Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ундны гүний худгийг буулгасан талаарх сурвалжлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

Туул гол дагасан гүний худгуудаас хамгийн сүүлийн худгийг буулгах ажил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн. Эхэндээ барилгачид дээрээс нь эхлэн тун болгоомжтойгоор буулгаж байсан бол өнөөдөр экскаватораар тэгшилж байгаа зургийг та бүхэн харж байна.

Уг ажлыг “Их Модун” компани гүйцэтгэж байгаа аж. Тэдний инженерүүдийн тайлбарлаж буйгаар бол доторхи үнэ бүхий тоног төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд болгоомжтойгоор буулгаж байсан байна. Харин нэгэнт тоног хэрэгслийг авсан болохоор техникийн хүчийг ашиглажээ. “Их Модун” компанийн инженер “Актлагдсан гурван худгийн нэг нь энэ. Бид зөвхөн үнэ цэнэтэй эд ангиудыг гэмтээлгүй нураах үүрэгтэй” гэж байгаа. Гэвч Япон улсын тусламжаар 1998 онд барьсан тус гүний худгийн актлагдах хугацаа болсон эсэх нь тун эргэлзээтэй. Тиймээс ойролцоо нь оршин суудаг иргэд хашаагаар тойруулж байгаад нурааж байгаа тул газрыг нь өөрсдөө авах гэж байна гэсэн хардлагаар “Өдрийн сонин”-д хандсан юм.
Энэ үйл явдлын эргэн тойронд хийсэн сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

Categories
энтертаймент-ертөнц

Toyota компани шинэ загварын Приус машинаа танилцууллаа

Мөн Toyota Safety Sense – явган зорчигчидоос сэргийлэх төхөөрөмж
болон full-speed dynamic cruise буюу автомат хурд баригч систем нь замын
хөдөлгөөнд оролцох үед таны хурдыг мэдрэгч ашиглан автоматаар
тохируулах бөгөөд түгжрээнд хүртэл зогсох боломжтой төхнологи суурилуулж
өгсөн аж.

Их гэрэлний хувьд LED болсон ба холын гэрэл рүү автоматаар шилжих горим мөн нэмэгдсэн.

Маш хурц спортлог төрхтэй, ямар ч хүний харц булаахаар загвар дизайнтай
болсон ба өмнөх загвараас шинэ загвар 60 мм буюу 6 см урт 1.5 см өргөн 2
см намхан болж салоны зай болон тээшний зай нэмэгдсэн байна.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчид хууль, эрхзүйн орчноо боловсронгуй болгохыг хүлээж байгаагаа илэрхийлэв

Олон улсын хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia-2015” чуулган өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы хувьд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт аль аль нь буурсан үетэй давхцаж буйгаараа онцлог хэмээн албаныхан тайлбарлаж байлаа.

Чуулганд Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Сингапур, Япон, Хонконг зэрэг 40 гаруй орны болоод дотоодын 500 орчим хөрөнгө оруулагч оролцсон юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улстай хамтрах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Харин эрхзүйн орчин, улс төрийн нөхцөл байдал илүү тогтвортой, аль аль талдаа ашигтай боломж гарахыг хүлээлтийн байдалд буйгаа илэрхийллээ.

Хэдийгээр Монгол Улсад сүүлийн гурван жилд эдийн засгийн өсөлт бууралттай, хөрөнгө оруулагчдын тоо багассан ч энэ алдаагаа засч эрхзүйн орчноо илүү боловсонгуй болгох, Оюутолгой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхэлсэн нь сайшаалтай гэдгийг онцлов. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эргэж татах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан хэлж байна. Ямартай ч гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монголын нөхцөл, орчныг харзанасан, хүлээлттэй байгаа аж. Тиймээс тэдний энэ хүлээлт дээр тулгуурлаад хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татахын тулд бодлогоо тодорхой болгож, улстөрийн хувьд тогтворжих нэн тэргүүний шаардлага бийг чуулганы төгсгөлд салбарынхан онцлон дүгнэж байсан юм.

Энэ уулзалтад оролцсон “Непко” компанийн захирал Баабар газар тариалан эрхлэгчдийг тэтгэх мөнгөөрөө гаднаас гурил авсан бол өнөөдрийнх шиг өрөнд орохгүй байсныг онцолж байлаа. Түүнчлэн “Нүүрсний үнэ унасан хэрэг биш харин Австралийн үерийн дараа өсөөд одоо жинхэнэ үнэ дээрээ ирж байгаа” гэсэн юм. Энэ мэтчилэн яриа хэлэлцээр, мэтгэлцээн дүүрэн чуулган болж өнгөрлөө.

Categories
мэдээ нийгэм

М.Даваажавыг чөлөөлжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар ийнхүү чөлөөлсөн аж. Учир нь нисэх буудлын хяналтын бүсэд хууль бусаар Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг худалдаалсан хэрэгт М.Даваажавыг албан үүргээ хэрэгжүүлж цаг тухайд нь арга хэмжээ аваагүй гэж буруутгасан бололтой. Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шинэ даргыг томилоогүй байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

“BMW” цахилгаанаар цэнэглэдэг шинэ машинаа танилцуулжээ

Германы автомашин
үйлдвэрлэгчид цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид хөдөлгүүртэй
автомашинуудаа Японы зах зээлд гаргахаар болжээ. “BMW” компани бага
оврын “Х5” жийпнийхээ цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид загварыг
танилцуулсан байна.

Тус компанийн
мэдэгдсэнээр, уг машиныг дөрвөн цаг цэнэглээд ямар ч түлш зарцуулалгүй
30 км зам туулах боломжтой аж. Японы “Toyota”, “Honda”, “Mitsubishi”
зэрэг компани аль хэдийнэ цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид машинуудыг
үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ гаргаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Марафонд оролцохыг уриаллаа

“Ахиллис-Монгол” байгууллагаас энэ сарын 13-нд болох бүх нийтийн марафоны талаар мэдээлэл өглөө. Олон улсын“Ахиллис” байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн идэвхтэй болгох, тэднийг олон нийт ойлгохыг уриалсан бүх нийтийн гүйлтийг дэлхий даяар зохион байгуулдаг аж.

Монголд анх удаа энэ арга хэмжээг бүх насны ангиллаар гурав, тав, 10, 21 км-ийн зайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гүйлтэд зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд гэлтгүй энгийн иргэд ч оролцох боломжтой ажээ. Одоогоор хотын дарга Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд, ЭМСЯ-ныхан бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлжээ. “Ахиллис-Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч О.Саранчулуун “Нийгмийн хариуцлага гэдгийг хэн нэгний өмнө хийж бүтээсэн зүйлээр хэмжихийг хэлдэггүй. Харин өөрийн амьдарч байгаа орчиндоо, нийгмийн төлөө хариуцлага үүрэх ёстой. Үүний тулд зохион байгуулж байгаа ажлын нэг нь энэхүү бүх нийтийн гүйлт юм. Зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй гэлтгүй бүх нийтийг арга хэмжээнд оролцохыг уриалъя” гэлээ.

Categories
энтертаймент-ертөнц

Далай ламыг дэмждэг тул Хятадад тоглуулахгүй гэнэ

Алдарт “Bon Jovi” хамтлаг Хятадын Шанхай хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн байжээ. Гэтэл Хятадын Соёлын яамнаас Далай ламыг дэмжлэг хамтлагийг тоглолтыг цуцалсан тухай мэдэгдлээ. Нэрт хамтлаг нь түүхэндээ анх удаагаа ирэх долоо хоногт Хятадад хоёр удаа тоглолт хийх ёстой байсан. 75-600 ам.долларын үнэтэй тасалбар нь зарагдаад бараг дуусчихсан гэнэ. Тус хамтлаг нь одоогоос таван жилийн өмнө тоглолтынхоо бичлэгт Далай ламын зургийг оруулсан аж. Тиймээс Хятадын эрх баригчид концертыг нь цуцалсан бололтой. Гэхдээ албан ёсоор ямар нэгэ тайлбар өгөөгүй юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барьжээ

МАХН-аас хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд тэтгэврийн мөнгөн дээр нэмээд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгох тухай хуулийн төслийг өргөн барьснаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн нөхөн олговор болгон тэдний ар гэр, үр хүүхдэд нэг сая төгрөг өгөх хуулийн төсөл батлуулсан. Тэгвэл манай намын зүгээс дахин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний хүүхэд гэгдсэн ч тухайн үеийнхний жишгээр овгоо солилгүй нийгмийн бүхий харилцаанд адлагдаж “Эсэргүүний хүүхэд” гэгдэж явсан өдгөө 78-92 насны 400 орчим ахмадад мөнгө олгох хуулийн төсөл санаачилж байна. Эдгээр ахмадууд амьдралынхаа ихэнх үед эсэргүү хүний хүүхэд хэмээн хэлэгдэж, хамгийн муу ажил хөдөлмөрийг хийж ирсэн. Өнөөдөр тэтгэвэрийн мөнгө гэж 207 мянган төгрөг авдаг юм байна. Тэдний тэтгэврийн мөнгөнд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгох тухай хуулийн төслийг өргөн барина. Улсын төсөвт 400-500 сая төгрөг нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Өөдрөгөөр асуудалд хандаж эдгээр ахмадууд 10 жил тэтгэвэр авна гэж тооцоолсон. Гэхдээ биднийг энэ асуудлаар судалгаа хийх явцад 10 гаруй ахмад буурай бурхны оронд морилсон. Тийм болохоор улам л тоо нь цөөрч байгаа тэдний асуудалд монголын төр хариуцлагатай хандаж, багахан цаг хугацаанд ч гэсэн мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

“British Airways”-ийн онгоц шатжээ

“British Airways” агаарын зорчигч тээврийн “Boeing 777” онгоц Лас-Вегас хотоос хөөрөх гэж байгаад шатжээ. Үүний улмаас 14 хүн бэртэл авсан байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэж тусламж үзүүлжээ. Гэрчүүдийн ярьснаар онгоц хөөрөхөөр талбайгаас хөдөлж явахад гэнэт зүүн хөдөлгүүр нь шатсан бөгөөд 159 зорчигч болон нисэх багийнхан сууж явсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн хэргийг 461-т шүүхгүй боллоо

“Монголын шүүх шударга шүүх байх ёстой” гэсэн уриан доор иргэд нэгдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагсаад байсан. Тэд дүүргийн шүүхийн хууль бус үйл ажиллагаанаас гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн шүүх хурлыг хорих ангид хийж буйд бухимдаж байгаагаа ийнхүү илэрхийлж байсан.

Тэгвэл хорих 461 дүгээр ангид шүүх хурал явуулалгүйгээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурал явуулахаар болжээ.

Л.Гансүх нь “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Харин Л.Гансүх нь улс төрийн зорилгоор намайг хорилоо хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд өлсгөлөн зарлаж улмаар батлан даалтад гарсныхаа дараа АН-ын гишүүдтэйгээ уг асуудлаар уулзаж байсан юм.