Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ

Бид өдөр бүр л нийгмийн сэтгэл зүй хэвийн бус байгааг харж байна. Тэнд ч Эйнштейний санаагүйг санасан нэг нөхөр бүтээлээ туурвиж, энд Чингис хааны нэгэнт “тодорсон” хойт дүр нь тодрох гэж буй хойт дүртэйгээ заалдаж, бас нэг этгээд гадны хүн болгоныг “хадны мангаа” болохыг сурталчилж, ингээд зогсохгүй мөнх тэнгэрийн гэрийн утасны дугаарыг мэддэг, тэрүүгээрээ ярьдаг огторгуйн “суурин төлөөлөгч” төр барилцаж байхад “Би хаана төрөө вэ” гэсэн бодол хэн хүнд төрөгдөх нь зүй.

Мэдээж, энэ бүхнийг ардчилж, чөлөөт нийгэмд орсноос үүдэлтэй гэж бид үздэг. Ардчилсан нийгэмд бусдын эрүүл амьдралд садаа болохгүй л бол өөрийнхөөрөө “галзуурах” бүрэн эрхтэй учраас тэгэх нь зөв.

Харин социалист дэглэмд зөвшөөрснөөс бусад бүх зүйл, тэрний дотор өөрийнхөөрөө галзуурах ч хориотой. Галзуу амьтанд ч амь насаа хамгаалах зөн байдаг учраас өвчнийхөө шинж чанарыг тас нууж дөнгөнө. Зөвхөн хүнд шатны “чөдөр галзуу” нар л биеэ хянаж дийлэхгүй тул албадан эмчилгээ, хориотой орон руу одно.

Манай голд Жалцав гэж нэг “галзуу” байсан. Сайн лам яваад, баривчилгаа энэ тэрээс болоод галзуурчихсан юм гэсэн. Айл хэсээд явахаас өөр гэмгүй нэгэн. Заримдаа “Жасаа уншиж байна” гээд төвд ном цээжээрээ уншина. Учир мэдэх хөгшчүүл “их зөв уншиж байна” гэдэгсэн. Хөөрхий Жалцав машинаас айна гэж жигтэйхэн. Машины дуу гармагц өнөө жасаа масаагаа хаяад “намын дарга ирлээ” гээд орны хөндий, хураалттай аргал энэ тэр гээд хоргодож нуугдах газар хайн сандарч алийгаа алдана. Социалист дэглэм бол галзуу өвчнийг ч галзууртал айлгасан хатуу тогтоц бөлгөө. Та нар үнэмшихгүй л байхдаа, Ю.Цэдэнбал даргыг үхэж гэж зүүдэлснээ сонирхуулж ярьсан оюутан шийтгэгдэж, шоронд үхсэн гэдэгт!

Коммунизм өөрийнхөөрөө галзуурахыг тэвчдэггүй байсан боловч өөрөө галзуурал, хийрхэл дээр тогтсон нийгэм байлаа. Нийгмийнх нь мөрөөдөл хүртэл эрүүл бус. Хэдэн жилийн дараа дэлгүүрт орсон хүн дуртай бараагаа хүссэн хэмжээгээрээ, үнэгүй аваад явдаг болно гэхэд үнэмших хүн өнөөдөр хэд гарах бол? Гэтэл коммунист нийгэмд орохоор “Хүн бүхэн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд, нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” гэж ухуулж, бүгдээрээ л түүнд итгэж явсан.Нөгөө нэг үзмэрч эмэгтэй “Түрийвчээрээ даллаад мөнгө олно” гэж олныг хуйлруулдгаас юуны өөр вэ?

Орчин үеийн урлаг баларч байна л гэцгээх юм. Зураач Г.Думбурээг “10 ямаа” зураадахсан чинь Улс төрийн товчооны гишүүдтэй адилхан болж гэж ирээд шийтгэж байсан нь урлаг мандаж явсны баримт юм байх даа.

Чингис хаан бол монголчуудад хамгийн их хор хүргэсэн, дайсан этгээд байсан гэвэл өнөөдөр хэн үнэмших билээ? Харин 1990 оноос өмнө бүгд л тэгж итгэх үүрэгтэй байсан.

Хэрвээ “Дэлгүүрээс хүссэн хэмжээний бараагаа үнэгүй аваад гарахыг хулгай л гэдэг юм”, “Чингис хааныг арай ч тэгж хэлж болохгүй. Тэр бол Монгол гүрнийг үндэслэн мандуулсан баатар” гэж сөргөлдвөл нийгмийн дайсанд тооцогдон шоронд орно. Галзуу согтууд тоологдоод үлдвэл харин ч аз дайрсан явдал болно.

Хаа байсан Америкийн хар арьст эмэгтэй, барааг нь хэзээ ч хараагүй Анжела Девис гэгчийг өмөөрөөд л үхэнгээ алдаж, түүнийг суллуулахыг шаардан жагсаж явсан нь эрүүл явдал уу? (Харин өвчтэй зовлонтой нэгэн найздаа эмчилгээний мөнгө цуглуулбал социалист төрийн эрүүлийг хамгаалах салбарыг чадамжгүйд тооцон басамжилсан гэмт хэрэгт унана)

Ба “Хятадын түрэмгийлэгчид өнөө маргаашгүй ороод ирэх гэж байна, Америкийн атомын бөмбөг хэзээ хэзээгүй дээрээс унах магадтай болов” хэмээн иргэний хамгаалалтын сургууль хийж, нуувч ухаж, сургуулийн түгшүүрээр босон, орондоо унтах завгүй явсан өчигдөр маань эрүүл саруул явдал уу?

-Дайсан биднээс далдуураа

Дарь хүхрээ бэлдэн байж

Алаг үрсийн минь толгой дээр

Атомын бөмбөг зэхэж байна аа…

…Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж

Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна

Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж

Бүсгүйн сэтгэл шаналан байна гэхчилэнгийн алдарт дууг сонсож өссөн

-Дайн өнгөрөөд энх цаг

Дахиад ирэхийг бид горьдтол

Америкийн доллар хямралыг тарьж

Английн Черчиль дайныг даллав… хэмээн цээжилж явсан үеийнхэн л Америк Канадын хөрөнгө оруулагчдыг дайсан гэж бодохгүй бол, ураны хайгуулчдыг атомын бөмбөг дэлбэлэх гэж байна гэж хардахгүй бол өөр хэн тэгж бодож, тэгж сэжиглэх билээ? Гэтэл өнөөдөр манай нийгэм ийм үзэл санаагаа буруушааж байгаа нь эрүүлжсэнийх биш үү?

Хэдэн жилийн өмнө ном бичих материал цуглуулж байхдаа ийм нэг баримт олсон юм. “Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх намын үүрт:

…С.Лувсанвандан “Дашдоржийн Нацагдорж” гэдэг зүйлд:Монгол бичгийн хүний хэмжээнд хүрэхэд дорно дахины соёлын охь манлайгаас хүртэх хэрэгтэй байсан Д.Нацагдорж тийнхүү хүслээр 18-р зуунаас монгол хэлнээ орчуулсан “Ший мэргэний шийтгэсэн хэрэг”, “Гурван улсын түүх”, “Хүйтэн уулын бичиг” зэрэг Хятадын сонгодог зохиолын дээжийн орчуулгыг чармайн үзэх болов”(123 тал) гэж онцлон бичжээ.

Тэгвэл энэ номд бичсэн алдаатай зүйл нь маоист түүхчдэд ашиглагдаж болох санаа дүгнэлт юм. С.Лувсанвандангийн үндсэрхэг харш үзлийн илрэл түүний удирддаг тасгийн ажилтнуудад ч нөлөөлж байгаа нь цааш газар авах зүйл учир би намын гишүүний хувьд сэтгэл түгшихгүй байж чадахгүй байна…Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн …тэр. 1981.6.14” Монголын нэг эрдэмтэн нөгөөгийнхөө тухай бичсэн матаасын өчүүхэн хэсэг л дээ.

Өнөөдөр дургүйгээ хүрсэн болгоныг хужаагийн эрлийзээр дуудаж, “Харийн уул уурхайнхан Монголын баялгийг цөлмөх гэж байгааг хараад эх орончийн хувьд тэсч чадсангүй” хэмээн дүвчигнэж байгаа этгээд, намын үүртээ матаас бичиж буй эрдэмтэн хоёр юугаараа өөр байгаа юм бэ?

Өөрийгөө ер бусын байдлаар төсөөлсөн нэгэн “Чингис хааны хойт дүрийг тодруулах” гэж оролдож, өмнө нь өөрийгөө “Чингисийн ханхүү”-гээр тодорхойлсон нөгөөх нь түүнтэйгээ заалдахыг хараад нийгмээрээ гайхширч байна. 1921 онд Ардын нам байгуулж, гадаадын дайсантай тэмцсэн эх орончдыг бүгдийг нь алчихаад, өөрийн үхлээр өөд болсон нэгийг нь “энэ нь удирдагч байсан” гэж тодруулж байсан жүжгээс ямар зохиомж нь өөр байгаа юм бэ?

Монголын “төр зүтгэсэн хүнд халтай, самарсан хүн ээлтэй байна” гэж ирээд л манайхан учиргүй гайхширч байна. Монголын төрийг мөхөөх нь хөгжлийн коммунист замналын үндсэн зорилго байсан шүү дээ. Тэр онол ёсоор бол “коммунист нийгэмд дэвшин ороход төр мөхнө. Үйлдвэрчниий эвлэл түүний үүргийг авна” гэж байсан. Зундуй гэдэг хүн “Монголын төр мөнх мандана” гэж бичсэн байхыг нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал гуай үзжээ. Тэгээд зохиогчийг буруушаан, марксист философийн боловсрол дутмаг болохыг шүүмжилж, Монголын төр мөхөх учиртайг ухуулсан өгүүлэл хүртэл нийтлүүлсэн нь өчигдрийн явдал. Одоо тэгээд номоороо болж бид төрөө мөхөөж, Үйлдвэрчний “Фэнгшү” Гамбаа төрийг орлоогүй байгаа гэх үү?

Авьяаслаг дуучин С.Жавхлан өөрийгөө төр барих хүн гэж эргэлтгүй үнэмшчихсэн, биеийнхээ зарим газрын үсийг хусуулж давхиад байгаа нь шинэ цагийн үзэгдэл гэхээсээ илүү өнгөрсөн үеийн итгэл үнэмшлийн үлдэгдэл л юм. Коммунист “өв тэгш” буюу арван хуруу тэгш хүн бүтээх үзэл санааны золиос хэвээрээ яваа шинэ үеийн төлөөлөгч. Коммунизмын үзэл санааг үндэслэгч К.Маркс тэрхүү өв тэгш хүнийг “ Өглөө үйлдвэрт нормоо хийгээд, үдээс хойш загас барьж, орой нь урлагийн бүтээлийн талаар шүүмж бичнэ” хэмээн төсөөлж байжээ. Өглөө нь дуугаа дуулчихаад үдээс хойш нь төр барих гэж яваа дуучин хархүү К.Марксын үзэл санааны золиос биш гэж үү? Гоё дуулж, бүжиглэдгээрээ гайхуулаад байгаа их хурлын гишүүд ч мань Жавхаагийн ах нар. Өдөр нь төрөө барьчихаад үдэш нь бие даасан тоглолтоо хийдэг өв тэгш хүн болох мөрөөдлийн хэлтэрхий биш гэж үү?

Түүнчлэн “Бодоо сайдын дагуул Чойбалсан бол жинхэнэдээ ардын намын хоёр дахь хүн байсан. Д.Сүхбаатар нь үйл хэргээ түүнд итгэж үлдээсэн” тухай хувьсгалт домог ба “Давааням хунтайжийн тууж” хоёрын зарчмын ялгаа нь хаанаа байгаа юм бэ?

Ингээд харахаар манай нийгэм галзуурах биш, харин ч галзуу явснаа мэдэрч, өвчнийхөө шинж тэмдгийг таньж эхэлсэн нь мэдэгдээд байгаа юм. Галзуурлын хэлбэрүүд хэвээрээ байгаа ч нийгэм түүнийг хүлээж авах нь өөр болсон.

Амьддаа үзээгүй, учрыг нь ч олоогүй Патрис Лумумба, Анжела Девис, доктор Хайдерийн төлөө нервээ барахаа байж, хүндээр өвдсөн, гэмтэж түлэгдсэн нэгнээ өрөвдөж, мөнгө цуглуулж, алтан амийг нь авардаг болсон. Дэвшил биш гэж үү?

1990 оноос өмнө нэгийгээ дайсантай, ялангуяа хятадтай холбон гүжирдсэн этгээд магтагдаж, “сонор сэрэмжтэй иргэн”, “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй зарчимч намын гишүүн” хэмээн сайшаагдаж байсан. Харин өнөөдөр ийм үг ярианаас нийгэм залхаж, дарамтлах гэмт хэрэг, рекэт гэдэг талаас дүгнэлт хийж, улс төр бизнесийн орчинд эрүүл уур амьсгал нэхэж байна. Нүд нь нээгдэж байгаа явдал биш гэж үү?

Бид нийгмээрээ галзуу байхдаа эрүүл саруул ганц нэгийгээ солиотойд тооцож байсан. “Улс орон минь нэг л унасан шинжтэй байна” хэмээн ганцаараа хэлсэн Р.Чойном ганцаараа шоронд суусан. Харин өнөөдөр амтай болгон л “улс орон минь унаж байна, улам унаж байна” гэж ярьж бичиж, дуулж, үсээ хусаж байна.

Өдгөө “Наадмаа ч хийж чадахаа байлаа, эрүүл саруул юм алга” гэж ирээд л амтай болгон наадмын комиссыг баалж байна. Тэгвэл МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн зургийг төв талбайн баруунтаа хадаад, удирдагчид өөрснөө индэр дээрээ зогсоод, өмнүүр нь тэднийхээ зургийг барин жагсаж байсан маань эрүүл саруул наадам байсан хэрэг үү?

“Алаг үрийн минь толгой дээр атомын бөмбөг унах нь, яанаа” хэмээн тоос татуулж давхисан, хардах донтой, парной өвчтэй хэсгээ бид “социалист сонор сэрэмжтэй” хэмээн дээдэлж, үлгэр жишээгээ болгон, нийгмээрээ дуурайдаг байсны хажууд өнөөгийн тоос манаргасан хэдэн дагалдагчид юу юм бэ, аан!

Нийгэм эрүүлшихийн хэрээр бид өвчнөө мэдэрч байна. Харин өвчтэй хэвээрээ үлдэж байгаа, чөлөөт ертөнцийн цэвэр агаарт эрүүлжихгүй байгаа хэсгээ онцгой анзаарч байгаа хэрэг. Өвдөж байгаа бол эдгэрэхийн дохио. Хамгийн аюултай өвчин юу болохыг та нар мэдэх үү?

Тэр бол өвчин мэдрэхгүйн өвчин. Ийм синдромтой хүн өвчин туссанаа мэдэхгүй явж байгаад ганцхан тас хийгээд л гүйцээ гэсэн. Учир иймд, энд тэнд часхийж, өвчин хууч мэдэрч байвал эрүүл байгаагийн шинж, эрүүл байхын баталгаа гэнэм.

“Галзуу” нь олон харагдахын хэрээр нийгэм эрүүлшихийн учир энэ.

2015.06.30

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гялгар ууттай хуушуур

Өнөөдөр европчууд нийлэг уутнаас татгалзах өдрийг хэрэг болгож тэмдэглэнэ. Нийлэг уутанд хийсэн хүнс эрүүл мэндэд ямар хортойг шинжлэх ухаан тогтоочихсон, тэр аюулыг нь биеэрээ мэдэрчихсэн учраас тэр. Эрдэмтэд нийлэг уутыг судлаад улаан хоолой, хоол боловсруулах эрхтний өвчлөлд нөлөөлдгийг баталжээ.

Цаад хор хөнөөлийн нэг нь хорт хавдар гэдгийг ч ам нийлүүлэн сануулж буй. Нэг кг гялгар уутыг шатаахад таван тонн нефть шатаасантай тэнцэхүйц хорт хий ялгардаг гэсэн статистик бий. Бас найрлагад нь хар тугалга ихээр агуулагддаг аюултай эд.

Удахгүй наадам болно. Цэнгэлдэхэд хуушуур зардаг нөхөд халуун хуушуураа гялгар уутанд хийгээд өгчихдөг. Халуун хуушуур нийлэг ууттай урвалд орж ямар л хор байна, тэр бүгдийг нь наадмын зоогонд шингээдгийг бид харин анзаардаггүй. Хаа сайгүй л гялгар ууттай хуушуураа бариад наадамласан улс харагддаг. “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг” нийлэг уутнаас татгалзах уриалгыг наадмын өмнөх энэ өдрүүдэд гаргажээ.

Хэрэгтэй л сануулга. Төрийн бус байгууллага нь иргэдийнхээ эрүүл мэндэд ингэж анхаарч байхад хуушуур зарах зөвшөөрөл өгдөг газрууд нь зөвшөөрөл авсан хүмүүст “Хуушуураа цаасан юм уу зориулалтын хүнсний уутанд хийж үйлчлээрэй” гэсэн шаардлагыг тавимаар л байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” ШӨХТГ, АТГ-ынхныг наадмаар ажиллах саналыг дэвшүүлж байна

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа, өнөөдрийн дугаарын онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг тоймлон хүргэе.

Өчигдөр Төв аймгийн Баян суманд хурдан морины дунд сунгаа болж, Ш.Лхамсүрэнгийн загал үрээ өнгөлөв. Наадмын өмнөх сунгаанаас хийсэн сэтгүүлч С.Алтанцэцэгийн сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас авсан тодруулгыг нэгдүгээр нүүрт нийтэллээ. Сүүлийн хэдэн өдөр иргэдийн дунд санал асуулгын хэмжээнд хүртлээ маргаан дагуулж талцуулсан дархан аваргуудын эрэмбийн асуудлын тухай П.Цагаан даргаас тодруулав. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газар бөх эрэмбэлдэг газар биш, бөхөө мэддэг хүмүүс нь шийдэх ёстой асуудал” гэж байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрт хэвлэв. Өчигдөр УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Х.Тэмүүжин гишүүнээс манай сэтгүүлч Э.Энхболд ярилцлага авсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “ШӨХТГ, АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна” нийтлэл гарлаа. Баяр наадмаар бөхчүүдийн цолны найраа наймаа явагдаж, хурдан морьдын уралдаан ч “асуудалтай” болдог тухай яриа бий. Тэгвэл АТГ, ШӨХТГ монгол төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж, наадмыг шударга сайхан болгож ажиллах хэрэгтэй байна. Наадам бол даяаршиж буй өнөө цагт монголчууд биднийг монголоор нь харуулдаг хоёр баярын нэг нь. “Өдрийн сонин”-ы дэвшүүлж байгаа энэ саналыг гуравдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншина уу.

Өнөөдрийн дугаарын “Уран бүтээлч” буланд дуучин С.Наран уригдаж, уран бүтээл, нийгмийн амьдралын тухай сонин сайхныг хуучиллаа. Тэрбээр “Нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл сэтгэл ханах гээд байна” гэж ярилцлагадаа онцлов .13 дугаар нүүрээс түүнийг уншаарай.

Эдгээр онцлох нүүрүүдээс гадна Спорт, Урлаг соёл, Цаг үе, үйл явдлын булангууд гарсан юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та,
манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар
дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг батлав

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.07.02.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн
анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын
зөрүүтэй 89 дэх саналаас эхлэн байнгын хорооноос дэмжигдсэн болон
дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол, мөн найруулгын
саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн
хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Тус байнгын
хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үдийн завсарлагаар хуралдан
тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны
хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Ингээд горимын
саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд
оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлах
санал хураалгахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Байнгын хороо хуулийн төсөл
санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 17,
Байнгын хороодоос 37, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 42,
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн С.Оюун нараас 11,
Монгол Улсын Засгийн газраас 39, нийт 146 төслийг хэлэлцэх асуудлын
жагсаалтад тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит
чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа
намрын чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль,
тогтоолын төслүүд; Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн
шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд
хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг багтаах гэсэн зарчмыг баримтлан
тогтоолын төсөлд 24 төслийг нэр зааж тусгасан талаар байнгын хорооны
санал, дүгнэлтэд дурджээ. Харин тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн
шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад
шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд
оруулахдаа Байнгын хороодын саналыг харгалзаж үзэх, түүнчлэн одоогоор
боловсруулах шатандаа байгаа, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээгүй бусад
төслүүдийг өргөн мэдүүлсэн үед нь хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр
шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар
тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл
Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмэх санал
гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит
чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Монгол Улсын Их
Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр
төлөвлөжээ.

Үүнд:

1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

З/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл
батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

10/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

11/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

14/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;
15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон
холбогдох бусад хуулийн төслүүд;

16/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Органик хүнсний тухай хуулийн төсөл;

18/Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

20/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

22/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Эдгээрээс бусад хэлэлцүүлгийн шатанд
байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их
Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын
ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар
тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нар Байнгын
хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд Улсын Их Хурлын 2015
оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын
тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд
оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Мөн үдээс хойших чуулганаар “Монгол
Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын
тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн
тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Ч.Хүрэлбаатар
танилцуулсан юм. Байнгын хороод 2014 оны улсын төсвийн гүйцэтгэл,
Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдрийн
хуралдаанаараа хийж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд
хороонд ирүүлснийг тус дэд хороо өнөөдөр хуралдан Байнгын хороодоос
гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцжээ. Дэд хорооны хуралдаанаар
улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь
хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны
гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэнийг дэмжсэн байна.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны
санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл,
О.Баасанхүү, М.Зоригт, Ц.Нямдорж нар асуулт асууж саналаа хэлсэн юм.
Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их
Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн
хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив. Ингэснээр Монгол
Улсын өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4 их наяд
204.360,5 сая төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн зарлагын хэмжээ 5 их
наяд 229.168,8 сая төгрөгөөр батлагдав. Харин Төсвийн зарлагын хяналтын
дэд хорооноос боловсруулсан Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл
батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их
Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгээс АН-ын мэдэгдэлд хариу өглөө

МАН-ын бүлэг АН-ын бүлгээс ирсэн мэдэгдэлд “Харилцан иттгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийн явц, байдлыг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн хариу хүргүүллээ. Тухайлбал хууль тогтоолын төслүүд, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Оюутолгой, Тавантолгойн төслүүд, орон нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төрийн албан хаагчид зэрэг долоон асуудлын талаар хуралдаж хариу өгчээ.

Мөн “Монгол Ардын нам, Ардчилсан намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын хүрээнд үйлчлэх учиртай. Үүнээс хальсан, гажуудуулсан хууль бус үйлдэл, аливаа санаархлыг хамтын ажиллагааны гэрээгээр халхавч хийн шийдвэрлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй болохыг АН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Европын холбооны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллалаа

АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан уулзалтын бэлтгэл ажилтай танилцах, Европын холбооны туршлагаас хуваалцах, манай талтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 29-нд төлөөлөгчид ирж ажилласан байна.

Эдгээр төлөөлөгчдийг Европын холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн ахлаж байгаа аж. Тэд Улаанбаатар хотод ажиллахдаа Гадаад хэргийн яамны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзжээ. Мөн АСЕМ-ын хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцсан байна.

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад Европын холбоо бүхий л талаар туслан, дэмжихээ илэрхийлжээ. Ирэх онд болох уулзалтад 53 орны өндөр албан тушаалтнууд, 2000 орчим сэтгүүлч оролцох юм. Энэ нь замын түгжрэл гэх мэт бэрхшээлийг үүсгэдэг ч олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөнө гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа хэлж байгаа.

Уулзалтын хүрээнд парламентын гишүүд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид гэсэн гурван түвшний хурлууд тус тусдаа болно. Энэ үеэр Азийн ирээдүй гэсэн сэдвийг голлон хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 60 хувийг бүрдүүлдэг АСЕМ-ийн орнуудын удирдагчид ирэх 10 жилийн төлөв байдлын талаарх дүн шинжилгээгээ бие биетэйгээ хуваалцах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Магадлан итгэмжлэгдсэн 71 их, дээд сургууль, коллежийн жагсаалтыг гаргажээ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн 71 их, дээд сургууль, коллежийн жагсаалтыг гаргажээ.

Магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд
/2015 оны 6 дугаар сарын 29–ний байдлаар/

Сургуулийн нэр

Хяналт

Магадлан итгэмжлэлийн хугацаа

Вэбсайт

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ СУРГУУЛИУД

1

Монгол улсын боловсролын их сургууль

Төрийн

2014

www.msue.edu.mn

2

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Төрийн

2014

www.mnums.edu.mn

3

Монгол улсын их сургууль

Төрийн

2014

www.num.edu.mn

4

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Төрийн

2014

www.must.edu.mn

5

Хөдөө аж ахуйн их сургууль

Төрийн

2014

www.msua.edu.mn

6

Соёл урлагийн их сургууль

Төрийн

2014

www.msuac.edu.mn

7

Отгонтэнгэр их сургууль

Хувийн

2014

www.otgontenger.edu.mn

8

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Хувийн

2014

www.humanities.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа “Билиг” дээд сургууль

Хувийн

2022.06.22

www.biliginstitute.mn

9

Ховд их сургууль

Төрийн

2015.06.02

www.khu.edu.mn

10

Их засаг олон улсын их сургууль

Хувийн

2015.06.02

www.ikhzasag.edu.mn

11

Орхон их сургууль

Хувийн

2015.06.23

www.orkhon.edu.mn

12

Батлан хамгаалахын их сургууль

Төрийн

2018.06.05

www.dum.gov.mn

13

Хууль сахиулахын их сургууль

Төрийн

2021.02.10

www.leu.gov.mn

14

Удирдлагын академи

Төрийн

2016.05.27

www.naog.gov.mn

15

Монголын үндэсний их сургууль

Хувийн

2019.06.08

www.mnu.edu.mn

16

Олон улсын Улаанбаатарын их сургууль

Хувийн

2015.03.24

www.ubu.edu.mn

17

“Улаанбаатар – Эрдэм” их сургууль

Хувийн

2018.07.03

www.uberdemoyu.edu.mn

18

“Этүгэн” их сургууль

Хувийн

2022.06.07

www.etugen.mn

19

“Эм зүйн шинжлэх ухааны их сургууль”

Хувийн

2024.09.09

www.monos.edu.mn

20

“Ач” анагаах ухааны их сургууль

Хувийн

2021.02.10

http://www.ach.edu.mn/

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД СУРГУУЛИУД

21

Мандах бүртгэл дээд сургууль

Хувийн

2015.03.24

www.mandakhburtgel.edu.mn

22

Санхүү, эдийн засгийн дээд сургууль

Хувийн

2016.05.26

www.ife.edu.mn

23

Оточ манрамба дээд сургууль

Хувийн

2016.05.26

www.otoch.edu.mn

24

Үндэсний биеийн тамирын дээд сургууль

Хувийн

2016.05.26

www.ubtds.mn

25

Тээврийн дээд сургууль

Төрийн

2016.11.20

www.insttrans.mn

26

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль

Хувийн

2016.11.20

www.iieb.mn

27

Шихихутуг хууль зүйн дээд сургууль

Хувийн

2016.11.20

www.shihihutug.edu.mn

28

Сэрүүлэг дээд сургууль

Хувийн

2017.06.26

www.seruuleg.edu.mn

29

ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль

Төрийн

2017.03.07

www.aud.edu.mn

30

Технологийн дээд сургууль

Хувийн

2017.11.08

www.itech.edu.mn

31

Тэнгэр дээд сургууль

Хувийн

2018.02.05

www.tenger.edu.mn

32

Идэр дээд сургууль

Хувийн

2018.06.05

www.ider.edu.mn

33

Нийгмийн ухааны дээд сургууль

Хувийн

2018.06.05

www.nuds.edu.mn

34

Газарчин дээд сургууль

Хувийн

2018.06.05

www.gazarchin.edu.mn

35

Дархан дээд сургууль

Хувийн

2018.07.03

www.darkhandeed.mn

36

Дорнод дээд сургууль

Төрийн

2019.01.22

www.dornod.edu.mn

37

Их Монгол дээд сургууль

Хувийн

2019.01.22

www.greatmongol.edu.mn

38

Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль

Хувийн

2019.01.22

www.3erdene.edu.mn

39

Чингис хаан дээд сургууль

Хувийн

2019.06.08

www.chinggiscomplex.mn

40

Засагт хан дээд сургууль

Хувийн

2019.06.08

www.zasagtkhan.edu.mn

41

Сутай дээд сургууль

Хувийн

2019.06.08

www.sutai.edu.mn

42

Сан дээд сургууль

Хувийн

2019.12.22

www.san.edu.mn

43

Монгол дээд сургууль

Хувийн

2020.06.10

www.mdc.mn

44

Шинэ иргэншил дээд сургууль

Хувийн

2020.06.10

www.nci.edu.mn

45

Эдийн засгийн үндэсний дээд сургууль

Хувийн

2020.06.10

www.mube.edu.mn

46

Аварга дээд сургууль

Хувийн

2020.06.10

www.avarga-btds.mn

47

Сити дээд сургууль

Хувийн

2021.05.27

www.citiuniversity.mn

48

Хөдөлмөр-Нийгмийн харилцааны дээд сургууль

Хувийн

2021.05.27

www.mli.edu.mn

49

Түшээ дээд сургууль

Хувийн

2021.06.23

www.tushee.mn

50

Олон улс судлалын дээд сургууль

Хувийн

2021.06.23

www.ousds.mn

51

Хангай дээд сургууль

Хувийн

2021.12.22

www.hangaiinstitute.edu.mn

52

“Зохиомж” дээд сургууль

Хувийн

2022.05.10

www.zokhiomj.mn

53

Хэл иргэншлийн дээд сургууль

Хувийн

2022.05.10

www.khelirgenshil.edu.mn

54

Мон-Алтиус дээд сургууль

Хувийн

2021.05.27

www.altius.mn

55

“Эм Ай Ю” дээд сургууль

Хувийн

2014.12.22

www.miu.edu.mn

56

“Энэрэл” дээд сургууль

Хувийн

2016.06.28

www.enerel.edu.mn

57

“Глобал удирдагч” дээд сургууль

Хувийн

2017.06.22

www.glu.edu.mn

58

“Хүрээ” мэдээлэл холбооны технологийн дээд сургууль

Хувийн

2019.12.31

www.hureeict.edu.mn

59

Техник технологийн дээд сургууль

Хувийн

2024.09.09

www.iet.mn

60

Шинэ анагаах ухаан дээд сургууль

Хувийн

2024.09.09

www.ncm.edu.mn

61

Цэцээ гүн дээд сургууль

Хувийн

2024.09.09

www.management.edu.mn

62

Үндэсний техникийн дээд сургууль

Хувийн

2024.09.09

www.utis.edu.mn

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН КОЛЛЕЖУУД

63

Соёл-эрдэм коллеж

Хувийн

2020.06.10

www.soyolerdem.edu.mn

64

Гурван тамир коллеж

Хувийн

2021.12.22

www.gurvantamir.edu.mn

65

Сэтгүүлч коллеж

Хувийн

2017.05.10

http://www.pressinst.org.mn/college/

66

Гэгээ коллеж

Хувийн

2019.09.09

www.gegee.edu.mn

67

Хөгжим бүжгийн коллеж

Төрийн

2019.12.31

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУД

68

Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж

Төрийн

2021.06.23

www.past.edu.mn

69

Монгол-Солонгосын политехникийн коллеж

Төрийн

2021.12.22

www.mspk.edu.mn

70

Завхан аймаг дахь Политехникийн коллеж

Төрийн

2014

www.zavkhanvtc.mn

71

Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Төрийн

2017.05.10

www.vtc.mn

Categories
мэдээ спорт

Монголын сагсчид эхний тоглолтоо Мексикийн багтай хийнэ

Маргааш Универсиад наадам эхлэх гэж байна. Энэ наадамд оролцох Монгол Улсын залуу сагсчид хэсгийн эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийхээр таарчээ. Тоглолт долдугаар сарын 4 буюу ирэх бямба гаригт Улаанбаатарын цагаар 14:30-аас эхлэх юм байна.

Тэмцээнд орж буй 24 баг нь дөрвөн хэсэгт хуваагдан тоглох ба хэсгээс зөвхөн 4 баг шалгарч цаашид хасагдах журмаар тоглох аж. Манай сагсчид өдөр бүр тоглолттой байх ба В хэсэгт Мексик, Швед, Канад, ОХУ, Монтенегро улсын багтай тоглохоор таарчээ.

Тоглолтуудыг http://www.ustream.tv/channel/mnbasportskytel… линкээр шууд үзэж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ёс бус үйлдэл гаргасан цагдаагийн өмнөөс ЦЕГ –аас уучлал гуйлаа

Цагдаагийн албан хаагч гудамжинд нэгэн эмэгтэйг хайр найргүй зодож буй бичлэг цахим ертөнцөөр тарж, олны дургүйцлийг хүргэсэн. Харин өнөөдөр ЦЕГ-аас бүсгүй хүний биед халдаж ёс буй үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагчийн талаар мэдээлэл хийж, албан ёсоор уучлал гуйлаа.

Мөн тэр бичлэг дээрх цагдаа ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн ахлагчаар ажилладаг Э.Баасандорж юм байна. Түүнийг олон нийтийн газарт ёс бус үйлдэл гаргасан хэмээн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулж, ёс зүйн арга хэмжээ авснаас гадна энэ үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм.

Цагдаад зодуулсан эмэгтэйн хувьд 2014 онд ХУД-ийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж улмаар тухайн үедээ асуудлаа шийдүүлж байсан нэгэн гэдгээс өөр мэдээллийг ЦЕГ-аас өгөөгүй юм.

Categories
гадаад мэдээ

Грекийн Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ

Нөгөөдөр Грект олон улсын санхүүгийн байгууллагаас тавьж буй шаардлагыг хүлээн авах асуудлаар бүх нийтийн санал асуулга болох юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд А.Ципрас мэдэгдэл хийлээ. Европын Комисс болон ОУВС-гаас тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй хэмээн саналаа өгөхийг урилажээ. Тэгээд ч уг саналыг хүлээн авахгүй бол Грекийг еврогийн бүсээс гаргана гэсэн ярианд итгэхгүй байхыг анхааруулжээ.

Ю.Дэлгэр