Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд хэдхэн минутын өмнө бичгээр гаргасан. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа. Энэ тухайд шүүгч н.Ганболд мэдэгдсэн бөгөөд тус шүүхийн шийдвэртэй холбоотойгоор давж заалдах, гомдол гаргах эрхгүй болохыг тогтоолд тусгаснаа сануулсан юм. Ийнхүү хурал Х.Идэр шүүгчээр даргалуулан үргэлжилж байна.
Month: September 2015
Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзлаа. Тэрбээр “Шинжээч нарыг баримтаа харж байгаад асуудлаа ярь гэхээр татгалзаж байгаа учраас Х.Идэр шүүгч танаас энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч ирлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүх хурал завсарлахаас өмнө эргэлзээ гарч ирэх юм бол тухайн үед нь татгалзана гэж заасан. Би татгалзлалаа бичгээр гаргаж өгнө” гэв.
Ийнхүү шүүх хурал түр завсарлалаа.
Баянгол дүүргийн
хоёрдугаар хороонд төмөр торх тайрч байгаад, осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал тус хороонд байрлах “Тасо”
ХХК-ийн хашаанд 20 настай иргэн У нь 200 литрийн торхонд цохиулан нас
барсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13-р хороонд айл шатаж байна
гэсэн дуудлагын дагуу шалгахад таван ханатай гэр шатсан, Баянзүрх дүүргийн
хоёрдугаар хэлтсээс 31 настай Г-ийн цахилгаан тогооноос гал түймэр гарсан гээд
шил шилээ даран гарсан галын аюул гай дагуулсаар байгаа юм.
Ирэх Ням гаригаас “Авьяаслаг монголчууд” шоуг “Монгол ТВ”-ийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй. Английн продюсер Саймон Коулын “Syco Entertainment” болон “FremantleMedia” хамтын бүтээл тус шоуг Монгол Улсад бүтээн, нэвтрүүлэх эрхийг “Монгол ТВ” авсан. Шоуны бэлтгэл ажлыг энэ оны турш хийж одоо үзэгчдэдээ өргөн барихад бэлэн болжээ. Шоуны бэлтгэлийн баг сүүлийн найман сарын турш эх орныхоо өнцөг булан бүрт очиж нийт 2,000 гаруй авьяастнуудаас эхний шатны шалгаруулалтаа хийгээд байна.
“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер продюсер Rokitbay, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ажиллажээ. Харин шоуны хөтлөгчөөр жүжигчин Анхаа, Ууганаа нар сонгогдсон байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард дөрөвхөн настай охиноо хэрцгийгээр зодож, хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас товлогдоод байсан. Гэвч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй байна. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргаснаар шүүх хурал энэ сарын 24-ний 10:00 цаг хүртэл хойшиллоо.
Л.Гансүх нарын шүүх хуралд яг одоо УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сард байгуулагдсан даруйдаа мөрийн хөтөлбөртөө бүтээн байгуулалт хийе, ард иргэдийнхээ амжиргаанд нэмэр болохуйц зохицуулалт хийе, төрийн хүнд суртлыг арилгаж,авлига хээль хахуулийн гэмт хэрэгтэй тэмье гэсэн үндсэн зорилгоо тодорхойлсон. Үүний хүрээнд мөнгө завших биш, ард иргэдийн амьжиргаанд бодит туслалцаа үзүүлж, хямд нүүрсээр хангах зорилгоор нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгээд ч тухайн үед Засгийн газрын 11-11 төвд нүүрсний үнэ өндөр байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн” гэв. Мөн тэрээр “Багануурын нүүрсийг нэг тонн тутмыг 27500 төгрөгөөр худалдаалах гэрээг хийхэд Багануур компанийн удирдлагууд оролцсон. Тухайн үед энэхүү 27500 төгрөгийн үнийг алдагдалтай гэх нь бүү хэл ашигтай гэдгээ хэлж байсан” гэв.
Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага. Тиймээс тус эмнэлгийг Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ.
Тус эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг нь 1925 онд “Ардын эмнэлэг” нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Чехословакын зээлийн хөрөнгөөр баригдсан 240 ортой эмнэлгийн төв байр ашиглалтанд орсонтой холбогдуулан, Нэгдсэн I эмнэлгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын клиникийн төв эмнэлэг болгосон байдаг.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Дуудлага худалдаа энэ сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдах юм байна. Хорих 441 дүгээр анги нь 2003 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 95,189 м.кв бүхий газарт байрладаг, 32 барилга байгууламжтай, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогджээ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо. Харааны бэрхшээлтэй ч сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн яваа хүмүүст мэргэжил олгох сургалтын байгууллагыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан тус холбооныхон шинэ сургуулийнхаа нээлтийг өнөөдөр хийж, хичээлийг нь албан ёсоор эхлүүлж буйгаа зарлав.
Харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог, эрх ашгийг хамгаалах зорилгоор 1978 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах саналыг Хөдөлмөрийн яаманд тавьсны дагуу хөрөнгө санхүүгийн болон сургалт арга зүйн зөвлөгөөгөөр хангах хэд хэдэн томоохон арга хэмжээг авч, төсөл хөтөлбөрт хамруулсны үр дүнд ийнхүү шинэ МСҮТ үүдээ нээж буй юм.
Тус сургууль энэ хичээлийн жилд эсгий гар урлаач, компьютерийн операторч, морин хуурч, бариа засалч гэсэн мэргэжлийн ангиуд нээж тэдгээрт харааны бэрхшээлтэй 63 хүн хамрагдахаар болсон байна.
Энэ тухай Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн ерөнхийлөгч Д.Гэрэл “Манай холбооны дэргэд шинээр үүд хаалгаа нээж буй МСҮТ нь хараагүй иргэдэд тохирсон сургалтын орчинг бий болгож, мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа явуулах юм. Өнөөдрийн байдлаар хараагүй иргэдэд зориулж үйлчилгээний иллэг, алжаал тайлах иллэг, дууны оператор, гар урлал, морин хуурч гэсэн дөрвөн ангитайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.
Монгол улс олон улсын жишгийн дагуу 10 жилд нэг удаа хүн ам орон сууцны тооллого хийдэг. Өмнө удаа 2010 онд нэгдсэн 10 дахь удаагийн тооллогоо зохион байгуулсан. Харин 2020 оны хүн ам, орон сууцны тооллого явуулахад суурь нөхцөл болгох үүднээс энэ жил завсрын тооллого явуулахаар болсон байна.
Энэ удаагийн завсрын тооллогыг 600 гаруй хүн явуулах бөгөөд Статистикийн Үндэсний хорооноос өчигдөр нэгдсэн чиглэл өглөө. 2015 оны завсрын тооллогоор хүн амын бүтэц, байршил, гадаадад зорчсон иргэдийн бүртгэл тодорхой болох юм байна.