Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн бүртгэлийг эсэргүүцэн цуглажээ

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны
хооронд явуулах шийдвэрийг нийслэлийн Боловсролын газраас гаргаад байгаа
ч энэ асуудал олон хоногийн өмнөөс эцэг, эхчүүдийн санаа зовоож,
маргаан дагуулсан сэдэв болоод байна.

Өнөөдөр өглөө гэхэд Баянзүрх дүүргийн иргэд цэцэрлэгийн бүртгэл явуулж
буй хэлбэрийг эсэргүүцэн, дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын байранд
цуглажээ.

Яг одоо Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд арав гаруй цэцэрлэгийг
төлөөлсөн эцэг, эхчүүд ирээд байна. Тэдний дийлэнх нь “Ардын хүүхдүүд
сугалааны хонжвортой биш” гэхчлэн бичсэн лоозон барьсан байх бөгөөд
зарим нь “Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж 10 гаруй хоног хонон өнжин
дугаарлаж байхад сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа” хэмээн бухимдаж
байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүд хотын үзэмжинд өнгө нэмлээ

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр
байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн
10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд
“Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320 мкв
талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод
суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын
ажилд 2100000 төгрөг зарцуулсан байна.

Мөн Нийслэлийн 48-р сургууль гадна талдаа 42 ширхэг мод тарьж, цэцгийн
мандал байгуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн тохижилтын уралдаанд
идэвхитэй оролцож байгаа. Тус сургууль уралдааныг дүн гарахаас өмнө
гадна фасадны засвараа бүрэн хийж, 62 м урт хайс, 6 ширхэг хогийн сав
байршуулж, 1500м туузан гэрэл 8ш прожуктор, хажуугийн зам дээр
тэмдэглэгээ хийн, хаягаа солихоор төлөвлөсөн. Засварын ажилд нийт 21 сая
төгрөг зарцуулсан тул 3 дахь удаагаа смайл авчээ.
Харин “Ариг интернэшнл“ компанийн “Ариг рамен” ресторан заасан хугацаанд
өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж гадна талдаа вааран хэлбэртэй
цэцгийн мандал хийж нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж үйлчлүүлэгчдээ
татаж чадсан тул “смайл” авлаа.
Тохижилтын уралдаан сайн оролцож байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа
боловч зарим байгууллага тухайн хороог хариуцсан ажлын хэсгийн өгсөн
үүрэг даалгаврыг бичлүүлээгүй тул гахай авсан. Ингээд СХД-ийн 18,19, 29
дүгээр хороодын “смайл”,”гахай” авсан газруудыг зарлаж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 18, 19, 29 ДҮГЭЭР ХОРООДЫН

СМАЙЛ, ГАХАЙ АВСАН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД

Д/д Смайл, гахай авсан эсэх Захиралын нэр Хаяг байршил
1 СМАЙЛ Одонтуяа 18-р хороо, “М-Маркет” хүнсний дэлгүүр
2 СМАЙЛ Н.Баасанжав 18-р хороо, “АЧ” Анагаах ухааны их сургууль
3 СМАЙЛ Буянхишиг 18-р хороо, Залуус супер маркет
4 СМАЙЛ Итгэл 19-р хороо, “Астра фарм” эмийн сан
5 СМАЙЛ Галсанцэдэн 19-р хороо, “СХД-ийн нэгдсэн эмнэлэг”
6 СМАЙЛ Мядагбадам 19-р хороо, “СХД-ийн Амбулатори”
7 СМАЙЛ Нармандах 19-р хороо, СХД-ийн яаралтай түргэн тусламж
8 СМАЙЛ Ууганбаяр 19-р хороо, “Хөтөл трейд” хүнсний дэлгүүр
9 СМАЙЛ Намжилмаа 19-р хороо, “62-р сургууль”
10 СМАЙЛ Саранчимэг 19-р хороо, Цагаан дун” ХХК хүнсний дэлгүүр
11 СМАЙЛ Түрээслэгч Байгалмаа 19-р хороо, “Таац-Алт” ХХК ресторан
12 СМАЙЛ Сүхцэрэн 19-р хороо, ”Туяа” хүнсний дэлгүүр
13 СМАЙЛ Батсайхан 19-р хороо, “Хязгааргүй улаан алим” хүнсний дэлгүүр
14 СМАЙЛ Халиун 19-р хороо, “Доллар” баар
15 СМАЙЛ Товуудорж 19-р хороо, Тобана ХХК “Ub” Паб
16 СМАЙЛ Тогтох 19-р хороо, “Мандах гэгээ” хүнсний дэлгүүр
17 СМАЙЛ Дансран 19-р хороо, “Тохилог” СӨХ
18 СМАЙЛ Базар-Ууган 29-р хороо, “Талх чихэр” ХХК
19 СМАЙЛ А.Сэлэнгэ 29-р хороо, Драгон гар утас худалдааны төв
20 СМАЙЛ Содномдорж 29-р хороо, Кремль СӨХ
21 СМАЙЛ Ганболд 29-р хороо, “Хонгор халиу эрдэнэ” ХХК “Чандмань эрдэнэ” хүнсний дэлгүүр
22 СМАЙЛ Батжаргал 29-р хороо, Баян-Алтай хүнсний дэлгүүр
23 СМАЙЛ Сүхчулуун 29-р хороо, “Хишиг арвин” хүнсний дэлгүүр
24 СМАЙЛ Юнгэрэн 29-р хороо, “Гурван хөгжил” цэцэрлэг
25 СМАЙЛ Менежер 29-р хороо, Дархан төв
26 СМАЙЛ Менежер 29-р хороо, МТ ШТС
27 СМАЙЛ Алтантуяа 29-р хороо, “Хос багана” СӨХ
28 СМАЙЛ Ч.Эрдэнэсайхан 29-р хороо, Газрын тосны газар
29 СМАЙЛ Н.Оюунчимэг 29-р хороо, Мөнхүүд ХХК хүнсний дэлгүүр
30 СМАЙЛ Дэлгэрсайхан 29-р хороо, “Шилмэл дизайн” хувцас засвар
31 СМАЙЛ Эрхлэгч Дүүриймаа 29-р хороо, Шунхлай ШТС
32 СМАЙЛ Нина 29-р хороо, “Арцат фарм” эмийн сан
33 СМАЙЛ Бурмаа 29-р хороо, “Есүй” үсчин гоо сайхан
34 СМАЙЛ 29-р хороо, Сүү ХК
35 ГАХАЙ Өлзийжаргал 18-р хороо, “Залуус” үйлчилгээний төв
36 ГАХАЙ Баярмагнай 19-р хороо, авто машины ил зогсоол
37 ГАХАЙ Ариунаа 19-р хороо, “Бөнжиг” хүнсний дэлгүүр
38 ГАХАЙ Нямжав 19-р хороо, авто машины ил зогсоол
39 ГАХАЙ Алтанцоож 19-р хороо, Гутал засвар
40 ГАХАЙ Төгөлдөр 19-р хороо, “Амина хувцасны дэлгүүр
41 ГАХАЙ Туяа 19-р хороо, үсчин
42 ГАХАЙ Энхтуул 19-р хороо, “Амтлаг бууз” цайны газар
43 ГАХАЙ Галсанпунцаг 19-р хороо, “Бөмбөөлэй” хүнсний мухлаг
44 ГАХАЙ Энхтайван 19-р хороо, Баянхан хүнсний дэлгүүр
45 ГАХАЙ Амарбаяр 19-р хороо, “Наяс” дэн буудал
46 ГАХАЙ 29-р хороо, Маргад үсчин
Categories
мэдээ нийгэм

Автобусны шинэ чиглэлүүд

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг
өмнө нь зарласны дагуу өнгөрөгч долоо хоногийн бямба гаригаас мөрдөж
эхлээд байгаа билээ.

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс
урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг
бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой шинэ
чиглэлүүдийг танилцуулж байна.


Хотын БАРУУН, ЗҮҮН хэсгийг шууд холбосон хэвтээ тэнхлэг дагуу үйлчлэх зургаан чиглэлд

(Дамжин суултгүй явах)

Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус

Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус

Тойргоор явах 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус

Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллахыг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ариунболд: Тариалан эрхлэх хууль, эрхзүйн орчин таатай байгаа

Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Өнөөдөр “Монголын газар тариалангийн холбоо”-ноос энэ жилийн ургацын 70 хувийг алдсан гэж мэдээллээ. Яамнаас хийсэн судалгаа байна уу?

-Жил жилийн ургацын баланс наймдугаар сарын дундуур гардаг. Энэ жилийн ургацын баланс энэ долоо хоногийн сүүлээр гарна. 70 хувь гэдэг судалгаанд үндэслээгүй мэдээлэл байна.

-Ерөнхийдөө 70 хувь гэдэг нь бодит байдалтай нийцэх үү. Яг энэ 70 хувь гэсэн тооцоолол хүмүүсийг их бухимдуулж байгаа шүү дээ?

-Энэ нь баланс гарсны дараа тодорхой болно. Ямар ч байсан урьдчилсан байдлаар үзэхэд 70 хувь алдахгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ нь зүгээр л зохиомол хомсдлыг бий болгох, бүтээгдэхүүний үнэ өсгөх бодлого явж байгаа байх гэж харж байна.

-Тариаланчид төрийн зүгээс зээлийг хойшлуулах арга хэмжээ авах, бензин, түлшин дээр хөнгөлөлт өгөх зэрэг арга хэмжээ авахыг шаардаж байна. Энэ нь хэр боломжтой юм бол?

-Зөвхөн энэ жилийн тухайд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулан ургамал хамгаал­лын бодис, бордоо, үрийн будаа, шатахууны зээлийн дэмжлэгт зориулан 13.8 тэрбум төгрөгийн хүүгүй зээл, техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлд 7.4 тэрбум төгрөгийг олгосон. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сая ам.долларын техник тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд олгож эхлээд байна. Хамгийн гол нь энэхүү зээлийн эргэн төлөлт нь чанарын шаардлага хангасан буудай байх юм. Энэхүү нөхцөлд тариаланчид маань сэтгэл хангалуун байгаа. Тиймээс гэрээний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Газар тариалангийн холбооноос зургадугаар сараас эхлээд ган болж болзошгүй гэдгийг анхааруулсаар байтал яамнаас дорвитой арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Өнгөрсөн зуны хувьд яамнаас ямар ажил хийсэн бэ. Зунжингаа байхгүй байж байгаад мянган сум оруулж ирээд бороо оруулсан гэж яриад байгаа юм?

– Үүлэнд зориудаар нөлөөлөх аргаар хур тунадас оруулах арга хэмжээг Байгаль орчны яамны харьяа Ус, цаг, уур орчны шинжилгээний газар хариуцдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны мэргэжлийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага нь энэ хавар, зун өөрийн нөөц бололцоогоо дайчилж ажилласан. Харин хур тунадас ихээр орох үүл төдийлөн хуримтлагдахгүй байсны улмаас хур тунадас тариалангийн бүс нутгаар харилцан адилгүй орсон. Дээр хэлсэнчлэн энэ асуудал өөр яамны харьяаллын асуудал боловч үүлэнд зориудаар нөлөөлдөг сумны нөөц зургадугаар сарын дундуур дууссан тул Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэн нэмж мянган сум авахаар болсон.

-Яамны бодлогоор тариалангаа нэмэгдүүлсэн гэж яриад байгаа?

-Энэ жил улсын хэмжээнд улаанбуудай 359.7 мянган га-д тариалалт хийсэн. Өнгөрсөн жил 300 мянга орчим га-д тариалалт хийсэн. Яагаад ингэж тариалалт нэмэгдсэн бэ гэхээр энэ нь нэг талаас сайн талтай. Учир нь тариаланчдын маань техник, санхүүгийн чадамж сайжирсан. Нөгөө талаас тариалан эрхлэх хууль эрхзүйн орчин таатай байгаа нь газар тариалангийн бизнест шинэ аж ахуйн нэгжүүд орж байгаатай холбоотой.

-Тариалангийн үнийг төрөөс бариад байна. Бидний зах зээлийг чөлөөл, урамшууллаа больё гэх яриа гарч байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Бид 1990-ээд оноос чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Тариалангийн бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу барих эрхзүйн орчин байхгүй. Тариалан эрхлэгч маань тариалсан бүтээгдэхүүнээ хэдээр хэрхэн борлуулах өөрсдийнх нь асуудал байдаг. Харин урамшуулалд хамрагдах эсэхээ тариаланч маань өөрөө шийдвэрлэх эрхтэй.

-Импортоор буудай оруулж ирдэг гэж ярьж байна. Импортын буудайны талаар яриач?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамгийн чухал чиг үүрэг бол хүн амын хүнсний хэрэгцээг тогтмол, аюулгүй, зохиомол хомсдол бий болгохгүй, үнийн зохиомол өсөлтгүйгээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Хэрэв тухайн жилийн хэрэгцээт хэмжээнд ургац авахгүй бол импортын буудай оруулж ирэх шаардлага үүснэ. Гэхдээ бид эхлээд тариаланчдын хураасан ургацыг гурилын үйлдвэрүүд худалдаж авч дууссаны дараа уг асуудлыг шийдвэрлэдэг.

О.Амаржаргал: Улаан буудайн импорт ярих нь дөнгөж босч буй энэ салбарыг унагахад хүрнэ

“Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос өчигдөр тариаланчдын дунд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тус хуралд “Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн, О.Амаржаргал болон албаны хүмүүс оролцсон юм.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн “Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа мэдэгдэл бол үндэслэл муутай зүйл болсон. Яагаад гэвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга нь “30 хувийн ургац алдаж 70 хувийн ургац авна гэж ярьсан. Мөн маргааш нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нь 40 хувийн ургац авч 60 хувийг алдана гэсэн бол нийт тариаланчид 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн олон тооны зөрүү яваад байгаа юм” гэсэн бол тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал “Өнгөрсөн жил бид 290 мянган га-д улаан буудай тариалж, 489 мянган тонныг хурааж авсан. Энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 300 мянган га-д улаан буудай тарина гэж төлөвлөснөөс 359 мянган га-д тариалсан. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 600 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байсан гэсэн үг. Одоо хамгийн ихдээ 200 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байгаа. Яагаад гэвэл энэ жил гантай байсан. Зарим аймаг, сумд олон жилийн дунджаас 99 хувиар бага хур тунадас орсон гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээ өгсөн. Бид 600 мянган тонн улаанбуудай авах байснаас 200 мянган тонныг авлаа гэхэд хамгийн багадаа 70 хувиа алдсан байна. Бурмаа сайдад ургац хураалт алдагдалтай байна гэхээр “Бид нар ингэж төлөвлөөгүй, 359 мянган га-д улаан буудай тариад 360 мянган тонныг хурааж авна гэж төлөвлөсөн” гээд хавар ярьж байсан төлөвлөгөөгөө одоо бууруулж яриад байна. Тариаланчид хавар төлөвлөснийхөө дагуу улаан буудайгаа тариад хөрөнгө мөнгөө бүгдийг нь газарт хийчихсэн шүү дээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт 1000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс тариалалт эрхэлдэг. Бүгд 150 тэрбум гаруй төгрөгний зардал мөнгийг хавар тариалалтад зарцуулсан байгаа. Үүнийхээ 70 хувийг алдчихаад байна гэдэг гамшиг болж байна. Сайдаа бид нар цаашдаа яах вэ, эрсдэл багатай яаж давж туулах вэ гэж ярихаар “Та нар 70 хувиа алдаагүй, 20-30 хувиа л алдсан, энэ бол асуудал биш” гээд байгааг бид нар гайхаж байгаа. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурилын үйлдвэрүүдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон. Эндээс ердөө хоёр, гуравхан компани нийт зээлийнх нь 60-70 хувийг нь авчихсан юм. Энэ асуудал шударга биш байна Бурмаа сайд аа, энийг ямар ч иргэн хардах эрхтэй шүү. Үүнийх нь дагуу асуудлыг нь ярихаар тэр ярьсан хүнийг нь шүүх цагдаад өгчихдөг. Энэ асуудлын улмаас манай холбооны ерөнхийлөгч хэвлэлийн хуралд оролцох боломжгүй болсон. Ямар нэгэн мэдээлэл, яриа өгөх боломжгүй шүүх цагдаагийн хаалга сахиад байж байна. Тийм учраас бид байгаа нөхцөл байдлыг та нарыг үнэн зөвөөр ойлгооч гэсэн үүднээс ийм яриа өглөө” гэв.

Тэрээр “Хавар зургадугаар сараас эхлээд ган болох нь, тариалалтаа алдах гээд байна гэдэг мэдээг яаманд удаа дараа анхааруулсаар байхад ямар нэг арга хэмжээ аваагүй байж одоо үүл бууддаг сум 1000 ширхгийг оруулж ирсэн. Сүүлийн үед бороо татрахгүй байгаа шүү дээ. Одоо оруулсан бороо ургацын хэмжээг бүр багасгана уу гэхээс дахиж нэмэгдүүлэхгүй. Энийг мэргэжлийн биш сайд, огт ойлгохгүй байна. Одоо бид энэ алдагдлаа аль болох эрсдэл багатайгаар яаж даван туулах вэ гэдгээ ярилцъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс нийт тариаланчдаасаа яг хэдэн га-д тариалалт хийсэн. Хичнээн төгрөгний зардал гарав. Хэдэн га-гаас нь ургац авах боломжтой байна гэдгийг нь нэг бүрчлэн тодруулж байна. Хохирлын хэмжээ алдагдлаа өөрсдөө нөхөх боломж юу байна гэдгийг хайж байгаа. Аль банк санхүүгийн байгууллагад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар зээл авсан байна. Хичнээн төгрөгийн өртэй байна гэдгийг нэгтгээд явж байна. Энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газартай тодорхой хэмжээгээр ойлголцож зээлийн хугацааг сунгах ямар арга хэмжээ байна гэдгийг ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш бид нар болон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ургацыг сайжруулах боломж байхгүй. Одоо бол хараад суухаас өөр аргагүй боллоо.

Тодорхой нэг жишээгээр манайх Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тариалан тарьдаг. Тэндээс түлшийг бөөний үнээр авахад 1530 төгрөг байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр түлш авахад 1870 төгрөг. Энэ нь хоёр, гуравхан сарын хугацаатай зээл шүү дээ. Урьдчилгаа 50 хувийг нь өгөөд талыг нь зээлээр авдаг юм. Үндсэндээ нэг литрдээ 200-300 төгрөгийн өндөр үнээр бидэнд түлш өгч байна гэсэн үг.

Мөн улаан буудайны үнийг Засгийн газраас тогтоодог. Өнгөрсөн жилийн хувьд “Та нар улаан буудайгаа борлуул, гурилын үйлдвэр тэдээр авч тэдэн төгрөгөөр борлуул” гэж тохироод тариалан эрхлэгчдэд үнийн зөрүү 100 мянган төгрөгийг улсаас өгнө гээд гэрээ байгуулсан. Харамсалтай нь үнийн зөрүүг 70 мянга болгосон. Энэ чинь зах зээлийнхээ жамаар явж чадахгүй байна. Зарим аж ахуйн нэгж бол өртгөөсөө доогуур борлуулж байгаа шүү дээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниуд өөрөө өөрсдийгөө нөхөөд явах боломж байгаа ч үнэ барьсан үед тийм боломжгүй гэсэн үг. Тиймээс манай холбооны гишүүд уриалаад энэ жилээс Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам үнээ чөлөөлж, зах зээлийн жишгээр орхи. Урамшуулал гэж яриад байгаа үнийн зөрүүгээ боль. Бид зах зээлийнхээ жамаар өрсөлдье. Өнгөрсөн жил хангалттай улаан буудай хураасаар байтал импортоор улаан буудай, гурил орж ирсэн. Энэ бүхнийг тооцоод үзэхээр 2016 онд улаанбуудайг хамгийн багадаа долоо, наймдугаар сар хүртэл хомсдол, тасалдал үүсгэхгүйгээр хүргэх боломж байгаа. Гэтэл өнөөдөр сайд салбарынхаа асуудлыг ярихгүй байж хамгийн түрүүнд импорт яриад байгаа нь дөнгөж босч ирж байгаа хөдөө аж ахуйн салбарыг унагаах гээд байна” хэмээлээ.

С.АРИУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Отгонбаяр: Арав орчим тэрбум төгрөгийн арьс Эмээлтэд хураалттай байна

Монгол Улсын хэмжээнд бэлтгэн нийлүүлдэг арьс ширийг экспортоор урд хөрш рүү гаргадаг. Гэтэл адууны арьс экспортлох дээр асуудал үүсээд хуримтлагдсан арьсаа хилээр гаргаж чадахгүй бүтэн зургаан улирлыг үдээд байгаа аж. Одоогоор 200 мянга орчим адууны арьс Эмээлт зах дээр хадгалагдаж байна. Энэ талаар Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны гишүүн Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн оны бэлтгэсэн арьсаа гадагшаа гаргаж чадахгүйд хүрээд бэлтгэн нийлүүлэгч ченжүүд болон худалдаж авсан аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орчихоод байгаагийн учир шалтгаан юу вэ?

-2014 оны гуравдугаар сараас экспортын гэрчилгээ олгодог МХЕГ нь гэрчилгээгээ зогсоогоод түүнээс хойш Засгийн газрын 330 тоот тогтоол аравдугаар сард гараад арьс экспортлох асуудал үндсэндээ зогсчихсон юм. Гадагшаа гаргах гэрчилгээгүй болохоор малчдаас өдөр бүр нядлагдаад орж ирж байгаа нойтон арьс ширийг Эмээлт зах дээр бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авч давсалж хадгалан цуглуулж явсаар байгаад энэ оны гуравдугаар сар хүргэсэн. Ингээд бүтэн жилийн нүүр үзээд улирал дамнан явсаар өдий хүрлээ. Манай үйлдвэрүүд энэ оны гуравдугаар сараас адууны арьсанд анхан шатны боловсруулалт хийж эхлээд байгаа. Өнөөдрийн хэмжээнд 3-5 үйлдвэр ажиллаж байна. Битүү туурайтай, шүлхий өвчин тусдаггүй гэдгээрээ адууны шир 1990 оноос хойш экспортод түүхийгээрээ гарч байсан. Тэгэхээр бидний мэдэхээр 25 жилийн турш анхан шатны боловсруулалт хийж байгаагүй арьс. Европ, Ази алинд нь ч гаргахад давсалсан идээлсэн стандартаараа гардаг байсан. Ингэж арьс хуримтлагдаж явсаар бүтэн жил гаруй хугацаа өнгөрч, өнөөдөр 180-200 мянган адууны арьс Эмээлтэд хадгалаастай байгаа юм. Хэдийгээр манай үйлдвэрүүд анхан шатны боловсруулалт хийгээд эхэлсэн ч асуудал бас байна. Арьсаа боловсруулах гэхээр долдугаар сарын 1-нээс Усны удирдах газар усыг нь хаачихсан. Өнгөрсөн оны долдугаар сараас есдүгээр сар хүртэл 90 хоног бас усыг нь зогсоосон. Усны удирдах газраас арьс шир боловсруулдаг үйлдвэрүүдийн усны үйл ажиллагаанд нь хяналт тавих, тоолууржуулах, “Харгиа” цэвэрлэх байгууламжид засвар хийх зэрэг шалтгаанаар ус хаасан тэр хугацаанд цуглуулсан адууны шир хэдэн мянгаараа байгаа. Одоо бас долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл 60 хоног усыг нь хаачихсан байна л даа. Тийм болохоор энэ хугацаанд арьс боловсруулахгүй сар дамжин хадгалаад байхаар хугацаа нь хэтрээд худалдаж авсан арьс чанараа алдахад хүрч байна. Байдал энэ чигээрээ байвал стандартын шаардлага хангахгүйд хүрнэ. Тэгэхээр хуучин гаргадаг журмаар нь хуримтлагдсан их хэмжээний адууны арьсыг нэг удаа ч болтугай экспортод гаргахыг Төр, засаг, яам Тамгын газраас хүсч байна.

-Та бүхэн энэ хүсэлтээ зохих журмаар нь төр засагтаа хүргэж байв уу? Бүтэн жил гаруй хугацаанд та бүхэнд дэм болохоор өгсөн хариулт байна уу?

-Мэргэжлийн агентлаг, ХХААЯ бол өнгөрсөн онд дэмжлэг үзүүлж байсан. Худалдаа аж үйлдвэрийн танхим ч дэмжиж байсан. Бид ХХААЯ-нд хүсэлт гаргаж байсан л даа. Дэмжигдэж ч байсан. Өнөөдрийн хувьд Төр засагтаа хандаж, хүсэлтээ уламжилсан аж ахуйн нэгжүүд бий. Төр засгаас урьд нь арьс ширтэй холбоотой, хаягдал төмөртэй холбоотой, ноос ноолууртай холбоотой асуудлаар шат дараалсан арга хэмжээг авч өгч байсан. Жишээлбэл, ноолууран дээр, ямааны арьсан дээр ч тэр. Хаягдал төмрөн дээр гэхэд л Засгийн газрын тогтоолыг өөрчилж, бэлтгэн нийлүүлэгчдэд тус дэм болж байсан удаа бий. Бид хамгийн гол нь төр, засагтаа хүсэлт гаргаад зогсохгүй, манай иргэд, малчид, харьяа яам, агентлагийн сайд дарга нар олж уншаасай, бодит байдлыг зөв талаас нь ойлгоосой гэсэндээ сонин хэвлэлд хандаж байгаа юм. Энд асар их хөрөнгө мөнгөний түүхий эд хуримтлагдаад байгааг мэдээсэй гэж л бодож байна даа. Хэдийгээр үйлдвэрүүд боловсруулж эхэлсэн боловч хуримтлуулсан бүх арьсыг анхан шатны боловсруулалт хийхэд асар их хугацаа орно. Өдөрт 300-400 арьс боловсруулдаг гээд тооцохоор өчнөөн сарын ажил болно.

-Анхан шатны боловсруулалт хийсэн адууны арьсны борлуулалт хэр байгаа юм бол. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд та нар бас зах зээлийн судалгаа хийсэн л байх?

-Борлуулалтын хувьд БНХАУ руу экспортод гаргадаг байсан. Хуучин түүхийгээр нь гаргадаг байсан арьсыг одоо анхан шатны боловсруулалт хийж байж гаргана гэхээр бидэнд бас бэрхшээл тулгараад байгаа. Юуны өмнө үйлдвэрүүдэд түрээсийн мөнгө төлөөд боловсруулна гэхээр нэгд, бидний санхүүгийн байдал зогсчихсон, хоёрт, урьд өмнө нь боловсруулсан арьс зарж үзээгүй болохоор Хятадын зах зээл байхгүй болчихсон байдаг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын энэ үед худалдаж авсан арьсаа дахин мөнгө төлж, анхан шатны боловсруулалт хийгээд Хятадад гаргаж зарна гэхээр ашиг гарах нь бүү хэл алдагдалд орчих гээд байгаа юм. Түүнчлэн Хятадын гэрээ хийсэн байгууллагууд манай технологийг таарахгүй байна гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа зовлон бас байна. Мөн манай таван үйлдвэр арьсаа угааж боловсруулаад эхлэхээр хугацаа сунжрах томоохон бэрхшээл үүсээд байгаа юм л даа. Нэг ширхэг арьсыг 70 юань буюу 21 мянган төгрөгөөр анхан шатны боловсруулалт хийнэ гэж байгаа. Гэтэл адууны арьс ширэн дээр түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид болон экспортод гаргахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд таг зогсчихсон байгаа.

-Эмээлтэд 200 мянгаад адууны арьс хураалттай байна гэж та хэлж байна. Энэ нь зах зээлийн тооцоогоор хичнээн төгрөгийн эд хөрөнгө гэсэн үг вэ? Ханшийн хувьд тодорхойлбол…?

-Түүхий эдийн ханш өдөр тутам хэлбэлзэж байдаг. Дээр нь бид адууны арьс ширийг цуглуулж малчдаас авахдаа тээвэрлэлтийн хөлс, ажилчдын цалин, давсалгааны төлбөр, агуулахын түрээс гэх мэтчилэн маш олон зардлууд гаргадаг. Худалдаж авсан ханш нь 50-65 мянган төгрөг. Адууны ширний хувьд улирал дамнаж үнэ нь хэлбэлздэг л дээ. Хаврынх, зуных, өвлийнх гэж өөр өөр байдаг. Үүн дээр нь дээр хэлсэн зардлууд нэмэгддэг. Өнөөдрийн бидний тооцоогоор есөн тэрбум 900 сая төгрөгийн бараа Эмээлтэд хуримтлагдчихсан байна. Арьсны үнэ хөлс нь аль хэдийнэ малчдын гар дээр очоод будаа гурил болчихсон байхад харин бараа нь борлогдохгүй агуулах саванд давслагдаад дарагдаад байгаа хэрэг. Тийм болохоор үүнийг мэргэжлийн байгууллагуудаас газар дээр нь очиж биечилж шалгаад байдлыг судалж үзээсэй гэж л хүсээд байгаа юм. Бидний энэ бодит байдлыг ойлгоод экспортод гаргах нөхцөлийг Засгийн газраас хангаж өгөхөд буруудах зүйл байхгүй болов уу гэж л бид бодож байна. Бид 25 жилийн турш Монголын 18 аймаг, гурван хотоор өртөөчилж, мянга мянган бэлтгэн нийлүүлэгчид буюу ченжүүдийг бэлдсэн. Тэр бүгдийн хөдөлмөрийг үнэлээд бидний бэлтгэсэн арьсыг нэг удаа хилээр гаргах боломж нөхцөлийг хангаж өгөх байх гэж найдаж байна. Засгийн газрын 330 тоот тогтоолд 2017 онд парк байгуулах хүртэл тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Тэр дагуу л шийдээд өгөөсэй гэж бэлтгэн нийлүүлэгчид бид хүсээд байгаа юм.

-Уучлаарай. Эмээлтэд хураалттай байгаа тэр их хэмжээний арьс ширийг Монголчуудынх биш ээ, Хятадууд их хэмжээний мөнгөтэй ирээд ченжүүдээс худалдаад авчихдаг. Тэгэхээр монголчууд хохирч байгаа зүйл байхгүй гэх албаны хүмүүс ч байдаг. Үүн дээр Та юу хэлэх вэ?

-Арьс шир экспортолдог энэ 10 гаруй компани чинь 25 жилийн турш малчидтай харьцаад тэдний ачаанаас үүрэлцээд өдий хүрсэн юм аа. Тэгэхэд Хятадын адууны шир, Хятадын хонины нэхий гэж ярих нь утгагүй. Монгол нутагтаа монголчууд энд үйл ажиллагаа явуулж байгаа. Бид бараагаа урд зараад хуулийн дагуу юань оруулж ирдэг. Тэгэхэд хятадууд арьс шир бэлтгэдэг гэсэн буруу ташаа ойлголт яваад байдаг. Монголын бэлтгэн нийлүүлэгчид өөрийн гэсэн сүлжээтэй болсон, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болчихсон. Монголд жилдээ 10 сая гаруй мал нядалдаг. Үүнээс адууны арьс гэхэд ердөө 200-300 мянга л байдаг. Энэ нядалгааны 80-90 хувь нь гар аргаар хийгддэг учраас гэмтэлтэй арьс их гардаг.Тиймээс европ стандартад таардаггүй. Одоо Хятадын стандартад таарахгүй хэмжээнд хүрч байна шүү дээ. Харин үйлдвэрийн хэмжээнд нядалгаагаа хийж эхлэх юм бол арьсны чанар сайжирна гэж боддог.

Бараг арван тэрбум шахам төгрөгийн хөрөнгө гацчихаад байхад монголчууд хохирсон зүйл байхгүй гэж хэлэх эрхтэн дархтан эгээ байхгүй биз гэж найдна. Үүний цаана хичнээн олон өрх гэрийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжийн хувь заяа байгааг эргэн сануулахад буруудахгүй байх гэж бодож байна.

Адууны арьсанд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрүүд нь энэ оны гуравдугаар сараас л анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хуруу дарам тоотойхон үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 300 арьс боловсруулах. Тэгэхээр 10 хоногт 3000 арьс боловсруулна гэсэн үг. Сард 9000 мянган адууны арьс боловсруулна. Харин Эмээлтэд хураалттай байгаа арьсны тоо 200 орчим мянга. Тэдгээрийг бүгдийг боловсруулж дуусахад ойролцоогоор хоёр жил орчим хугацаа шаардагдах бололтой. Үйлдвэрүүд тасралтгүй ажиллавал тэр шүү дээ. Харамсалтай нь, анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрүүдийн усыг тасалчихсан болохоор тэд хаахаас аргагүйд хүрээд байгаа гэнэ.

Э.ХҮРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Улс орныг хувийн ашиг сонирхол, өш хонзонгоор удирдах ямар ч боломжгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсад ирснээс улс төр идэвхжиж эхэллээ. Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулан гаргалаа гээд хэл ам гарахтай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдсэн. Энэ бүх улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал энэ бүхэн 2012 онд олонхгүй парламент бүрдсэнтэй холбоотой гэж харж байна. Ардчилсан нам 35, Ардын нам 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авсан. Тиймээс аль ч нам олонх болж чадаагүй. Олонхгүй парламентын үед олон суудалтай нам бусад нам эвслүүдтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Ардчилсан намд хоёрхон сонголт байгаа. Нэг бол МАН-тай хамтарч засаглах, нөгөөх нь “Шударга ёс” эвсэлтэй хамтрах.

Ардын намтай хамтрах боломжгүй гэдгээ Ардчилсан нам албан ёсоор илэрхийлсэн тул “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр сонголт үлдээгүй. Ер нь бол хүссэн хүсээгүй “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлж цаашаа явна гэсэн үг. Эс тэгвэл Монгол Улс улс төрийн хямрал руу буюу засаглалын хямрал руу орно. Байдал амаргүй байгаа. Энэ нөхцөл байдлыг ашиглан “Шударга ёс” эвслийн бүлгийн нөхдүүд шударга бус шаардлага, нөхцөлүүд бага тавиасай гэж хүсч байна.

-Ер нь бол шударга бус шаардлагаа тавиад эхэлчихсэн юм биш үү. “Тэр яамыг манайх авна, дөрвөн сайдаа манайх томилно” гэсэн яриа байна. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол сайд нарыг томилно ч гэдэг юм уу шантаажны маягийн зүйл яваад байгаа. Шударга бус шаардлага гэж яг ямар шаардлагыг хэлээд байгаа юм бол?

-Шударга шаардлага, шударга хүсэлт гэдэг бол хуулийн хүрээнд нийцсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн байх ёстой. Хуулиас хальсан, манай нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэсэн шаардлага хамтрагч талуудаас гарч болохгүй. Би намынхаа даргад нэг зүйлийг хэлсэн.

-Тэр нь юу гэж?

-Засаглавал шударгаар зарчимтай засаглая. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд ээлжит бус сонгуулиа зарлаад явъя гэсэн өөрийн саналаа намын дарга болон намын удирдлагуудад хэлсэн байгаа.

-Ээлжит бус сонгууль зарлах цаг үе мөн үү. Хэдхэн сарын дараа тэртэй тэргүй ээлжит сонгууль болно. Ээлжит бус сонгууль зарлая гэдэг дээр танаас өөр ийм саналтай гишүүд хэр олон байгаа юм бэ. Ер нь ээлжит бус сонгууль явуулъя гээд хэлчих зориг зүрхтэй гишүүд байгаа юм уу?

-Энэ бол миний санал. Тиймээс надтай хэдэн гишүүн санал нэг байгаа нь тийм ч чухал биш. Миний хэлсэн уг санал улс төрийн нэг гаргалгаа юм. Дэлхийн олон орныг харж байхад засаглах чадамжаа алдсан тохиолдолд ээлжит бус сонгууль зарладаг. Япон улсыг хар л даа. Бодит жишээ байж л байна. Ээлжит бус сонгуулиар ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явдаг. Парламент олонхгүй болсны улмаас боломжгүй болчихлоо гэдгээ ард түмэндээ хэлээд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Биднийг олонх болгож өгвөл засаглая. Аль эсвэл парламентад олонхийг бүрдүүлэх хүчнийг сонгож өгөөчээ гэдэг хүсэлтээ ард түмэндээ тавьдаг.

УИХ-ын гишүүдийн болон манай намын гишүүдийн хэд нь миний энэ саналыг дэмжихийг би мэдэхгүй. Шударга бусаар засагласнаас засаглаагүй нь дээр. Зарчимгүй засагласнаас засаглаагүй нь дээр. Энэ л миний байр суурь.

-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулиа баталж байж сонгуулиа явуулж таарах байх. Тэгэхгүйгээр аль ч нам нь олонх болоогүй өнөөдрийн нөхцөл байдал дахиад ирэх юм биш үү. Улс төрийн энэ гацаанаас гарах боломж байна уу?

-Гацаанаас гарах хамгийн дөт зам бол “Шударга ёс” эвсэлтэйгээ хамтраад явах л зам юм. Бид МАН-тай хамтрах замаа хаасан. Тус намтай хамтрах боломжгүй гэдэг дээр манай нам шийдвэрээ гаргасан. Энэ үед “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр ямар ч гарц байхгүй. МАН-ыг оролцуулалгүйгээр уг эвслээс өөр парламентад бүлэг байгуулах хэмжээний улс төрийн хүчин өнөөдрийн хувьд алга. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам, эвслүүд хамтарч парламентыг бүрдүүлнэ гэсэн тодорхой заалт бий. Хуулийнхаа хүрээнд явахаас өөр зам алга.

-Засгийн газрын суларсан орон тоог нөхөх асуудал хэзээ тодорхой болох вэ. Ээлжит бус чуулганы сураг байна уу. Ардчилсан намынхан дарга, гишүүдгүй Увсад яваа сурагтай. Үүнээс улбаалан асуудал хойшилж байна гэх юм?

-“Шударга ёс” эвсэл Ардчилсан намын нэр дэвшигчид тодорсны дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа гэж бий. Энэ хугацаа дууссаны дараа УИХ ээлжит бусаар хуралдаж Засгийн газрын зургаан сайдыг хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Тэр хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явах шаардлагатай.

-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч ямар хориг тавих вэ гэдгээс шалтгаалан улс төрийн дараагийн нүүдлүүд гарч ирэх гээд байна. Н.Энхбаяр даргыгаа өршөөлд баттай хамрагдуулсны дараа сайд нарынхаа нэрийг тодорхой болгоно ч гэдэг юм уу асуудлууд байх шиг. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавилаа гэхэд юу болох юм. Хориг тавихгүй байлаа гэхэд юу болох бол?

-Миний бодлоор Өршөөлийн хуульд тавьсан хориг, түүний үр дүнгээс үл хамаарч Засгийн газрын асуудал явдгаараа явна. Үүнийг шийдэх ёстой. Түүнээс биш хоригийг хүлээж авахаар ингэж засгаа байгуулна. Хүлээж авахгүй бол тэгж Засгийн газраа байгуулна гэсэн жижиг тоглоом байж болохгүй.

Өөрөөр хэлбэл Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэлд эрүүл хүмүүс олон байгаа. Улс орныг удирдах, төр засгийг авч явна гэдэг чинь нэг хуулиас хамаараад байдаг эд биш. Ялангуяа нэг хоригоос хамаардаггүй байгаасай.

Манай улс төрийн тогтолцоонд “Check and bаlance”-ийн зарчим үйлчилдэг. Монгол Улсын Үндсэн хууль энэ зарчим дээр тулгуурладаг. Ерөнхийлөгчөө УИХ шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянадаг. Харилцан бие биенийхээ алдааг засдаг тогтолцоотой.

Өөрөөр хэлбэл засаглал хоорондын балансын тэнцвэр чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавьсныг зөв зүйл гэж үзэж байгаа. Ганц Өршөөлийн хуульд биш бусад олон хуульд хориг тавьдаг. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хэлэлцээд явдаг дүрэм, журам, дэг гэж бий. Тиймээс үүний дагуу УИХ хэлэлцээд явна.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын ойн хуралд хэлсэн үгийг хүмүүс хоёр янзаар хүлээн авч байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч авлигачдыг өршөөхийн эсрэг хэсэгчлэн хориг тавих нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь Н.Энхбаяр гэдэг хүнд хандан үг хэллээ. Тийм болохоор энэ хэлсэн үг сонин биш гэж байна…

-Намбарын Энхбаяр гэдэг хүний гэмт үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилсан. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. УИХ өршөөл үзүүлэх эрхтэй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлж буй үг, хийж байгаа үйлдлийг УИХ-ын гишүүд бид шүүмжлээд байдаггүй. Төрийн тэргүүн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Каплад ч мөн уучлал үзүүлсэн. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд УИХ маш хүндэтгэлтэй ханддаг. Цаашид ч гэсэн хүндэтгэлтэй хандана. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангахын тулд үг хэлэх ёстой.

-Таны хувьд Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдана гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хичнээн хүн гарч ирэх гээд байна вэ. Галт зэвсэг агссан гээд хэл ам дагуулсан хүн шүү дээ гэсэн хүмүүсийн сэтгэгдэл ч их байна?

-Ц.Мөнхбаярын хэрэг 177.1, 185.1 гэсэн хоёр зүйл ангитай. 177.1 нь өршөөлд хамрагдаж байгаа. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. Тэр утгаараа хүнд ял нь өршөөлд хамрагдаж байгаа учраас 185.1 нь 177.1-дээ орчихно гэж харж байгаа юм. Байгаль хамгаалагч Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Тиймээс энэ хүнийг хорих газраас гаргаж эрх чөлөөг олгох нь зөв зүйтэй алхам гэж харж байна.

-Сүүлийн үед Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Таныг ч мөн нэгдэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг яриа гараад байгаа. Та үнэхээр гарын үсэг зурж Ерөнхий сайдаа огцруулах гэж байгаа юм уу?

-Би гарын үсэг зураагүй. Учир нь АН-ын гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тал дээр нягт хамтран ажиллана. Ерөнхий сайдын явуулж байгаа бодлогыг дэмжиж ажиллана гэдэг дээр нэг ойлголцолд хүрч чадсан.

-Ерөнхий сайдын зүгээс намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд нь намын даргаа авъя. Эхсүл намын дарга нь Ерөнхий сайд бол гэсэн. Уг шаардлагыг та юу гэж хүлээж авсан бэ?

-Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан улстөрчид цочир мэдэгдэл хийх, эрүүл ухаантай гэхээсээ илүүтэйгээр улс төрийн сонирхлоор асуудалд хандах явдал цөөнгүй байна. Тэгэхээр намын гаргасан шийдвэрийн эсрэг намын хэн нэгэн гишүүн улс төрийн хандлагаар асуудал тавих нь зөв зүйтэй алхам биш. АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, бүлэг нь шийдвэрээ гаргасан. Тиймээс үлдэж буй хугацаандаа АН илүү тогтвортой байдал руу явах ёстой. Намын байгууллагынхаа гаргасан шийдвэрийг илүүтэй хүндэтгэн дагах нь зүйтэй. Иргэд ч мөн тогтвортой засаглалыг хүлээж байна.

-Гол хуулиуд болох Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад хугацаа маш давчуу болчихлоо. Намрын чуулганы эхний хагаст энэ бүгдийгээ цэгцэлж ард нь гарч чадах уу. Төсвийн тодотгол гээд чухал асуудлууд мөн л хэлэлцэгдэх тул амжих болов уу гэдэг эргэлзээ үүсчихлээ…

-Энэ парламент үлдэж буй цөөхөн сарын хугацаанд олон асуудлыг шийдэж чадахгүй. Тийм хугацаа ч байхгүй. Харин Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хямралтай тэмцэх бодлогуудыг эрчимжүүлэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал ганцхан Монгол Улсад биш дэлхий даяар хүнд байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгууд шил шилээ даран дампуурч байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг нэлээд хүнд байдалд орж байгаа юм. 2015, 2016, 2017 он бидний хувьд нэлээд хүнд он жилүүд байх болно. Учир нь манай эдийн засгийн голлох суурь салбарууд уналттай байна. Барилга, зам, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд уналттай байгаа тул уналтыг сааруулах эдийн засгийн эрчимжлийг нэмэх бодлого энэ Засгийн газар явуулах ёстой. УИХ Засгийн газрын эдийн засгийн хямралын эсрэг явуулах бүх бодлогыг дэмжих шаардлагатай. Эдийн засгийн хямралын үед улс төр дагаад хямарч болохгүй. Харин ч эсрэгээрээ бид тогтвортой байх хэрэгтэй. Улс төр тогтвортой байж бид эдийн засгийн хямралаас гарна. Бид дагаад хямрах юм бол засаглалын хямрал руу орох аюултай. Энэ цаг үе монголчуудаас, улс төрчдөөс маш их уужуу ухаан, алсын хараа, тэвчээр, хүлээц шаардсан он жилүүд байх болно.

-МАН-ын зургаан сайдыг огцруулснаар улс төрийн тогтворгүй байдал Монгол Улсад нүүрлэчихлээ гээд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулж, Монголд итгэх жаахан итгэл алга боллоо гэдгийг МАН-ынхан мэдэгдээд байгаа. Эдийн засаг ийм хүнд үед эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх гол хүчин зүйл нь мэдээж гадны хөрөнгө оруулалт шүү дээ?

-Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал маш чухал. Нэг хуулийг нөгөө хуулиар барьцаалж асуудалд ханддагаа улстөрчид болон улс төрийн намууд больчих хэрэгтэй. Нөгөө талаас том улс төрийн бодлогыг хувь хүнтэй холбон явуулдгаа манай улстөрчид больчих. Аливаа том бодлогыг хувь хүнтэй холбох л юм бол тэр нь бодлого биш хувийн асуудал болж хувирдаг. Улс орныг хувийн ашиг сонирхол, өшөө хонзонгоор удирдах ямар ч боломжгүй. Улстөрчдөд хандаж нэг зүйлийг хэлье. Хувийн сэдэл, өш хонзон хувийн эрх ашгаа хойш нь тавихыг эдийн засгийн хямрал улс орны нөхцөл байдал шаардаж байна.

Ардын намын зургаан сайдыг хөөснөөс болж гадны хөрөнгө оруулагчид үргэж байна гэдэг бол үндэслэлгүй өнгөц дүгнэлт юм. Зах зээлийн хямрал гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан гадны хөрөнгө оруулалт эрс буурсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Их хурал олон сайн хуулийг батлан гаргасан. Татварын орчин, хөрөнгө оруулалтын орчны хувьд ч тэр сайн бодлогуудыг Их хурал баталсан. Бодлого гараад тэр дороо хэрэгжиж, маргааш нь үр дүн гарна гэж байхгүй. 3-5 жилийн дараа сайн үр дүнгүүд гарч эхэлнэ. Гадаад талдаа Монголын төр засаг зөв сигналуудаа ээлж дараатай өгч байх нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан нутгийнхаа хөдөлмөрч залууст тусалжээ

Нутагтаа элэгтэй эрхмүүдийн нэгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэрлэж
болно. Тэрбээр саяхан Хөвсгөл нуурийг цэвэрлэх аяныг зохион байгуулсан.
Тэгвэл эрхэм гишүүн энэ удаа нутгийнхаа хөдөлмөрч залууст дэмжлэг
үзүүлжээ.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Пүрэвдорж, Жаргалсайхан гэх
залуус өөрсдийн хөрөнгөөр нутагтаа бүтээн байгуулалт хийжээ. Пүрэвдорж
нь спорт заал барьсан бол Жаргалсайхан 150 хүүхдийн цэцэрлэг байгуулж,
нутгийнхаа хүүхэд залуус том хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү
бүтээн байгуулалтын нээлтэд гишүүн Л.Энх-Амгалан оролцож, тэднийг
Хөвсгөлийн бахархлаар өргөмжилжээ. Мөн цэцэрлэгийн урсгал зардлыг нь
шийдвэрлэж, хөгжим хэрэгсэл бэлэглэн, спорт заалны бүтээн байгуулалтанд
20 сая төгрөг хандивлажээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эзэнбат: Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь хамгийн сайхан дурсамж юм даа

Амбий хэмээх нэрээрээ олонд танигдсан жүжигчин Ц.Батхуяг агсны хүү Эзэнбаттай хэдэн хором ярилцсан юм. Тэрбээр Солонгосын Кёонги их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч байгаа.

-Аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчний мэргэжил сонгосон байх. Яагаад Солонгосыг сонгосон бэ?

-Миний бодлоор Солонгос Азидаа кино урлагаар дээгүүрт бичигддэг. Миний сонирхолд нийцсэн болохоор Солонгос руу явахаар шийдсэн. Тэнд манай эгч байдаг болохоор ер нь боломжийн санагдсан л даа. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд Солонгост хоёр дахь жилдээ сурч байгаа.

-Өөрөө хятад хэлтэй юм билээ. Энэ аавын чинь сонголт уу?

-Тийм ээ, аавд алсын бодол байсан шиг байгаа юм. “Хүүгээ заавал ч үгүй хятад хэлний сургуульд өгнө” гэсээр байгаад “Үй цай”-д анх орсон доо. Хятад манай хөрш орон, бизнес худалдаа наймаа өргөжнө гээд хятад хэл сураасай гэж бодсон байхаа даа.

-Хятад хэлээр ус цас уу?

-Яахав. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Жаахан чалчаа ч гэх юм уу, яриасаг болохоор яриандаа гайгүй л гэж боддог ш дээ.

-Солонгост сурч байгаа болохоор амаараа дүүрэн хэлтэй жүжигчин болох нь ээ?

-Миний олж мэдсэнээр Солонгос хэлэнд хятад хэлтэй ойролцоо юм маш олон. Үг дүрэм төстэй юм их. Хятад хэл сурч байсан болохоор солонгос хэл сурахад дөхөмтэй байлаа.

-Эхээсээ хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Би айлын том хүү. Би Эзэнбат, дунд охин дүү маань Эзэнбулаг, хамгийн бага дүү маань Эзэнтулга гэдэг.

-Өвөрмөц нэртэй юм аа, хэн нэр өгсөн бэ?

-Хамгийн анх өвөө надад нэр өгсөн. Бусад хүүхдээ ч аав юмны эзэн байхыг бэлгэдээд эзэнтэй нэр өгсөн.

-Ээжийнхээ тухай яриач?

-Ээж маань мэргэжлийн жүжигчин. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.

-Манайхан Солонгос кинонд их автдаг. Газар нутаг дээр нь сурахаар ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Яахав, миний хувийн бодол. Солонгос улс кино хийхдээ сайн ч Монголын СУИС-ийг муу гэж болохгүй. Сургалтын хөтөлбөр нь адилхан. Гадаадад сурах юугаараа сайн гэхээр гэрээсээ хол бие дааж сурна. Завсар зайгаар нь ажил сурна. Ажлын амт, мөнгөний үнэ цэнийг ойлгоно. Улс орны хөгжлийн ялгаанаас болж Солонгос киног шимтэн үздэг болов уу. Манай Монголын жүжигчид дэлхийд хамгийн сайн нь л гэж боддог.

-Солонгос кинонд тоглох боломж гарах болов уу?

-Дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна.

-Солонгост оюутны амьдрал яаж өрнөдөг вэ?

-Солонгост ихэнх оюутан сурахын зэрэгцээ ажил хийнэ. Би амралтын өдрүүдээр хоолны мөнгөө олно. Гэрээсээ байнга мөнгө татахгүйгээр хэдэн цаас хийх гэж үзнэ. Янз бүрийн л ажил хийнэ.

-Хятад хоолны газар ажиллаж байна уу?

-Хятад хоолны газар зөөгч хийдэг. Хятад, солонгос хэлээр ярихаар хүмүүс их сонирхоно. Янз бүрийн л ажил хийнэ дээ.

-Ирээдүйгээ төлөвлөдөг үү?

-Сургууль соёлоо сайн төгсөөд, хүссэндээ хүрнэ. Дүү нараа харна. Дүү нараа сайн хүн болгоно. Гэрээ авч явна. Амьдрал үргэлжилнэ шүү дээ.

-Багадаа аавтайгаа тог­лолтод орж байсан уу?

-Аавтайгаа хамт хошин шогийн тоглолтод хэдэн удаа орж байсан.

-Аав тань хүүгээ жүжигчний авьяастай гэдэг байсан уу?

-Ний нуугүй хэлэхэд аав намайг жүжигчин болох хэрэггүй гэдэг байсан. Яагаад гэхээр өөрөө урлаг хатууг мэдэрдэгтээ ч тэр үү хүүгээ энэ хатуу замаар битгий яваасай гэсэндээ ч тэр үү намайг жүжигчний мэргэжил сонгохыг дэмжээгүй. Гэхдээ мэдээж хүний эцэг юм чинь “Миний хүү чадна” л гэдэг байсан. Би зөрүүдэлсээр байгаад жүжигчин болохоор зорьсон доо.

-Солонгост монгол­чуудтай хэр таардаг вэ?

-Тааралдана. Монголчууд олон. Манай монголчууд сэтгэлээрээ, биенээ дэмжээд сайхан л байдаг.

-Сагс тоглодог юм байна. Бие хамгаалах урлагаар хичээллэж байсан гэсэн үү?

-Тийм. Нарантунгалаг гэж алдарт тамирчны гар дор хоёр жил хичээллэж байсан. Спортын сүртэй авьяас байхгүй. Хальт хальт бүгдийг нь оролддог гэх үү дээ. Зүгээр байхгүй.

-Ямар хоббитой вэ?

-Миний хобби гэвэл кино үзэх. Гол хобби гэвэл хөгжилтэй байх, хүн инээлгэх. Яагаад ч юм дунд сургуульдаа ангийнхнаа их инээлгэдэг байлаа. Олныг зохион байгуулж хөгжилтэй байлгах, хүн инээлгэх дуртай.

-Дунд сургууль өөрт чинь юу үлдээв?

-“Үй цай” хятад сургууль болохоор хатуу дэгтэй. Хүүхдийг математикаар, хятад хэлээр зодохгүй, сонирхлыг нь дэмждэг нь таалагддаг.

-Аав тань хүүхдүүддээ юуг захидаг байв?

-Манай аав Цэвэгсүрэнгийн Батхуяг. Олонд танигдсан нэр нь Амбий. Дорнодын Чойбалсанд төрсөн. Айлын бага хүү. Аав “Юмыг сайн бод” гэж их хэлдэг байсан. “Юманд нухацтай хандаж бай. Хайнга, салан палан байж болохгүй” гэдэг байсан.

-Сэтгэлд үлдсэн багын дурсамж гэвэл?

-12-13-тай байхдаа тайзан дээр аав хүү болоод жүжигт тоглож байсан. Миний дүр нэг их сүртэй биш л дээ. Зүгээр л нэг жаахан хүүхдийн дүр. Хөтлүүлээд л гарч ирдэг. Тэр үеэ бодохоор аав намайг урлагийн замд хөтөлж оруулж дээ гэж санадаг. Аав бид хоёр цуг суугаад кино үзэх дуртай. Аав киноны алдааг хэлдэг. Би түүнийг нь сонсож суух дуртай. Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь миний хамгийн сайхан дурсамж юм даа.

-Танай гэр бүл ямар баярт онцгой ач холбогдол өгдөг вэ?

-Манай гэрийнхэн баяр сайн тэмдэглэнэ. Хамгийн дуртай баяр гэвэл аавын төрсөн өдөр гуравдугаар сарын 27, минийх гуравдугаар сарын 31, дүүгийнх дөрөвдүгээр сарын 7 гээд гурав, дөрөвдүгээр сар манай гэр бүлийн хамгийн их ачаалалтай баярын үе. Энэ үеэр байнга л баяр наадам үргэлжилдэг. Төрсөн өдрүүд хамгийн гоё. Шинэ жил их гоё байдаг байсан. Аав оргилуун дарсаа буудуулаад үг хэлээд, гэр бүлээрээ тойрч сууцгаана. Аав уран цэцэн үгтэй, их хөгжилтэй. Аав байхад манай гэрийнхэн байнга л инээж байдаг. Төрсөн өдрөөр аав хамгийн түрүүнд намайг үнсдэг. Тэр нь л хамгийн сайхан дурсамж юм даа.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч цөөн оюутантай байна

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас их, дээд сургуулиуд ерөнхийдөө хөл ихтэй байдаг. Учир нь ихэнх их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь ямар нэг их, дээд сургуульд элсч чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж, аль сургуульд ямар ангид элсэхээ аль хэдийнэ төлөвлөчихсөн байдаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан горьдлого тээсээр явж өгнө. Ялангуяа орон нутгаас ирж буй шинэхэн оюутнууд эцэг, эхээсээ гадна яриа хөөрөөтэй, сургуулийн захиргаанд ажилладаг, эсвэл таньдаг мэддэг хүнээ дагуулж явдаг. Эцэг, эхчүүд ч үр хүүхдээ гайгүй сургууль бараадуулахын тулд байгаа хэдэн төгрөгөө халааслаад явдаг нь үнэн. Ийм л дүр зураг жилийн жилд ажиглагддаг.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураглал харагдах боллоо. Энэ жил 19 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 25 мянга гаруй хүүхэд л Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хүсэлт гаргасан гэнэ. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 101 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгчид дээрх сургуулиудад хуваагдаад орох нь тодорхой. АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон улсын сургуулиудад дийлэнх төгсөгчид нь орчихно. Тэгэхээр хувийн сургуулиуд яах вэ? Ямартай ч бид нөхцөл байдалтай танилцахаар зарим их, дээд сургуулиар орлоо.

Төгсөгч бага байгаа нь төрийн сургуулиудад мэдрэгдэхгүй

МУИС-ийн хичээлийн I, II байраар орлоо. Ерөнхийдөө хүн багатай байв. Сургуулийн жижүүр л орсон гарсан ганц нэг хүнийг хаашаа орох гэж байгааг асууж, шалгааж байгаа харагдав. Тус сургуулийн хувьд элсэгчдээ өнгөрсөн долдугаар сарын 2-н хүртэл бүртгээд дуусчихсан. Сургалтын албаны мэдээлснээр бол энэ жилийн элсэгчийн хяналтын тоо аль хэдийнэ гүйцчихсэн учраас нэмэлт элсэлт авахгүй гэнэ. Сургуулийн хонгилд нэгдүгээр курст орж байгаа болов уу гэмээр хоёр охинтой таарлаа. Тэд мэдээллийн самбар уншиж байв.

-Та хоёр энэ сургуулийн оюутнууд уу?

-Тийм. Нэгдүгээр курст орно.

-Ямар мэргэжлээр суралцах оюутнууд вэ?

-Эрх зүй. Бид дунд сургуулийн нэг ангийн найзууд.

-Танай ангийнхан бүгд их, дээд сургуульд орчихсон уу?

-Хоёр хүүхэд гадагшаа сургуульд сурна гээд явчихсан. Аав ээж нь гадаадад амьдардаг гэсэн. Нэг охин ажил хийж байгаа. Олон дүүтэй, тааруухан амьдралтай болохоор сургалтын төлбөр олоогүй байх. Уг нь онц сурдаг. Хувийн сургууль гэсэн байх аа урилга өгсөн юм билээ. Бас л ороогүй. Бусад нь бүгд сургуульд орсон.

-Хичнээн хүүхэд төгссөн юм бэ?

-37 хүүхэд.

-Бүгд улсын сургуульд орсон уу?

-Тэгсэн гэв. Эдгээр охид хичээл эхлэхээс өмнө сургуультайгаа танилцаж яваа юм байна. Ингээд тус сургуулиас гарч Хүмүүнлэгийн ухааны их сургуулиар оров. Мөн л нам жим. Гурав, дөрөвдүгээр ангийн бололтой хэсэг залуус хоёр давхрын цонхон дээр суучихсан юм ярьж байна. Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлснээ ам уралдан ярьцгаах. Элсэлт авч байгаа эсэхийг асуухад нэг залуу “Манай элсэлт дуусчихсан ш дээ” гээд цааш харан “Нээрээ энэ жил нэгийн бацаанууд бага байгаа гэсэн ш дээ. Чи мэдсэн үү Алдараагийн сургууль бүр нэг ч оюутан элсээгүй гэсэн” гэхэд хажууд нь зогссон охин “За битгий худлаа бураад бай. Алдараа чинь аль сургууль билээ” гэхэд өнөөх залуу “За сураггүй сургуулиа” гэх нь сонстов. Ярианаас нь ажвал тэд төгсөх курсийн оюутан бололтой. МУБИС-ийн хичээлийн “А” байраар харин хөл ихтэй байна. Тус сургуулийн нэмэлт элсэлт энэ сарын 15-наас эхэлжээ. Мөн шинэ оюутнууд сургуулийнхаа дотуур байр, сургалтын төлбөрийн талаар сураглаж яваа гэнэ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн болов уу гэмээр аав, ээжийгээ дагуулсан оюутнууд харагдана. Зарим нь хүрч ирээд “Сургалтын алба нь хаана юм бол”, “Хичээлийн дөрөвдүгээр байр нь хаана байдаг вэ” гэж асууцгаана. Тус сургуулийн хувьд элсэгчдийн дийлэнх хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Элсэгчдийн тоо өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага хэдий ч салбар сургуулиудын элсэгчдийн хяналтын тоо ихэнх нь гүйцэж байгаа талаар холбогдох хүмүүс хэлэв. Санхүү эдийн засгийн дээд сургууль мөн л эл хуль байсан. Энэ жилийн төгсөгчдөөс нэлээд хувь нь Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элссэн гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч бага оноо авсан, их, дээд сургуулиудын босго оноо давахгүй төгсөгчид ч энэ жил улсын сургууль бараадах нь баараггүй гэсэн яриа олны дунд явна. Тиймээс нэгэнт л оноо багатай байсан ч улсын сургуульд орох нь баараггүй хойно “босго өндөртэй” гэгддэг АШУҮИС руу зүтгэж байгаа сурагтай. Иймэрхүү тохиолдол олон байгааг эцэг, эхчүүд ч ярьж байсан. Бүр “Өнгөрсөн жил манай дүү Анагаахад орно гээд чадаагүй. Оноо нь хүрээгүй. Хувийн сургуульд орсон. Нэг жил өнжүүлдэг байж. Тэгсэн бол энэ жил орчих боломж бүрэн байсан байна” гэж сургуулийн үүдэнд суусан нэгэн эмэгтэй ярив.

Ямартай ч төрийн өмчит сургуулиуд элсэгчдийн тоонд санаагаа чилээхгүй байгаа нь харагдаж байна. Өмнөх жилүүдээс бага зэрэг л буурсан үзүүлэлт байхаас биш анги дүүргэхгүй хэмжээний цөөрчихөөгүй гэнэ.

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч хүнгүй байна

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хувийн хэвш­лийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөн данган 50 хувь хүргэж байгаа сураг байна. Гэхдээ энэ бол баттай тоо биш. Ихэнх сургуулиуд элсэгчдээ алдахгүйн тулд нэр хүндэд нөлөөлнө гээд баттай тоо хэлэхгүй байна. “Этүгэн”, “Чингис хаан”, “Засагт хаан”, “Газарчин”, “Монгол дээд” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа нь ховор бололтой. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан аж. Тэгвэл өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Элсэгчдийн тоо сүүлийн хоёр жил огцом буурсан

Нэг судалгаа дурдъя. 2012 онд улсын хэмжээнд 39 мянга 200 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд элсэлтийн шалгалт өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлсэн байна. Харин 2013 онд 43 мянга 864 хүүхэд шалгалт өгчээ. Ингээд харахад 2012-2013 онд элсэгчдийн тоо бага зэрэг өссөн хандлага харагдаж байна. Харин сүүлийн хоёр жилд огцом буурчээ. Тодруулбал, 2014-2015 оны хичээлийн жилд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгссөн байна. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөх хүсэлт гаргажээ. Харин энэ жил ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор анхны 12 дугаар анги төгсч байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийг хамгийн цөөхөн буюу 19300 сурагч төгсөж байгаа жил. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлээд ердөө 25813 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байх юм. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Хувийн сургуулиуд элсэгчгүй хэрнээ сургалтын төлбөрөө нэмснээр төгсөгчдийг үргээж байна

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоо­той асуудлууд зэрэгцээд яригдаж эхэллээ. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-30 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Одоохондоо хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна. Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариу өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.200.000-2300.000 хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ. Гэвч “Отгонтэнгэр”, “Газарчин”, “Монголын үндэсний их сургууль” зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиас дээш нэмсэн байна. “Отгонтэнгэр” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н “Манай сургуулийн төлбөр 1.700.000 төгрөг байсан. Энэ жил 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж болно шүү дээ” гэв. Оюутнуудын хэлж байгаагаар бол шинээр их, дээд сургуульд элсэхдээ мэргэжлээс илүүтэйгээр төлбөрийг анхаардаг бололтой.

Харин зарим сургуулиуд элсэгчдийнхээ тооноос хамаарч төлбөрийн асуудал ярих бөгөөд аль болох уян хатан нөхцөлтэйгөөр элсэгчдээ авах талаар ярилцаж байгаа бололтой. Мөн оюутны дотуур байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг зэрэг олон тал дээр хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.

Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд өнөө маргаашдаа хүн багатай байна. Энэ сарын 25-наас амарсан оюутнууд ирж, багш ажилчид ажилдаа орж, хөл хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй. Улсын сургуулиудын дотуур байр сураглах оюутнууд ч мэр сэр таарч байсан. Дотуур байр мөн л энэ сарын 25-наас үнэ төлбөрөө шийдэж, оюутнуудаа хэзээ хүлээж авах нь шийдэгдэх бололтой.

Д.Сүрэн

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын өрсөлдөөнийг үзээрэй

2015 оны “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” энэ сарын 19-29-ний
өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Маргааш эхлэх тэмцээний бэлтгэл ажил
бүрэн хангагдаад байна. Нийт 25 сая төгрөгийн шагналын сантай тус
тэмцээн “Хүннү Молл” цогцолборт 12 өдөр үргэлжилнэ.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 26 орны 200 гаруй тамирчин
өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд
Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох юм.

Эх орондоо зохион байгуулж байгаа давуу талаа ашиглан ОУШХ-ны холбогдох
хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол улсаас 16 хүртэлх насны
Дэлхийн шатрын олимпиадын сорилго тэмцээнээс шалгарч, эрхээ авсан 10
багийн тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцохоор бэлэн болоод байгаа.

Монголын шатрын холбооноос баг тамирчидынхаа бэлтгэл сургуулилтанд
анхаарал хандуулж, ОХУ-ын дасгалжуулагч, Их мастер А.Фоминыхыг урьж
ирүүлэн сургалт зохион байгуулсныг онцолъё.

Дэлхийн шатрын олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй
тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн
цол олгох семинар, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх
сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм.