг өөрөө ч юм уу, нам эвлэл гэхчлэнгийн юмаар дамжуулан хариуцах(хариуцуулах) ёстой гэсэн итгэл үнэмшил энэ зуур бий болжээ. Ажилчдынхаа хүүхдээс эхлээд ажилтныхаа ёс суртахуун, хүмүүжил, гэр бүлийн байдал, архи дарс ууж байгаа эсэх түүнчлэн үл бүтэх хүнтэй нөхөрлөх явдал гаргуулахгүй талыг байгууллагын дарга нар хариуцаж байлаа. Гэр бүлээсээ салах, ханилснаасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоо тогтоох, хүүхэд нь муу сурах юм уу, хүмүүжлээр доголдох тухай бүрт нам захиргаа, эвлэлийн байгууллага авч хэлэлцэж тогтоол гаргаж байсныг мэдэх нэг нь мэднэ дээ.

Цай уух зуур сонирхуулахад, дээхнэ үед Өвөрхангайд гэлүү дээ ийм явдал болсон гэдэг. (Гавьяат нэгдэлчин Рагчаа гуайн яриа юм. Намайг “Соёлын довтолгоо” номын материал цуглуулж байхад ярьсан хэрэг) Золигийн хархүү сумын төвийнхөө гайгүй гэсэн бүсгүйчүүлтэй холбогдоод болдоггүй, эхнэр нь сумын намын үүрт гомдол гаргасан байгаа юм. Хархүүг намын үүрт дуудаад, эхнэртэй атлаа өөр бүсүйчүүлтэй холбогдоод байгаа асуудлыг нь буруушаан хэлэлцсэн байдаг. Золигийн сэргэлэн хархүү нам, засгийн асуултад золигийн хариу барьжээ “ Хөөрхий муу эхнэр минь ганцхан юм даа гэж бодоод завсар зайгаар нь өөр хүнээр орлуулж, аминдаа гамнаж байгаа маань л энэ шүү дээ” гэсэн байна. Намын үүрээс “эхнэрийг гамнахгүй байхыг үүрэг болгосугай” гэсэн тогтоол гарсан гэдэг юм.

За энэ ч яахав, гол юмандаа оръё. 1990 оны ардчилсан хувьсгал хувь хүн өөрийнхөө хувь заяаг хариуцах үүрэгтэй, эрхтэй болгосноор хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд эхнэрээ гамнах хүртэлх “глобаль” асуудал хариуцдаг үзэл суртлын аппарат нурлаа. Гэвч нам эвлэлээс эхлээд НАХ яам, цагдаагийн бүх талын хяналтан дор хүмүүжсэн бүтэн үеийнхэнд өөрийн үр хүүхдээ хэний ч хяналтгүйгээр бие даасан амьдрал руу үдэх зүрх зориг байсангүй. Сургуулийн ширээнээс цааш нь хүмүүжүүлэх учиртай эвлэл, намын байгууллага, социалист хөдөлмөрийн бригад, халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн бүгд байдаггүй. Ингээд олон олон эцэг эхчүүд бээр дунд сургуулийн дараагийн шатанд хүүхдийг нь хэдэн жил хараад өгөх газар хайх болсноор манай орны их, дээд “цэцэрлэг”-үүдийн тогтоц бий болсон бололтой.

Эрдэм сурч сүйд болохгүй ч гэсэн хүүхдийнх нь араас “хүүе хаая” гээд байх сургууль багш нар байгаа нь юу юунаас чухал. Сургууль багш нарын хараа хяналт дор гурав дөрвөн жилийг өнгөрөөх зуураа хүүхэд өөрөө төлөвшөөд амьдрах зам мөрөө олоод ирнэ. Аз байвал сайн сурч цаашдынх нь зам нээгдэнэ. Аз байвал төгссөн хойно нь ажил олдоно. Харин хүүхэд дунд сургуулийн дараахь энэ дөрвөн жилд бие хүн болон төлөвших чухал үе шатыг “их дээд” сургуулийн хараа хяналтын дор туулах учиртай… Манай орны их дээд “цэцэрлэг”-ийн учир энэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу шөнийн Дүнжингарав” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалт өчигдөр Корпорэйт зочид буудалд эхэлсэн. Уг чуулга уулзалтаас бэлтгэсэн сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс дамнуулан зургадугаар нүүрт нийтэллээ. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтыг бодвол хөрөнгө оруулагчид нэмэгдсэн гэгээтэй мэдээ байна. Гэвч Хятадын эдийн засгийн байдал болон манай улс төрийн бүлэг хоорондын элдэв санаархал эдийн засагт нөлөөлж байгааг чуулганд оролцогчид нуусангүй.

Улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай хийсэн “Гаалийн онцгой татварыг тэглэж, шатахууны үнийг бууруулах ёстой” хэмээх ярилцлага нийтлэгдсэн юм. Түүнчлэн “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюссор Чинбатын Номинтой хийсэн “Авьяаслаг монголчууд шоу өөрсдийгөө таних нэг боломж маань юм” хэмээх сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу шөнийн Дүнжингарав” хэмээх нийтлэлийг хэвлэв. Өнөөдөр нийслэл хотод залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байдаг. Тиймээс ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэд олон. Гэвч энэ байдлыг ашиглан “хар зах” шиг байдалтай болгож буйг шүүмжилжээ. Мөн “Векселийн сургаар Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ” хэмээх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан эрэн сурвалжлах материалын үргэлжлэл нийтлэгдэв. Үүнээс төрийн албанд хувийн хонжоо харж буй түшмэдүүдийг булхайг мэдэх боломжтой.

Мөн спортын үйл явдлын нүүрт хөнгөн атлетикийн амьд домог болсон Усайн Болтын амьдрал, спортын замналыг бичжээ. Алдарт тамирчин “Рио 2016” олимпийн өмнө Монголд очно” гэсэн байх юм. Энэ талаар сонирхолтой мэдээллийг багтаалаа. Гадаад мэдээний нүүрт ч Сирийн дүрвэгч амиа алдсан бяцхан хүүгийн талаар мэдээлэл хэвлэгдсэн юм.

Түүнчлэн эрүүл мэндийн нүүрт элэгний “С” вирусыг 98 хувь эмчлэх “Harvoni” хэмээх эмийн талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай хийсэн ярилцлагыг сонирхож болно. Энэ мэтчилэн цаг үеийн олон уншууртай материалууд багтсан юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Си Жиньпин чөлөөлөх дайнд Монголын мянга мянган цэрэг, арми чухал нөлөө үзүүлсэн гэв

Манай сурвалжлагч Д.Даваасүрэн мэдээлэл
ирүүллээ. Бээжин хотод болж буй Ялалтын 70 жилийн түүхт ойн арга хэмжээнд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноор оролцож байгаа билээ. Энэ
үеэр БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Си Жиньпин “1945 оны
чөлөөлөх дайнд Монголын мянга мянган цэрэг, арми чухал нөлөө үзүүлсэн. Хоёр
улсын хамтын ажиллагаа цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна.
Мөн түүнчлэн манай улсыг 2020 оны олимпийг зохион байгуулах эрх авахад дэмжсэнд
талархаж байна” гэжээ. Ялалтын баярыг тохиолдуулан Бээжин хот өнөөдөр хөл
хориотой өнжсөн юм. Харин одоо хөл хорио тавигдаж, их хотын амьдрал буцалжээ.

Categories
мэдээ нийгэм

II бүлгийн цус хамгийн эрэлттэй нь гэв

Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Дээрх өдрийг явуулах нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдолын талаарх ойлголтыг өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Энэхүү үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Харин өнөөдөр Хилчдийн баярыг угтан Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өөрийн нэрэмжит донорын өдөрлөг болгон тэмдэглэж буй юм.

Байнгын дутагдалтай байсан цусны нөөц сүүлийн хоёр жилд тогтмол нэмэгдэх болжээ. Энэ нь нь олон нийтийн дунд донор байх, цусаа хандивлах сайн үйлсийн аяныг сурталчилгаа сайжирч, донорын тоо олширсонтой холбоотой гэж ЦССҮТ-ийнхөн мэдэгдлээ. Одоогоор манай улсад 150 мянга гаруй орчим хүн цусаа бусдад хандивласан байдаг байна. Үүнээс 38 хувь буюу 60 мянга орчим нь жилд 2-3 удаа цусаа хандивладаг идэвхтэй донорууд аж. Ингэж донорын тоо нэмэгдсээр байгаа боловч нөгөө талдаа цусны эрэлт өссөн тухай албаныхан ярив. Одоогоор II бүлгийн цус хамгийн их эрэлттэй болж, нөөц нь багасчээ.

Categories
энтертаймент-ертөнц

Motorola ухаалаг цаг танилцууллаа

“Motorola” компани “Android Wear” үйлдлийн систем бүхий шинэ загварын ухаалаг цагаа танилцууллаа.

“Moto 360” ухаалаг бугуйн цаг хоёр төрөлтэй гарсан байна. Тэдгээрийн нэгэнд байрлал заагч төхөөрөмж суулгаж өгсөн бөгөөд ингэснээр цагийг гар утастай холбоогүй үед дасгал, хөдөлгөөнийг хянах мэдээллийг цуглуулахад туслах ажээ.

Мөн хэрэглэгчид цагийг захиалахдаа өөрийн хүссэнээрээ загварыг өөрчлөх боломжтой байна.

Гэвч уг бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа олохын тулд нэлээд хэцүү шалгууруудтай нүүр тулна гэж “IHS Technology” судалгааны компанийн шинжээч Иан Фогг үзжээ.

Тэрбээр,”Moto 360″ ухаалаг бугуйн цаг өнгөрсөн жил анх гарахдаа дугуй хэлбэрийн нүүртэй байсан нь бусад ухаалаг цагаас ялгарах өвөрмөц онцлог нь байсан учраас борлуулалт гайгүй байсан. Харин энэ жил “Apple” компаниас бусад ухаалаг цаг гаргаж буй компани болгон дугуй нүүртэй цаг хийж байна. “Google” компаниас гаргасан программ хангамж нягт хяналттай бөгөөд “Android Wear” үйлдлийн системийн бугуйн цаг болгонтой бараг адилхан. Тиймээс энэ бүхнээс ялгарах цорын ганц арга зам бол техник хангамжийг сайжруулах асуудал юм гэж ярив.

Берлин хотод болсон “IFA-2015” технологийн үзэсгэлэнгийн үеэр “Motorola” компани цагийг танилцуулсан байна. Энэ сарын сүүлээр худалдаанд гарах цагуудын үнэ загвараасаа шалтгаалан өөр өөр байх ажээ. Цагийн үнэ 229 еврогоос эхэлнэ.

Э.Анхбаяр

Categories
мэдээ спорт

Г.Хосбаяр Францад бэлтгэл хийхээр болжээ

Монголын багийн спортын анхны легонер тамирчин, Монголын рэгбигийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяр Францын дээд лигийн “CA Brive рагби” клубт 14 хоногийн бэлтгэл хийхээр энэ бямба гаригт хилийн дээс алхах гэж байна. Тэрбээр Францад 2-р дивизионы багт хоёр удаа тоглолт хийж, шалгаруулалтад оролцох юм байна.

“CA Brive рагби” клуб нь Францын дээд лигийн шилдэг 14 багийн нэг юм. Рэгбигийн спортоор дээгүүр бичигддэг Францын холбоо, клубтэй хамтын ажиллагаа эхлүүлж байгаа нь Монголын рэгбигийн спортын хөгжилд хувь нэмэр авчирах нь мэдээж.

Г.Хосбаяр нь 2007, 2011, 2012, 2013 онд Хонгконгийн дээд лигт тоглож байсан бөгөөд өдгөө Монгол улсын регбигийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Дашрамд дурьдахад, Монголын рэгбигийн холбоо ирэх аравдугаар сард гурван шилдэг тоглогчоо Хонгконгийн лигт тоглуулахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Парламентын 25 жилийн ойд зориулсан барилдаан болно

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан нээлтийн барилдаан энэ сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2015-2016 оны барилдааны хуваарийг гаргажээ.

МҮБХ-НООС 2015-2016 ОНД НААДМААС НААДАМ ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

НЭГ. УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

Д.д

Сар өдөр

Барилдааны нэр

Бөхийн тоо

Зохион байгуулагч, хамтрагч байгууллага

1

IX/13

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан нээлтийн

224

МҮБХ, УИХ-ын тамгын газар

2

IХ/17

Хилчдийн өдөрт зориулсан

224

МҮБХ, ХХЕГ

3

X/11

Хан-Уул дүүргийн 40 жилийн ой, Богд хан хайрханы хишиг

256

МҮБХ, ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК

4

X/25

Улсын начин цолны хүндэтгэлийн

224

МҮБХ, Их засаг ОУИС

5

XI/10

Монгол бахархлын өдөрт зориулсан

224

МҮБХ, Төрийн ёслолын алба

6

XI/26

Улс тунхагласны өдөрт зориулсан

256

МҮБХ, МАХН

7

ХII/10

Ардчилсан хувьсгалын ойд зориулсан

224

МҮБХ, МоАХ

8

ХII/20

Баянзүрх хайрханы хишиг

256

МҮБХ, “Бридж” групп

9

XII/28

Ерөнхийлөгчийн цомын төлөөх Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойд зориулсан

128

МҮБХ, Ерөнхийлөгчийн тамгын газар

10

I/13

Үндсэн хуулийн өдөрт зориулсан

224

МҮБХ, ҮХБХолбоо

11

I/24

Улсын харцага цолны хүндэтгэлийн

224

МҮБХ, “Жем интернэшнл” ХХК

12

II/08

Модон бичин жилийн Сар шинийн баярт зориулсан

256

МҮБХ, Төрийнёслолын алба, Гандантэгчилэн хийд

13

III/01

Эх орончдын өдөрт зориулсан

224

МҮБХ, МАН

14

III/18

Зэвсэгт хүчний ойд зориулсан

224

МҮБХ, ЗХЖШ

15

III/27

Улсын заан цолны хүндэтгэлийн

224

МҮБХ,

16

IY/10

Сонгино хайрханы хишиг

256

МҮБХ, “Монос” групп

17

IY/24

Гарьд цолны хүндэтгэлийн

224

МҮБХ,

18

Y/15

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан

224

МҮБХ, Арвайн үндэс ХК

19

Ү/29

Аварга цолны хүндэтгэлийн

224

МҮБХ, ИНЕГ, “МИАТ” ХК

20

YI/12

Чингэлтэй хайрханы хишиг

256

МҮБХ, “Говь гео” ХК

21

YI/26

Тамирчдын баярт зориулсан “Наадмын сорилго” барилдаан

224

МҮБХ, ЭМСЯ, БТСХТ

Нэмэлт барилдаан

1

2

3

4

5

ХОЁР. АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

Д.д

Сар өдөр

Барилдааны нэр

Бөхийн тоо

Зохион байгуулагч, хамтрагч байгууллага

1

IX/27

IX сарын нээлтийн барилдаан

256

МҮБХ,

2

Х/18

X сарын ээлжит барилдаан

256

МҮБХ,

3

XI/15

XI сарын ээлжит барилдаан

256

МҮБХ,

4

XII/13

Өсвөрийн Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит

256

МҮБХ, Өсвөрийн ХХАД

5

I/17

“Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан

256

МҮБХ, “Талх чихэр” ХК

6

II/07

Хонин жилийн Сар шинийн баярт зориулсан

256

МҮБХ, Дашчойлин хийд

7

III/20

Баян-Өлгий аймгийн нэрэмжит Наурызын баярт зориулсан

256

МҮБХ, Баян-Өлгий аймаг,“Бес богда бүргэд” дэвжээ

8

IY/17

IY сарын ээлжит барилдаан

256

МҮБХ,

9

Y/08

Y сарын ээлжит барилдаан

256

МҮБХ,

10

YI/05

Бүх цэргийн наадмын барилдаан

256

МҮБХ, ЗХЖШ, БХЯ

ГУРАВ. СУМЫН ЦОЛТОН ЗАЛУУ БӨХЧҮҮД, ӨСВӨР ҮЕИЙН БА

НИЙТИЙН МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААН

Д.д

Сар өдөр

Барилдааны нэр

Бөхийн тоо

Зохион байгуулагч, хамтрагч байгууллага

1

Сар бүр

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан /10 удаа/

512

МҮБХ,

2

II/06

Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн

512

МҮБХ, Тарвалин хийд

3

YII/

11-12

Улсын баяр наадмын өсвөр бөхийн /14-16 нас/

128

ҮИБНЗБХ, МҮБХ, МХО

4

Х/01-02

Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах 16,17,18 нас

90

МҮБХ, Дорноговь аймгийн ЗДТГ

5

Х/10

Бөхийн намрын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн

Хязгаарлахгүй

МҮБХ

6

ХII/19

Бөхийн өвлийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн

Хязгаарлахгүй

МҮБХ

7

II/05

Сар шинийнөсвөр болон нийтийн монгол бөхийн

Хязгаарлахгүй

МҮБХ, МХО

8

IҮ/09

Бөхийн хаврын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн

Хязгаарлахгүй

МҮБХ

9

YI/04

Бөхийн зуны баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн

Хязгаарлахгүй

МҮБХ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Си Жиньпин нар уулзах гэж байна

Бээжин хотод болж буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын жагсаалыг сурвалжилж яваа манай сурвалжлагч Д.Даваасүрэн мэдээлэл ирүүллээ.

Өнөөдрийн баярын арга хэмжээ өглөө цэргийн ёслолын жагсаалаар эхэлсэн бөгөөд үүний дараа хүндэт зочноор уригдсан улс орнуудын төрийн тэргүүн, Элчин сайдууд, Засгийн газрын гишүүд хүндэтгэлийн хүлээн авалтад орсон юм. Харин яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин нар уулзах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дисковер Монголиа-2015″ эхэллээ

“Дисковер Монголиа-2015″ уул уурхайн
салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт яг одоо “Корпорейт
Конвеншн Центр”-т үргэлжилж байна. “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор
уул уурхайн салбарынхан Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн
байдал, цаашдын чиг хандлага, уул уурхайн төслүүдийн санхүүжилт, орон нутгийн
хамтын ажиллагаа, бичил уурхай зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж буй юм. Зургаан
салбар хуралдаанаас бүрдэх тус чуулган хоёр өдөр үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд урлагийн наадам зохионо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээж, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах зорилготойгоор “Хатан дуулал -2015” урлагийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус наадам улсын хэмжээнд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралыг идэвхитэй байлгах үүднээс тэд өмнө нь “Тэргэнцэртэй гоо бүсгүй”, “тэргэнцэртэй иргэдийн парад” зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион явуулж байсан юм. Жилд нэг удаа болох энэ наадам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөр болно. Одоогоор хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн наадамдаа оролцохоор бүртгүүлсэн бөгөөд оролцогчид дуу хөгжмөөс эхлээд уран уншлага, жүжигчилсэн тоглолт, ардын урлаг зэрэг төрлөөр өрсөлдөнө.