“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12
нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Уг дугаарын нэгдүгээр нүүрээс
шинээр нээлтээ хийсэн “Аз хур” номын дэлгүүрийн талаарх сурвалжлагыг унших
боломжтой. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын талаарх мэдээлэл болон “Нэг
ангийнхан” булангаас “Гар бөмбөгийн спортын алтан медалийн цуглуулгатай
ангийнхан”-ы талаар унших боломжтой. Тэдний хувьд 2009 оноос хойш аймаг, улсын
чанартай тэмцээн уралдаанаас алтан медаль хүртэж байсан юм. Саяхан өндөрлөсөн
Хүүхдийн спортын тавдугаар Их наадмаас гар бөмбөгийн төрөлд алтан медаль
хүртсэн билээ. Сэлэнгэ аймгийн шигшээ багийг төлөөлөн оролцсон тэдний хувьд
Мандал сумын гуравдугаар сургуулийн 12 А ангийн сурагчид ажээ. Улс төрийн
хоёрдугаар нүүрт МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн
багш С.Баясгалангийн “Хөгшин Европ лалын соёл иргэншилд шахагдаж байна” хэмээх
ярилцлага багтлаа. “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Өршөөгдсөн хүмүүсээ
хүлээж авахад бэлэн үү” хэмээх нийтлэл хэвлэгдсэн. Учир нь Өршөөл үзүүлэх тухай
хууль батлагдсан хэдий ч хараахан бүрэн хэрэгжиж эхлээгүй байна. Уг хууль
хэрэгжээд эхлэхэд бид тэдгээр хүмүүсээ хүлээн авахад бэлэн байна уу, эсхүл
хараахан болоогүй юу гэдгийг бичжээ. Өршөөлийн хуулийн комисст орж ажиллахаас
татгалзсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн талаар асуудал
дэвшүүлсэн байна. “Хэлэх эрхийн индэр” булан уламжлал ёсоор дөрөвдүгээр нүүрт
багтсан байна. Харин тавдугаар нүүрт дэлхийн мэдээ болон “Өдрийн зочин” булан
хэвлэгдлээ. Энэ удаагийн зочноор Үндэсний брэнд “Exculive”-ийг санаачлагч
Г.Майцэцэг уригджээ. Харин аравдугаар нүүрт амрах агшийн буланг сонирхох
боломжтой.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ