Apple корпораци iOS үйлдлийн системийнхээ 8.4 хувилбарыг
хоёр хоногийн өмнө гаргасан байна. Энэ удаа хөгжмийн Music аппликэшнийг бүрэн өөрчилж, шинэхэн Apple Music
үйлчилгээг дотор нь багтаажээ. Мөн iBook дижитал номын
үйлчилгээг сайжруулсан байна. Монголчуудад хамгийн ач холбогдолтой
өөрчлөлт нэвтэрсэн нь өнгөрсөн хавраас мөрдөж эхэлсэн зуны цагийн хуваарь юм байна. 8.4 шинэчлэлтийг
хийснээр iPhone болон iPad хэрэглэгчид Улаанбаатарын цагийн бүсээ тохируулаад
хэрэглэх боломжтой болсон байна. iOS 8.4 хувилбар нь 200MB орчим хэмжээтэй, суулгахад хүндрэл
багатай аж. Суулгасныхаа
дараа Settings->General->Date & Time гэж нэвтрээд Time
Zone тохиргоог Ulaanbaatar болгоход одоогийн зуны
цагтай таарах гэнэ.
Month: July 2015
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон
Нэльсоныг хүлээн авч уулзлаа.
Олон тооны санхүүгийн тоглогчид /компаниуд болон хувь
хүмүүс/ хөрөнгө оруулан, эрсдэлээ хувааж ажилладаг зах зээл бөгөөд гол төлөв
ерөнхий даатгал, дахин даатгалын үйл ажиллагаа явуулдаг ‘’Ллойдс’’ компанийн
жилийн орлого 40 тэрбум ам.доллар.
Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг хариуцдаг тус
компанид тусгай эрсдэл, гамшгийн эрсдэлийг даатгадгаараа онцлогтой. 55 мянган
ажилтантай “Ллойдс” компани үйл ажиллагааныхаа 40 хувийг АНУ, 20 хувийг Их
Британид явуулж, мөн бусад оронд үйл ажиллагаа явуулдаг аж.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд даатгалын
үйлчилгээгээ санал болговол таатай хүлээж авахаа хэлээд манайх шиг байгалийн
эрс тэс уур амьсгалтай оронд ‘’Ллойдс’’ компанийн үйл ажиллагааны туршлагаас
суралцах нь чухал болохыг тэмдэглэсэн юм. Ялангуяа, Монголын эдийн засгийн
чухал ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн салбарыг ган, зуд зэрэг байгалийн
гамшиг, эрсдэлээс хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар судлахаар тохиров
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын үеэр хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн авто замын боомтууд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд амрахаар болжээ. Харин 13-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллах аж. Олон улсын нислэг, Алтанбулаг боомтын хувьд 24 цагаар амралтгүй ажиллахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэрыг хүлээн авч уулзан хоёр улсын эдийн засаг бизнесийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд олон асуудлаар санал солилцлоо.
Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад “Эйшиа хаус”-ын гүйцэтгэх захирал Майкл Лоренс, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцож мэдээлэл хийлээ.
“Эйшиа хаус” нь ашгийн бус, улс төрийн бус байгууллага бөгөөд Азийн орнуудыг төлөөлсөн Британи дахь хамгийн том байгууллага юм. Уулзалтыг нээж “Эйшиа хаус” байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Лоренс “Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн байгууллагат хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд, манай байгууллага Монгол Британи хоёр улсын хооронд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.
Засгийн газрын тэргүүн хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад хэлсэн үгэндээ “Өнөөдөр олон хүн Монгол Улсыг сонирхон ирснийг харах сайхан байна. Манай Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах чиглэлээр олон арга замыг эрэлхийлж байна. Энэ хүрээнд миний бие хэд хэдэн оронд айлчиллаа. Өнөөдөр ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байна гээд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, боломжуудын талаар мэдээлэл хийж, гадны хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн томоохон мега төслүүдийг эхлүүлээд байгаа талаар болон Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчныг дэлхийн түвшинд хүргэхийн тулд идэвхийлэн ажиллаж буйг онцлоод Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин, хамтран ажиллах боломж нээлттэй байгааг хэллээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Их Британийн “Эйшиа хаус”-тайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Британийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудыг холбох, хоёр улсын хамтарсан бизнес арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсад бизнес эрхлэх боломжийн талаар Британийн өндөр чадавхи бүхий хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зэрэг олон боломж нээгдэх юм.
Санамж бичгийн ач холбогдлын талаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Монголд Их Британиас хөрөнгө оруулалт татахад манай хоёр байгууллага хамтран ажиллах зорилготой юм. Гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалт бус худалдааны чиглэлээр хамтран ажиллах, худалдаа хариуцсан бусад төрийн байгууллагатай ч манай газар хамтран ажиллана. Мөн Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад эергээр туссаныг гадны бизнесийнхэн хэлж байна. Тиймээс тэд Монголд ямар бизнест хөл тавихаа эрэлхийлж сонирхож байгаа талаар онцоллоо. Бизнес уулзалтад 120 гаруй бизнес төлөөлөгч оролцсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ганцхан жилийн дотор 3000 хүн цаазалсан байна. Хэт даврагчид 10-18 насны 74 хүүхэд, 86 эмэгтэйг цаазалжээ. Зөвхөн цаазын ялаар 3000 хүнийг хороосон байна. Харин дайн тулаан, халдлагаар 10 мянга орчим хүний аминд хүрчээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэт даврагчдад хандаж, гэмгүй иргэдийг хохироохгүй байхыг уриалж, “Нэг нэгнээ хайрлах нь хүний ёс. Бусдаас харгис байх нь ёс бус” гэж мэдэгджээ. Энэ долоо хоногт хэт даврагчид ижил хүйстэн гэх 19 залууг өндөр барилгаас шидэж цаазалжээ. Исламын шашнаас урвасан хэмээн 21 эмэгтэйг дүүжилсэн байна.
Өргөө
кинотеатрын урд талбайд өнөөдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүйдлийг эсрэг өдөрлөг
зохион байгуулахаар болжээ.
Хөдөлмөрийн хэлтсээс дүүргийн
иргэддээ 2015 онд хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ арга хэмжээ,
төсөл хөтөлбөрүүдийг сурталчилах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шуурхай хүргэх
зорилгоор “Ажилгүйдлийг даван гарцгаая, ядууралтай тэмцэе” өдөрлөг, олон
нийтийн парадыг зохион байгуулах гэж байна.
Уг
арга хэмжээгээр ажилгүй иргэдийг ажил хөдөлмөрт уриалж 2013-2015 онд хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн парад жагсах юм.
Ардын
хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах
байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот
орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90,
зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана.
7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох
“Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус,
Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв
цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав
худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг
“Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх”
чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь
барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут
тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны
зогсоолоос,7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун
талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7
буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага
багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 725
тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөөд байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн ээлжит хурлаар эмнэлэг, эм хангамжийн байгуулага, үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад 130 эмнэлэг, ариутгалын үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага, эрүүл мэндийн хог хаягдлыг устгадаг нэг байгууллага хамрагдсан байна. 62 эмийн сан, эмийн үйлдвэрийг шалгахад 20 орчим хувь нь их эрсдэлтэй хэмээн үнэлүүлсэн бол эмнэлгүүдийн 10 хувь нь их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авчээ.Эмийн төсвийг танаж баталсантай холбоотой эмнэлгүүдийн 60 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгслийн нөөцгүй байжээ. Зөрчил дутагдалтай байсан 78 байгууллагад улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын 71 хувь нь жороор олгох зориулттай эмийг жоргүй, эсвэл хүчингүй жороор олгож байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ.
№ |
Байршил |
Хийгдэх ажил |
Гүйцэтгэгч компани |
Зам хаах хугацаа |
Иргэд зорчих зам |
1 |
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, ТЭЦ-1-ийн урд гарам |
Төмөр замын гарам авах |
Зам тээврйин яамны захиалгаар Хангайн зам ” ХХК |
2015.07.03-ны 24:00 цагаас 2015.07.04-ний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний ТЭЦ-3-ийн уулзвараас Цахилгаан түгээх төвийн уулзварын хооронд хаана. |
Энэ замыг хаасантай холбогдуулан Говийн зам, Цагаан хаалга Дунд голын замыг сонгон зорчино уу. |
2 |
Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж,төвийн урд талын зогсоолын талбай |
Бохир усны шугамын ажил |
“Санкомфорт” ХХК |
2015.07.03-ны 22:00 цагаас2015.07.04-ний 09:00 цаг. |
|
3 |
Баянзүрх дүүрэг, Ботаникийн эцсийн буудлын арын авто зам |
Амгалан дулааны станцын дулааны шугам татах ажил |
“Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл |
2015.07.03-наас 2015.07.08-ны 07:00 цагийн хооронд Ботаникийн эцсийн арын авто замыг хаана. |
|
4 |
Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөө, 3-р хороолол,”Гурван билэг” их дэлгүүрийн ард |
Дулааны шугам шинээр татах ажил |
“ Бат комплект” ХХК |
2015.07.04-ний 22:00 цагаас2015.07.05-ны 06:00 цагийн хооронд Энэбишийн өргөн чөлөөний урд урсгалыг хаана. |
|
5. |
ХУД, 120 мянгатын уулзвар, /Олимпын хорооны урд талын уулзвар/ |
Борооны ус зайлуулах шугам |
“Глобаль рост” |
2015.07.14-ний 22:00 цагаас2015.07.15-ны 06:00 цагийн хооронд |
|
6. |
СБД 4-р хороо 40 мянгатын хороолол доторх авто зам |
Бохирын шугам |
НХОГ-ын захиалгаар |
2015.07.14-ний 22:00 цагаас2015.08.15-ны 06:00 цагийн хооронд 40 мянгатын хороолол доторх авто замыг хэсэгчлэн хаана |
Хяналтыг НАЗГ тавина. Энэ талаар холбогдох мэдээллийг 11323662 дугаарын утсаар лавлана уу.
Жил бүрийн үндэсний их баяр наадмаар хуушуурыг нийлэг, хальсан уутанд савлан худаалдаалахыг хориглож, хүнсний зориулалттай цаасан уут хэрэглэхийг “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг”-ээс уриалж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуур худалдаалах иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулалтын цаасан уут хэрэглэх шаардлага тавьжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны болон бүх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд энэ шийдвэрийг гаргасан аж. Ингэхдээ хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зөвхөн Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт үйлдвэрлэсэн цаасан уутыг нийлүүлэх юм байна. Жил бүрийн долдугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон тэмдэглэдэг билээ.