Categories
энтертаймент-ертөнц

“Apple” хөгжмийн наадам зохион байгуулна

“Apple” компани нь ирэх есдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Лондон хотноо хөгжмийн наадам зохион байгуулах гэж байна. Арван хоногийн туршид орой болгон нэртэй хамтлаг дуучид оролцсон тоглолтууд болох бөгөөд түүнийг нь дэлхийн даяар шууд цацах аж. Интернэт дэх Apple Music-д тоглолтуудыг үнэгүй үзэж болох юм байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дашхүү: Тусгаар тогтнолоо зөвшөөрсөн гарын үсгээ хилийн цаана зурж байлаа

Өнөө жил чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна.
Манай орон тусгаар тогтносон улсын хувиар энэ дайнд оролцсон нь дэлхийд олон
улсын харилцааны эрх зүйн субъект болохоо харуулсан явдал байлаа. Түүнчлэн
тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл
явц байсан юм. Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг 1945 оны тавдугаар
сарын дунд үеэс бэлдэж эхэлсэн байдаг. Дайн наймдугаар сарын 9-ний шөнө эхэлсэн
байна. Долоннуур-Жэхэгийн чиглэлд давшсан Монгол ардын хувьсгалт цэргийн анги
нэгтгэлүүд 1000 гаруй км замыг богино хугацаанд туулж тэр сарын 11-13-ны өдрүүдэд
Шанага, Бага Тоуха, Ар цагаан нуур, Яндуу сум, Тал овооны заагийг явуут дайрч
эзэлсэн байна. Цааш аялж наймдугаар сарын 17-нд Фынин, 20-нд Луаньпин хотыг тус
тус эзэлжээ. Ийнхүү Дундзыгоу, Луньхуа хотуудын дэргэд ялалт байгуулсаар Жэхэ,
Гүбэйкоу хотуудыг эзэлж авчээ.

Энэхүү дайны хамгийн олноо яригддаг нь Жанчхүүгийн давааны
бэхлэлт юм. Жанчхүүгийн даваанд япончууд 1935-1940 онд 40 мянган хятад иргэн
дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхэлсэн район байгуулж 20 шахам тулгуурт байр,
их буу, пулемётын галын цэг 36-г байгуулсан байдаг. Уг бэхлэлтийн районд
цемент, тоосго, чулуу, мод, шавраар барьж бэхэлсэн хугацааны галын цэг 40,
удаан хугацааны галын цэг 22, их буу, пулемётын галын цэг 24, батальон, ротын
тулгуурт байр 12 байжээ. Давааны орой, ар талд цемент, төмөр бетоноор хийсэн
дээд дарга нарын командын байр гурав, ротын даргын хянах байр гурав, их бууны
командын байр гурав байсан байна. Уг бэхлэлтийг эвдэж Японы цэргийн томоохон бүлэглэлийг
устгах тулалдаан наймдугаар сарын 19-21-нд болжээ. 1945 оны чөлөөлөх дайнд
Монгол ардын хувьсгалт армийн 21384 хүн оролцсон байна.

Чөлөөлөх дайны 70 жилийн ойтой холбогдуулж ахмад дайчин
Д.Дашхүүтэй ярилцлаа.

-Та чөлөөлөх дайн эхлэхэд аль ангид алба хааж байсан бэ?

-Улаанхуарангийн есдүгээр морин хорооны цэрэг байсан. Би анх
1943 онд цэрэгт татагдаад Хэнтийн зургадугаар морин бригадад очиж байлаа. Гэтэл
1944 оны хавар зургадугаар морин бригадыг Ховдын хил рүү шилжүүлсэн юм. Тэгэхэд
намайг Улаанхуарангийн есдүгээр морин хороонд шилжүүлсэн. Ингээд тэндээсээ 1945
оны чөлөөлөх дайнд явсан даа. Манай хороон дарга хурандаа Ч.Галсан гэж хүн
байсан.

-Хэдэн настайдаа хаанаас цэрэгт татагдаж байв?

-Одоо би 92 нас хүрч байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас
20 настайдаа цэрэгт татагдаж байлаа. Гэрээсээ морьтойгоо давхиж ирээд л нэгдэж
байсан. Дайны хүнд үе байсан болохоор уналгаа өөрсдөө гаргадаг байсан юм. Зарим
хүмүүс бод хөрөнгийн байдал муутай болохоор морьгүй л явж байсан. Морио цэргийн
агтанд нийлүүлнэ. Харин хавар зургадугаар морин бригад Ховд руу шилжихэд морио
барьж уная гэсэн байдаггүй. Тэгээд яахав цэргийн агтнаас нэгийг авч байгаа юм.
Хариугүй муу туранхай морь, бараг морио хөтлөөд л явдаг байлаа.

-Улаанхуарангийн есдүгээр морин дивиз ямар үүрэг гүйцэтгэдэг
байсан бол?

-Улаанхуарангийн есдүгээр дивизийн гуравдугаар суманд
харьяалагдана. Манай салаан дарга Дамдинсүрэн гэж хүн байсан. Бид хотын
объектуудад харуулд гардаг байсан юм.

-Чөлөөлөх дайнд оролцсон тухайд?

-Манай анги одоогийн яриад байгаагаар бодоход сүүлд нь бэлтгэл хүчин
болж явсан шүү дээ. Бид хотоос гараад Хэнтий орсон. Тэндээсээ Байшинтийн
гуравдугаар дивизээр дайраад цаашаа Сүхбаатар аймгийн Онгон, Хонгор сумаар
дамжин хилийн 17 дугаар отрядаар хил давж Өвөрмонголын нутаг руу орсон юм. Өвөрмонголын
нутагт ороод нэлээд оройхон Авгын богд уулын тэнд хоноглож байлаа. Хажууд нь
Авгын цагаан нуур гээд нууртай. Авгын богд уулаас цаашаа Монголын их элс
байдаг. Их элсний наад захад Сантын хүрээ гэж байдаг юм байна. Тэнд очиход ямар
ч хүн амьтангүй болчихсон байсан. Биднээс өмнө очсон Зөвлөлтийн цэргүүд орон
байруудыг нь дэлбэ буудчихсан. Сүм хийдийнхэн нь ийш тийш дүрвээд явчихсан
балгасууд л харагдаж байлаа. Цааш элсэн дунд бас Яндуугийн хүрээ гэж байдаг юм
байна. Гэтэл лам нар нь бас байхгүй. Мөн л балгас болчихсон газар.

-Чөлөөлөх дайнд оролцсон цэргүүд зуны дунд сард элсэн говиор
1000 км аялж очиж байсан гэдэг. Япончууд монгол, зөвлөлтийн цэргүүдийг говь
туулаад ирнэ гэж санаагүй байсан гэдэг юм билээ?

-Элсэн дунд олон хоног морин марш хийгээд явна. Тэр үед хоёр
морь хөллөдөг тэрэгнүүдтэй байлаа. Түүгээрээ их буугаа чирнэ. Буу зэвсгээ ч
ачаад явна. Элсэн дотор морь мал ч их ядардаг юм билээ. Ер нь л хол явж чадахгүй
шүү. Машин тэрэг ч байсангүй. Дээрээс нь улстөрийн анги гээд янз бүрийн баахан
юм ачсан улс байна. Цэргүүд элсэнд суусан морь тэргийг түрээд л алхдаг байсан.
Булаг, бүрд тийм элбэг байхгүй шүү дээ. Ангаж цангана. Хоол унд ч яахав. Цэргийн
хээрийн гал тогоо дагалдаад явж байгаа юм. Морь малаа амраагаад, тэрэг түрээд
халуун наранд элсэн дундуур явна гэдэг амар биш. Гэхдээ залуу насны аагаар явж
л байсан даа. Залуу нас чинь сайхан шүү дээ. Тэгээд ч цэргийн хүн хатуужиж
чийрэгжсэн байдаг учраас ядрахгүй. Морьд яг үхэхгүй ч сульдаад эцчихдэг. Бид
Хэнтийд байхдаа агтаа сэлбэсэн. Түүгээрээ л Долоннуур орсон доо.

-Дайснуудтай тулгарч байв уу?

-Бид сүүлд нь очсон болохоор янз бүрийн тулгаралтад оролцоогүй
юм. Долоннуур чинь Хятадын наад талын захын хот л доо. Тэнд очоод байж байтал
дайн дууслаа гэдэг юм байна. Бид дайн дууссан болохоор цаашаа явах шаардлагагүй
боллоо. Долоннуур хот хойд талдаа лам нарын Шар сүм, Хөх сүм гэсэн хоёр сүмтэй.
Түүнээс зүүнтэйхэн шиг манай хороо байрласан юм. Тэгээд байж байтал цаашаа
явсан наймдугаар дивизийнхэн морь унаа нь нэлээд сүйдчихсэн ирсэн. Манай
унаагаар агтаа сэлбээд бид тэнд уналгагүй хоцорчихсон. Долоннуурын хөндийд
бараг сар шахуу болсон юм. Тэгээд хөдөөгүүр хүмүүс явж агт морь олж ирж байлаа.
Өвөрмонголчуудаас л дайчилсан байх. Ингээд нутаг буцаж байлаа.

-Нутагтаа хэдийд ирсэн бэ?

-Наашаа очсон замаараа л эргэсэн дээ. Аравдугаар сарын сүүл
байсан шиг санаж байна. 1945 оны аравдугаар сарын 20-нд нийтээрээ тусгаар
тогтнолоо зөвшөөрсөн гарын үсэг зурсан шүү дээ. Тэгэхэд бид хилийн цаана гарын үсгээ
зурж байлаа. Байшинтийн дивизэд ирээд нэгдсэн юм. Байшинтад морин жолооч
хийсэн. Машин тэрэг байгаагүй болохоор цэргийн дарга нарын морийг маллаж явдаг
ажил л даа. Хэсэг хугацааны дараа Өндөрхаанаас хотоос машин очиж аваад биднийг
Хэнтийн наймдугаар дивизэд шилжүүллээ. 1946 оны нэгдүгээр сард хотод Хязгаарын
цэргийн хамгаалах хороо гэж байгуулагдсан. Олзлогдсон япончуудыг харж
хамгаалдаг хороо юм даа. Тэр хороонд наймдугаар дивизээс баахан цэрэг татахад би орж байсан. Ингээд 1946 оны нэгдүгээр
сард хамгаалах хороонд ирээд олзны япон цэргүүдийн гарнизоны харуул болсон.
Тухайн үед хотод тийм гарнизон олон байсан даа. Тэнд цэргийн албаа хаагаад 1947
оны долдугаар сарын сүүлчээр цэргийн албанаас халагдаж байлаа. Би дөрвөн жил
цэргийн алба хаасан байдаг.

-Тухайн үед цэргийн албанд хэдэн жил татагддаг байсан юм бэ?

-Гурван жил. Гэхдээ дээхнэ үед халахгүй зургаа, долоон жил ч
болдог л байсан.

-Хэдийгээр дайсантай тулгараагүй ч ер нь дайн боллоо гээд
байлдахаар явж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хэдийд дайсантай тулгардаг юм бол гэж л бодож явна шүү дээ.
Гэхдээ залуу сайхан нас байсан болохоор түүнээс айж сандрах юм байхгүй л дээ.
Цэргүүд чинь дарвиад, ярилцаад л явна. Нас залуу болохоор дайтах хүсэлтэй л
байсан байх.

-Эзлэгдсэн газар орны байдал ямар байх вэ?

-Цэргийн хөлөөс хүмүүс нь дайжаад явчихсан эл хуль л байдаг
байсан. Ялангуяа наад Өвөрмонголын нутаг хавиар эзэнгүй болчихсон л байсан даа.
Бид Долоннуураас цааш яваагүй. Долоннуур хавьд толгойн өвөр дээр хоёр газар сүмтэй
байдаг гээд ярьсан даа. Их л олон лам нартай байсан юм гэнэлээ. Сүмийг нь ч юу үгүй
устгаад хаячихсан хүн амьтангүй л байсан. Оросуудаас айгаад лам нар ер нь бүгд
дайжсан юм гэсэн. Долоннуурын урд тал руу Хятадын хот байлаа. Нүүдэлчин биш
суурин хүмүүс чинь тэр болгон бүгдээрээ зугтаад алга болчихгүй. Гэхдээ ер нь
нутгийн хятадуудын аж амьдрал их хүнд л харагдаж байсан. Ядуу, зүдүү юмнууд л
явж харагдана. Тэднийг бодвол өвөрмонголчууд мал хуйтай боломжийн амьдралтай
байсан.

-Олзлогдсон япон цэргүүдээр юу хийлгэдэг байсан бэ. Дайнд
олзлогдсон хүмүүс ямар харагдах вэ?

-Олзлогдсон цэргүүдээр энд тэндгүй л ажил хийлгэнэ. Бид аж үйлдвэрийн
комбинатад харуулд гардаг байлаа. Япон цэргүүдээр тоосго цохиулна. Үйлдвэр
бариулна. Толгойтын Махкомбинатыг тэр үед бариулж л байсан. Олзлогдсон
япончуудыг жагсаалаар туугаад л явна. Их ч олон цагаар ажил хийлгэдэг байсан
байх. Манай орны өвөл хүйтэн болохоор тэр дулаан орны хүмүүс чинь их л ядардаг.
Бээрч, даарсан хүмүүс л харагдана. Туранхай, эцэнхий цэргүүдийг л туугаад явдаг
байлаа.

-Олон цагаар муу нөхцөлд ажиллуулж байснаас шалтгаалж олзны
цэргүүд нас барах нь их байсан гэдэг?

-Хойно Дамбадаржаад Японы эмнэлэг гэж байсан. Олзлогдсон цэргийн
эмнэлэг юм даа. Яг манай харуулд гардаг байсан газарт хүн нас барах нь ховор.
Харин бусад газруудаас тэр эмнэлэгт хүргэгдэж очоод нас барцгаадаг байсан юм
гэсэн. Дамбадаржаагийн хойд талд одоо хүртэл япон цэргүүдийн оршуулга байдаг
даа.

-Манайхан олзлогдсон цэргүүдтэй ер нь яаж харьцдаг вэ?

-Харуулууд болоод бусад хүмүүс тэдэнтэй хамаагүй харьцахгүй шүү
дээ. Тэд чинь өөрсдөө дотроо даргатай болохоор янз бүрийн ааш ч гаргахгүй. Бид
бол оргуулж алдахгүй харуулын л үүрэг гүйцэтгэнэ. Анги нэгтгэлээрээ бууж өгөөд
ирсэн хүмүүс дотор хороон дарга нь ч байж л байна. Тэд нь удирдаад л явдаг
байсан. Ажил хийлгэх болоход өөрсдийнх нь дарга нар хуваарилж удирдана. Япон
цэргүүдийг дарга нь жагсааж байгаад л алгаддаг байсан шүү дээ. Цэргүүдээ тэд
чанга гараар барьдаг байсан. Тэгээд ч япончууд их даруу талдаа хүмүүс шиг
санагддаг байлаа. Манайхан ч учиргүй олзны хүмүүс гээд дээрэлхээд байхгүй.

-Та цэргээс халагдаад ямар ажил хийж байв?

-Цэргээс халагдаад Улаанбаатар хотод суурьшсан. Албанаас гараад
10 гаруй хоноод хотын Худалдааны трес гэж байсан юм. Тэнд ажилд ороод худалдаа
шалгадаг байцаагч боллоо. Сүүлдээ дэлгүүрийн дарга болоод зургаан жил
ажилласан. Дараа нь тухайн үеийн Улсын хянан шалгах газар гэж Засгийн газрын
байгууллагад улсын байцаагчаар шилжээд арван зургаан жил ажилласан даа.

Ж.баярсайхан

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнхийн реп” тоглолтоо хийнэ

“Зөөлөн гуниг” дууг сонсохоор “Мөнхийн реп” хамтлагийг үгүйлдэг
сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан
тус хамтлагийн “Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, “You and me”
зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

Тэгвэл “Мөнхийн реп” фэнүүдтэйгээ удахгүй уулзах гэнэ. Тодруулбал, “Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд “Hit songs” шоу тоглолт нь болох юм.

Тэд энэхүү тоглолтоороо хит дуунуудаа дуулан үзэгч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн доргио өнгөрүүлэхээр товложээ.

Анх “Мөнхийн реп” хамтлагийн ахлагч П.Мягмарбаяр, хамтлагийн гишүүн
Ц.Батжаргал, Б.Лхагвацэрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогоос 14 жилийн
өмнө байгуулагдаж байсан билээ. Энэ хугацаанд тасралтгүй үзэгч,
сонсогчдоо уран бүтээлээ хүргэсээр ирсэн гэдгийг фэнүүд нь андахгүй
мэднэ. Нийтдээ 100 гаруй дуу, гурван цомог, бие даасан тоглолтоо 7 удаа
толилуулсан. Тэгвэл ийнхүү найм дахь тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзахаар
болжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН залуучуудаа дэмжиж ажиллана

МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос энэ жил 21
аймаг 9 дүүрэгт “1000 залуусын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар
санаачлан одоогоор хэд хэдэн аймагт зохион байгуулаад байгаа юм. Харин
өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Өгөөмөрийн аманд Төв
аймгийн НАМЗХ-ны залуучуудын чуулга уулзалт болж байна. Тус уулзалтад
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд,
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд, НАМЗХ-ны ерөнхийлөгч
Г.Тэмүүлэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд
дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Улс орныхоо ирээдүй болсон залуучууд та
бүхэн энэхүү чуулга уулзалтаар бий болгосон холбоогоо цаашид улам
гүнзгийрүүлэн өөрсдийнхөө болон улс эх орныхоо өмнө тулгамдсан асуудлыг
шийдэх гарц олохыг тулд хичээж ажиллах ёстой.” хэмээн хэлсэн юм. НАМЗХ
нь анх 18 жилийн тэртээ байгуулагдаж байсан бөгөөд УИХ-ын дэд дарга
М.Энхболд тэр үед үүсгэн байгуулалцаж, Удирдах зөвлөлд нь орж ажиллаж
байсан талаараа энэ үеэр дурьдаж байлаа.

Мөн НАМЗХ-г “цахим байгууллага” болгох
санаачлагыг дэмжин Төв аймгийн 27 сумын НАМЗХ-нд энэ үеэр үүрэн холбооны
үндэсний оператор Жи-Мобайлын утасгүй интернет бэлэглэсэн нь орчин
үеийн залуусын эрэлт хэрэгцээнд нийцсэн сайхан үйл явдал болсон гэдгийг
залуус хэлж байсан юм. НАМЗХ-ны дээд шагнал болох “Алтан од” шагналаар
мөн 16 залуусыг шагнаж урамшуулсан.

Улс эх орныхоо ирээдүй болсон
залуусынхаа дуу хоолойг сонсох, тэднийг шийдвэр гаргах түвшинд
ажиллуулахаар эрмэлзэж байгаагаа МАН энэ үеэр нотлон харуулж Төв аймгийн
МАН-ын хороо болон түүний дэргэдэх НАМЗХ хоёрын удирдлагууд
“Залуучуудаа дэмжих санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Нийт хоёр өдрийн турш үргэлжлэх тус чуулга уулзалтаар залуусын дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Түүхэн дэх хамгийн дээд арилжаагаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж, 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээл эхэлснээс хойш 5042 удаагийн арилжааг зохион байгуулж байна. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5041 дэх ээлжит арилжаагаар 10 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж 2015 он гарсаар хийгдсэн нийт арилжааны дүн 356 тэрбум төгрөгт хүрсэн нь Монголын Хөрөнгийн биржийн 25 жилийн түүхэн дэх хамгийн дээд арилжаа боллоо.

Categories
мэдээ нийгэм

Бангкокт байгаа монголчуудыг сэрэмжтэй байхыг анхааруулав

8 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотын
Читлом дүүргийн Эраван шүтээний дэргэд болсон дэлбрэлтийн улмаас 8
дугаар сарын 18-ны өглөөний байдлаар 18 хүн нас барж, 117 хүн шархадсан
байна. Тайландын Цагдаагийн газар дэлбэрэх аюултай 2 бөмбөгийг олж,
аюулгүй болгосон бөгөөд алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэмт
этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Тайландын цагдаагийн байгууллага
иргэдийн ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газар алан хядах
ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй
тохиолдолд дараах газруудаар зорчихгүй байхыг МУ-аас Тайландын вант
улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна. Үүнд:

– Ратчапрасонг 4 замын уулзвар /Ratchaprasong intersection/

– Силом зам /Silom Road/

– Као Сан зам /Khao San Road/

– Наративат 4 замын уулзвар /Narathiwat intersection/

– Ялалтын хөшөө /Victory Monument/

– Түык Чай 4 замын уулзвар /Tuek Chai Intersection /

– Бэнжасири хүрээлэн /Benjasiri Park/

– Тонг Ло гудамж /Soi Tong Lor/

– Сүкүмвит зам /Sukhumvit Road/ зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчигчийг 9600-960 мянгаар торгоно

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ирэх есдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ямар торгууль шийтгэл ногдуулахаар
хуульд заасныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Ингэхдээ нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж хуульд заасныг одоогийн мөрдөгдөж байгаа 192.000 төгрөгөөр бодож, торгуулийн дүнг гаргалаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулийн зургаадугаар бүлэгт хууль зөрчигчид хүлээлгэх
хариуцлагыг зааж өгсөн.

25 дугаар зүйл. Ерөнхий үндэслэл

25.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх мөнгөн торгуулийн шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулна.

25.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулахдаа тухайн жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүй болгож, тасалбар бичиж өгнө.

25.5.Энэ хуулийн 31.2, 31.3, 32.2, 43.2, 52.1-д заасныг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахад тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж болно.

25.6.Энэ бүлэгт заасан “тээврийн хэрэгсэл” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлийг, “жолооч” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээдийг тус тус ойлгоно.

26 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд

1

26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд
/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл
жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол

192.000 төгрөгөөр торгуулна.

2

26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол

192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

3

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах
эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд
тээврийн хэрэгсэл жолоодсон бол

384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасна.

4

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

5

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй
буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

384.000-768.000 төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчилна.

6

27.4. Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол

30 хоног баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

28 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

7

28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

8

28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгоно.

29 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодох

9

29.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

10

29.2. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

30 дугаар зүйл. Улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодох

11

30.1. Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

12

30.2. Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

31 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодох

13

31.1. Улсын бүртгэлийн дугаар нь
арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаарыг
буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон
бол

улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

14

31.2.Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 384.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

15

31.3.Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг иргэнийг 192.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрхийг хасна. Хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

32 дугаар зүйл. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох

16

32.1.Энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

17

32.2.Ажлын тоормосын систем, жолооны
механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн,
харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх
хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд
оролцсон бол

48.000 төгрөгөөр торгоно.

18

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

33 дугаар зүйл.Эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх

19

33.1.Хяналт, шалгалт явуулах эрх бүхий ажилтны хуульд нийцсэн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй бол

19.200 төгрөгөөр торгоно.

20

33.2.Тусгай дуут болон гэрлэн дохио
ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны
дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

34 дүгээр зүйл. Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх

21

34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол

96.000 төгрөгөөр торгоно.

35 дугаар зүйл.Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих

22

35.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

23

35.2.Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклиор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

36 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх журам зөрчих

24

36.1.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол

9.600 төгрөгөөр торгоно.

37 дугаар зүйл. Замын хөдөлгөөнийг зохицуулах дохио зөрчих

25

37.1.Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

38 дугаар зүйл. Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих

26

38.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

27

38.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио буюу ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

39 дүгээр зүйл.Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх журам зөрчих

28

39.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол

19.200 төгрөгийн торгууль ногдуулна.

29

39.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгийн торгууль ногдуулна.

30

39.3.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол

19.200 төгрөгийн торгууль төлнө.

40 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих

31

40.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг
зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган
хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32

40.2.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол

96.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэл хасна.

41 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах

33

41.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан
жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь
хүртэл хувиар хэтрүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

34

41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол

48.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

35

41.3.Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

42 дугаар зүйл. Гүйцэж түрүүлэх журам зөрчих

36

42.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч зөрчиж гүйцэтгэсэн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

37

42.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт жолооч энэ хуулийн 44.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол

48.000 төгрөгөөр торгоно.

43 дугаар зүйл.Түр буюу удаан зогсоох журам зөрчих

38

43.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч энэ хуулийн 43.2, 47.1-д заасныг зөрчиж тээврийн хэрэгслийг түр
буюу удаан зогсоох журам зөрчсөн бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

39

43.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох
журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

44 дүгээр зүйл. Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих

40

44.1.Тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл
уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй
бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

45 дугаар зүйл.Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих

41

45.1.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтрэх, эсхүл
төмөр замын гармын хаалт хаагдсан болон хориглосон тэмдэг асах үед
тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

48.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

46 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих

42

46.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай
дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

47 дугаар зүйл. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчих

43

47.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

48 дугаар зүйл. Тууш замын хөдөлгөөний журам зөрчих

44

48.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

49 дүгээр зүйл. Жолоодлогын дадлага хийх журам зөрчих

45

49.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгуулна.

50 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчих

46

50.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

51 дүгээр зүйл. Хүн тээвэрлэх журам зөрчих

47

51.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

52 дугаар зүйл. Ачаа тээвэрлэх журам зөрчих

48

52.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн

Жолоочийг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

49

52.2.Жолооч энэ хуулийн 52.1-д зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол

Жолоочийг 96.000 төгрөгөөр, 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

53 дугаар зүйл. Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих

50

53.1.Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

51

53.2.Жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол

Иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

52

53.3.Жолооч энэ хуулийн 53.1, 53.2-т зааснаас бусад байдлаар замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

53

54.1.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.5 /замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх/-д заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

54

54.2.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.1 /Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх/, 13.2.4 /зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах/, 13.2.6 /иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх/-д заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 384.000 төгрөгөөр торгож, шийтгэнэ.

55

54.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.3 /замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан
үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд
оролцохгүй байх
/-т заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

56

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

57

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

58

54.6.Энэ хуулийн 13.2.7 /эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол

эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг 192.000 төгрөгөөр торгоно.

59

54.7.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу уг эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн

иргэнд 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдэд 960.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

60

54.8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан

Иргэнд 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгийн торгуул оногдуулна.

61

54.9.Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн буюу холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй

Албан тушаалтныг 192.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

62

54.10.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол

хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

63

54.11.Эрх бүхий байгууллагын
зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас
газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж
болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа
явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях,
байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто
замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай
хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам,
замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон бол

Хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

64

54.12.Хөдөлгөөний урсгал, чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, хаасан, замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол

зөрчлийг арилгуулж, иргэнийг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгоно.

65

54.13.Замын тэмдэг, тэмдэглэл,
хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр
өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан тохиолдолд

зөрчлийг арилгуулж, иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

66

54.14.Төмөр замын гарам зөвшөөрөлгүйгээр байгуулсан, өөрчилсөн, хөдөлгөөн зогсоож түүнийг засварласан бол

албан тушаалтныг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

67

54.15.Зам болон замын зорчих хэсэгт
замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх
хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын
хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол

Иргэнийг 384.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

68

54.16.Зам, замын байгууламжийн засвар
арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг
бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд

холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

69

54.17.Зам болон замын зорчих хэсэгт эвдрэл,
гэмтэл учруулсан, инженерийн шугам сүлжээ хийх болон өргөтгөх зорилгоор
зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай,
хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол

учирсан хохирлыг нөхөн төлүүлж,
зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн
этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

70

54.18.Зам дээр хийгдсэн үзлэгийн болон
шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн
түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг
гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол

хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгийн торгуул оногдуулна.

71

54.19.Зам ашиглалт, хот тохижилтын
асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан зам, төмөр замын
гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник
хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн
бүтэн байлгах, хэрэв эвдэрсэн буюу замын гадаргууд халтиргаа гулгаа, мөстөлт үүссэн зэргээс замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй, үүний улмаас зам тээврийн осол, хэрэг гарсан бол

учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

72

54.20.Зам дээр болон замын дагуу суурилуулагдсан гэрэлтүүлгийн эвдрэл, гэмтэл зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол

Холбогдох этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 384.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

73

54.21.Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг хэрэглэхэд саад болох эд зүйлсийг байрлуулсан бол

зөрчлийг арилгуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ
авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр
долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг
бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах
эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр
зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.

1. 2015 оны 08 дугаар сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000
цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор
(0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд,
сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23,
30-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар хязгаарлалт зохицуулалтын арга
хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын алба , Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын
цагдаагийн газарт.

2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний
болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа,
дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын
шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий
хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон
гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа
тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын
хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион
байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн
газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны
өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт
хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан
сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн
цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц,
гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг
Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
Замын цагдаагийн газар т, нийслэлийн Боловсролын газарт

4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын
бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг
оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар,
агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын
даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга
хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын
Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын
ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг
төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн гэрээслэлээ бичжээ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Г.Дэнзэнг эргэсэн байна. Тэрбээр өрөөндөө ганцаараа байгаа бөгөөл бүх бие өвдөж байна гэдгээ гишүүнд хэлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Чихээ нүүрэнд нь нааж Г.Дэнзэнгийн үгийг сонслоо. “Хийсэн хэрэг байхгүй. Нотлох баримт байхгүй. Улс төрийн хоригдол болоод байна” гэж дамжууллаа. Бие нь их дордсон тул гэрээслэл бичжээ. Би одоо гэрээслэлийг нь хүргэж өгөхөөр явж байна гэж жиргэжээ.

АТГ-аас Г.Дэнзэнг оргон зайлж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт өгсөн байна. Хэрэв саналыг хүлээн авбал түүнийг хуулийн дагуу 2 сар хүртэл хугацаагаар хорих юм.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Хэвлэх үйлдвэр