Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Бүлэг ийн гэнэт хурал зарласан нь Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой байж мэдэх аж.

УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Уг хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр боловсруулан хэлэлцсэн. Гэвч энэ шатанд дахин хэдхэн хүний эрх ашгийг хамгаалах аястай төсөл болон хувирч, түүнээс болж маргаан гарсан гэх нь бий.

Тиймээс цөөнхийн бүлэг асуудлыг ийн олноороо хэлэлцэж байж мэдэхээр байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Засаг дарга С.Насанбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын дарга Ц.Цэндсүрэн нарыг чөлөөлсөн. Энэ асуудлыг бүлэг хэлэлцэж байж магадгүй аж.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнеттыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнетт тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд ирэх 2016 онд Герман Улс ЕАБХАБ-ыг даргалах гэж байгаад баяр хүргээд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд цаг, зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв.

Хатагтай Хат Доррис Барнетт Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн найрсаг харилцаатай явж ирснийг онцлов. Мөн тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чармайн ажиллаж байгааг дурдаад, эдийн засгийн харилцааг хөгжүүлснээр хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсад эрчим хүч, ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд та бүхний дэмжлэг чухал гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ оны эхний улиралд манай улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны форумыг анх удаа удаа даргалсан. Тус фоурмыг даргалахад Германы зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хохирогч өмгөөлөгчийн асуултад хариулж чадсангүй

Л.Гансүх нарыг шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Б.Цэрэнжав хохирогч болох “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаас асуулт асууж, хариулт авч байна. Гэвч өмгөөлөгчийн таван асуултад хохирогч хариулж чадсангүй. Тодруулбал, нүүрсээ шуудайгаар нь тооцож хохирсон уу, тонноор нь тооцоод байна уу гэдэг дээр хохирогч хариулт өгч чадсангүй. Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг хуралдана

УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр үдээс хойш хуралдсан. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа эхлүүлсэн ч тус хуралдаанд Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр 09.00 цагт зарлахаар болж хойшлуулсан. Гэвч тус байнгын хорооны хуралдаан өнөөдөр товлосон цагтаа эхлээгүй. Харин бидэнд олдсон шинэ мэдээллээр Өршөөл үзүүлэх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагдсан байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн тамирчдыг ОРОН СУУЦ, ЦЭВЭР АЛТААР шагналаа

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түүхэн амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнханд өнөөдөр шагналын хур буулаа. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр 63 кг жинд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгт 1 кг цэвэр алт, мөнгөн медаль авсан бусад гурван тамирчинд 500гр алт, 57 кг жинд хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаярт 300гр алт өгч урамшууллаа.

-ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ 2000 АМ ДОЛЛАРААР ШАГНАВ-

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч тус бүрийг 2000 ам.доллараар шагнаж, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатарыг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

alt

-МЕДАЛЬ АВСАН ТАМИРЧДЫГ БАЙРААР ШАГНАВ-

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн дараах тамирчдыг орон сууцаар шагналаа. 57 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн Эрдэнэбатын Бэхбаярт Алтайн констракшин ХХК, 61 кг-д барилдаж мөнгөн медаль хүртсэн Батболдын Номинд Гацуурт ХХК-аас хоёр өрөө байр, 74 кг-д хүч үзэж мөнгөн медаль хүртсэн Пүрэвжавын Өнөрбатад Хасу Мегаватт ХХК-аас хоёр өрөө байр, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнаас гурван өрөө байраар шагнаж урамшуулав.

Мөн МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж медаль хүртсэн бүх тамирчиддаа мөнгөн аяга бүхий цагаан идээнд алтан гулдмай хийн, барьж хүндэтгэл илрэхийлжээ. Ийнхүү дотооддоо нилээд зөрчилтэй байсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон түүхэн амжилт гаргасан тамирчдынхаа хүчээр эв түнжингээ олох бололтой.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарыг шүүх хурал эхэллээ

Л.Гансүх нарыг шүүх хуралдаан цаг гаруй завсарлаад сая эхэллээ. Хуралдаан гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжлэх юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх дээр ирсэн, мэдүүлгээ өгөхөөр хүлээж буй.

Categories
мэдээ нийгэм

“Норжин” худалдааны төвийн урд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Жуковын музейн хажууд байрлах “Норжин” худалдааны төвийн урдхан талд гал гарсан тухай мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Яг одоо гал командын бие бүрэлдэхүүн галын голомт дээр ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Галын улмаас гарч буй хар утаа хотын захын дүүргүүдээс хүртэл харагдаж байгаа юм.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд цаг зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Танд болон таныг дагалдан ирсэн хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн чуулганаар нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав.Мөн тэрээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Түүнчлэн эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойд идэвхтэй оролцож, Улаан талбайд болсон цэргийн парадад Монгол цэргүүд оролцсонд баяртайгаар хүлээн авсан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон явдалд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн ЕАБХАБ-ын хүрээнд хоёр тал нэгдсэн байр сууринаас хандана гэдэгт найдаж буйгаа дуулгаад дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийтлэг байр сууринаас оролцдог гэдгээ тэмдэглэв.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглээд, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хурлын үеэр гарах асуудлуудаар санал нэг байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Н.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна

УИХ дахь МАН-ын
бүлэг Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Тус намын бүлэг
хуралдах болсон шалтгаан нь Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй
холбоотой байж магадгүй гэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн
хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, үүнтэй холбоотойгоор
Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа. Эл хуулийг
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр
ахлуулсан ажлын хэсэг өчигдөр боловсруулан хэлэлцсэн. Гэвч энэ шатанд дахин
хэдхэн хүний эрх ашгийг хамгаалах аястай төсөл болон хувирч, түүнээс болж
маргаан гарсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс цөөнхийн бүлэг энэ асуудалд ямар
байр суурь баримтлах тал дээр хуралдаж байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдаан түр завсарлав

Л.Гансүх нарыг шүүх хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Шүүгдэгчид өөрсдийг нь ялласан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдлээ. “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйл ангиар яллаж байгааг ойлгохгүй байна. Бид төрийн албаны шалгалт ч өгч үзээгүй хүмүүс” гэж мэдүүлж байлаа. Шүүх хуралдаан нэг цагийн дараа үргэлжилнэ.