Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав

Монгол Улсын Их Хурлын даргын
2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй
Засгийн газрын 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын
ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт
чиглэлд төсөр замын суурь бүтэж барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон
бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулсан
байна.

Дүгнэлтийг бэлтгэх явцдаа
шаардлагатай асуудлаар холбогдох төрийн байгууллага болон холбогдох компаниас
лавлагаа, мэдээлэл авсан аж.

Мөн Тавантолгойн нүүрсний ордыг
ашиглах Консорциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний
тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий
16 гишүүдээс Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьж хариулт авсан байна.
Эдгээр асуулгад хариулсан М.Энхсайхан сайдын хариулт нь албан ёсны нотлох
баримт болох тул энэхүү санал, дүгнэлтэд эх сурвалж болгон авчээ. УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн асуулга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй нэр
бүхий гишүүдийн асуулга болон Монгол Улсын сайд М.Энхсайханы хариултыг бүрэн
эхээр нь 90 хуудас бүхий Ажлын
хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт
ээс /хавсралтыг
линкээр холбогдон авна уу/ үзэх боломжтой хэмээн Улсын Их Хурлын
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ наадмаар жороо морьдын уралдаан болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өнөөдөр баяр наадмын өдрүүдэд хурдын морины уралдааныг зохион байгуулах, эрлийз морьдыг хэрхэн ангилах талаар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн тухайд Хүй долоон худагт цугласан наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монгол” үзүүлбэрийг морьд эргэх хугацаанд үзүүлэх юм байна. Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос холч, жороо морьдын уралдааныг зохион байгуулах нь энэ жилийн онцлог аж. Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд, долдугаар сарын 11-нд азарга, их нас морьд, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдах юм байна. Долдугаар сарын 13-нд эрлийз морины уралдаан болж, Уяачдын баяр тэмдэглэх юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах тогтоол гаргаж, 2011 оноос эхлэн тусад нь уралдуулж эхэлсэн. Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулж байгаа. Хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал З.БолдбаатарЭрлийз морьд жил бүр харилцан адилгүй тоогоор уралддаг юм. 2012 онд 50, 2013 онд 60-аад эрлийз морь уралдаж байсан бол 2014 онд 150 орчим болж нэмэгдсэн. Эрлийз хурдан морины дээд нас, дунд нас, бага нас гэж гурав хуваадаг. Дээд насанд азарга, их нас, соёолон, дунд насанд хязаалан, шүдлэн харин бага насанд даагыг уралдуулдаг. Монгол морины уралдааны бай, шагналтай ижилхэн байдаг. Тэр байтугай уяачдад цол олгохдоо эрлийз морины уяачдыг оролцуулан дүгнэдэг” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа болон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна. Уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулах юм. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт хандаж шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээнэ. Уралдааны өмнө шийдвэрлүүлэхгүйгээр хасагдвал уралдаан зохион байгуулагчид ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авахгүй гэж Хурдан морьны салбар хорооны дарга З.Болдбаатар мэдээллээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд Хүй долоо хутагт эхэлнэ. Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Энэ жил уламжлалт ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөн долдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно” гэлээ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын өрхүүдийг байгалийн хийгээр хангана

Нүүрснээс байгалийн хий гаргаж, Улаанбаатар хотын гэр хорооллын 120 мянган өрхийн халаалтын асуудлыг шийдэх боломжтой аж. Гэр хорооллын өрхүүдийг хийгээр хангах үйлдвэрийг ТЭЦ-2 дээр түшиглэн байгуулж, хийн хоолой барих юм байна. Ингэхдээ БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 168 саяын санхүүжилтийг уг төсөлд олгохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн барилгын ажил ирэх есдүгээр сараас эхлэх бол 30 км урт магистрал шугам, 1200 км урт турбогаар гэр хорооллын айлуудад хийг дамжуулах аж. Урьдчилсан байдлаар хийн халаалтад нэг өрхийн зарцуулах сарын зардал нь 650 мянган төгрөг байхаар тооцоолж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хадгаламж 7.1 их наяд төгрөг болжээ

Хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин тавдугаар сард өмнөх сараас буюу сүүлийн нэг жил хагасын дээд цэгээс эргэн 0.1 пунктээр буурч, 12.8 хувьд хүрлээ. Нийт хадгаламж өмнөх сараас 1.1 хувь буюу 81.8 тэрбум төгрөгөөр буурч, 7.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 99 хувь нь арилжааны банкуудад байршиж байгаа аж. Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 72 хувь нь төгрөгийн хадгаламж, 28 хувь нь валютын хадгаламж эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Грекийн зээлжих зэрэглэлийг буурууллаа

“Moody’s” агентлаг Грекийн зэрэглэлийг бууруулж “Caa2”-г “Caa3” болгон өөрчиллөө. Хөрөнгө оруулагчид ойрын хугацаанд Афинд тусламж үзүүлэхгүй нь тодорхой болсон учир зээлжих зэрэглэлийг бууруулсан аж. Дэмжлэг авахгүй тохиолдолд Грек дефолт буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болохоо зарлах нь тодорхой гэж агентлагийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас эдгээр байгууллагын ажиглалтын бүлэгт илгээсэн захидалдаа “Эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой ихэнх саналыг хүлээн зөвшөөрлөө” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан хязгаарлах нь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

Сүхбаатар

10.30-17.30

4, 5-р хороо 40, 50 мянгат орчим, 12, 28, 42, 44, 45, 47, 48, 50, 51, 52, 60, 62, 67, 68-р байр, тэр орчмоор

Чингэлтэй

10.30-17.30

10-р хороо Цагдаагийн 5-р тасаг, Чингэлтэйн 5-10, Дэнжийн задгайн гудамж, тэр орчмоор

Баянгол

10.30-14.30

7-р хороо Дэлгэр бурам, Тэси ХХК, тэр орчмоор

Хан-Уул

10.00-17.00

УСУГ-ын Яармагийн шинэ худаг 1, 2, Насос станц

Сонгино-хайрхан

10.30-18.00

1-р хороо ЗДТГ-ын гэрэлтүүлэг, 25-р хороо Зүүн салааны зуслан, тэр орчмоор

Categories
мэдээ спорт

Олон улсын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визер мэндчилгээ ирүүлснийг
бүрэн эхээр нь хүргэе.

“Гурав дахь удаагаа зохиогдох гэж буй Улаанбаатар
Гранпри долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох гэж байна.

2016 оны Риогийн олимпын эрхийн төлөө оноо олгох энэхүү
тэмцээн Гаванагийн Гранригийн дараа зохион байгуулагдаж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн Гранприг Монголын Жүдо бөхийн холбоо
гайхалтай зохион байгуулсан. Учир нь жүдо бөх бол Монголчуудын хувьд хамгийн
амжилттай спортын төрлүүдийн нэг төдийгүй дотоодын болоод олон улсын сонирхлыг
татна гэдэгт эргэлзэх аргагүй.

Монголчууд тэмцээнийг тохиолдуулан хамгийн гайхалтай
дэвжээг засаж, олимп, тив дэлхийн аваргуудаа зодоглуулах нь мэдээж.

Түүнчлэн зохион байгуулагчид болон Олон улсын Жүдо бөхийн
холбооны ажилтнууд өнгөрсөн жилийн тэмцээнтэй нэгэн адил амжилттай зохион
байгуулж, Монголын Жүдо бөхийн хөгжлийг үргэлжлүүлнэ гэдэгт би итгэж байна.

Монголын Жүдо бөхийн холбоо болон, сайн дурынханд амжилт
хүсье.

Баг, тамирчид бахархалтайгаар өрсөлдөнө гэдэгт итгэж
байгаагийн дээр бүгдэд нь амжилт хүсч байна” хэмээн мэндчилгээ ирүүлжээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа олимпийн аварга Каориг цэвэр яллаа

Чингис хаан Гранпри тэмцээний эхний өдрийн хамгийн сонирхолтой барилдаан -57 кг-д Мастерсын хошой аварга Д.Сумъяа, олимпийн аварга Каори Мацүмото нарын барилдаан байлаа.

Барилдааны бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Оргил рашаан сувиллыг хувьчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн
өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах
тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70.8 хувь
нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Тогтоол батлагдсанаар “Оргил рашаан” сувиллыг хувьчлахаар болж байна. Гэхдээ үйл
ажиллагааг нь өөрчилж болохгүй, одоогийн хэлбэрээр нь үйл ажиллагааг нь
үргэлжлүүлэх ёстой гэсэн агуулгаар хувьчлал хийгдэх юм байна.