Categories
мэдээ нийгэм

Шинжээч нар өөрсдийгөө үгүйсгэж эхлэв

Л.Гансүх
нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Шаравнямбуу
шинжээч нараас асуулт асууснаар үргэлжилж байна. Шинжээч нараас “Та бүхэн
шинжилгээний дүгнэлтээ гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулиа баримталсан уу”
гэхэд хуулийн дагуу явсан гэдгээ мэдэгдлээ. Тэдний хувьд Эдийн засгийн
шинжилгээг зөвхөн анхан шатны баримтад тулгуурлаж шалгалт хийсэн гэлээ. Харин
аудитын дүгнэлтийг шалгах эрх байхгүй гэв. Мөн “та бүхний дүгнэлт дээр татварын
торгууль алданги гэдэг зүйл байгаа. Үүнийг тайлбарлана уу. Татварын тухай хууль
уншиж өгөв” гэхэд шинжээч нар өөрсдийн дүгнэлтийг үгүйсгэсэн хариулт өгч байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгчдийн холбооны гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Монголын өмгөөлөгчдийн баярын өдөр өчигдөр тохиосон. Энэ өдөр Улсын дээд шүүх Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэр төр сэргээх тухай гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг “Нэр төр, алдар хүндэд халдлаа” хэмээн шүүхэд гомдол гаргасан юм. Өмгөөлөгч Г.Батбаяр нь “80 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийг хэсэг хүмүүс дураараа авч ашиглаж байж болзошгүй байна. Хуучин ажиллаж байсан байгууллагын нэр, байр, түүнд хадгалагдаж байсан мэдээллийн бааз, олон оронтой тогтоосон байсан холбоо, сүлжээ зэргийг Монголын хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн хороо эзэмших ёстой. Түүнээс одоо эзэмшиж ашиглаж буй хүмүүст хуулийн дагуу өв залгамжлах эрх үүсээгүй” хэмээн хэвлэлд ярьсан билээ. Улмаар МӨХ гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн онд шүүхэд хандаж байсан удаатай. Энэ нь Монголын өмгөөлөгчдийн холбоог шүүхэд хандахад хүргэсэн байдаг. Уг хэргийг иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаад байсан бол Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүх гомдлыг мөн л хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өнөөдөр хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд, МӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Номын баярын өдрийг 9 дүгээр сарын 19-нд тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэнэ.

Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүх хурал үргэлжилнэ

Л.Гансүх
нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаад байгаа билээ. Шүүх хурал 14.10
цагаас үргэлжилэх ёстой ч хараахан эхлээгүй байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар
шинжээчид хангалтгүй хариулж байгаа учраас сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгуулах
шаардлагатай гэж хүссэн юм. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээж
аваагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн асуудлыг хэлэлцэнэ

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурал Төрийн ордны дөрөвдүгээр давхарт, Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр 15.00 цагаас болно. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнуудын илтгэлийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговийн Дэлгэрэх сумын нутагт газар доороос Их ус ориглон гарлаа

5-10л/сек ийн хурдацтай цэвэр ус газрын ихээхэн гүнээс ямарч булаг шандгүй толгодын энгэрээс ориглон гарч 1100 гаруй м урсац бий болгож нутгийн ард түмэн баяр хөөртэй байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрэгчид сурагчийн картаар нууцаар зорчиж байжээ

Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан зорчиж байгаа билээ. Гэтэл сүүлийн саруудад насанд хүрэгчид сурагчийн картаар зорчих зөрчил гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ. Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Манай яамтай холбоотой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан

Орхон голын бохирдлын асуудалд Хууль Зүйн Яам холбоотой гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл уг асуудалд Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат тайлбар хийв.

“Нэгэн сайтад “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай манай яамтай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. Д.Дорлигжав сайд, миний нэр бас “Монгол Газар” ХХК-ны захирлын зургийг тавьчихсан, мөн Архангай аймгийн Цагдаагийн газарт өгсөн бичгийг нийтэлсэн байсан.

Тухайн үед Хууль зүйн яаманд “Монгол Газар” ХХК-ийн “Эм Жи Эйч” ХХК-иас гомдол ирсэн. Архангай аймгийн Цэнхэр суманд орших 2002 оноос таван лиценз эзэмшиж 2009 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад урт нэртэй хууль гараад зогссон. Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоол гарснаар журам ёсоор тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн. Үүний дараа Засгийн газрын 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар тогтоол гарснаар энэ тогтоолын дагуу Монгол газар компани хуулиар хориглосон бүсийн солбилцлоос 100 хувь чөлөөлөгдөж эзэмшиж байгаа ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу хүчинтэй болсон.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдтэй хамтарч хэрэгжүүлэхэд Архангай аймгийн Цагдаагийн газраас тусгай хэсэг томилогдож Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэсэн гомдол Монгол газар ХХК-ийн зүгээс гаргасан.

Тухайн яаманд ирж байгаа өргөдөл гомдлыг бид хуулийн хүрээнд шийддэг. Би мэргэжилтэн Одонбаярт Архангай аймгийн Цагдаагийн газраас энэ асуудлыг тодруулах даалгавар өгсөн. Асуухад Аймгийн Засаг дарга иргэд, ААН-ийн хооронд үл ойлголцол болж магадгүй гээд биднийг явуулсан гээд яах учраа олохгүй байдалтай байсан. Тэгээд энэ асуудлаар Архангай аймгийн Цагдаагийн газрыг Цагдаагийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгснийг Хууль зүйн яам, Хууль Зүйн сайд Орхон голыг бохирдуулахад хувь нэмрээ оруулсан гэж мушгин гуйвуулж, илтэд Хууль зүйн яам, Хууль Зүйн сайдын нэр төрд халдсан мэдээлэл өгсөн. Иймд мэдээллийг нийтэлсэн хэвлэл, мэдээллийн байгууллагад албан бичиг явуулсан бөгөөд мэдээллээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна. Миний өгсөн бичиг албаны журмаар яаманд ирсэн өргөдөл, гомдлыг шийдэх журмын дагуу явсан. Энд тухайн компанийн үйл ажиллагааг дэмжин Цагдаагийн байгууллагыг буруутгасан, үйл ажиллагааг нь боомилсон ямар ч утга санаа агуулга байхгүй” гэж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн газарт гар бөмбөг авчирч өгсөн байжээ

Теди төвийн орчимд тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай ажиллагаа явуулж, теди төв дэх хүмүүсийг объектыг бүрэн чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Теди төвөөс иргэдийг гаргаж Бишрэлт их дэлгүүр хүртэлх замыг хаагаад байсан юм.

“Дорнод аймагт аялаж явсан иргэн гар бөмбөг олсноо цагдаагийн байгууллагад авчирч өгсөн байсан юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмын буюу 200 метр газрыг хамгаалалтад авсан. Зэвсэгт хүчний жанжин штабын мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болголоо” хэмээн албаны хүн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлгэн суулт хэзээ үнэгүй болох нь тодорхойгүй байна

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэд “U Money” цахим карт ашигладаг болсон. Гол нь иргэд цахим карт авснаар хоёр болон түүнээс дээш удаа автобусанд дамжин суусан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэх байсан. Гэвч энэ хөнгөлөлт хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулбал, “Нийслэлийн удирдлагууд шийдвэрээ гаргахыг хүлээж байна. Бидний хувьд гүйцэтгэгч компани. Тиймээс нийслэлийн шийдвэр хэзээ, хэрхэн гарахаас шалтгаална” гэв.

Нийтийн тээврийн цахим шинэчлэлтэй холбоотойгоор долдугаар сарын нэгнээс автобусны маршрутыг богиносгосон билээ. Үүнээс үүдэн иргэд нэг автобусаар явдаг газарт дамжин суудаг болсон юм. Тухайн үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “30 минутын дотор дараагийн автобусандаа дамжин суусан тохиолдолд карттай иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ мэдэгдлээс 14 хоногийн дараа “Нийслэлийн тээврийн газар алдагдалтай ажиллаж байна. Ялангуяа нийтийн тээврийг цахим системд шилжих ажлын явцад их хэмжээний алдагдал үүссэн. Ийм үед дамжин суултыг хөнгөлбөл алдагдал нэмэгдэнэ” гэж мэдээлсэн.

Ямартай ч нэг автобусаар хүрдэг газартаа хоёр дамждаг гэж бухимдах иргэд багагүй байна. Хэдий тийм ч дамжин суултын хөнгөлөлт хэзээ эхлэх нь тодорхойгүй л байгаа аж.