Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 1,138 аж ахуйн нэгж бүртгүүлжээ

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239
дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол
Улсын нутаг дэвсгэрийн 19.9% буюу 31 сая гектар талбайд олгохоор
шийдвэрлэсэн. Үүнээс 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон
шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь
өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай юм.

Ашигт малтмалын газар нь Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас
баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг
хүссэн өргөдлийг 2015.01.26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж
эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн
104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст
үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн
өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд 2015 оны
наймдугаар сар 24-ний өдрийн Даваа гарагаас цахим дугаар олгож эхлэнэ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна гэж Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн ДАШТ-нд явах бүрэлдэхүүн тодорхой болжээ

2015
оны өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 25-30-ны
өдрүүдэд Босни-Герцеговина улсын Сараево хотын “Amel Beckovic” спортын
ордонд болно.

Тэмцээнд 1998-1999 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54,
58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70
кг-ын жингүүдэд барилдана. Жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн
бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний
гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2015 онуудад
21 дэх, охидуудынх нь 1988-1999, 2011-2015 онуудад 17 дахь удаагаа болж
байна. ДБНХ-ны Товчооны гишүүдийн хуралдааны шийдвэрээр 2011 оноос эхлэн
өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байна.

Өсвөр үеийн ДАШТ-нээс манай хөвгүүд алт 1, мөнгө 2, хүрэл 2, охидууд
мөнгө 2, хүрэл 5 нийт 12 медаль хүртээд байна. Өнгөрсөн жил хөвгүүдийн
76 кг-ын жинд З.Сумьяабазар, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл, охидын 43
кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж байсан.

Энэ удаагийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.


Хөвгүүд:

42 кг Мөнхжаргалын Батсүрэн, Ховд аймаг, өсвөрийн улсын аварга
50 кг Болдын Түмэнцогт, БТСДуС, өсвөрийн улсын аварга
58 кг Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, азийн өсвөрийн аварга
69 кг Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга
85 кг Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль,
өсвөрийн УАШТ-ний алт, мөнгө, Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт

Охид:

40 кг Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
43 кг Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын 3
удаагийн аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
медальт
46 кг Нямсүрэнгийн Хулан, ”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний мөнгө, хүрэл медальт
52кг Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний алт,
хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
56 кг Батчулууны Содбилэг, Булган аймаг, “Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальт
60 кг Энхбатын Цолмонтуяа, Завхан аймаг, “Цагаан-Уул агуйт” клуб, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгөн медальт
65 кг Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, БТСДуС, өсвөрийн улсын
хошой аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл
медальт, хоёр дах удаа оролцож байна
70 кг Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл,
хошой алт, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл
медальт

Дасгалжуулагчид:

Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ын багш, “Арслан” клубын дасгалжуулагч
Совдын Мөнхдуулдах, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч
Ганбаатарын Пүрэвбаатар, БТСДуС-ийн багш
Паламын Чулуунбаатар, чөлөөт бөхийн дасгалжуулагч

Шүүгч:

Цэрэндагвын Сэрээтэр, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч

Categories
мэдээ нийгэм

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөр үргэлжилж байна

Авлигатай тэмцэх газраас иргэд,
олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан
таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын
хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн
бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор
зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22
залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа.

Сургалтад хамрагдсан оюутан залууст
авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан хор хөнөөлийн талаар
ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг
үүрэг, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог. Түүнчлэн Авлигатай
тэмцэх газраас хийдэг Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга
байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх
авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг
судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.

Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр
тогтмол зохион байгуулах бөгөөд цаашид уг хөтөлбөрийг улам сайжруулан
оюутан, залууст чиглэсэн тогтмол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт
олон, сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтэй
байгууллага, иргэд холбогдох мэдээллийг ЭНДЭЭС холбоосноос үзэх боломжтой.

Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2015
оны зургаадугаар сард “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран
зохион байгуулж, “Ардчилал” зуны сургалтад хамрагдаж буй оюутан
залуусыг оролцуулсан билээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна

МОХ-оос их, дээд сургуулийн удирдлагуудад
шаардах бичиг хүргүүллээ. Их, дээд сургуулиуд төлбөрөө 10-40 хувиар, мөн оюутны
дотуур байр үнээ нэмснийг эсэргүүцэж энэхүү бичгийг хүргүүлжээ. МОХ “Сургалтын
төлбөрөө ямар үндэслэлээр нэмэв?, Өнгөрсөн хичээлийн жилүүдэд сургалтын болон
дотуур байрны төлбөрийн нэмэгдлээ юунд зарцуулсан бэ?, Оюутны сурах, амьдрах
орчин сургалтын төлбөр шигээ сайжрах уу?, Багш ажилчдын цалин 2013 оноос хойш
хэд дахин нэмэгдсэн бэ?” гэсэн эдгээр асуултуудад Их, дээд сургуулиудын
удирдлагаас хариу авахыг хүссэн байна. Эдгээр асуултад бодитой хариу өгөхгүй
бол төлбөрөө нэмэхээ зогсоох, үнэхээр төлбөрөө нэмэх шаардлагатай бол инфляцийн
дагуу бага хувиар нэмэх нь зүйтэй гэж МОХ-оос үзэж байгаа аж. Харин сургуулиуд
төлбөр нэмэгдэх болсон шалтгаанаа инфялци нэмэгдсэн мөн энэ жил шинээр
элсэгчдийн тоо буурсантай холбон тайлбарлаж байна. МУИС гэхэд хуучин оюутныхаа
төлбөрийг 12 хувиар, шинээр элсэгчдийн төлбөрийг 30-40 хувиар нэмжээ. Хэрэв наймдугаар
сарын 25-нд бодитой хариу өгөхгүй бол оюутнууд хичээлээ хаяж, МОХ-оос
эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэлээ.

Categories
мэдээ спорт

Тусгай олимпийн тамирчидтай уулзав

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба АНУ-ын Лос Анжелес хотноо
зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай
оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпод 177 орны 7000 тамирчид 3000
дасгалжуулагчид 9 өдрийн турш спортын 25 төрлөөр өрсөлджээ. Манай
Улсаас 14 тамирчин хөнгөн атлетик /гүйлт, бөөрөнцөг шидэлт/, ширээний
теннис, жудо гэсэн төрлүүдээр оролцoн тамирчид маань 4 алт, 4 мөнгө, 4
хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Үй цай” сургуулийн төгсөгчид олуулаа цугласан нэг өдөр

“Үй цай” сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан төгсөгчид нь Спортын төв ордонд “Үй цайг”-гийн нөхөрсөг нэг өдрийг зохион байгуулж, сагсан бөмбөгийн тэмцээнээр хүч сорив. Есөн төгсөлтийн 12 ангийн 360 гаруй төгсөгч хүрэлцэн ирсэн болохоор энэ үнэхээр дурсамж сэргээсэн өдөр байлаа. “Үй цай” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургууль анхны төгсөлтөө 2006 онд хийжээ. Спортын ордонд ирсэн залуус захирал Д.Баяраа, Д.Цэцэгмаа нарт үнсүүлэх юм. Монголд ирэхээрээ “Үй цай“ сургуульдаа ирж хоёр багшдаа үнсүүлээд буцдаг гэж нэг төгсөгч эмэгтэй ярьсан. Д.Цэцэгмаа захирал хүүхдүүдээ хараад багынх нь хөгжилтэй дурсамжуудыг хуучилж сууна. Д.Баяраа захирал ч бас дэргэдээ суугаа Г.Гантүвшингийн түүхийг ярьж байна аа. “Ээж нь Москвад аспирантурт сурч байсан, аав нь төрийн ажилтай. Хичээл тараад авах хүн нь оройтдог. Манай хүн коридорт жижигхэн цагаа гаргаж тавьчихаад даалгавраа хийгээд байна. Хэтэвчээ бас цагныхаа хажууд тавьчихна. Хэтэвчнээсээ мөнгө аваад доошоо уруудаж, мөхөөлдөс авч иднэ. Ийм л хүү Тайваньд олон улсын хуульчаар төгссөн. Одоо хувийн хууль зүйн фирмтэй” хэмээн тэрбээр бахархалтайгаар зарлав.

Д.Баяраа захирал “20 жилийн ойгоо тохиолдуулаад манай 2014 оны төгсөгч Б.Эзэнбат, Г.Буянхишиг нар нөхөрсөг нэг өдрийг санаачилсан юм. Өнөөдөр сайхан дурсамжтай, баяртай өдөр байна. Дахиад нэгдэж, мэдээлэл сонсч байна. Төгсөгчдийн холбоогоо шинэчилж байна.Тэр нэг жижигхэн охин чинь Хятадын алдартай Чинхуа их сургуульд сурдаг юм шүү дээ” хэмээн хүүхдүүдээ танилцуулангаа сурч байгаа сургууль, эзэмшсэн мэргэжлээр нь гайхуулна. Сагсан бөмбөгчний хувьд захирал сайн биш тоглогч байсан ч жин ихтэй тэрбээр гүйх нь хүртэл үзэгчдийг хөгжөөнө. “Бөмбөг шидэх боломж гараагүй, харин шүргэх боломж гарсан” гэж Д.Баяраа захирал наргиа болгосон. Мань сагсчны үнэнч фэн нь гэргий Д.Цэцэгмаа байлаа. Тэрбээр барагтайхан сагсчин нөхрөө үзэгчдийн суудлаас дэмжиж, хазайхад нь дуу алдаж, чангаар инээх нь танхимд ялгарч сонсогдоно. “Үй цай”- сургуулиа хорин жилийн турш үүрч ирсэн энэ хосууд төгсөгчдийнхөө амжилтаар бахархах нь аргагүй. Бага насанд нь зааж чиглүүлж ирсэн сурагчид нь өдгөө том эрчүүд, ялдам бүсгүйчүүд болжээ. “Үй цай”-гийн сурагчдыг эцэг эх нь юм шиг л үглэж сургаж ирсэн тэднийг сурагчид нь инээмсэглэн сонсох юм. “Үй цай”-гийн сурагчдын даруухан, чих зөөлөнтэй зан орчин үеийн хүүхдүүдээс ялгардаг. Д.Цэцэгмаа багш хүүхдүүдийнхээ энэ чанараар гайхуулахаа мартсангүй. “Манай хүүхдүүдийн нэг онцлог төлөвшилт сайтай. Ирсэн хүн болгон магтдаг” гэнэ. “Та хатуу гараар хүмүүжүүлсэн байх нь ээ” гэхэд хажуугаас нь анхны төгсөгчдийн нэг Ж.Баасангарьд өмгөөлж “Хатуу гараар биш ээ. Өдөржингөө л хамт байдаг болохоор зөвхөн хичээл ном сургахаас илүү бие хүн болж төлөвшихөд анхаардаг. 9.30-аас 15.10 цаг хүртэл хичээл хийгээд, үргэлжлүүлээд хоёр цагийн давтлага авдаг. Нэмэлт хэрэгтэй бол дахиад ч авдаг. Сургууль дээрээ л өнждөг байсан. Хоёр багш маань, бусад багш нар маань ч хажууд байдаг. Яг л дэргэд нь өссөн дөө” гэж тайлбарлав. Сагс тоглохын зэрэгцээ хэн хаана сурч, ажиллаж амьдарч байгааг мэдэлцэж, дурсамжаа хуучлах нь бүгдэд сонин байлаа. Тоглолтын үеэр төгсөгчидтэй хэдэн хором ярилцав.

Хэл сурахад цээжлэх арга тустай

“Үй цай” сургуулийн анхны төгсөгч Батзаяагийн Батмагнайгаар багш нар нь ихэд бахархдаг. Сургуулиа төгсөөд, БНХАУ-ын Бээжин хотод Гадаад хэлний хоёрдугаар их сургуульд олон улсын эдийн засаг худалдааны мэргэжлээр сурч төгссөн. “Оюу толгой” төсөлд захиргааны ажилтан, орчуулагч мэргэжлээр ажиллаж байгаад жил гаруйн дараа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд орж, яамныхаа нэр дээр БНХАУ-ын тэтгэлэгээр Гонжоу хотноо Бизнесийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад ирсэн гэж тэрбээр өөрийгөө танилцуулав.

-“Үй цай” өгөөжтэй сургууль. Дунд сургуульдаа Шанхайд байдаг Багшийн их сургуульд хэдэн сурагчийн хамт зургаан сарын хугацаатай сурч, хэлээ сайжруулах боломж олдсон юм. Хэл сайжрахаас гадна гадаад орчинд бие дааж, хүмүүстэй харилцаж сурсан. Түүнийхээ хүчинд оюутан болоод гадаадад суралцахад түүртээгүй. Хэлийг насаараа суралцаад бардаггүй гэдэг. Хэл гэдэг мэргэжил мэргэжлээрээ ондоо хэллэгтэй байдаг. Би Гадаад харилцааны яаманд улс төрийн харилцааны чиглэлээр нэлээд суралцсан. Түүнээс биш “Үй цай” сургуульд суурь маань бүрэн тавигдсан байв. Анх “Үй цай” сургуулиа төгсөөд хятад хэлний түвшин тогтоох шалгалтад есөн зэрэг авч байсан. Анхан дунд дээд шат гэж байдаг. Тэгэхэд дээд шатыг авч байсан. Ахиад Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгөх шаардлага гараагүй гэнэ.

-Хятад хэлийг сайн сурахын тулд юунд анхаарах ёстой вэ?

“Үй цай” сургуульд сурч байхад цээжлүүлдэг байсан. Бид нэг улиралд нэг ном цээжилдэг. Шалгалтын үеэр гучин сэдэвтэй бол гучин сэдвээсээ сонгоод эхнээс нь дуустал цээжээр дуржигнатал уншдаг байсан. Хэл сурахад цээжлэх хэрэгтэй. Цээжилж байж тухайн хэл өөрийн болдог. Сүүлд англи хэл сурч байхад нэр үг эзэн бие нь хаанаа орох билээ гэж боддог бол хятад хэлээр төрөлх хэлээрээ ярьж байгаа юм шиг бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг.

-Хятад хүмүүсийн хувьд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Хятад хүмүүсийн уйгагүй хөдөлмөрлөдөг чанараас суралцах хэрэгтэй гэж бодогдсон. Оюутанууд нь ч өглөө эрт босоод номоо уншиж байдаг. Урд сурдаг байхад нэг буузны газар байв. Буузны газрынхан үүрээр босч, үдэш 10 цаг хүртэл ажиллана. Амралтын өдөр ч ажиллаж л байна. Ажилласныхаа хэрээр амьдрал нь болоод байдаг. Хятад зан заншил соёлд уйгагүй хөдөлмөрлөх, шантарч болохгүй гэсэн утга агуулга явдаг шиг байгаа юм. Хятад хурдацтай хөгжиж байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог. Хятадууд хүнээс суралцаж, буруугаа засч чаддаг. Соёлын хувьд 56 бага үндэстэнтэй болохоор биенээ хүлээн зөвшөөрөх, юмыг хүлээж авахдаа сайн гэв.

“Мундаг эмч болоод Монголдоо ирнэ”

“Үй цай” сургуулийн 2012 оны төгсөгч Б.Оюунномин Бээжингийн их сургуульд анагаахын чиглэлээр сурдаг. Одоо дөрөвдүгээр курст орно. Анагаахын чиглэлээр есөн монгол оюутан сурч байгаа. Бээжингийн их сургуульд “Үй цай”-гийн сурагч байсан таван монгол оюутан суралцдаг. Манай 2012 оны төгсөгчдийн ихэнх нь Зам тээврийн их сургуульд инженерээр суралцаж байгаа гэж тэр сонирхуулав.

-Анагаахын мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Бага ангидаа би Бээжинд сурдаг байлаа. Тэгэхэд манай өвөө өвдөөд Бээжингийн хятад эмч нар аварч байсан болохоор багын мөрөөдөл байдаг. Бээжинд очоод боломж гарахаар нь анагаахыг сонгож суралцсан.

-Хятад эмнэлэг алдартай байх аа?

-Үнэхээр мундаг юм билээ. Хятад хүмүүсийн хөдөлмөрч зан нөлөөлдөг ч юм уу эмч нар нь сэтгэлээсээ ханддаг. Үнэхээр чанга школтай байдаг болохоор мэдлэг нь ч сэтгэл нь ч сайхан.

-Хятад Дорнын анагаах ухаанаар алдартай. Тэр нь мэдрэгддэг үү?

-Европын анагаах ухаан өндөр хөгжсөн ч хажуугаар нь Хятадын уламжлалт анагаах ухаан, өв соёлоо хадгалж байдаг. Бид Европын анагаах ухаанаар суралцаж байгаа ч нэмэлт мэдэгдэхүүн болгож, уламжлалт анагаах ухаанаа давхар зааж өгдөг. Уламжлалт анагаах ухаанаар суралцдаг оюутануудад ч бас Европын анагаах ухааныг хослуулж заадаг юм билээ.

-Мөрөөдөл, төлөвлөгөөнүүд байгаа байх. Зах зухаас нь дурдвал?

-Сайн суралцаж, сургуулиа төгсөөд, мастер доктор хийгээд мундаг эмч болсоныхоо дараа Монголдоо ирж, хүмүүсийг эмчилнэ гэж боддог.

-Тэтгэлэгээр суралцдаг уу?

-Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр сурч байгаа. Тэр нь маш боломжийн тэтгэлэг.

-Танай ангид гадаадын оюутанууд олон байдаг уу?

-Бээжингийн их сургуулийн анагаахын сургууль нь хятад бүлэг, гадаадын оюутануудын бүлэг гэж хуваагддаг. Манай ангид япон, солонгосчууд олон. БНХАУ-д сурч байгаа нийт гадаад оюутны 80 хувийг солонгосчууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бээжин дэх монгол оюутны холбоо гэж байдаг. Тэр холбоогоороо дамжуулаад бараг сар болгон уулзалдана. “Үй цай”-гийнхан бол багаасаа цуг өссөн болохоор одоо хүртэл холбоотой байдаг гэв.

“Хятад хэлний од” болжээ

“Үй цай” сургуулийн 2007 оны төгсөгч Г.Батсанаа саяхан Бээжингийн Хэл, соёлын сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа Хятад хэлний түүх, соёлтой холбоотой гучаад тэмцээнд орж, ихэнхид нь тэргүүн байрт шалгарчээ. Төгсөхийнхөө өмнө Монголын ЭСЯ-наас оны шилдэг оюутан, Хятад Улсад Монголынхоо нэрийг сайнаар гаргасан хэмээн шагнуулсан аж.

-Өөрийг чинь “Хятад хэлний од” болж байсан гэж сонссон?

-“Хятад хэлний од” гэж тэмцээн жил бүр болдог. Бээжингийн бүх их дээд сургуулийн гадаад оюутануудын дунд явагддаг тэмцээн. Дөрвөн үе шаттай. Шалгарсаар байгаад нэгдүгээр байрт орж байлаа. Магистрт сурах тэтгэлэг авсан учраас удахгүй явна.

-Хятадад тэтгэлэгтэй сурахын тулд ямар бэлтгэл хангасан байх талаар дүү нартаа зөвлөөч?

-Тэтгэлэгтэй суралцахын тулд Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагатай. Миний хувьд тэтгэлэг авахад маш олон тэмцээнд оролцсон маань нөлөөлсөн. Сургуулийнхаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан. Тийм болохоор манай сургуулийн профессорууд үргэлжлүүлж сурахыг дэмжсэн юм. Идэвхитэй хүүхдүүдээ Хятадад маш сайн дэмждэг. Өмнө нь бакалаварт хувийн зардлаар сурч байсан. Сурч байх хугацаандаа тэмцээнд амжилт үзүүлсэн болохоор хоёр жил дараалан тэтгэлэг авсан л даа. Идэвхитэй байгаарай. Би чадахгүй гээд хойшоо суух хэрэггүй. Би анх тэмцээнд орж байхдаа их сандардаг байлаа. Олон хүний өмнө байтугай ангийнхныхаа өмнө ч юм ярьж чадахгүй байсан. Бага багаар дасдаг юм билээ. Өөрийгөө голохгүй, юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй.

Хятадын зуун болно гээд ээж аав маань “Үй цай”-г сонгосон

Ж.Баасангарьд анхны төгсөгчдийн нэг. Төгсөөд Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр Шанхай хотын Тунжин их сургуулийг архитектур мэргэжлээр төгссөн. Одоо Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Онцгой байдал, гамшгийн менежмент хариуцсан архитектороор ажилладаг.

-“Үй цай”-тай яаж холбогдсон бэ?

-XI зуун Хятадын зуун болно гээд аав ээж маань биднийг хятад хэл сургасан. Манай ээж, аав хоёр автын инженерүүд. “Үй цай”-г шилж сонгоод намайг чанга хатуу гарт өгнө гээд энэ сургуульд өгсөн. Багш нар маань ээж, аав хоёрыг орлодог. Намайг сайн хүн болоосой гэж өсгөж хүмүүжүүлж “Ингэж явах ёстой шүү, миний хүү” гэж зааж зөвлөж явдаг болохоор хоёр багштайгаа уулзах дуртай. Манай ангийнхан анх “Сурагчдын өдөр”-ийг санаачилж байлаа. Сурагчид нэг өдрийн багш болж, бага ангийнхандаа хичээл зааж байсан.

-Ангиас олон мэргэжилтэн төрсөн байх?

-Ангийнхан хуульч, нисэхийн удирдагч, эдийн засаг, олон улсын харилцааны мэргэжилтэн гээд олон мэргэжил эзэмшиж бүгд амжилттай яваа. “Миний хүүд ийм мэргэжил зүгээр юм биш үү” гэж Д.Баяраа багш маань зөвлөсний хүчинд би архитектор болсон. Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулах гэж байна гэв.

“Үй цай” миний сурах гол суурийг тавьж өгсөн

Жанцангийн Азжаргал. “Үй цай”-гийн 2011 оны төгсөгч . Тайванийн Тайпей хотод үндэсний их сургуульд сурч байгаа. Тайваньд нэг номерт, дэлхийд чансаагаараа 49-т ордог сургуулийн оюутан юм байна.

-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?

-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.

-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?

-Хэд хэдэн шалтгаан байдаг. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хууль Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Манай аав одоо Үндсэн хуулийн Цэцийн орлогч даргаар ажиллаж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа сэтгэлийг асуусан. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй гэв.

М.Төмөр хятад сургууль төгссөн ч Орост сурдаг

2011 оны төгсөгч Мөнхтамгын Төмөр. ОХУ-ын Дотоод явдлын яамны Хууль зүйн дээд сургуульд сурдаг.

-Үй цай төгссөн хятад хэлтэй хүүхэд хятадад сурвал дөхөм байж магадгүй. Яагаад Орост сурахаар сонгов?

-Нэгэнт хятад хэлийг сурсан болохоор өөр хэл судлах бодол байсан. Хамгийн гол нь миний сурч байгаа сургууль хуулийн сургалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Цагдаагийн зарим мэргэжлүүдийг зөвхөн тэр сургуульд эзэмшиж болдог учраас энэ сургуулийг сонгосон. Хууль сахиулах ажилтан, мөрдөн байцаагчаар мэргэшнэ.

-Багаасаа мөрдөгч болох мөрөөдөлтэй байсан гэсэн үг үү?

-Миний аав Мөнхтамга гэж хүчний байгууллагад ажилладаг, хурандаа хүн байдаг. Аавынхаа нэрийг гаргахыг хүсдэг учраас энэ мэргэжлийг сонгосон. Цагдаагийн ажлын уур амьсгалыг багаасаа мэдэрч өссөн л дөө.

-Хятад хэлтэй хүүхэд орос хэлээр сурахад хэлний бэрхшээл байсан байх?

-Зуун хувь цэрэгжилттэй газар болохоор эхэндээ хэцүү. Хатуу дэг журамтай. Бүх юм даргын хэлснээр явдаг, цэрэг бол үүрэг гүйцэтгэдэг. Одоо дөрөвдүгээр курс болохоор дассан гэв.

“Нөхөрсөг нэг өдөр” сагсан бөмбөгийн тэмцээнд 2011 оны төгсөгчид нэгдүгээр байр, багш нарын баг хоёрдугаар, 2012 оны төгсөгчид гуравдугаар байр эзэлжээ. Шилдэг довтлогч 2011 оны төгсөгч М.Төмөр байлаа. Багш нарын багынхан шагналын мөнгөө “Үй цай” төгсөгчдийн холбоондоо хандивлажээ. Сагсан бөмбөг тоглох завсар чөлөөгөөрөө төгсөгчдийн холбооны удирдлагыг сонгох хурал халуухан болж, Э.Сундарыг, тэргүүнээр сонгов. “Үй цай” хэмээх брэндээр ижилссэн залуус Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах цаг айсуй.


Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн IV ээлжийг зохион байгуулна

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулахад бэлэн болжээ. Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлнэ. Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой юм.

Дараагийн ээлжинд зарлах байршил

Д/д

Код

Байршил

Нэршил

Нийт зарласан нэгж талбар

Газрын хэмжээ /га/

Өмчилсөн газрын

Дутуу үлдсэн нэгж талбар

Тайлбар

иргэний тоо

газрын хэмжээ

Баянзүрх дүүрэг

1

4

Улиастайн аманд байршуулан

Цагдуултын ам

471

87

Хаягийн зураг батлагдсан

2

5

Улиастайн аманд байршуулан

Цагаан даваа

356

117

Хаягийн зураг батлагдсан

3

10

Улиастайн аманд байршуулан

Хөшөөтийн ам

63

10

Хаягийн зураг батлагдсан

4

12

Улиастайн аманд байршуулан

Овоотын урд, хойд ам

383

67

Хаягийн зураг батлагдсан

БҮГД

1273

281

Хоёр. Хан-Уул дүүрэг

5

17

Туул тосгоны урд хэсэгт байршуулан

Уушийн ар

1723

316

Хаягийн зураг батлагдсан

6

18

Хапитатын амины сууцын хойд талд байршуулан

Дарцагт

184

112

Хаягийн зураг батлагдсан

БҮГД

1907

428

Гурав. Сонгинохайрхан дүүрэг

7

24

Эмээлтэд байршуулан

Эмээлтын дөрөлж

549

180

Хаягийн зураг батлагдсан

8

26

Баруун туруунд байршуулан

Түрүүны хөндий

893

227

Хаягийн зураг батлагдсан

9

27

Тахилтын аманд байршуулан

тахилтын хөндий

1138

184

Хаягийн зураг батлагдсан

10

28

361 –ийн гарамын орчимд байршуулан

Эхэн усны хөндий

4944

785

Хаягийн зураг батлагдсан

11

29

361 –ийн гарамын орчимд байршуулан

Долоон худгийн хөндий

188

71

Хаягийн зураг батлагдсан

12

31

Хужиртын даваа орчимд байршуулан

Хужрын хяр

1238

340

Хаягийн зураг батлагдсан

13

32

Ар шижиртийн аманд байршуулан

Хуст уул, Тахилт уул

630

280

Хаягийн зураг батлагдсан

14

35

Бурхантын аманд байршуулан

Бурхантын ам

2717

399

Хаягийн зураг батлагдсан

15

36

Сайр уулын өвөрт байршуулан

Өндөрхаан уул

584

69

Хаягийн зураг батлагдсан

16

37

Цагаан чулуутын аманд байршуулан

Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим

3373

576

Хаягийн зураг батлагдсан

17

38

Халзан мухарын аманд байршуулан

Бороочын ам

1676

289

Хаягийн зураг батлагдсан

18

39

Тарвагатайн аманд байршуулан

хүйн хөндий

1147

184

Хаягийн зураг батлагдсан

19

40

Тарвагатайн аманд байршуулан

Өвөр уулын овоо

2037

353

Хаягийн зураг батлагдсан

20

41

Саалийн аманд байршуулан

Эмгэнтын ам, Тарвагатайн ам

4103

783

Хаягийн зураг батлагдсан

21

42

Рашаантын аманд байршуулан

Саалийн ам , ухнын ам

3155

1064

Хаягийн зураг батлагдсан

22

43

Оорцогийн аманд байршуулан

Дүүрэнгийн хөндий, дундын ам

3305

807

Хаягийн зураг батлагдсан

БҮГД

31677

8018

34857

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

МХБХ-ны 2015 оны “Холбооны цом”-ын тэмцээн өнөөдөр 15:00 цагаас
хөлбөмбөгийн холбооны дэргэдэх ногоон талбайд эхлэх гэж байна. “Холбооны
цом”-ын тэмцээн ирэх 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тус
тэмцээнд лигийн шилдэг есөн баг, сонирхогчдын лигээс шалгарсан 15 баг,
МХБХ-ны гишүүн хоёр баг, нийт 26 баг өрсөлдөх мэдүүлэг өгчээ.

Энэ удаагийн “Холбооны цом”-ын шагналын сан өмнөх тэмцээнүүдийнхээс
өндөр байгаа нь багуудын дунд хүчтэй өрсөлдөөн гарах боломжийг
нэмэгдүүлж байна.

2015 оны “Холбооны цом”-ын аварга баг 12 сая төгрөгийн эзэн болох бол
хоёрдугаар байрын баг найм, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр
2.500.000 төгрөгөөр шагнуулна.

“Холбооны цом”-ын тэмцээний сугалаа өчигдөр МХБХ-ны байранд амжилттай
явагдаж, лигийн шилдэг клубүүд хоорондоо оноолт таарчээ. Жишээ нь,
“Эрчим” клуб хүчтэй өрсөлдөгч болох “Хоромхон” клубтэй, “Улаанбаатарын
унаганууд” клуб, “Улаанбаатарын мазаалайнууд” клуб хоорондоо таарсан нь
олны сонирхлыг татаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлуудад шинэ маршрутын төлөвлөгөөг байршуулж байна

Улаанбаатар
хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан
сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн
давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх
зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн
төлөвлөлтийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Шинэ
төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг
автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж, автобусаар зорчих “U
money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байна. Иргэд
шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэдээллийн самбар, тараах
материалаас авахаас гадна Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд
хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл
авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хэсэгчлэн тавьсан хоригийг ИЗНН дэмжинэ гэв

ИЗНН-аас өнөөдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуультай холбогдуулан мэдээлэл хийв. Тус намын удирдлагууд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн мэдэгдлээ. Өчигдөр болсон намын удирдлагуудын хурлаар ийм шийдвэрт нэгдсэн байна. Тус хоригийг дэмжсэн гол учир нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт этгээдүүдийг өршөөх нь Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулна. Мөн дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болно хэмээн тайлбарлав. УИХ дахь ИЗНН-ын гишүүд намынхаа гаргасан шийдвэрийг дагана гэв.

Г.Даваамаа