Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган товлогдлоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр нөхөн томилогдох сайд нарын нэрсийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барисан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж саяхан УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа. Өөрөөр хэлбэл ирэх даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх аж. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дал гаруй улсад хүчинтэй олон улсын жолооны үнэмлэх хэвлэнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар монгол жолооч гадаадад, гадаадын иргэд Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий Олон улсын үнэмлэхийг хэвлэхээр болжээ.

Ингэснээр Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон олон улсын жолооны үнэмлэхээр гадаадын иргэд Монгол Улсад, харин Монгол Улсын иргэд Вений конвенцид нэгдсэн 70 гаруй улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох юм байна. Одоогоор уг олон улсын үнэмлэхийн үнэ болон бусад холбогдох журам батлагдаагүй байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд нарын нэрсийг өргөн барилаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрсийг дөнгөж саяхан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд нөгөөдөр эх орондоо ирэх аж. Засгийн газраас зургаан сайдын нэрсийг өргөн барих сүүлийн хугацаа нөгөөдөр буюу амралтын өдөр таарч байсан юм. Тиймээс ийн өнөөдөр сайд нарыг нэрсийг УИХ-д өргөн барилаа. Ийн сайдуудад хэн хэн нэрийг өргөн барьсныг толилуулъя. Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад М.Зоригт, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг, БОНХАЖ-ны сайдад Н.Батцэрэг, Сангийн сайдад Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ нарын нэрийг тус тус өргөн барилаа.

Categories
мэдээ улс-төр

Сайд нарын нэрс өнөөдөр тодрох бололтой

Нөхөн томилогдох зургаан сайдын нэрсийг Засгийн газраас 30 хоногийн хугацаанд өргөн барих хуультай. Энэхүү хуулийн эцсийн хугацаа энэ амралтын өдөр буюу энэ сарын 6 ны өдөр дуусаж байгаа юм. Иймд эцсийн хугацаа өнөөдөр болж байна.

АН-ын бүлгээс нөхөн томилогдох зургаан сайдаа тодруулах эрхийг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая тэрээр сайд нарын нэрсээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, зөвшөлцсөн учир одоо УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барих бэлтгэл ажилдаа ороод байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун охидын хамтлаг байгуулжээ

Хойд Солонгост 20 гаруй насны охидоос бүрдсэн хийл хөгжмийн хамтлаг байгуулагдсан
тухай CNN мэдээллээ. Уг хамтлаг
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тушаалаар байгуулагджээ. Барууны хэв шинжийг агуулж, задгай
талдаа хувцасласан охидын ийм хамтлаг Хойд Солонгост бий болно гэж хэн ч
төсөөлөөгүй нь лавтай. Гэтэл тэдний хөгжимдөж буй бүтээлийн өнгө аяс, чиглэл нь
хүртэл хэлбэрт баригдаагүй, залуу хүмүүст зориулсан байна.

Харин үзэл сурталжсан БНАСАУ-ын удирдагчид охидын хамтлагийг тайзан дээр
тоглолт хийж байх үед арын дэлгэц дээр АНУ-ыг пуужингаар сөнөөж буй зураглалыг
үзүүлсэн нь илүү сонирхол татаж байжээ. “Моранбон” нэртэй уг хамтлаг хэд хэдэн
бүтээлээр урын сангаа арвижуулсан байна. Тухайлбал, “Яаж би түүнд таалагдах
вэ”, “Түүний инээмсэглэл яг л чихэр мэт амттай” гэх зэрэг хайр, дурлалын
сэдэвтэй хийгджээ.

Эдгээр хөгжмийг бүгдийг нь Ким Чен Уны зөвшөөрлөөр бэлтгэн гаргасан гэнэ. Тус охидын хамтлаг бүр 2012 онд
байгуулагдсан бөгөөд саяхнаас орчин цагийн хэмнэл, өнгө аястай бүтээл туурвих
болж олон нийтэд танигдаж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Олон улсын мастеруудын анхдугаар наадам болно

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл хотноо болно. Тус наадамд ОХУ, БНХАУ, Герман, Франц, БНСУ, Тайвань, Монголын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, шатар, кросс гүйлт, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөх билээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 11-ний 10.30 цагаас Спортын төв ордонд болох ба хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, граундын гольфийн тэмцээнүүд “Хасу Мегаватт” компанийн Эко спорт цогцолбор дээр, шатар, кросс гүйлтийн тэмцээн Тэрэлж дэх “Мидори” амралтанд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон 13 настай сурагчийг олжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн нэгдүгээр хэсгийн 142 тоотод оршин суугч 13 настай М гэгч эрэгтэй уржигдар 10:30 цагийн орчим сургуулиасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг цагдаагийнханд өчигдөр 09 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 16:42 цагт түүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын тунелийн ханыг ийм болголоо

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жуулчин, Төмөрчин, Энэбиш, Л.Лааган, Баруун Сэлбэ, Залуус, Барилгачин, Эрхүүгийн гудамжуудуудад явган хүний зам засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, Үйлдвэрчний гудамж, болон Дуурийн театрын өмнөх талбай , Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн орчмын явган хүний зам зэрэг нийт 6 160 м2 талбайг хатуу хучилттай болгожээ. Түүнчлэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сансарын тунелийн ханыг мэргэжлийн уран зураачид уран зургаар гоёсон бол Чингисийн талбайд таван хошуу мал бүхий цэцгэн байгууламж хийсэн байна. Шинээр хийсэн ногоон байгууламжид гүйцэтгэгч байгууллагууд нь хаягаа байршуулдаг болсон бөгөөд энэ нь ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүх нарыг нээлттэй шүүхийг хүслээ

Улсын төсвөөс 13 тэрбум төгрөг албан тушаалаа урвуулан завшсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Л.Гансүхийн гэгдэх хэргийг шүүх хурал уржигдар буюу есдүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд эхэлсэн ч, гэрч дутуу гэдэг шалтгаанаар гурав дахь удаагаа хойшилсон юм. Ингэхдээ шүүгчдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг шууд цагдан хорьсон. Харин дараагийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн танхимд явуулахаар болсон юм. Гэхдээ тухайн үед шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Иймээс Дархан-Уул аймгийн 5000 гаруй иргэд нэгдэж, Л.Гансүх нартай холбоотой шүүх хурлыг нээлттэй хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч, шаардлага хүргүүлсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тэд Л.Гансүх нарын Нүүрс хөтөлбөртэй холбоотой хэргийг шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр, шууд дамжуулах боломжыг нь хангаж, иргэдэд ил тод нээлттэй шударга явуулахыг хүссэн иргэдийн гарын үсгийг цуглуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шороонд дарагдсан “нинжа” нарыг хайж байна

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн зургаан метр гүн нүхэнд 38 настай, эрэгтэй Б болон нэр, нас нь тодорхойгүй нэгэн иргэний хамтаар шороонд дарагджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 21:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан бөгөөд тэр даруй зургаан албан хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Одоогийн байдлаар эдгээр иргэдийг олоогүй байгаа гэнэ.