Categories
мэдээ нийгэм

Уурхайн шороонд дарагдсан хүнийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид уурхайн шороонд дарагдсан хүнийг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Булгийн эх” гэдэг газар алтны уурхайн шороонд А /28 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 11-ний өдрийн 05:56 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дугаар ангийн зургаан албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт Улаанбаатарт цаг агаар дулаан байна

Өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотод хүйтэрч, хур тунадас орсон бол ирэх долоо хоногт дулаарч, цаг агаар тааламжтай байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ирэх долоо хоногт ихэвчлэн +20 орчим хэмийн дулаан байх аж.

Харин бусад нутгаар

Баруун аймгуудын нутгаар: 7-8-нд уулархаг нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүнээс 4-9м/с. ойрын 3 хоногтоо сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 7-8нд нутгийн хойд хагаст, 9-нд уулархаг нутгаар, 10-нд зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 3-8м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 7-11-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 7,10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 8-11-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 7-10нд салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 8-10-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гар урлалын бүтээлээ дэлгэнэ

Монгол, Солонгосын хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг, соёлын арга хэмжээ есдүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулганд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Солонгос Улсын найрамдалт харилцааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг урлаг соёлын энэ жилийн арга хэмжээ Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа юм.

Арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв ХБИ-ийн төрийн бус байгууллагууд, Солонгосын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд хоёр орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчдийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-ноос даваа гаригт жагсаал зохион байгуулна

Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна, орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөрүүд, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдлээ хэмээн МҮЭХ-ноос мэдэгдлээ.

Ажлын байрны баталгааг хангах, иргэдийн орлогын үнэгүйдлээс сэргийлэх, цалин хөлсийг индексжүүлж, албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол заалтууд амьдрал дээр биеллээ олохгүй байгааг шаардах жагсаал цуглаан ирэх Даваа гаригт зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд дуулгасан юм.
Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяа, МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун нар оролцож, салбарын ҮЭ-ийн гишүүдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өглөө.
Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн хуулиар Японоос туршлага судална

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд есдүгээр сарын 13-20-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод ажиллахаар болжээ. Тэд Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцаж, харилцан туршлага солилцох зорилготой юм байна. Мөн тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.

Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос эхлэн техникийн туслалцаа үзүүлсний зэрэгцээ Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсноор Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад дундаж байранд жагсаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүдэд ирэх даваа гаригаас шээсний шинжилгээ авч эхэлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээс, цусны шинжилгээ хийдэг болгохоор ажиллаж байгаа. Нэн тэргүүнд тэд өрхийн эмч, сувилагч нарыг сургаж дуусчээ. Тавдугаар сарын 27-29-нд урьдчилсан сургалт, долдугаар сарын 27-29-нд хоёр дахь шатны, есдүгээр сарын 8-9- нд гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулав. Өрхийн ахлах эмч, сувилагч нийлсэн 400 хүн хамрагдсан уг сургалтаар БНСУ- ын “Руйсанса” корпорацын ерөнхийлөгч Хо У Бун, тус компанийн Интернэт бизнес, вэб сайт хөгжуүлэх хэлтсийн Монголыг хариуцсан менежер Д.Агиймаа зэрэг мэргэжилтэн шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст яаж оруулах, иргэд сайтаас шинжилгээнийхээ хариуг хэрхэн унших талаар цогц мэдээлэл өгчээ.

Тэгвэл энэ сарын 14 буюу ирэх даваа гаригаас өрхийн 140 гаруй эмнэлэгт шээсний анализатор суурилуулах юм байна. Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ шээсний шинжилгээ хийлгэх боломж бүрдэх юм. “Roy home health care” анализатор нь цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай. Хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхд үүдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах юм байна. Уг аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байгууллагууд чадлын болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг нэмж төлж эхэллээ

-17.00-22.00 цаг хүртэл цахилгааны хэрэглээгээ
багасгавал чадлын төлбөр бага бодогдох аж-

Манай сонины
нэгэн уншигч бидэнд хандлаа. Нэгэн компанийн захирал тэрбээр өмнө нь цахилгааны
төлбөртөө 500 орчим мянган төгрөг төлдөг байжээ. Гэтэл наймдугаар сард хэрэглээ
нь адил атлаа төлбөр нь 650 гаруй мянган төгрөг болж нэмэгдсэн байгаагийн учрыг
олохгүй байгаагаа тайлбарлав. Тэрбээр “Манай компани Налайхад үйл ажиллагаа
явуулдаг. Цахилгааны төлбөр сар бүр 500 гаруй мянган төгрөг төлдөг байлаа.
Наймдугаар сарынхаа цахилгааны төлбөрийг төлөх гээд очтол 650 гаруй мянган
төгрөгийн нэхэмжлэх өглөө. Хэрэглээ нь адил атал яагаад ийм их мөнгө нэмэгдсэн
талаар Эрчим хүчний зохицуулах хорооны 70047004 утсаар асуухад “Манай улс
ОХУ-аас цахилгаан авахдаа их хэмжээний алдагдал хүлээж байгаа. Энэ алдагдлаа
нөхөхийн тулд аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөр дээр мөнгө нэмдэг. Ерөнхийдөө
2020 он хүртэл алдагдлаа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн
нэгжүүдэд хувааж төлүүлэхээр болсон. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй
болохын тулд одооноос аж ахуйн нэгжүүдээр мөнгө авч эхэлж байгаа” гэсэн
тайлбарыг өглөө. ОХУ-д төлөх ёстой өрийг аж ахуйн нэгжүүд хувааж төлж байгаа нь
шударга бус байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч ашигладаггүй атлаа зүгээр мөнгө
өгч байгааг ойлгох арга алга. Аж ахуйн нэгж гэхээр буяны байгууллага биш шүү
дээ. Цахилгааны хэрэглээнээсээ гадна сар бүр 150 мянган төгрөг зүгээр өгчихнө
гэдэг байж боломгүй санагдах юм” гэдэг мэдээллийг өглөө.

Энэ мэдээллийн
дагуу бид аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөр дээр ямар учиртай мөнгө нэмж
байгааг сурвалжлав.

Цахилгааны
энергийн төлбөрөөс гадна чадлын төлбөр тооцож эхэлжээ

ОХУ-аас цахилгаан
авахдаа хүлээсэн алдагдлыг аж ахуйн нэгжүүдээр хувааж төлүүлж байгаа гэх
шалтгааныг эхлээд тодрууллаа. Үнэндээ алдагдлыг нөхөн төлүүлэх биш чадлын
төлбөр гэгчийг шинээр тооцож эхэлсэн нь хэрэглэгчдийг будлиулжээ. Тодруулбал,
манай улс эрчим хүчний оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан
авдаг. ОХУ манайхаас төлбөрөө авахдаа энергийн болон чадлын гэсэн хоёр тарифаар
авдаг юм байна. Импортлогч тал энэ оны долдугаар сарын 1-нээс цахилгааны үнээ
нэмжээ. Ингэснээс чадлын үнэ бас өсч, аж ахуйн нэгжүүдээс авахаас аргагүй
болсон байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо тогтоол гаргаж энэ оны
долдугаар сарын 25-наас эхэлж аж ахуйн нэгж, байгууллагуудад чадлын тарифийг
шинээр нэвтрүүлжээ. Чадлын төлбөрийг тооцохдоо өдөр, шөнийн тарифтай тоолууртай
байгууллагад 17.00-22.00 цаг буюу оргил цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс
коэффициент тооцож, түүнийгээ 9000 төгрөгөөр үржүүлдэг аж. Энгийнээр сард 500
мянган төгрөг төлдөг байгууллага 125 орчим мянган төгрөгийн чадлын төлбөр төлдөг
бололтой юм. Гэхдээ оргил цагийн хэрэглээнээс хамаарч, чадлын төлбөр өөрчлөгдөх
учраас яг ийм хэмжээний мөнгө цахилгааны төлбөр дээр нэмэгдэнэ гэж ойлгож
болохгүй гэнэ. Чадлын төлбөрөө бууруулахын тулд 17.00-22.00 цагийн хоорондох
цахилгааны хэрэглээгээ багас­гахыг мэргэжлийн байгуул­лагаас сануулсан юм.

Сэргээгдэх
эрчим хүчийг дэмжих төлбөр гэж юу вэ?

Сэргээгдэх эрчим
хүч ашиглаж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойш цахилгааны төлбөр дээрээ
сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр төлж байхаар болсон байна. Ингэхдээ
тухайн сард хэрэглэсэн кВт цагийн дөрвөн төгрөгөөр үржээд сэргээгдэх эрчим
хүчийг дэмжих төлбөр болгож төлөх аж. Тухайн байгууллага долоон мянган кВт
цагийн хэрэглээтэй бол 28 мянган төгрөгийн сэргээгдэх эрчим хүчний төлбөр төлнө
гэсэн үг.

Цахилгааны
төлбөр ингэж нэмэгджээ

Аж ахуйн нэгж,
байгуул­лагуудын цахилгааны төлбөр дээр дээрх хоёр төрлийн шинэ төлбөр
нэмэгдсэн. Үүнээс гадна кВт цахилгааны төлбөр мөн нэмэгджээ. Өмнө нь нэг кВт
цахилгааны өдрийн тариф 124.20 төгрөг байсан бол одоо 128.5 төгрөг төлөх аж.
Шөнийн хэрэглээний хувьд нэг кВт нь 72.80 төгрөг байсан бол долдугаар сарын
25-наас 77.1 төгрөг болжээ.

Харин айл өрхийн
тухайд өдрийн тариф нэг кВт нь 100 төгрөг байснаа 104.3 төгрөг болжээ. Шөнийн
тариф нэг кВт нь 72.8 байснаа 77.1 төгрөг болжээ. Мөн нүүрсний үнэ, нүүрс
тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг
индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны
сарын суурь тарифыг 2000 төгрөг болгосон аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хулан: Бид цоо шинэ саванг зохион бүтээж байна

Сүүлийн үед
монгол­чууд хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэхийг эрмэлзэх
болжээ. Бизнесийн гараа­гаа амжилттай эхлүүлээд явж байгаа байгууллагуудын нэг
нь органик гоо сайх­ны бүтээгдэхүүн үйлдвэр­лэгч “Lhamour” брэнд. Эдний хонины
сүүлээр хийсэн саванг “Хятадын South
China Morning Post” сэтгүүл онцлох органик бүтээгдэхүүнээр тодруулсан байна.
Энэ талаар “Lhamour”-г үйлдвэрлэгч захирал Д.Хулантай ярилцлаа.

-Танай хийсэн
саванг Хятадын “South China Morning Post” сэтгүүлд онцлох органик
бүтээгдэхүүнээр шалгаруулжээ. Энэ тухай тодруулаач?

-Хонгконгт болсон
Азийн хамгийн том органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцоод ирлээ.
Уг наадамд 30 орны 250 гаруй компани оролцсоноос манайх шилдэг шинэ органик гоо
сайхны бүтээгдэхүүний номинацид
шалгарсан юм. Энэ үеэр Хятадын
хамгийн том сонин сурвалжлага хийж, органик шилдэг таван бүтээгдэхүүн гэдэгт
манайхыг онцолсон.

-Компани болон
бүтээг­дэхүүнийхээ талаар танил­цуулахгүй юу. Хонины сүүл­тэй саван юугаараа
онцлог вэ?

-Манай “Натурал
эссэнтайлс” компани өнгөрсөн оны сүүлээс
эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Хамгийн анх ванны хөөсөөр
үйлдвэрлэлээ эхлүүлж байв. Ер нь хонины сүүлтэй саван гэлтгүй манайх бүх
бүтээгдэхүүнээ гар аргаар хийдэг, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ
онцлог.

-Бүтээгдэхүүндээ
монгол хонины сүүл ашигласан гэхээр сонин байна. Яагаад хонины сүүл оруулах
болов?

-Хамгийн гол нь
монгол хонины сүүл маш тэжээллэг байдаг.
Дээр үеэс л манайхан хонины сүүлээ юм юманд хэрэглэж ирсэн. Гэхдээ үнэр нь гоо
сайхны хэрэгцээнд жаахан тохиромжгүй тул гадуур түрхээд явахад хэцүү. Эдгээр
онцлогийг нь бодоод бид хонины сүүлний тэжээллэг чанарыг хүмүүсийн өдөр тутмын
хэрэгцээнд саван хэлбэрээр хүргэхээр шийдсэн. Тэгэхээр манай саван хуурайшлаас
маш сайн хамгаалж, чийгшил, тэжээл өгнө.

-Үйлдвэрлэлээ
хэрхэн явуулдаг вэ. Өдөрт хэчнээн тооны саван хийж байна вэ?

-Манайх ямар нэг
хувилах, савлах, зуурах гэх мэт тоног төхөөрөмж ашиглалгүйгээр бүгдийг нь гар
аргаар хийдэг. Өдөртөө 200 гаруй саван гаргах боломж байна. Одоогоор зуу гаруй
саван л үйлдвэрлэж байгаа. Савангаас гадна бусад гоо сайхны бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг болохоор нэг төрлийн бүтээгдэхүүнээс олноор гаргах боломжгүй.
Ерөнхийдөө хүмүүсийн захиалгын дагуу бүтээгдэхүү­нээ дор дор нь үйлдвэрлэнэ. Харин саван гурван сар болж
хатдаг болохоор урьдчилаад хийчихсэн байдаг.

-Ямар ямар нэр
төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Саван, биеийн
гуужуулагч, ванны хөөс, лаа мөн монголд анхны уруул өнгөлөгчийг хийж байна.

-Түүхий эдээ
хаанаас хэрхэн нийлүүлдэг вэ?

-Ихэнх түүхий
эдээ дотоо­доосоо нийлүүлдэг. Жишээ нь жамц давс, чацар­ганаа Увс аймгаас,
зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас, хонины сүүлээ зах худалдааны төвөөс гэх мэтээр
авдаг. Оливын тос, самрын тос зэргийг гаднаас авч байгаа. Малчдаас голдуу авдаг
ч ихээр нийлүүлэх боломжгүй. Бид нар чинь одоо л гарааны бизнесээ эхэлж байна.
Мэдээж хүмүүсийн хэрэглээ нэмэгдээд эхлэхээр илүү том үйлдвэр байгуулаад
дэлхийн хэмжээний брэнд болгохыг хүсдэг.

-Сүүлний савангийн
тухайд ямар ямар түүхий эд орж байна?

-Энэ саванд
сүүлний тос, оливын тос ургамлын тос, наранцэцгийн үрийн тос, зөгийн лав, шүлт
орно. Олив, наранцэцгийн үрийн тос мөн арьсыг маш сайн гуужуулж өгдөг. Гурван
сар хатаахын зорилго нь шүлтгүй зуун хувь цэвэр тос гаргах юм л даа.

-Үүнээс өөр
ямар төрлийн саван үйлдвэрлэж байна?

-Бэлэн байгаагаас
чацар­ганы шүүстэй хүүхдийн саван байна. Түүнчлэн ямааны сүү, сарлагийн сүүтэй
саван хийж байгаа. Өнөөдөр л гэхэд бүгд өөр өөр найрлагатай, онцгой савангууд
хийчихээд байна. Дэлхий дээр байгаа цорын ганц саван гэж болно. Үр дүн нь
гурван сарын дараа л харагдах байх.

-Эдгээр нь гоо
сайхны зориулалттай юу. Барааны саван байна уу?

-Бүгд гоо сайхны
зориу­лалттай. Эрэгтэй эмэгтэй бүх хүнд таарна. Бие, нүүр, үс аль алинд
хэрэглэж болно. Зарим хүмүүс бараа­ны саван шиг гэдэг л дээ. Харшил, диатез,
хайрст үлдтэй хүмүүс хэрэглэдэг болохоор нэмэлт үнэр, өнгө оруулдаггүй, яг
тосныхоо өнгөөр байдаг. Яваандаа бид савангийнхаа төрлийг нэмнэ.

-Бүтээгдэхүүнүүдээ
хэдээс хэдэн төгрөгийн хооронд борлуулж байна?

-Хонины сүүлтэй
саван 9000 төгрөг гэж байгаа. Монголд олдох хамгийн хямд органик саван. Биеийн
арьс гуужуулагч 300 грамтай нь 19500 төгрөг, уруул өнгөлөгч 8000 төгрөгөөр
худалдаалдаг. Ванны бөмбөлөг 7900 төг­рөгөөр худалдаалж байна.

-Өөр ямар
шинэлэг түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна вэ?

-Бид судалгаа маш
сайн явуулдаг. Сая гэхэд ганганаас эфирийн тос гаргаж авах судалгаа хийсэн.
Эфирийн тос гаргахаар оролдож байгаа.

-Зарим газар
савангийн хөрөнгө ашигладаг юм билээ. Танайх глицеринээ хаанаас авдаг вэ?

-Бэлэн глицерин
ашиглаад бүх хүн саван хийж болно. Хүүхэд ч хийж чадна. Манайх чинь яг уламжлал
ёсоор жинхэнэ саван хийдэг. Бид нарын хийсэн эцсийн бүтээгдэхүүн нь цэвэр тос,
глицерин хоёрыг бий болгож байгаа юм. Харин бид уламж­лал ёсоор улс орнуудад
саван яаж үйлдвэрлэж байна тэр жишгээр хийнэ. Сүүлний тосыг нь яаж оруулах вэ,
чацарганы тосыг яаж оруулах вэ, энэ нь энэтэйгээ яаж урвалд орох вэ гээд
өөрсдөө бүгдийг нь бодож найруулж, нэг ёсондоо
саван зохиож байна гэсэн үг.

-Бүтээгдэхүүнүүдээ
хаагуур худалдаалж байна?

-Өөрийн дэлгүүрээ
хараа­хан нээж чадаагүй байна. “Sky” их дэлгүүр, “Good price”-ийн гурван
салбар, Хүүхдийн 100, Дүнжингарав, “Зайсан square”, “Алтайх” төв, “Charming”
гоо сайхны салоны хоёр салбар зэрэг хэд хэдэн цэгүүдэд худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын үед хэрхэн ажиллах тухай сургуулилт хийлээ

МХЕГ, НМХГ, ЗӨСҮТ, Нийслэлийн ОБГ, Нийслэлийн ЭМГ, Хан-Уул дүүргийн ОБХ, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Гал унтраах аврах 30-р анги, “Цэц до” Өрхийн эрүүл мэндийн төв, “Гүн тэрэм” ХХК зэрэг 14 байгууллага хамтран “Тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ” үзүүлэх сургуулилтийг хийлээ. Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалгах бүртгэх товчоодод 24 цагаар байнгын хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд 08.26-наас 09-03-ны хооронд гэхэд 17277 тээврийн хэрэгсэл шалгаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараажээ. Товчоодод хийгдэж буй хяналт шалгалтаар наймдугаар сард 30, есдүгээр сард 38 тарваганы тулам нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгөөд байна.

ДЭМБ-ын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шинэчлэлд иргэд дасахгүй байна

Засгийн газрын харьяа 11-11 төв өнөөдөр амарч байгаа. Гэхдээ өчигдөр тус төвд ирсэн иргэдийн гомдол, санал хүсэлтийг тодруулбал, нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогджээ. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийх зорилготойгоор иргэд смарт картаар үйлчлүүлдэг болохоор болж, ажил эхэлсэн. Мөн чиглэлийг өөрчилсөн. Чиглэлийг богино эргэлттэй болгоно гэсэн ч зарим чиглэл бүр өмнөхөөсөө хол зам туулахаар болсон. Түүнчлэн зарим чиглэл бүр байхгүй болсон.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд бухимдал одоо ч хэвээр байгаа юм. Тухайлбал, №1509119436дугаараар холбогдсон зочин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос өмнө нь хотын төв рүү ажилдаа хүрэхэд дөрвөн төрлийн автобусанд суух боломжтой байсан бол одоо зөвхөн “Зүүн салаа-Наран туул”-д суух эсвэл 2 дамжих гэсэн сонголттой болсныг энд өгүүлжээ. Тэрээр энэ тухайгаа “Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр ард иргэдийг чирэгдүүлж хохироож байгаад бухимдалтай байна. Миний бие СХД-ийн 21-р хорооллоос хуучин чиглэлээр 4 төрлийн автобусаар ажилдаа ирэх боломжтой байдаг байсан. Одоо зөвхөн Зүүн салаанд суух , эсвэл дамжих гэсэн 2-хон сонголттой боллоо. Зүүн салаа урьд нь минутын хувьд ойрхон олноор ирдэг байсан, одоо удаж байж ирж байна” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хувьд хотын төв рүү ирэхэд тэр тусмаа Ялалт, МУИС, Бөмбөгөр худалдааны төв рүү ирэх боломжгүй болсон. Тиймээс нэг бол хоёр дамжих, эсвэл “Зүүн салаа-Наран туул зах”-д сууж Ленины музейн өмнө буух, эсвэл баруун дөрвөн замын орчимд бууж алхахаас өөр сонголтгүй болчихоод байгаа.

Үүнийг Нийслэлийн Тээврийн газрынхан анхаарч, хүйтнээс өмнө чиглэлийг нь нэмэгдүүлэхгүй бол хүүхэд, хөгшид хүйтэн улиралд хөл, гараа хайруулж мэдэх эрсдэлтэй.

Мөн шинчлэлтэй холбоотойгоор дараах гомдол иржээ. Үүнд №1509113057 Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусанд үнэгүй зорчих карт олгохгүй байна. Карт олгохгүй зогсоочихсон гэх юм.

№1509113416 Монел чиглэлд явж байгаа нийтийн тээвэр нь Маахуурын автобусны буудал дээрээс хүүхэд авахгүй шууд хаяж явж байна. Хяналт тавьж өгнө үү.

№1509111758 Нийтийн тээврийн жолооч нар жолоо барьж байхдаа утсаар ярьж байна.Энэ асуудалд анхаарч арга хэмжээ авах хэрэгтэй байна гэжээ.

Түүнчлэн №1509113474 Газрын сугалаанд 4 удаа бүртгүүлж байхад таарахгүй байна. Тиймээс 3-4 удаа орсон иргэдэд газрыг нь шууд олгомоор байна.

№1509115730 Нисэхийн замын уулзвар дээр ажиллаж байгаа цагдаа нар ногоон гэрлээр гарч байгаа машинуудыг улаан гэрлээр гарлаа гээд торгоод байна. Камергүй газар камер шүүх боломжгүй болохоор иргэд хохирч байна. Цагдаад нь тайлбар хэлэхээр жолооны эрх хасч байна. Ингэж иргэдийг дарамталж болох уу?.